x

Б.Түвшин: Засгийн газрын бүх тусгай санг жинхэнэ ЖДҮ-чдэд зориулъя

ЖДҮ гэдэг энэ товчлол улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, муу муухайн бэлгэ тэмдэг болж, үндсэн утга нь алдагджээ. Уг нь Жижиг, дунд үйлдвэр гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газрын мэдэлд байгуулсан тусгай сангаас эрх баригчид, эрх мэдэлтнүүд эрдэнэ  мэт дүү, эрх танхи хүүхдүүддээ тэрбум тэрбумаар нь зээл авч өгч эрхлүүлж байсан нь илэрч, түмний булай, олны шившиг болсон нь хоёр жилийн өмнөх явдал.

Ганц Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ч бус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх мэт Засгийн газрын нэг бус тусгай сангуудыг улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хувьдаа завшсан байдаг. Гурил хулгайлсан хүний гуя цагаан гэгчээр ЖДҮХС тэргүүтэй тусгай сангаас “хуссан” улстөрчдийн луйвар дорхноо илэрсэн л дээ. УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гийн хэрэг дэлгэгдсэнээс хойш олон нийт ЖДҮХС-гаас гадна 30 орчим тусгай сан байдаг, тэндээс улстөрчид, эрх мэдэлтнүүд тэрбум тэрбумаар хүүгүй зээл гаргаж авдаг байсныг мэдэж авсан. Тусгай сангуудаас мөнгө саах энэ далд бизнес гэнэт бий болоогүй, олон жилийн өмнөөс л УИХ, Засгийн газрын гишүүдийн саалийн үнээ болж байсан нь ч тодорхой болсон юм. УИХ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дуртай үедээ нэмэлт, өөрчлөлт оруулж байсан нь эрхэм гишүүд өөрсдөдөө зориулсан өөрчлөлтийг өөд уруугүй хийж байсных гэж хардах бүрэн үндэстэй.

Тухайлбал, 2006 оны зургадугаар сарын 29-нд батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 14 жилийн хугацаанд нийт 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Хууль тогтоогчид жилд 2-3 удаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гар хүрч байсан гэсэн үг. Энэ бүхний ул мөр нь тухайн зүйл, заалтыг өөрчилсөн, нэмсэн, хүчингүй болгосон гэх мэт 236 тайлбар, зүүлт болж хуульд тэмдэглэгдсэн байна. Тиймээс уг хуулийг хууль, эрх зүйн мэдээллийн цахим сангаас татан харах юм бол дунд сургуулийн муу сурлагатны дэвтэр улаан эрээн болсон байдаг шиг л цэнхэр эрээн юм харагдана. 236 нэмэлт, өөрчлөлт тус бүрийн цаана бүхэл бүтэн тусгай сангийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой асар том, өргөн хүрээтэй утга, агуулга бий.

Хууль анх батлагдахад Засгийн газрын 22 тусгай сан байсан бол нэмж байгуулсан, татан буулгасантайгаа нийлээд 40 тусгай сан өнгөрсөн 14 жилд үйл ажиллагаа явуулжээ. Тухайлбал, 2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21, 2018 онд 29 тусгай сайн байжээ. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар өнөөдрийн байдлаар 23 тусгай сан үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр тусгай сангууд тус бүрдээ үүрэгтэй, өөр өөрийн онцлогтой. Гэтэл жил бүр хэд хэдээр нь татан буулгаж, бас шинээр болон сэргээн байгуулж байдгийг нь бодохоор нэг их ач холбогдолгүй ч юм шиг. Эсвэл энэ өөрчлөлт, хөдөлгөөний дунд эрх баригчид төрийн мөнгийг тусгай сангаар дамжуулан нааш цааш гувчуулж зувчуулан ашиг олж суудаг юм болов уу ч гэж хардмаар. Аудитын шалгалт бүрээр л Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашигласан байна гэдэг дүгнэлт гарч, ийм шалтгаанаар зарим санг татан буулгахад хүрч байсан нь дээрх хардалтыг улам бататгана.

УГ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫГ ТУХАЙН САЛБАР САЛБАРЫН ЯАМДАД НЬ ШУУД ХАРИУЦУУЛАХ САНАЛ ГАРЧ БАЙСАН Ч АЖИЛ ХЭРЭГ БОЛООГҮЙ. СҮҮЛДЭЭ УЛСЫН ТӨСВИЙН ЦООРХОЙГ НӨХӨХ, УЛСТӨРЧДИЙН ХАЛААСЫГ ЗУЗААЛАХ Л ХОЁР ЧИГ ҮҮРЭГТЭЙ САНГУУД БОЛЖ ХУВИРСАН ЮМ.

 

Эдүгээ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эдийн засагч, санхүүчдээс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхтэй холбоотой, Засгийн газрын тусгай сангуудын менежментийг өөрчлөх талаар тодорхой санаанууд гарч байгаа ажээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Монголын Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын eрөнхийлөгч Б.ТҮВШИН ийм санаа дэвшүүлсэн байна.  

Тэрбээр өрхийн санхүүг дэмжихийн тулд жижиг дунд үйлдвэрийг дэмжих банкны менежментийг сайруулах нь чухал байгааг онцолж буй юм. Түүний мөрийн хөтөлбөрийн нэг гол үзэл баримтлал нь өрхийн санхүүг дэмжих зорилт аж. Монгол Улсын эдийн засаг өндөр хувиар өслөө гэж ярьдаг боловч иргэдийн орлого төдийлөн өсдөггүй. Өрх гэрийн орлого ч мэдэгдэхүйц нэмэгддэггүй. Үүнийг шийдвэрлэх арга бол иргэдийг ажлын байртай, орлоготой байлгах бодлого юм. Тиймээс ажлын байрыг олноор бий болгохын тулд төсвийн сангуудыг Төрийн банканд төвлөрүүлэх нь зөв гэж эдийн засагч Б.Түвшин үзжээ.

ЭНЭ ТАЛААРАА ТЭРБЭЭР “ҮР АШИГ НЬ ТОДОРХОЙГҮЙ 20 ГАРУЙ САН ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ЗОРИЛГОТОЙ БОЛОВЧ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ УРСГАЖ БАЙНА. ИЙМ УЧРААС САНГУУДЫГ ТӨРИЙН БАНКАНД НИЙЛҮҮЛЖ, ЗӨВХӨН ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ БАНКНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛНА. ТӨРИЙН БАНК НЭЭЛТТЭЙ, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТТАЙ БОЛЖ, ЖДҮ ЗЭЭЛ ЖИНХЭНЭ ЭЗЭДДЭЭ ОЧДОГ БОЛНО. МӨН ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГ ЖДҮ-Г ДЭМЖДЭГ БАНКНЫ ДЭРГЭД АВЧ, ИРГЭДЭЭС ИРСЭН САЙН ТӨСЛҮҮДЭД ШУУД БАТАЛГАА ГАРГАДАГ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ” ХЭМЭЭН ЯРЬСАН БАЙНА.

Үнэхээр л Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас харахад өнөөдөр байгаа 23 тусгай сангаас үйл ажиллагаа нь тодорхой, үр дүн нь илэрхий сан гарын таван хуруунд л багтахаар байгаа юм. Тиймээс үүрэг, чиглэл нь бүрхэг энэ олон тусгай санг нэгтгээд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих гэдэг ганц зорилгод зангидан улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох гол салбараа дэмжсэн шиг дэмжих аваас үр шимийг нь айл өрх, хүн бүр хүртэнэ. Жинхэнэ ЖДҮ-чид олон мянгаараа төрөн гарна. Зөв оновчтой бодлого ингэж үр дүнгээ өгдөг. Тиймээс зөв хүн, зөв бодлогыг дэмжих нь улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр билээ.   

Сэтгүүлч Г.Хангарди

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 43 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 50 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 16 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 23 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 29 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 17 цаг 56 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 18 цаг 55 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 25 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top