x

Б.Цэнддоо: Би гайхаад байгаа юм

Би гайхаад байсан юм. 

Яагаад, 1911 оны хувьсгалыг хийсэн улс арван жилийн дотор бүгдээрээ үхсэн юм бэ гэж. Тэрийг нь яагаад бидэнд “Богд хаан нь хор өгөөд алчихсан юм” гэж итгүүлсэн юм бол гэж гайхаад байсан юм. Богд хаан гэдэг хүн чинь “хамтдаа тусгаар тогтнолоо сэргээе” гэж бусдыгаа дагуулчихаад, дараа нь тэднийгээ яагаад алсан юм бол гэж хэзээ ч манайхан эргэлзэж яваагүйд бүр их гайхсаар ирсэн юм.

        Би гайхаад байдаг юм.

 Яагаад, 1921 оны хувьсгалын удирдагчид, яасан гэж цөмөөрөө хориод жилийн дотор алуулаад дууссан юм бэ гэж. Тэрийг нь яагаад бидэнд “Хувьсгалаасаа урвасан учраас цаазлуулсан” гэж итгүүлсэн юм бол гэж гайхаад байдаг юм. Манайхан “Ардын хувьсгалын анхны долоогийн тав нь, яагаад хамтдаа хувьсгал хийнэ гэж тангараглаад тэрнээсээ урвасан юм бол” гэж хэзээ ч эргэлзэж яваагүйд бүүр ч их гайхдаг юм.

   Хувьсгалчид бүгд урваад, ганц Сүхбаатар нь үнэнч байсан учраас тэдэндээ алагдаад, Чойбалсан азаар аврагдаж, хувьсгалаа үргэлжлүүлсэн гэж бидэнд хэлсэн. Үнэндээ, Чойбалсанг ч зөвлөлтүүд өршөөгөөгүй. Харин алах ялаа гүйцэтгэлгүй хүлээсээр 1952 оныг хүргэсэн юм билээ. 

Азаар үлдсэн гэх Чойбалсан суманд биш мэс зэслын хутганд “алагдаж”, азаар тодорсон гэх Цэдэнбал гуай шоронд биш гадаадад гэрийн хорионд эцэслэсэн гээд бодохоор “Монгол аз” ерөөсөө эз ч юм уу, гайхаад байгаа юм.

   Би одоо ч гайхаад байна.

 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдсан долоон хүнийг гучин жилийн дотор багтаагаад, бүгдийг урвагч гэж нэрлээд байгаад гайхаад байгаа юм. Урваагүй байж болох С.Зориг нь яг л Сүхбаатарын жишээгээр алагдаж. Одоо “хоёрдугаар Чойбалсан” нь л азаар үлдээд, Ардчилсан хувьсгалаа үргэлжлүүлэх маягтай болоод ирснийг гайхаад байгаа юм. Бат-үүл, Элбэгдорж, Энхсайхан... бүгд дайсан болсоон. Одоо цаазын ялыг сэргээе гэх болж. Тэр хэдийнхээ толгойг залгиад “азтай” ганц л амь үлдэхнээ дээ, янз нь. 

    С.Зориг гэснээс, Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэгнийг “хэн хороосон” болохыг мэдэх хүн байхгүй ч, “хэн алаагүй вэ” гэдгийг мэддэг улс байгаад байдагт мөн л гайхаад байдаг юм.

   Би гайхаад байдаг юм.

Манайд, яагаад урвагч, аврагч хоёрын байр солигдоод ирсэн юм бол гэж. 1911 оны тусгаар тогтнолын эцгүүдийн нэг, хамгийн сүүлчийн боломжоо хүртэл түүндээ үнэнч явсан, Ерөнхий сайд Бадамдоржийг яагаад урвагчаар нь дуудуулж, хоногшуулсан юм бол гэж гайхдаг. Хамгийн сүүлд хүрээг эзлэсэн гамин цэргийн жадан дор Автономио устгуулаад “Ингэсэнд орвол үхсэн минь дээр” гэж хэлээд, үнэхээр ч үхэхээр явсан түүнийг биднээр яах гэж хараалгасан юм бол гэж гайхдаг. 

    Харин яагаад, Хятад улсын суурин төлөөлөгч дээр байн байн очиж “Одоо гамин оруулах болсон, одоо л автономийг устгах болсон” гэж ятгаж явсан нөгөөхийг нь эх оронч хэмээн тахисан юм бол? Гайхаад байдаг юм. Тэрнээс хойш их гүрний тулгалтад орж, газар нутгаа тасалсан удирдагч нараа бид  яагаад, зүгээр л ойлгож уучилдаг юм бол гэж өөрснийгээ бас л гайхдаг. Биднийг зүгээр нэг хуурахын оронд, яагаад заавал урвагч, эх оронч хоёрынх нь байрыг солиулан тохуурхсан юм бол гэж бүүр ч их гайхдаг.

   Би гайхаад байдаг юм. 

Монголыг эдийн засгийн талаар тусгаар тогтнуулах гэсэн, гадаад улсаас хараат биш болгох гэсэн болгон “Улсын дайсан” болоод байгааг гайхдаг. Шинэ үеийн хамгийн том бүтээн байгуулалт, Оюутолгойг ашиглалтад оруулж, Монголын эдийн засгийг Орос-Хятадын хараат байдлаас гаргах алхам хийсэн С.Баяр, С.Баярцогт нар яагаад “Үндэсний дайсан” болоод байгааг гайхдаг юм.

    Оюутолгойгоос өмнө Монголыг тэжээж ирсэн БНМАУ-ЗСБНХУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нэмж 51 болгоод Монголын талыг илүү хөрөнгөтэй болгосон Ш.Отгонбилиг онгоцны ослоор үхчихснийг. Харин Зөвлөлт-Монголын хамтарсан Төмөр замыг улсдаа бүгдийг нь авах боломжийг “айгаад” алдсан хүн Хөдөлмөрийн баатар болчихсныг. Сүүлд нь Оросын талын 49 хувийн худалдаж аваад ирсэн хүмүүсийг “луйварчин” хэмээн нэрлэж түрүүчээс нь шоронд хийснийг. Энэ бүгдийг ухаарч хүчрэхгүй гайхаад байгаа юм. 

Яагаад Оросыг "хохироогоод"  хөрөнгийг нь аваад ирж байхад "Монголын эрх ашгийг хохироолоо" гээд байгааг бүүр ч ойлгохгүй байгаа юм. Монголын эрх ашиг гэж яг монголд байгаа бидний эрх ашгийг хэлээд байна уу, үгүй юу бүр ч ойлгохоо байгаад байгаа юм. Жишээлэхэд, Оюутолгойн үлдсэн 60 хувийг Рио Тинто-гоос монгол руу аваад ирвэл гарцаагүй л шоронд орох болчоод байгаад гайхаад байгаа юм.

    Монголын эрх ашиг гэснээс, Монгол-Оросын их өрийг цайруулсан, зөвхөн монгол хүн л монголдоо газар эзэмших хууль батлуулсан Н.Энхбаяр одоо болтол яаж үйлээ үзэж байна. Монголын эрх ашиг гэж монголчуудын эрх ашгийг хэлээд байна уу, монголруу чиглэсэн өөр эрх ашгийг энэ нэрээр хучаад явна уу, ойлгохоо байсаан.

    Эх орондоо тус хийсэн хүнийг "эх орондоо тус хийсэн" гэж улаан цайм яллаж болохгүй л дээ. Иймээс, "офшор бүст мөнгөө хадгалуулсан", "олон байшинтай болсон" гэж яллаж байгааг гайхаж байна. Офшор гэдэг нэрийг дуулаад бөөлжих хүн олон ч, яг юу болохыг мэдэх хүн хэтэрхий цөөн. Олны бодлоор бол “Зөвхөн хулгайн мөнгө хүлээн авна. Өдөр бүр 09-21 цаг хүртэл ажиллана” гэсэн бичигтэй нэг үл бүтэх газар байх шиг байгаа юм. Үнэндээ энэ бол хүний хөрөнгийг татахын тулд татвар бараг авдаггүй бүсийг л Офшор гэж хэлдэг юм. Үнэхээр хулгайн мөнгийг албан ёсоор нуудаг газар байлаа гэж бодоход “Нээрээ би хулгайч” гэх шиг тийм, тэмээнээс тэмдэгтэй газарт хулгайлсан мөнгөө аваачих тэнэг гарах уу? Ер нь юмыг “Хэрвээ би байсан бол ингэж тэнэгтэх үү, үгүй юу” гээд бодчихож байх хэрэгтэй.

     Хулгайн мөнгийг баргийн луйварчин дансанд хийдэггүй, гараашиндаа, эсвэл нүхэнд булдаг гэдэг юм. (Хулгай хийе гэж бодож байгаа хүн бол мэдээд авчихад илүүдэхгүй). Харин “Офшор” бүсэд хадгалвал дэлхий даяараа олоод, мөрөөр нь хөөгөөд шиншилж гарна шүү. 

    Би гайхаад байгаа юм. 

Төрийн албан хаагчийн цалингаараа тэрбум, тэрбумын хадгаламж нээсэн улс төрчдийнхийг огт сэжиглэхгүй. Бизнесээс олсон мөнгө “офшорт” хийсэн гэхээр “хулгай мөөн” гээд байгаа юм. Гадаадад байгаа мөнгийг л ингэж хардаад байгаа юм уу, гэхээр үгүй. Хятадад, Орост хадгалуулсан, нуусан мөнгийг бол ариун гээд, харалтгүй, эргэлзэлтгүй итгэдэг явдлыг бас гайхаад байгаа юм.  Бас С.Баярыг олон байшинтай юм байна, яг л хулгайнх л гэж итгээд явдаг эх орон нэгтнүүдээ гайхаад байгаа юм. Цаад нэр дэвшигчдийнхээ ХОМ-ыг хар. Захын нэг нь л хэдэн тэрбумын, хичнээн харштай байгааг гүйлгээд нэг харчих. Оюутолгойг ашиглалтад оруулсан хүний байшин бол хулгайнх, харин Оюутолгойг хөөсөн хүний харш бол цэвэр орлогынх болоод байгааг гайхаад байгаа юм.

   Би гайхаад байгаа юм. 

Өмчийг нь хурааж авч байгуулсан нэгдэлжих хөдөлгөөнийг магтсан хэвээр мөртлөө, өмчийг нь эргүүлж өгсөн Да.Ганболдыг хараагаад байгааг гайхаад байгаа юм. Богын толгойд шилжүүлсэн 75 малаас илүүг өмчлөх эрхгүй явсан малчид, мянга мянган хонио бэлчээнгээ Да.Ганболд руу нулимахыг хараад гайхаад байгаа юм. Найзаасаа тамхины мөнгө, хуушуурын үнэ, хөршөөсөө чимх давс, атга элсэн чихэр зээлсээр амьдрал залгуулж явсан үеийнхэн “Ланд 200”-гийнхаа жолооны араас түүнийг зүхээд явааг гайхаад байгаа юм.

   Би гайхсаар байгаа юм.

 Яагаад, монголын төр зүтгэсэн хүнээ хөнөөгөөд, самарсан хүнээ ивээгээд яваа юм бол гэж. “Монголын төр гэж монгол улсын төр яг мөн” гэж, “монголын эрх ашиг гэж монголчуудын өөрсдийн эрх ашгийг хэлнэ” гэж ойлгоод байгаа маань зөв үү гэдгийг бүүр ойлгохоо байчихаад гайхаад байгаа юм.

   Би Монгол хүнээ бас гайхаад байгаа юм.

 “Эхлээд эргэлз, Бурхан өөрөө хэлсэн ч байг, Бурханы сударт гарсан ч байг. Эхлээд эргэлз” гэсэн удиртгалтай Буддын шашныг дөрвөн зуунаар шүтсэн атлаа эргэлзэх, тунгаах чадвараа эгнэгт гээсэн мэт болсныг гайхаад байгаа юм.

  Би Монголчуудын нэгэн болох өөрийгээ ч гайхаад байгаа юм.

“Хаан шалдан байгаа нь яах вэ, Харин чи бид хоёр өөрснөө шалдан байна” хэлж амьтны уурыг бардагыгаа бас гайхаад байгаа юм.

   Би Монгол хүнийг байтугаа Монгол малыг гайхаад байгаа юм. 

Дорнодын Мардайд Зөвлөлтүүд урааны үйлдвэр бариад, олзворлоод байхад энх тунх гялалзаж явсан монгол мал, одоо Францын Арева компани зүгээр л “ураан байна уу, үгүй юу” гээд хайгуул хийхэд нас бараад, хурга нь хоёр гурван толгойтой төрөөд байгаад гайхаад байгаа юм. 

   Би гайхаад байгаа юм...

Б.Цэнддоо /2020.06.11/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Bold.M (174.192.72.65)
    Ene odoo yuugaa bichchihsen etgeed ve
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • ард (66.181.161.50)
    жирийн иргэн сайхан амьдарч бна уу? Амьдралдаа хангалуун бна уу? Та нар улс орныг жонхуу болгочихоод юу гээд гоншигноод ойлгохгүй яагаад гээд донгосоод бна
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • mgl (66.181.161.82)
    gaihah zuil baihgui ee.uuruu l buruu uhuulaad bn
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Түүчээлж явсан нэгнээ золиослоод амьд үлддэг ядуу буурай орны иргэн шүү дээ бид. юунд нь гайхах билээ.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.179.26.155)
    тэр Ардчилагч хувьсгалчид чинь Өөрсөд өө л Буруутай Ардчилал нэрийн Гадныхантай нийлж Улс орон Ард иргэдийнхээ Эсрэг Үйл ажиллагаа явуулж Ардчилсан засаглал биш Ардчилсан нийгэм ч биш Зохион байгуулалттай Нам нэртэй Гэмт бүлэглэлүүд бий болгож Мафийн сүлжээнд орсон Төртөй Улс орон болгосныг Дэлхий хүртэл мэдчихээд Хар жагсаалтад оруулж байхав дээ Эд нөхдүүд бол Цэнддоо Баабар өнөө Электрадуудын хамсаатангууд шүү дээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Болд (64.119.23.122)
    Тухайн цаг үедээ зарим нь зөв, зарим нь буруу, буруу нь зөвдөж, зөв нь буруудах юм ороо бусгаа олон жилийн буурал түүхэнд гарч болно !!! Гэхдээ 1990 оноос урагш монгол улсыг удирдаж бсан хүмүүстэй с баяр элбэгдорж тэргүүтэй луйварчидыг зүйрлэж жишиж болохгүй!!! Эд нар бол жинхэнэ улс дамансан гадны луйварчидаас хахууль авч монголийг хохироосон нүгэлтнүүд!!!! Ялгаа бий шүү саарал толгойтоо! Их ухаалаг гаргалгаатай мэргэн түргэн мундаг нийтлэлч болох гээд хэрэггүй!!! Чамайг мөнгөөр бичлээ гэж хардана шүү! Мөрөөрөө бай!!!!!
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Айшаа (202.126.88.208)
    Ээлжит тархи угаалт....Монгол түмнийхээ эсрэг мөнгөний төлөө тархи угааж байгаад чинь гайхаад байна шүү, та бол мэдлэг боловсролтой элит хүн биш.....АМИА БОДСОН ХҮН
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Баазо (203.91.115.56)
    Сонгуулиар яагаад хэрэгт холбогдсон ждүчин гишүүдийг дэвшүүлээд, бас сонгогдоод байгааг гайхаад байгаа юм
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.90.56)
    харин гайхаад хүн цааш харуулж чаддаг хятад элэгтэй (цустай) хүмүүс юм болов уу
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • наран (116.33.64.78)
    Төрийн үндэс болсон ард түмнээ гадаадад хаячихаад хүнээ ав гэхэд үгүй гэчихээд, дотроо надамдаж сонгуульдаад байдаг, өөрсдийгөө магтаж, магтахаар нь алга ташаад суудаг ард түмнийг гайхаад байна. Сэлэм гялс, толгой бөндгөс болно доо.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Сэрж (66.181.161.126)
    Тархи угааж мөнгө олдог тарган цатгалан царайтай нөхдийг гайхаад байна
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • ГОША нь байна (66.181.161.92)
    Түмнээ дарамталж байдаг засаглалыг байлгаад байдаг Ард түмнийг дэлхий гайхаад байхад бид ч ойлгохгүй л дээ
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Гайхмаараа хө (202.179.25.238)
    Монголын төр яаж ийж байгаад ийм жил оршин тогтнож байгааг би гайхаад байдаг юм. Бас Өмнөд Солонгос Сингапур зэрэг улсууд яаж 20,30 хан жилийн дотор азийн бар улс болтлоо хөгжиж чадсаныг би гайхаад л байдаг юм. Харин манай улс бахь байдагаараа эсвэл бид тийм мулгуу ард түмэн юм уу
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
    • ГОША нь байна
      Тиймээ ядуу явах тавилантай юм шиг монгол хүнийг л гайхаад байна
      2020 оны 06 сарын 13
  • Суугйи (59.153.114.28)
    Чи гайхаад дуусна
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.93.119)
    Би гайхаад байдаг юм. Ардчилагчид, Ардын хувьсгалаас эхэлсэн намтайгаа хамт 30 жилийн дотор олигорих болсныг, бас Монгол Улс яагаад хөгжихгүй байгааг, монгол хүн өнөөдөр яагаад ядуу байгааг гайхаад байдаг юм.
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Цэнддоо минь (202.126.89.109)
    Яагаад гэхээр тэд бүгд Эх орон нэрийн дор амин хувьдаа хөрөнгө мөнгө завшсан учраас/ Баярцогт, С.Баяр нарыг хэлэв/
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • цолмон (115.84.88.75)
    САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ? БУРУУ САНААТАЙ БОЛООД Л БУЛШИНДАА Ч МУУЛУУЛЖ ХЭВТЭЭ? ОЮУН-ЭРДЭН Л ХЭЛСЭН БОЛОХООС 2050ОНООС МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ШИНЭ ҮЕ ЗӨВ АВААД ЯВЧИХНА 16Р ЖАРНЫ БУЮУ 1987ОНООС ӨМНӨ ТӨРСӨН ХҮМҮҮСИЙН 80% ҮХЧИХСЭН 20НЬ ЗӨНӨЧИХ ҮЕ
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
    • Чам шиг нь л үхчихвэл
      2020 оны 06 сарын 13
  • Зочин (192.82.67.203)
    Зарим зүйл нь гэхээс сайхан бичжээ. Санаа нь нөгөө л бидний мэддэг зүйл.
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.186.159)
    битгий гайх...хүн ухаан мэдлэг мэдээлэл дутахаар гайхдаг юм. Бас өөрийгөө юм мэддэг боллоо гэж бодохоор тэгж гайхдаг. Жаахан зөнөөд ирэхээр гайхахаа больчихно.
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.118.93)
    Би гайхаад байдаг юм элбэгдорж баяр батүүл баабар гээд бүгд луйварчид болцын бэ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.117.154)
    Ардчилалыг буруу замаар эхлүүлсэн хүмүүс л баар цэнгээний газруудаар явж урвагч нартай тааралддаг нь хачин
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.117.154)
    Үе үеийн ерөнхий сайд нар хэлмэгдсэнд гайхаад
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
    • ГОША нь байна
      Төрийн ордондоо хүн алдагыг төрийн албан хаагчид хүн алдагыг л гайхаад баршгүй
      2020 оны 06 сарын 12
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 11 цаг 53 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 12 цаг 54 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 12 цаг 59 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 13 цаг 10 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 13 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 13 цаг 23 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 13 цаг 43 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 14 цаг 20 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 14 цаг 31 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 15 цаг 12 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 16 цаг 8 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 17 цаг 19 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 18 цаг 25 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 18 цаг 26 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 18 цаг 27 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 18 цаг 27 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 18 цаг 29 мин Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав 18 цаг 30 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 18 цаг 33 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 18 цаг 35 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top