x

Хулгай юу, шахаачдын булаалт уу?

Эрдэнэтийн 49 хувь... Яасан илэрдэггүй хулгай вэ. Хууль хүчний бүх байгуулага өргөн фронтоор шалгаад байдаг. 4 жил ухлаа. Төр Засаг аргаа барахдаа шалдаа бууж, шинэ хууль зохиогоод 51-н толгой саалийн үнээгээ 100 хүргэв. Уг нь эхлээд хулгайг яс нотолчихсон бол хэрүүл үүсээгүй. Нотолж чаддаггүй. Нотлоод өгөөч! Зөв хүнээ сонгомоор байна. Хулгай юу, гүтгэлэг үү? Эсвэл шахаачдын булаалт гэмээр юм уу. Аль нь болохыг ялгаж өгөөгүйгээс төөрөлдсөн сонгогчид зөв сонголт хэрхэн хийх билээ. Үнэнийг манантуулах зорилготой хэрүүл хэсэг бүлэгт УИХ-ын сэнтий хайрлана. Сэнтийнээсээ 100 хувьдаа шахаагаа ирэх 4 жилд дураараа өрнүүлнэ. Сонгуулийн үр дүн ингэж л гарах гээд байна.

49 хувь айлаас орж ирснээр манайд хэдий анзайны хохирол учирсныг ярьдаггүй. Ц.Нямдорж, Л.Оюу-Эрдэнэ, Ж.Батзандан нарын ширүүн мэдэгдлүүдээр баримжаалбал аймаар хохирол учирсан баймаар. Бүх хохирлоо дэлгээч. Дэлгэвэл “Зэс” корпорациас хохирлоо нэхэх хорсол нийгэмд дэвэрч “эх оронч”-дын зорилго хэрүүлгүй бүтнэ. Гэвч үүнийг нийгмийн элит хэсэг шахаачдын булаалт гэж зүтгэдэг. 49 хувийг оруулж ирсэн “Зэс” корпорацийг 400 гаруй сая долларын хулгайд унагах гэж бүх хуулийн байгууллага шат шатандаа шалгаад өнөөг хүртэл тогтоож чадаагүйг дахин сануулъя. Шүүх Ю.Цэдэнбалын үеийнх шиг МАН-д, тодруулбал Ц.Нямдоржид командлуулсангүй. Хуулиа бариад гэдийчихэв. Энэ нь бас ч гэж ардчилал. Үнэт зүйл үндсээрээ арилчихаагүй байна гэх горьдлого.

400 гаруй сая доллар өвсөнд хаясан зүү биш. Булавч бултайна даравч дардайна. Сан хөмрөгт данслаагүй нэг ч төгрөг байх ёсгүй. Тийм их доллар хулгайд алдсан хохирогч өдий хүртэл гомдол нэхээгүй нь хулгай гарсан эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Олон жил бугласан хур шахааны өмхий гүзээг хувийн хэвшил хүү татна. Шахааны өмхий гүзээг хүүлэх сонирхол зөвхөн “Зэс” корпорацид байгаа юм бус, ерөөс хувийн хэвшлийн төрмөл чанар. Тиймээс хувийн хэвшлийг Эрдэнэтээс үсгүй хусахаар тэрбумын шахаачид довтолжээ. Шоглоомтой нь “Зэс” корпорацийн хулгайг Ц.Нямдоржтон нотолж чадсан бол шинэ хууль зохиож новшроогүй. 400 гаруй сая долларыг хулгайнх гэж хэдэн жил дэвхцэн бөөлж, дуулиан дэгдээснээ тогтоож чадаагүйн баталгаа-шинэ хууль зохиосонд оршино. 

Шинээр зохиосон хуулиараа 49 хувийг нийгэмчилж Эрдэнэтийг 100 хувь шахааны талбар болгож, санасандаа хүрсэн Нямдорж ёох хэмээн тайвшрах гэтэл ҮХЦ-ийн шийдвэр гарч Төрийн догшин зайрангийн тахилыг буруу өрчихөв. Тэр бээр хоёр гишүүний нь хугацаа дууссан ҮХЦ чадамжгүй гээд дахин цамналаа. Л.Оюу-Эрдэний тэвдэж буйг! Тэр ямар хэрэг тарьчихаад тэгж их айв? Эрдэнэтэд сүр бадруулж тогтоосон онц дэглэм 154 сая долларын хулхи бараа шахсан мэдээ тарж АТГ-т очоод чимээ тасрав. 100 үнээний сүүг 51 үнээнийхээ сүүтэй жишээд онц байдлын ачаар ийм их сүү саалаа гээд харанхуй нийгмээ мэхэлчих нь гэх дээ сийхгүй-иймэрхүү мөчиг заль сийлдэг шийр толгой. Тулга тойрсон мэх нь алхахгүй баригдана. Оюу-Эрдэнийн “онц байдал” цааш юу дуулгах бол. 49-ийг хүчээр Төрд авсан нь тун хэврэг агаад аюултай. Эрх мэдлээ сонгуулиар алдвал Цэцийн шийдвэр хүчээ авч бүх булхай илэрнэ хэмээн тэд тэсрэх бодисон дээр сандайлсан аятай сандрав. Сонгогчид минь шинэ литерүүд сонговол үүнээс ч бузар олон буглаа хагарч Төр цэвэрших нигуртай. Үүнийг бүтээх боломж ба мөч-таны саналаа өгөх агшин гэж мэд.

Газрын баялаг-ард түмнийнх гэж сурталдахад ядуус “Миний өмчийг 30 гэр бүл хулгайлчаагүй бол би баян амьдрах байжээ” гэж залхуу анхилгүйгээ зөвтгөж, өөрийгөө өмөөрдөг. Эрдэнэтийн 49-ийг хулгайчдаас булаамагц гүйж очоод хувиа шууд өвөртлөх юм шиг бөөн хөөр яваа хүн ч цөөнгүйдэг шүү. Харамсалтай нь амьдрал дээр тэд юу ч олж долоохгүй. Эрдэнэтийн улсад тушаадаг татвар улсын төсвөөр дамжаад ард түмэнд дусах учиртай. “Өөрийн чинь өмч гэгдэх газрын баялаг”-аас таны хүртэх суваг ердөө энэ. 

Эрдэнэтийн ашиг эрх баригч намын санхүүжилтэд зальгуулж гишүүн-сайдын шахаанд цөлмүүлээд олны хүртэх ёстой хувь замхардаг. “Газрын баялаг миний өмч” гэж бүү онгир. Онгирохоосоо өмнө Төр хувийн хэвшлийн 51:49-ийн хослол эрчимжиж, намын санхүүжилт, эрх баригчдын олон тэрбумын шахааг устгаж, улсад тушаадаг татвар суга өсөөсэй гэж залбир. Эрдэнэтийн ашгийг эрх баригч нам бүү хамчихаасай. 49-ийг эзэмшдэг хувийн хэвшил шахаачдын хоншоорыг тас цохиосой гэж мөргө. Шахаанд өөрийн өмчөө өм цөм алддаг хувийн хэвшил гэж байхгүй.

Саяхан хөрөнгөжүү байрын сэтгүүлч хатагтай хулгайн мөнгөөр 49 хувийг оруулж ирснийг телевизээр нотлох баримтаар бус, эх оронч үгээр илчлээд сүйд. Нэрий нь тогтоосонгүй. Цэнхэр дэлгэцээр эрүүгээрээ чичилсэн сэтгүүлч гэвэл санаж магад. Аминдаа сонгуулийн пиар хийж буй болтой. Пиар хийж болно. Гэвч хатагтай та өөрийгөө алдаршуулж сайрхахаа урьтал болголгүй, хулгайчдыг хөмрөх ноцтой баримт олсон бол түүнийгээ хуулийн байгууллагад өгч туслаач. Шүүх засаглал цаана чинь 400 гаруй сая долларын дээрмийг нотлох баримт олоогүйдээ лантуудуулаад үхэж хэвтэнэ. Зүүгээр шивэхэд цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй гэгч болсон. 

Нямдоржийн зохиол-Элбэгдорж сахал Эрдэнэбилэг гэх нотолгоогүй улиг болсон хуучин баримт давтах цөөдлөө гэж үү. Залхаасан хоосон үгээр та бас булж цөхрөөв. Эрхэм сэтгүүлч та 49 хувийг хулгайн мөнгөөр авсныг нотлох шинэ баримт олсон бол телевиз үзэгчдэд бус нагдаунд балартсан шүүхэд хандаж тусал. Баримт олдвол Шүүх яллахад бэлэн хүлээгээд сууж байгаа. 4 жил дэмий чалчлаа. Үр дүнгүй цөхрөөсөн тэмцэл залхааж гүйцэв. 49-өөр сонгуулийн пиар хийх хуучирчээ эрхэм сэтгүүлч ахайтан гуай. Хулгай юу, гүжирдлэг үү, шахаачдын булаалт уу гэх нотолгоо л чухал. 

Олон хулгайч нэр дэвшлээ. Сонголт хийхэд өргөн диапазонтой сонгууль болно. (Нотлогдоогүй “хулгайчид”, нотлогдсон шахаачид гээд). Хуульгүй мэт дураараа авирладаг эрх баригчид шинэ хууль зохиож, зохиосноо устгаж хулгайгаа сэгсэрдэг арганд шилжээд зогссонгүй, түүнийгээ шударга ёс ялж буй МАН-ын ёс зүй гэж ард түмнээ сэнхрүүлэх санаатай. Больж үз. Дорой мануусаа багашиг доромжил. Төрийн эрх ард түмний гарт гэх омогшил-ухаанаар сонголтоо хийхийг хичээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Гэхдээ ялгаагүй шахам даа чааваас. 

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 38 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 45 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 54 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 16 цаг 18 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 24 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 51 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 50 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 18 цаг 13 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 18 цаг 20 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top