x

МАН-ын тэргүүлсэн УИХ “ХАР ЖАГСААЛТ” гэсэн дүн тавиулчихаад завсарлав

УИХ-ын 2020 хаврын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт (2020.05.15) завсарлалаа. Завсарлахаас өмнө хуулийг ч ёстой “бөөндөж” батлах шиг болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ үүнийг баталсан.

Тэрбээр “УИХ-ын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаа” хэмээсэн юм. УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар баталсан хуулиудаас нь дурдвал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль багтаж буй юм.

Үүнээс гадна 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан хэмээн дүгнэлээ.

Энэ бол эрх баригч МАН-ын чанарыг бус тоонд ач холбогдол өгч сүр дуулиантай попордгийн нэг жишээ.

УИХ-ын 2016 оны сонгуулиар иргэд МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэвч тэд сонгогчдын энэ итгэлийг хөсөрдүүлж улсаа, иргэдээ хөгжүүлэхийг бодоогүй. Зөвхөн эрх мэдэл албан тушаал, ЖДҮДС-гаас өгсүүлээд Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг хувийн компанидаа авахыг урьтал болгож ирсэн гэхэд хилсдэхгүй. МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө 86 хувиар биелсэн хэмээн мэдээлсэн.

Гэтэл Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад орчхоод байна. Өөрөөр хэлбэл Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон гэсэн үг. Үүний нөлөөгөөр иргэд виз мэдүүлэх, мөнгөн гүйлгээ хийх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг боломж хумигдана гэсэн үг. Үүнээс гадна олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг ФАТФ хэмээх байгууллагын саарал жагсаалтад 2019 оны сүүлчээр орсон байгаа. Тэгэхээр эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ажилласан үр дүнд нь энэ хоёр жагсаалт шударга дүн тавьсан гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл эрх баригчид яаж ч уран үгээр донгодсон ч ажлын үр дүн эндээс тодорхой харагдаж буй юм. Хар, саарал жагсаалтад орсноор улсаараа, ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь олон улсын тавцанд нүд үзүүрлэгдэж эхэлсэн гэсэн үг.

Тухайлбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шат буулгасан. Тэгэхээр Монгол Улсад зээл тусламж үзүүлэх улс орон, хөрөнгө оруулалт хийх хүн цөөрөх нь мэдээж. Мөн манай аж ахуйн нэгж, иргэд гадаад мөнгөн шилжүүлэг, арилжаа наймаа хийх, бизнес эрхлэх боломжгүй шахам боллоо гэж ойлгож болох нь. Иймд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын тэргүүлсэн УИХ, Засгийн газар тийм ч сайн, ард түмний итгэлийг дааж ажилласан гэж хэлэх үндэс алга. МАН-ынхан УИХ, Засгийн газарт ч эрх мэдэл булаалдаж талцан хуваагдсан. Энэ байдал нь доод шатны байгууллагууд, орон нутагт ч үргэлжилсэн.

МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар 33 болон 32 бүлэг болон дотроо хуваагдаж эрх мэдлийн төлөө үзэж тарсныг бид мартаагүй. Тодруулбал, энэ Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 08-нд огцорсон. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах операц эхэлсэн. Ингээд түүнийг огцруулахаар УИХ-ын 40 гишүүн бойкот зарлаж УИХ-ын чуулганыг бараг хоёр сар хиртэй гацаасан билээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үед “60 тэрбумын хэрэг үнэн” хэмээн батлан мэдэгдэж байсан удаатай. Ингэж байж М.Энхболдыг огцруулж Г.Занданшатарыг оронд нь тавьсан. Эрх баригч МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг цухас тоймлон дурдвал нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ, концесс, тендер авсан гээд дурдвал уртаас урт цуврал болох нь тодорхой. Иргэд ч түүнийг нь сайн мэдэх болсон билээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 59 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 20 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 7 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 32 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 46 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 49 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 51 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 55 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 56 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 7 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top