x

Америкийн компаниудад “Huawei”-тэй хамтран ажиллахыг зөвшөөрчээ

Америкийн компаниуд гар утасны тав дахь үеийн 5G стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Хятадын харилцаа холбооны “Huawei” корпорацтай тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болсон тухай АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Америкийн пүүсүүд “Huawei” компанийг өнгөрсөн онд хар жагсаалтад оруулахаас өмнө хуваалцаж болох байсан өөрсдийн технологийг тус компанид ил болгож магадгүй байна. 

"Энэхүү шийдвэр нь “Huawei”-г 2019 оны тавдугаар сард хар жагсаалтад оруулсан нь АНУ-ын компаниудыг гар утасны стандарт нэвтрүүлэх чухал үйл ажиллагаанд оролцоход саад болохгүй байхад чиглэгдсэн" гэж Худалдааны яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Энэ нь “Huawei” компани "гар утасны стандарт боловсруулдаг байгууллагуудад өргөн оролцоотой" байдагтай холбоотой гэж тус яам тайлбарлав.

АНУ-ын Худалдааны сайд Вилбур Росс хэлэхдээ, эрх баригчдын энэхүү шийдвэр нь "харилцаа холбооны салбарын стандартыг боловсруулахад Америкийн аж үйлдвэр илүү их хувь нэмэр оруулах боломжийг олгоно" гэжээ.

АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна" гэж үзэн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  хар жагсаалтад оруулсан юм. Харин  “Huawei” корпорац нь хуулийн дагуу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ мэдэгдсэн билээ.

2019 оны тавдугаар сарын 20-нд АНУ-ын Худалдааны яам “Huawei”-д 90 хоногийн хугацаатай түр лиценз олгож, сүлжээнд үйлчилгээ эрхлэх, программ хангамжийн шинэчлэл хийх эрхийг нь сэргээсэн. Үүний дараа АНУ-ын эрх баригчид лицензийг хэд хэдэн удаа сунгасан юм.

2018 оны наймдугаар сард Трамп АНУ-ын Засгийн газрын харьяа байгууллагуудад “Huawei” компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглосон тогтоолд гарын үсэг зурсан билээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 6 цаг 59 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 7 цаг 3 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 7 цаг 5 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 6 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 7 цаг 6 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 цаг 10 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 цаг 12 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 14 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 7 цаг 16 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 7 цаг 17 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 8 цаг 27 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 8 цаг 51 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 9 цаг 32 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 9 цаг 33 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 9 цаг 34 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 10 цаг 29 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 10 цаг 46 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 10 цаг 47 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 10 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 10 цаг 49 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top