x

Хариуцлагыг үүрэх ёстой нь хүн нь үүрдэг юм, Сарангэрэл сайд аа!

Ардын намын сонгосон пиар буюу “Хүчээ нэгтгэе” уриа замынхаа талд хүрэлгүй сульдаж, унаж тусч эхэллээ. Захын "бөбөөчин" энэ самбаруудыг нь хараад “65 суудал хүчгүй байсан хэрэг үү? Хүчтэй байхдаа юу хийснийг харсаан” хэмээн хөмхийгөө зууж байна.

Зүү орох завсаргүй 65-уулаа гараад дөрвөн жил засаглахдаа амьдралд нь нэг ч нэмэр болоогүй байж өнөөдөр гэнэт сэрсэн мэт “хүчээ нэгтгэе” гээд саналын гуйлга хийхийг харсан гуйлгачин ч атугай цэрвэх нь аргагүй.

Дарханы замын там болгож орхичихоод, жилдээ 200 хүн замын ослоор үхэж байхад МАН-ын дарга дээгүүр нь нисдэг тэрэг хөлөглөөд, төсвийн мөнгөөр намынхаа сурталчилгааг хийгээд явааг харвал “ард түмэн”, “Ардын нам” хоёр яавч нэг тал биш нь тодорхой. Тэгэхээр "Хүчээ нэгтгэе" гэдэг нь яг хэнийг онилоод, юу хүсээд байгааг ойлгоход бэрх.

Ердөө хоёрхон жилийн өмнө ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдаад “чи их идсэн үү, би их идлүү” хэмээн зодолдож байсан МАН одоо ирж “Хүчээ нэгтгэе” гэснийг “Илүү ихийг хулгайлья” гэснээс өөрөөр унших аргагүй. Жил жилийн сонгуулиар нэг иймэрхүү "оньсого" таалгасаар байгаад бүр гаршчихлаа л даа, МАН... 

Хан-Уулд нэр дэвшсэн Д.Сарангэрэл, О.Алдаржавхлан л гэхэд дээрээ ч, доороо ч засаглаад явж байгаа нөхөд. Өөр хаанаас ямар хүч дутлаа гэж, бас юу хийсэн гэж Хан-Уулчуудаас дахиж санал гуйх ёстой вэ?

“Үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхдийн малгаа өмсч үхлээ” гэгчээр хаа хамаагүй, гэм зэмгүй тэнэж явсан нэг залууг чирж ирээд, “Шарк” энэ тэр гэж хөөргөж байгаад шавар балчигтайгаа хутгачихдаг нь бас юув. Нөгөөх нь гадаад эхнэртэй, гадаад улсын иргэншилтэй энэ тэр энэ тэр гэгдээд, бараг л Монголын нутагт гишгэх эрхгүй болж байх шиг. Заавал нэг хүнийг гишгэлж, шороо тоостой нь хутгаж байж өөрсдөө дээшээ гардаг нь угаасаа МАН-ынхны араншин.

Д.Сарангэрэл нь ядаж салбар толгойлж байгаа сайд хүн шиг харах хэрэгтэй л дээ. "Дэлхийн нийтээр коронавирусын аюул нүүрлэчихлээ, дэглэмээ барь" гэж иргэдээ гэрт нь хорьчихоод өөрөө юу ч болоогүй юм шиг сонгуульд нэр дэвшээд, сурталчилгаа хийгээд явж болох уу? Эрүүл мэндийн сайд хүн.

Түүнийхээ оронд “Тойргийнхондоо баярлалаа. Намынхандаа талархлаа. Энэ удаагийн сонгуулиас би нэрээ татлаа. Нам ялбал сайдынхаа ажлыг үргэлжлүүлээд хийнэ, эхэлсэн ажлаа дуусгана” гээд хэлчих зоригтой, нуруутай байх ёстой. Түүнээс биш нөхцөл байдлыг ашиглаж, коронавирустай тэмцсэн гэж нэр төр олоод, түүнийгээ сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэдэг бол улстөрчийн хувьд ч, салбарын сайд хүний ч хувьд ёс зүйгүй үйлдэл. Хоёр сар сонгуульдлаа, халдвар тархлаа... хариуцлагыг хэн үүрэх вэ?

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гэж нөхөр “Сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг би үүрнэ” гэж тэнэгрээд явна билээ. Яг яаж хариуцлагыг үүрэх гээд байгаа юм? Өвдсөн хүмүүсийн өмнөөс үхэж өгөх үү? Эсвэл эрүүл мэндийн салбарынхны өмнөөс эмчилгээ үйлчилгээг нь хийх юм уу? Хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь үүрдэг болохоос биш хэн дуртай нь "Би үүрье" гээд үүрчихдэггүй.

Төв аймагт нэр дэвшиж байгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдрөөс "Авилгачид тэнд нэгдэж байгаа бол Ард түмэн энд нэгдье" гээд уриалаад эхэлсэн байна лээ. Ингээд нэг мөсөн хоёр талдаа гараад, тус тусынхаа мөрийг хөөвөл аштай юу.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • cyber.police.gov.mn (202.21.102.190)
    Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох" 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэрэв та бусдыг гүтгэсэн бол: 111 дүгээр зүйл "Гүтгэх" 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.102.190)
    setgegdel bichij boloh ymu
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 48 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 16 цаг 57 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 17 цаг 54 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 18 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 16 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 22 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top