x

Эсгүүрийн эсгий гутал

Д.Дэлгэрмөрөн сүүлийн найман жил эсгүүрийн эсгий гутал хийж байгаа аж. Тэрээр 1992 онд МУБИС-д Монгол хэлний багшийн ангид элсэн орж 1996 онд тус мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаад эсгий урлалыг сонирхож эхэлсэн гэж байв. Түүнд эсгий урлал хийж буй үйл явцыг найз н.Алтанзул, н.Мөнхсоёл хоёр зааж байжээ. Тухайн үед эсгий гутал хийх нь түүнд таалагдсан гэсэн юм. Д.Дэлгэрмөрөнд гутал хийх нь ойр хялбар санагддаг байжээ. Түүний аав гутал хийдэг хүн байсан болохоор багаасаа гутал хийх үйл явцыг харж өссөн болохоор гутал хийх үйл явцыг маш хурдан сурсан гэв. Мөн түүний өвөө нь гутлын үйлдвэрийн дарга байсан бөгөөд тэрээр гурван үеэрээ гутал хийж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж байлаа.

Яг одоо хийж байгаа гутлаа хийтлээ олон туршилт хийж байсан тухайгаа дурсаж байсан юм. Олон төрлийн хэлбэр дүрс, загвараар эсгий гутал хийсэн ч түүний хувьд эсгий гутлын хамгийн сайн чанарын төгс шийдлийг саяхан гаргаж авсан гэж байлаа. Уламжлалт эсгий гуталнууд битүү загвартай. Эсгий нь өөрөө ханатал агшаагүй угаасны дараа хэлбэр хэмжээгээ алддаг байсан бол гар аргаар эсгийгээ боловсруулж эсгүүрийн гутал хийхэд эсгий өөрөө ханатал агшиж угаалга эдэлгээ сайн даадаг болсноороо онцлог болсон гэлээ. Мөн тэрээр гутлынхаа эсгийг гар аргаар хийдэг. Ялангуяа, самнаад хялгасыг нь ялгасан ноосыг худалдаж аваад өөрсдөө хавтангаа бэлдэж эсгүүр шоглоомоо тавьж хийдэг гэв. Одоо “GoGo “ гэх эсгий урлалын брэндийг бий болгохыг зорьж байна.

Түүний ажиллуулж байгаа үйлдвэр нь гурван ажилтантай, тэд сард 70 гаруй гутал хийдэг байна. Д.Дэлгэрмөрөнгийн хийсэн гутлын онцлог нь 100 хувь гар үйлдвэрлэлээр хийдэг гэдгээрээ онцлог. Эсгий гутал болгон өөрийн гэсэн чамин гоёлтой. Тэр гоёлыг ч гэсэн тус үйлдвэрийн ажилчид гараараа урлан оёдог юм байна. Нэг хос гутал хийхэд хоёр өдөр зарцуулдаг. Бэлэн материалаар хийдэггүй, тухайн гуталд орж байгаа бүх зүйлийг гар аргаар боловсруулдаг болохоор тэр аж. Мөн эсгий гутлаа зориулалтын эсгий буддаг ноосны будгаар  буддаг. Хүссэн өнгийн гутлаа хийж чаддаг гэв. Тэрээр гутлынхаа санааг гадаадын цахим хуудаснаас авдаг. Залуусын дунд моод болж байгаа. Пүүз, бойтог, сандайлыг хийсэн байлаа.

Мөн өөрийн хийсэн гуталнууддаа чанарын баталгаа гаргаж өгч чадна гэдгээ ч хэлсэн юм. Угааж цэвэрлэх бүх төрлийн эдэлгээг даах сайн чанарын гар аргаар хийсэн эсгүүрийн эсгий гутал гэж байлаа. Мөн залуустаа зориулан өөрсдийн сонирхдог бүх загвараар эсгий гутал хийлгэх боломжтойг хэлж байсан юм. Д.Дэлгэрмөрөн “Хүмүүс эсгий гутал гэхээр дандаа эсгий таавчиг гэж боддог. Яагаад эсгий гутлыг таавчиг гэж хардагийг их гайхдаг. Би энэ бодолд нь их дургүй. Монгол ахуй эсгий хэрэглээ гэдэг зүйл нь цаглашгүй баялаг. Эсгийгээр бид юуг ч хийж болно. Гутлаас эхлээд сайн чанарын хувцас ч хийж байгааг бид бүхэн харж байна. Би хүмүүсийг гадаадын чанар муутай зүйл хэрэглэж байхаар өөрийн улсад үйлдвэрлэсэн цэвэр гар аргаар хийсэн зүйлсийг хэрэглээсэй гэж хүсдэг” гэж байлаа. Дан ганц зуны гутал ч биш өвлийн гутал хийдэг. Мөн тэрээр эко бүтээгдэхүүнд дуртай. Түүний хийж байгаа энэ ажил нь цэвэр байгалийн буюу эко аргаар хийгддэг гэдгээрээ онцлог. Түүний цаашдын мөрөөдөл нь өөрийн гэсэн эсгий гутлын брэндийг монгол түмэндээ хүргэхийг  зорьж байна. Эрүүл мэнддээ анхаардаг хүн хөлөө чийггүй, хуурай, дулаан байлгах ёстой. Үүнтэй уялдан гутлынхаа сонголтыг зөв хийдэг байгаасай хэмээн өөрийн бодож явдаг зүйлээсээ бидэнтэй хуваалцсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top