x

Да.Ганболд: УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна

Монгол Улсын Шадар сайд асан Да.Ганболдтой ярилцлаа.

-Хэрэгжээгүй гэрээний төлөө хэн нэгнийг баривчилж, үндэслэл олдохгүй болохоор нь албаны хэрэгцээнд жип машин худалдаж авсан учраас гээд алх тогшчихлоо. Ингээд байвал энэ улсад хөгжлийн том шийдлүүдийг гаргах УИХ, Засгийн газар олдох уу?

-Асуудлыг өргөн барьдаг субъект нь М.Энхсайхан биш, Засгийн газар.

М.Энхсайхан мега төсөл хариуцсан сайдын хувьд кабинетдаа саналаа оруулдаг л субъект. Өнөөхийг нь Засгийн газар кабинетаараа хэлэлцээд шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр сайн, муу ямар ч байж болно.

Яг нарийндаа муу шийдвэр гаргана гэдэг нь алдаа болохоос гэмт хэрэг биш. Аль муу шийдвэр гаргахыг тэр гэх вэ дээ. Коронавирустэй холбоотой хориог өчнөөн сараар сунгаад яваа нь улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа талаас харвал буруу байж болно. Засаг коронавирусийн хөл хориогоо удаашруулж эдийн засагтаа балаг тарилаа гэж шүүмжлэх нь байх зүйл.

Харин ингэлээ гээд ял тохож болохгүй. Ял тохож эхэлбэл дарангуйлал болж хувирна. Муу шийдвэр гаргалаа гэсэн шалтгаанаар Эрүүгийн хууль ашиглаж хүнийг хорино гэдэг шуудхан хэлэхэд дарангуйлал. Сөрөг хүчнээ нам дарж байгаа, ардчиллаас өчнөөн алхмаар ухарч буй үйлдэл.

-Ардчиллаас хэдэн алхам ухарсан гэж хүн бүр ярьж байгаа ч АН таг дуугүй байна. Дарангуйлал эхэлсэн учраас зүрх зориггүй болчихжээ дээ....?

-Өнөөдөр ардчиллаас ухарсан гэдэг үгийг хэдхэн хүн зоригтой хэлж байна. Баабар, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, М.Энхсайхан бид хэд нэг жижиг сувгаар “дело” энэ тэр гээд яриад суугааг та харсан уу?

-Харалгүй яах вэ. Гэхдээ МҮОНТВ гэх мэт олон хүн хардаг сувгаар ярих боломж байгаагүй юм уу?

-Эрх мэдэлтэйчүүд нь атгачихсан байна. Эрхтэн дархтнууд нь циркийн илбэчин, ард түмэн нь үзэгчид шиг дүр зураг амилж тодроод олон жил болчихсон.

Өнөө циркчин нь нэг гараа дохиж цэцэг гаргаж ирж, нөгөө гараа савчуулж дарцаг харуулангуут үзэгчид “хөөх” гэж дагаж хуйлраад яваа. Үүнийг нь бид хэд ярьж сууж байгаад М.Энхсайханыгаа шоронд хийлгэчихлээ.

Жирийн иргэд, шударга хүмүүсийн хувьд санасан хэмжээнд реакци үзүүлэхгүй байна л даа. Өнгөрсөн зууны гучаад онд Гитлер анх гарч ирэх үед яг ийм байсан.

Мартин Нимёллерийн нэг алдартай үг бий. "Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв... Дараа нь тэд ҮЭ-нхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа" гэсэн үг.

Яг энэ үед бодож ухаж явах учиртай үг шиг санагдаад байна. Хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг, өндөр хөгжилтэй улсуудын өнгөрсөн түүхийг харахаар сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дарангуйлал, хүний эрхийн эсрэг шийдэл, засаглалыг туршсан хэд хэдэн улс бий. Германд Гитлер, Италид Муссолини, Испанид Франко гээд жагсаавал өчнөөн түүх жагсааж болно.

Гэхдээ бүгдээрээ болохгүй гэдгийг нь ухаарч, алдаагаа засаж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Манай улс сая хар жагсаалтад орчихлоо. Ийм цараа хүрээтэй жагсаалтад ганцхан үйлдлээс болж ордоггүй.

Цаана нь маш олон шалгуур бий. Магадгүй та бид хоёрын ярьж суугаа хүний эрхийн эсрэг, ардчиллын эсрэг алхмууд ч нөлөөлсөн байж болох талтай. Энэ шийдвэр манай бизнес эрхлэгчдэд ямар том эрсдэл авчрахыг таах аргагүй. Хэлж мэдэх ганц зүйл гэвэл эдийн засагт шууд утгаараа сөргөөр нөлөөлнө.

-Та хэд “Парламент” телевизээр дахиад ярих уу?

-Ярина. Өөр хэнд найдах юм.

-Э.Бат-Үүлийн шүүх хурал ирэх сард болно, М.Энхсайхан шиг зүйл тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ингээд харахаар таны түрүүн онцолсон дарангуйлал гэдэг үг утгаа олж эхэлж байж мэдэх л юм...?

-Дэлхийн улс түмнүүдийг харахаар таатай сайхан амьдрал, хөгжил дэвшил гэх мэт бахархах зүйл тун ховор, нэр хүнд муутай улс орнууд цөөнгүй бий.

Ливи, Судан, Мозамбик, Сомали, Венесуэл гээд нэрлэвэл цөөнгүй улсын нэрийг хэлж болж байна. Эдгээр орны ихэнхийг манай улсын иргэдийн олонх мэдэх ч үгүй. Тэд юугаараа, яагаад, яг хэзээнээс ийм муу нэртэй, луу данстай болчихов? Зарим улсын түүхээс харахад харьцангуй богино хугацаанд сайн муу, хар цагаан, дарангуйлал эрх чөлөө, хөгжил ухралт болон бусад зовлон жаргалыг ээлжлэн туулсан жишээ ч цөөнгүй олдоно.

Бид Хойд Солонгос ийм тийм гэж ирээд толгой сэгсэрч ярьдаг. Гэтэл Хойд Солонгосын улс төрийн горим, тэндхийн арга барил манайд зугуухнаар орж ирээд байна л даа.

Хойд Солонгос гэхээр ямар ч хүнд “Би ийм улсад амьдармааргүй байна” гэсэн ойлголт төрдөг. Энгийнээр хэлэхэд муугийн жишээ болчихсон улс.

Үүнтэй адил эрүүл саруул ардчилсан үзэлтэй хүн шууд утгаараа байж болшгүй муу зүйл гэж ойлгохуйц арга барил, туршлага сүүлийн үед манайд нийтлэг анзаарагдах боллоо. Луйвраар сонгуульддаг, мөнгө тараадаг, эрх мэдэлд очсон нь албан тушаалаа урвуулан ашигладаг үзэгдэл нийтлэг болчихлоо.

Үүний эсрэг дуугарахаар хааж боогоод эхэлж байна. Миний хувьд лав сүүлийн үеийн Орос, Мозамбиктай адилтгах зүйл олон болж байна.

Нэг зүйлийг онцолж хэлье. ОХУ шууд утгаараа муугийн жишээнд орох орон биш. Манай хойд хөршид сүүлийн үед ардчилал, эрх чөлөөний эсрэг маш олон сөрөг хандлага сэргэж байна. Эрх баригчид тэр сөрөг хандлагыг нь дагаж яваа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд манай шүүх, хүчний байгууллагынхан энэ муу хандлагын манлайд нь яваад байна л даа.

Та сая АН дуугарсангүй гэлээ. АН-ын удирдлагууд, ялангуяа гишүүдийн хувьд цаанаасаа, гүнээсээ буцалж оргилоод босох учиртай болохоос бид дуугарах ёстой гэсэн хандлагаар байр сууриа илэрхийлэх асуудал биш л дээ.

-Сонгууль дөхсөн учраас айж, болгоомжилж суугаа байлгүй дээ?

-Болгоомжилсон уу, өөр шалтгаан байгаа юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Удирдлага нь болгоомжилсон байлаа гэхэд гишүүд нь хаачсан бэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Тэд таг дуугүй суугаа гэхээр 1990 онд ардчиллыг эхлүүлсэн бидний л муугийнх. Хойд Солонгост гэхэд л энгийн гэмээр шалтгаанаар өчнөөн хүн шийтгүүлдэг. Тийм улсад төрсөн нь л тухайн хүний эз шүү дээ.

-Хамгийн эмзэглэмээр өнцөг нь “ардчиллын автор”-ууд гэгддэг хүмүүсийг хоморголон шүүж, заримыг нь хорьж эхлээд байна. Засаглалын онол талаасаа жаахан гажуудал биш үү?

-Жаахан биш, асар том гажуудал. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хоёр тал болоод өрсөлдөж ирсэн. Спорт, улс төр аль нь ч ялгаагүй лидерүүдийг нь онилж байгаад намнадаг. Сонгуулийн босгон дээр хэний амыг таглах нь тодорхой шүү дээ. Гэхдээ цагдаа, шүүхийн, хүчний байгууллагын оролцоотойгоор гэм зэмгүй хүнийг хорих нь байж болохгүй гажуудал.

-Энэ гажуудал ужгирвал өмнөх нийгэм рүү ухарчих вий, Венесуэлийн хувь заяаг давтах юм биш байгаа гэсэн айдас төрөөд байх юм...?

-Айдас төрөх нь зөв. Аливаа сайхан, нандин зүйлсийг хийж бүтээхэд маш их хугацаа, өчнөөн үеийн хүний хүч хөдөлмөр ордог.

Харин буулгаж эвдэхэд хоёр хоног байхад л хангалттай. Ардчилал яг тийм. Маш олон хүн сэтгэл, мэдлэгээ уралдуулж урагшилж байж босгож бүтээдэг. Ингэж босгосон ардчиллыг богинохон хугацаанд үгүй хийх шиг амархан зүйл үгүй.

Харамсалтай нь ардчиллаас ухарч байна гэдгийг хүн бүр мэддэггүй. Учир нь хүн бүр Жанрайсиг бүтээж, уран барилгын загвар гаргадаггүй. Нураахыг бол хэн ч чадна. Гэхдээ бүх зүйл өнгөрсний дараа бүгдийг ойлгодог нь хүн төрөлхтний гашуун үнэн.

-Та түрүүн хэн ч алдаа гаргадаг, тэглээ гээд эрүүгийн хэрэг үүсгэж барьж хориод байдаггүй гэсэн утгатай үг унагасан. Жишээ нь, манайд улстөрч, эрх баригчдын алдаанаас болж нийт олноороо хохирсон, тэр алдаагаар нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй кэйс гэвэл юу байна?

-Налайхын замыг эвдэхийн оронд хажуугаар нь шинэ зам барьж болох л байсан. Гэтэл сонгуулийн жил учраас тэгээгүй. Буулгаж, эвдэх нь бас мөнгө гэж харсан хэрэг л дээ.

Үүнээс болж өнгөрсөн зунжингаа зүүн аймгаас ирэх, зүүн аймаг руу явах иргэд шороон замаар манаргасан. Эрүүл мэнд, машин техникийн эвдрэл гэх мэтийг мөнгөөр тооцвол овоо дүн гарна. Дарханы зам ч ялгаагүй. Асар олон тэрбум төгрөгийн гарз хохиролд иргэд, нийгмээ унагаж байна.

Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн авто зам Монгол Улсын хүний хөдөлгөөн, худалдаа арилжаа гээд эдийн засгийн гол судас болсон зам. Ийм ач холбогдолтой замд дөрвөн эгнээ ч алсдаа багадна. Ингэж холыг хараад үндсэн замыг нь хөндөлгүйгээр шинээр зам барьж болох байсан. Ер нь улс орнууд ийм жишиг барьдаг юм.

-Дарханы замыг нураахад хүртэл их мөнгө орно гэсэн нүдээр харжээ дээ?

-Тодорхой шүү дээ. Аливаа төслөөс менгө унагаая, сонгуулийн мөнгөө босгож авъя гэсэн явцуу, ойрыг харсан бодлогын үр дүн.

Азаар Налайхын зам арай богино учраас цар тахлаас өмнө 90 хувь нь дуусчихсан. Мэдээж хэн ч цар тахал дэгдэж, гүйцэтгэгч талын хятад ажилчид хөл хорионд орчихно гэж урьдчилж харж чадахгүй. Ийм байхад “Та нар коронаг тооцсонгүй" гэж яллах нь утгагүй.

Гэхдээ төрөөс гаргаж буй ямар ч шийдвэр алсын хараатай байх ёстой. Арав, хорь, гучин жилийн дараахыг хардаггүй, явцуу, мэргэжлийн бус үйл ажиллагааны уршиг ганц Дарханы замаар тогтохгүй л дээ. Бодит амьдрал дээр өчнөөн том хохирол учирчихаад байхад Дарханы замыг эхлүүлсэн хүмүүсийг буруутгаж эрүүгийн хэрэгт яллахгүй байгаа.

Учир нь энэ бол улс төрийн буруу шийдвэрийн гарз хохирол. Ийм буруу менежмент аль ч улс оронд ажиглагддаг. Гэхдээ энэ нь эрүүгийн гэмт хэрэг биш. Улс төрийн гэмт хэрэг байж болно. Энгийнээр хэлбэл өрсөлдөж буй хоёр хүчин байр сууриныхаа дунд нэгнээ яллаж, буруутгадаг байж болно. Ардчилал хөгжсөн улсууд сонгуулийн үед бие биенээ санаанд оромгүй зүйлээр хүртэл яллаж буруутгадаг. Тэглээ гээд гавлаж хорьдоггүй.

-Манайд бол улс оронд ямар хохирол учруулсан нь ч тодорхойгүй нөхцөлд барьж хорьж байна. Ер нь иймэрхүү хандлага ямар орнуудад илүү тод анзаарагддаг вэ?

-Улс оронд хохирол учруулсан эсэх нь нотлогдоогүй үед яллаж байгаагийн уг шалтгаан тодорхой. Социализмаар явсан цөөхөн улсад ажиглагддаг. Алга болж устаж яваа гэж бодсон ч янз байдал нь өөрчлөгдөөгүй архаг өвчин гэж хэлмээр санагддаг юм.

Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлж хэрэгжүүлээд явж байгаа төсөлтэй холбоотой улстөрчдийн дүгнэлтийг шууд хөрвүүлээд эрүүгийн хэрэг болгож шүүхээр хэлэлцэж байгаа нь ардчилсан шударга, ил тод, иргэний нийгэмд огт байдаггүй зүйл.

-Улстөрчдийн дүгнэлтийг хөрвүүлээд эрүүгийн хэрэг болгосон гэхээр Дубайн төлөвлөгөө тойрсон асуултуудаа тавих цаг болчихож. Гэхдээ эхэлсэн өнцгөө дуусгаадахъя. Улстөрийн алдаатай шийдвэрээс болж эдийн засгийн хувьд нийтээрээ хохирсон ямар улс байна. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө улсад уршиг тарьсан гэж АТГ, прокурор дүгнэчихээд байгаа. Ямар уршиг тарив аа гээд харахаар жишээ олдохгүй байгаа учраас асуумаар санагдлаа...?

-Яг одоогийн төстэй хэрэг явдал гэвэл хойд хөрш байна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Цар тахлаас болж хэрэглээ буурсан, буурсан хэрэглээ дагаад газрын тосны ханш унасан гэх шалтгаан бий. Гэхдээ гол шалтгаан нь энэ биш. Нефть олборлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийг хүмүүс мэднэ. Зарим тохиолдолд тэд ОПЕК+ гэсэн тодотголтойгоор цуглаж хуралддаг.

Албан ёсны гишүүн нь биш ч газрын тос олборлолтын хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигддэг улсын оролцоотой арга хэмжээгээ тохиролцож зохицуулдаг загварыг ингэж тодотгодог юм.

Албан ёсны гишүүн биш улсуудын тухайд хуралдаанд нь суудаг, саналаа нэмэрлэдэг, өөрсдөд нь хэрэгтэй ашигтай гэж үзсэн тохиолдолд гаргасан шийдвэрт нь дэм болж олборлолтоо хасаж, нэмдэг гээд ойлгочихож болно.

Өнгөрсөн гуравдугаар сард Австрийн Вена хотод ОПЕК+ хуралдсан юм. Олборлогчид “Дэлхийн байдал хүндэрлээ. Нефтийн үнэ унаж байна. Тийм учраас олборлогч улс орнууд олборлолтоо танаж үнийн уналтаас сэрэмжилье. Ингэж байж нефть хийн салбарыг тогтвортой түвшинд байлгана” гэсэн санал гаргасан ч ОХУ -ын төлөөлөл тэр хурлыг орхиод гарсан.

Занарын технологиороо газрын тосны зах зээл дээр томоохон байр суурь эзэлж эхэлсэн АНУ-ын нөлөөллийг сааруулах гэсэн улс төрийн бодлогоор гаргасан Оросын Засгийн шийдвэр өнөөдөр ОПЕК-ийн олон орон, түүний дотор ОХУ-ын эдийн засагт маш хүнд цохилт үзүүлсэн. Өнөөг хүртэл, хоёроос гурван сарын турш энэ таагүй байдал үргэлжилж байна.

Хамгийн том нефть олборлогч олборлолтоо хасахгүй гэнгүүт ОПЕК ч зүгээр суугаагүй. Олборлоод байя гэсэн шийдэлд хүрч, бүр бонус амлаад эхэлсэн. Урьдчилсан хэлэлцээр энэ тэрийг нарийн тооцоод харвал газрын тосны үнэ зарим тохиолдолд бүр хасах руу орчихсон.

Тэр шийдвэрээс хэдхэн хоногийн дараа газрын тосны үнэ 60-аас 20 ам.доллар руу огцом уруудсаныг та мэдэж байгаа. ОХУ-аас гаргадаг “Уралс” маркийн нефть олон сарын дунджаар хорь ч хүрэхгүй доллар руу уруудсан. 5, 10 ам.доллар руу унасан тохиолдол ч бий.

-Газрын тосны үнэ одоо ч сайнгүй байна. Ингэхэд АНУ, ОХУ-ын эдийн засагт газрын тосны салбарынх нь үзүүлэх нөлөөлөл гэхээр эрс тэс тоо гарах байх шүү...?

-Эрс тэсээр барах уу. ОХУ-д ДНБ-ий 30-аас илүү хувийг түүхий нефть эзэлдэг бол бензин тос нефть Америкийн эдийн засгийн нэг орчим хувийг л эзэлдэг. Америкийн нефтийн салбар зуун хувь зогслоо гэхэд ДНБ-ийнх нь ганцхан хувь.

Зүй нь Оросын удирдлага ийм явцуу сонирхлоор асуудалд хандаж, ДНБ-ийх нь өчнөөн хувийг эзэлдэг салбараа олон сараар унагаж болохгүй л байсан болов уу. Энэ шийдвэрийн хаялга манайд эергээр тусч байхад Оросын эдийн засагт том цохилт болж байна.

Хэрвээ бид ОХУ-ын иргэд байсан бол энэ асуудалд яаж хандах бол? Удирдагчийнхаа буруу, харалган шийдвэрээс болж нефть олборлогчид олборлосон нефтиэ газар дээр нь шатааж байна гээд та бод доо.

-Шатаах аа?

-Хойд хөршийн нефтийн зарим орд газар Хойд мөсөн далайн эргээр мөнх цэвдэгтэй бүсэд оршдог, маш гүнээс цооногоор гаргаж ирдэг онцлогтой. Ийм цооногуудыг зогсоож болдоггүй. Зогсоох л юм бол хөлдчихдөг. Хөлдсөн цооногуудыг хаяхаас аргагүйд хүрдэг юм.

Дахиж нефть олборлоё гэвэл шинэ цооног ухахаас аргагүй, тэглээ гэхэд өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг. Ийм шалтгаанаар олборлолтоо хасаж чаддаггүй.

Өнөөдрийн хувьд бүр борлуулж чадахгүй байдалд хүрчихсэн. Зарим нэг цооногуудаас олборлож гаргаж ирсэн нефтиэ газар дээр нь шатааж байгаа нь цаанаа ийм учиртай. Венесуэл бас ингэж байгаа.

Өөрөөр хэлбэл зах зээлийн ерөнхий хандлага, олон улсын харилцааны онцлогуудыг дутуу буруу тооцож, зөвхөн явцуу улс төрийн сонирхолд хөтлөгдөж том шийдвэр гаргавал ямар уршигтайг харуулсан тод жишээ. Уршиг нь нүдэн дээр ил харагдаж байна. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний хувьд уршиг тарьсан зүйл байхгүй. Харин ч өгсөн өгөөж, ашиг гэвэл том тоонууд хэлж болно.

-Одоо Дубайн гэрээ рүү ярианыхаа сэдвийг хазайлгая хоёулаа. Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг биелүүлсэн хүмүүсийг барьж хорих нь хууль ёст ардчилсан нийгэмд байж болох эрүүл үзэгдэл мөн үү?

-Энэ шийдвэртэй холбоотой шүүх хурал удахгүй болох учраас шүүх талын нарийн зүйл ярихад эрт байна. Таны асуултын тухайд гэвэл Ч.Сайханбилэг ганцаараа шийдвэр гаргаагүй.

-Тийм л дээ.Тухайн үеийн Засгийн газрын кабинетад өнөөгийн Ерөнхий сайд ч байсан. Тэдний хамтын шийдвэрээр гарсан шийдвэр гэдгийг ойлгож байна. Бас өнөөгийн АН-ын даргын зөвлөх З.Энхболдын ахалсан УИХ асуудлыг хурдан шийд гэсэн чигийг хоёр ч удаа өгсөн...? 

-Таны сая ярьсныг бүгд мэднэ. Мэдэж байгаа хэр нь ямар процесс өрнөж явааг мөн л бүгдээрээ харж байна. Мэдсээр байж ийм шийдвэр гаргаад байгаа хүмүүсийг яалтай билээ.

-Тэгвэл хууль хэнд хэрэгтэй юм бэ?

-Би танаас тэгж асуумаар байна.

-Хариулахад хэцүү болчихоод байна л даа, өнөөдөр. За энэ сэдвээ түр орхиё. Дубайн төлөвлөгөө тойрсон асуудал дээр жишээ нь таныг яг юунд буруутгаж байгаа вэ?

-Товчхон базаж хэлбэл, Засгийн газрын илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн учраас буруутай гэж байна л даа.

-Илт хууль бус шийдвэр гэдгийг яг юугаар яаж хэмжиж байгаа юм бол?

-Би мэдэхгүй байна. Хүн бүр хараад буруу гэсэн дүгнэлт хийх хэмжээний үйлдлийг илт гэж тодотгох байх. Илт хууль зөрчсөн шийдвэр юм бол шийдвэр гарснаас хойших таван жилийн хугацаанд ажилласан УИХ, Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийг зогсоох байсан.

Эрүүл ухаанаар бодоод үзэхэд нэмж алдахгүйн тулд зогсоох ёстой баймаар юм. Гэтэл Оюу толгой төсөл бүтэн таван жилийн турш зогсолгүйгээр Монгол Улсад асар их хэмжээний долларын орлого оруулсаар яваа.

2015 оноос өнөөг хүртэл бүтэн таван жилийн хугацаанд жил бүр улсын төсөвт 300 сая ам.долларын татвар төлж, ДНБ-ий 15 хүртэл хувийг ганцаараа бүрдүүлж байгаа. Энэ хугацаанд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор жил бүр 1.3-1.4 тэрбум, нийтдээ 6-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн.

Монгол шиг ийм жижиг эдийн засагтай улсад энэ дайны хөрөнгө оруулалт бол асар том тоо. Үүнтэй төстэй жишээ дэлхийд ховор. Ингээд харахаар Оюу толгой бол Монгол Улсад гарз хохиролтой, Монголд ашиггүй гэрээ гэдэг нь угаасаа худлаа болж таарч байна.

-Хуулиар зөвшөөрөгдөж байгуулагдсан Засгийн газрын гаргасан шийдвэр илт хууль бус байж болох уу?

-Та наад асуултаа тийм дүгнэлт гаргасан хүмүүсээс нь асуувал зөв байх.

-Засгийн шийдвэрийг дагаж, тушаалыг нь биелүүлсэн хүмүүсийн хувьд яаж ч харсан ойлгомжгүй буруутгал санагдаад байна л даа...?

-Хэн ч тэгж харахаар асуудал шүү дээ. УИХ-аас 2014, 2015 онд баталсан хоёр тогтоолын дагуу, өчнөөн процесс дамжиж гарсан засгийн шийдвэрийг биелүүлж Дубайд очоод гарын үсэг зурчихаад ирсэн Б.Бямбасайхан бид хоёр ямар буруутайгаа ойлгохгүй суугаа.

Бүр тодруулбал 2014 оны 34 дүгээр тогтоолд “Далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэж заасан бол 2015 оны 41 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” гэж онцгойлон заасан байдаг.

За тэгээд эдгээр тогтоолын дагуу Засгийн газрын захирамж тушаал гарч, удирдамжаа батлуулчихсан. Тэр удирдамж гэдэг нь хэн нэгэн хөнжилдөө орж лааны гэрэлд үйлдсэн бичиг биш. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр.

Эсэргүүцсэн, дэмжсэн аль аль нь бий байх. Олонхоороо асуудлыг шийдээд явдаг нь төрийн ёс, ардчиллын зарчим. Ямар ч шийдвэр 100 хувь санал нэгтэйгээр батлагддаггүй. Социализм, коммунизмын үед л тийм байсан байх.

Дубайд гарын үсэг зурсан учраас өнөөдөр Оюу толгой ажиллаж байгаа. Бүр хамгийн том татвар төлөгч болчихсон яваа. Бүх дэлхийн эдийн засаг хэцүүдчихсэн яваа ийм бэрх цагт Монголыг энэ төсөл л авч яваа нь бодитой үнэн. Аль муугаар нь хэлсээр ирсэн Эрдэнэтийн 49 хувь ч том нэмэр болж байгаа.

Орост өгдөг байсан ашиг Монголдоо үлддэг болчихоор ашиг нь өсөж таарна. Ийм ойлгомжтой шалтгаан байсаар атал “Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа өндөр ашигттай ажиллалаа” гэсэн мэдэгдэл хийгээд суух юм.

Аргагүй шүү дээ. 49-д ногдох бүх ашиг төрд татвар хэлбэрээр очиж байгаа. Яг үнэндээ Монгол Улсын төсвийн орлогын тэн хагас шахууг Эрдэнэт, Оюу толгой хоёр бүрдүүлж яваа хэр нь энэ бүхнийг амилуулж хэрэгжүүлсэн хүмүүс хамгийн муугаар хэлэгдээд явж байна.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Цар тахлын үед дажгүй яваа макро эдийн засаг, эрх баригчдын тарааж байгаа хүүхдийн 100 мянга, ноолуурын мөнгө Оюу толгойтой холбоотой. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол бид өнөөдөр энэ дайны аж төрөхгүй байсан.

-Илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн гэдгийг эрүүл логикоор хөөвөл хариу гарахгүй нь ойлгомжтой. Үүнээс өөрөөр таныг буруутгасан үндэслэл бий юү?

-Сая хэлсэн илт хууль бус шийдвэрийг учир мэдэх хүний хувьд эсэргүүцэж, гэрээг зогсоохын төлөө ажиллах ёстой байтал бүлэглэн хуйвалдчихлаа гэж буруутгаж байгаа.

Шаварт суусан машинаа гаргах санаатай бүгдээрээ уухайлж түлхэж байхад ганцаараа ухаантай царайлаад “Хувцас шавар болно, трос тасарна, машины эд анги эвдэрнэ” гээд “эх оронч” дүр эсгээд байгаа хүнийг та эергээр ойлгох уу?

-Яаж ч бодсон эергээр харахгүй л дээ...?

-Хамгийн гол үр дүн нь бид шавраас гарсан. Машинаа аварсан, хүрэх газраа хүрсэн. Машинаа нийлээд түлхэж байгаа хүмүүс хуйвалдагчид мөн үү?

-За ойл голоо. Тэс хөндлөн байж болох ч бидний ярианы сэдэвтэй наалдахаар нэг асуулт байна. Танд өнгөрсөн хоёрдугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орчихлоо. Монголын хууль, шүүхийн системийн талаар ямархуу сэтгэгдэл төрж байна вэ?

-Ердөө ганцхан сарын дотор яллагдагч болоод шүүх дээр очлоо. Заавар егөөд ганц хуудас маягт бөглүүлж байна. “Би яллагдагч тэр овогтой тэр” гэсэн үг нэг хуудас цаасанд дөрвөн удаа давтагдаж гарын үсэг зуруулах жишээний.

Ерөөсөө л Вышинскийгийн философи. Хүний сэтгэлд дарамт үзүүлдэг, лантуугаар цохидог төрийн машины сэтгэлгээ хэвээр явж байгааг мэддэг нь хэд бол гэж бодогдсон шүү. Баруунд ийм зүйл байдаггүй. Хууль зүйн сайд шударга шүүхийн төлөө явах ёстой.

Гэтэл мань эр өөрийгөө дургүй хүмүүсээ яллах, шийтгэх байгууллагын дарга гээд ойлгочихсон сууж байна л даа. Төр нь иргэнийхээ эсрэг ажиллаж байна. Манай Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй" гэсэн заалт бий. Тэр заалтыг ойлгож байгаа нь хэд бол, бас л эргэлзээтэй асуулт.

-Дубайн төлөвлөгөө рүүгээ буцаад оръё. Учир мэдэх хэсэг нь С.Баярцогтын номноос Дубайд гарын үсэг зурсан гурван хуудас гэрээг олоод харчихсан байх. Эрх баригчид, хууль шүүхийнхэн нийт олонход та нарыг “Ийм шийдвэр гаргахын тулд баахан мөнгө идэж уусан” гээд ойлгуулчихсан яваа. Яг ямар учиртай гэрээнд гарын үсэг зурснаа энгийнээр тайлбарлаач?

-Шинээр тохирсон зүйл нэг ч байхгүй. 2009, 2010 оны гэрээний бүх тохиролцооноос халиагүй.

Харин манай татварын байцаагчид тэр гэрээний заалтыг зөрүүтэй ойлгож, 2010, 2011, 2012 онь санхүүгийн тайланг үндэслэн илүү татвар оногдуулсныг Оюу толгой компани үл зөвшөөрч маргаан үүссэн. Энэ маргааныг шийдэж чадалгүй бүтэн гурван жил болсон байсан үе.

Дубайн гэрээнд туссан цөөн хэдэн заалтын нэг нь ч 2009, 2010 онь гэрээнээс халиагүй. Харин энэ гэрээнүүдэд тусгалаа олоогүй нэг чухал заалт Дубайн гэрээнд бий.

Оюу толгойн ил, далд уурхай, ерөөс энэ том төсөгл хэрэгжих бүх л хугацааны нийт өгөөжийн 53-аас доошгүй хувь нь Монголынх байна гэж тохирсон. Энэ тохиролцоог цагаан дээр хараар буулгасан нь Дубайн төлөвлөгөөний том давуу тал.

Засгийн газраас бидэнд өгсөн удирдамжийн нэг чухал заалт нь энэ байсан юм Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүртэх ёстой хувь хэмжээг албан ёсоор баталгаажуулсан Монголыг хохироосон, уршиг тарьсан гэдэг нь хэтээсээ худал.

Оросуудын хэлдгээр хурууныхаа өндгийг сорж суугаад гаргаж ирсэн санаа Хуруугаа сороод юу ч гарахгүй гэсэн утгатай хэлц л дээ. Товчхондоо бодитой биш зүйлийг оросууд ийм хэлцээр илэрхийлдэг.

-Оюу толгой дэлхийн хэмжээний төсөл. Ийм аварга төслийн хувьд дурын нэг татварын байцаагч очиж акт тавиад дансыг нь хаах гэх мэт үйлдэл үзүүлж, тэр нь өчнөөн уршиг тарьж мэдэх нөхцөл үүссэн байсныг залруулж чадсан нь Дубайд rap барьсан шийдлийн нэг том давуу тал байсан шүү...?

-Манайханд байгаа маш том буруу ойлголтыг та хөндөж байна. Үнэхээр тийм.

Монгол Улсын төсвийн жилийн орлогоос тав дахин их мөнгө оруулсан компани бидний нөгөө талд байна. Тийм компанийн дансыг ном уншаагүй, хэл мэддэггүй нөхөр хаачихаар яах вэ. Сансарт нисэх гэж байгаа пуужинг “Тэр газар чинь би төрсөн юм, унасан газраа хөндүүлмээргүй байна” гэж хэлээд зогсоож байгаагаас ялгаагүй зүйл.

Эхлээд Оюу толгой гэдэг төслийн хэмжээ, царааг ойлгох хэрэгтэй. Оюу толгой бол Эрдэнэтээс хамгийн багаар бодоход 2-3 дахин том төсөл. Оюу толгой төсөл дангаараа жил бүр 300-330 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна. Монгол Улсын төсөв дунджаар гурав орчим тэрбум ам.доллар.

Оюу толгойн данснаас өгч байгаа мөнгө нь төсвийн арав гаруй хувь гэдэг бол маш том тоо. Ханган нийлүүлэлт, төслийн дам нөлөө гэж ирээд тооцвол асар том тоо гарна. Дубайд гарын үсэг зурснаас хойш Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын төсөвт оруулж буй мөнгөөрөө гурван сая Монголын амьдралд эерэг, том нөлөө үзүүлж байгаа.

Уурхайд ажиллаж яваа 10 гаруй мянган хүнээр энэ төслийн өгөөжийг тооцвол хэт өрөөсгөл хэрэг болно. Оюу толгойн тухайд улсын төсөвт, Өмнөговь аймагт, дам нөлөөгөөрөө нийгэм, эдийн засгийн салбар бүрт эерэг нөлөө үзүүлж яваа мега төсөл. Наад захын жишээ хэлье.

Өнөөдөр бүх дэлхийд агаарын тээвэр зогсчихсон. Ийм хэцүү цагт МИАТ-ийг байнгын нислэгтэй амьдруулж байгаа төсөл нь Оюу толгой. Цар тахлын үед нэг ч өдөр зогсоогүй хэвийн ажиллаж яваа том төсөл дэлхийд тун цөөн. Тэр цөөхөн төслийн нэг нь Оюу толгой. Хэрэв тэр үед Дубайд шийдвэр гаргаагүй бол бид цар тахлын үеэр хэцүүдэх байсан.

Ямар ч төсөлд гарз хохирол байдгийн тухайд бол би түрүүн Дарханы замаар жишээлж ярьсан учраас давтаж улиглаад яах вэ. Уг нь Дубайн жишээгээр асуудалд хандъя гэвэл шинэ зам барих төсөл баталгаагүй байхад хуучин замаа эвдэж мянга мянган иргэдийн амьдралыг хүндрүүлсэн, гарз хохирол, чирэгдэл авчирсан тул Дарханы замтай холбогдох хүмүүст эрүү үүсгэн шалгах ёстой биз дээ.

-Улстөрчид “Манай баялаг атал төслийн өгөөжийн 47 хувийг хүртэнэ гэдэг байж болохгүй явдал” гэж хэлэх дуртай. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөрөнгөө оруулсан хүмүүс ашиг хүртэх нь бизнесийн жам ёсны харилцаа. Нөгөө тал мөнгө, технологио гаргасан, манай тал байгалийнхаа нөөц баялгийг гаргасан. Яаж хамтарч ашиглах вэ гэдгээ ярилцаж байгаад хүрсэн шийдэл шүү дээ.

Улс төрийн хувьд ял тулгах гэж оролдоод яваа хэсэг бүлэг хүмүүсийн цаана хоёр санаа их тод харагддаг. Илэрхий мэдлэггүй хүмүүсийн тархийг санаатайгаар эргүүлэх мэдээлэл цацаж байна.

Өгөөж гэдэг үгийг Монголд ямар ч ашиггүй гэж “орчуулаад” яриад яваа харагдах юм. Оюу толгой төслийн хувьд бүр анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан өдрөөс эхлээд Монгол Улс өгөөжөө хүртээд эхэлчихсэн.

Товчхондоо Монгол Улс 11 жилийн турш энэ төслөөс олон тэрбумын өгөөж хүртсээр явж байна. Дубайн төлөвлөгөөг батлаагүй бол сүүлийн таван жил үгээр илэрхийлэх аргагүй гарз хохирлыг өнөөг хүртэл амсаад явах байсан.

-Нийгмийн, олны ой санамж маш богино болчихсон шиг санагддаг. Дубайд гарын үсэг зурахын өмнө Монголын эдийн засаг ямар байсныг нэг сануулчихад гэмгүй байх. Нүүрсний үнэ 20 ам.доллар болчихсон байл уу?

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт 2013 оноос бүрэн зогссон. Үр дүнд нь 3,000 гаруй хүн шууд ажилгүй болж, туслан гүйцэтгэгч 500 гаруй компанийн ажил зогсож, эдийн засаг асар хүндэрсэн цаг шүү дээ. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр таны сая хэлсэнчлэн нүүрс, зэсийн үнэ шалдаа унасан байсан.

-Ингэхэд заавал яагаад Дубайд гарын үсэг зурсан юм бол. Хоёр талтай хариултууд дуулдаад байгаа болохоор асуумаар санагдлаа...?

-Бүдүүн тоймоор хэлбэл, дундын нутагтаа уулзсан хэрэг. Гэхдээ энэ гол шалтгаан биш л дээ. Ерөнхий сайдын Дубайд хийх айлчлал яг тэр үед давхацсан. Тийм учраас Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Дубайд болсон юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (64.119.21.123)
    БаасанхYY эдрээс Арай Дээр
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Мундаг улс төрч (158.181.78.166)
    Ганболдыг Eрөнхий сайд болгоод 10 жил ажиллуулчих юм бол энэ улс сэвхийтэл босоод ирнэ дээ. Даанч хужаа эрлийз гэж шүлсээ үсчүүлэхээс өөр шидгүй малнууд энэ улсаар дүүрэн байгаа цагт улам доошоо уруудахаас өөр зам алга!!!!!
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
    • Зочинн
      Яг яг энэ зев
      2020 оны 05 сарын 21
  • Иргэн (59.153.113.34)
    Гадныханд ашигтай гэрээ хийж ШАН харамж авч баяжаад гадны банкинд мөнгөө нуусан д л хамаг маргаан байна ш дээ. Энэ бол маш ноцтой бүлэг гэмт хэрэг мөн. Оюу толгой ашгаа өгч байгаа нь үнээн. Энд маргах юм байхгүй энэнээс илүү ашиг орж ирэх байсаныг л хэлээд маргаад байгаа нь үнэн.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Иргэн (59.153.113.34)
    Санаа гэж...шаналгаа болсон дарханы замыг оруулаад л авч байна.зөв дөө
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • монгол (64.119.18.211)
    Ажилтай орлоготой архигүй өхгүй монголыг таны оролцож байгуулсан ардчилал гэгч анирхизм 30 жилийн дотор гуйлгачин өрний тулам монгол болгосон. Одоо эрлийзжав та ахиад юу хүсээд ба. Монголын тусгаар тогтнолыг чам шиг луйварчин устгаж чадахгүй ээ бүү горьд.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.188.94)
    Сонгогдохгүй нь тодорхой өөр зүйлээс амиа авч үлдэх арга заль муу нохой чинь .
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Иргэд (103.229.122.72)
    МАНГАСууд байгаа цагт Оюутолгойн гэрээг ямагт ашиггүй гэрээ гэж тархи угааж өөрсдөө араар нь хувааж иднэ. Одоо ч идэлцэж байгаа Н. Багабанди гэж хувалз байна. Гадна талаас нь Монголын талд тэмцэж байгаа дүр эсгэж 2006 онд ашигт малтмалын хуульд 34%-ийн хөрөнгө оруулалтыг Монгол хариуцах заалт оруулж алсаараа Оюутолгойд ашигт болгосон хөлсний улс төрчид бол босоо Ганбаа, урвагч Уянга, алиа Зандан, авлигач Сү.Батболд нар шүү!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Оюу-толгойн савдаг (103.229.122.72)
    Энэ хүнийг хужаа гэж доромжилж зүхэж байгаа троллуд гадны ялангуяа Орос Хятадын хөлсний хулгайчууд бхйгаа нь гарцаагүй.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • Garal uusel ni tsever hujaa
      2020 оны 05 сарын 18
  • Соргог сонгогчид (103.229.122.72)
    Муухай МАНГАСУУД Оюу-толгойн буянаар Өмнөговь өнөөдрийн хөгжил цэцэглэлтэд хүрсэн. Гэтэл 2016 оны ОН-ийг сонгуулиар томилогдсон аймгийн дарга нь гэх МАНГАР хулгайч Наранбаатар өөрөө хийчихсэн юм шиг улин хуцаж, одоо бүр УИХ-д нэр дэвших болчихсон явж байна лээ. Гэтэл тэр гэрээг байгуулалцсан бүх хүн шоронгийн хаалга татаад явж байдаг. Ёстой л хувьсгалыг ухаантнууд санаачилж, зоригтнууд гүйцэлдүүлж, адгийн шаарууд шимийг нь хүртдэг гэж үнэн юм. Манай Монголчуудын саруул ухаан мунхарч гүйцсэний илрэл энэ буюу!!!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.188.94)
    Бухаж бултахыг нэг үзүүлж байна даа.ийм л зальжин нохой шүү
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.25.182)
    Оюутолгойн уул уурхайн болон гэрээний талаар олон янзын санал, шүүмжлэл гардаг бөгөөд одоо гэрээгээ сайжруулах, засах залруулах, харилцан ашигтай болгох талаар хэлэлцээрийн ширээнд суухаас бус түүнийг зогсоох, хаах талаар ярих цаг биш болсон.Оюутолгойн бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж, 7-8 мянган залуус нэг ээлжиндээ ажиллаж, 1,8 км-ийн гүнд хотхон байгуулчихсан дэлхийн хэмжээнд 1-2-рт тооцогдох уул уурхайн үйлдвэрлэл их говьд ид дундаа өрнөж байгааг үзчих хэрэгтэй.Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ч зогсолтгүй ажиллаж байна.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.242.242.42)
    Tenger nergeh boltugai
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Manai mongolchuud uhaantai yma bishirch bn moshing holiness old helsenen bna bayrlalaa (43.242.242.42)
    Zochin
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (89.240.119.5)
    Хуцдаг халтар бэ? Дээлээ нөмрөөд жангаа хүрт.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.46.122)
    оюу-толгой төсөл бол маш том өгөөжтэй төсөл. улсын төсвийн 15-20%-ийг оруулж байна,хамгийн том хөрөнгө оруулалт,хамгийн их ажиллах хичнийг ажиллуулж байгаа,ААН,аймаг,орон нутагт дам нөлөөлөл ихтэй,Монгол улсыг дэлхийд цуурайтуулж байгаа том үйлдвэр.сайныг нь магтан сайшаах хэрэгтэй.дандаа муулж,булингартуулж болохгүй. алдааг хэлэлцэж засаж болно.зөв шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй.эвийн хүчээр улсаа хөгжүүлж сайхан болгоно.хэрүүл тэмцэл,хэмлэлцлээр сайн зүйлд хүрэхгүй.сайныг бодож,саруулыг гэрэлтүүлье.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (43.233.162.66)
    Iljig yu yarisanch uur hurmeer !!!!!
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.108.154)
    анхны авлигач
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.161.96)
    Medleggvi hvmvvsin tarhiig sanaataigaar buruutgan unagadag ene zasag gazarin avtor boltson shd
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • khayankhyarvaa (203.91.115.55)
    Delhiin yamarch oron gemt heregtenguud ee songuulias bolj tsagaatgaj baisan tuuh baihgui mongol iig ih baga yamar negen hemjee geer buruu tiish n zalsaar udiid hursen nuhud odoo zailah gazar buu uldee ene bol ardchilal
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • зо (202.55.188.87)
    дубайн шийдвэр гаргахад ѳнѳѳгийн ерѳнхий сайд байсан ч гэх шиг яаж ингэж гүтгэж чадаж байна
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.23)
    Илжигний тухай дуу дуулж байсан нь нүдэнд харагдаад байх юм. Их давилуун байжээ. Одоо болохоор...
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Даваадоржийн найз !!! (66.181.186.157)
    Чи үнэхээр буруутай, хар юм хийсэн нөхөр !!!! Тэгээд л болоо, нэмэлт тайлбар байхгүй ээ !!!!!!
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.107.124)
    энэ ганболдыг цаазлах багадана...энэ хүн хөөрөгний цуглуулга гээд баярхаад байдаг энэ хүний эцэг Даваадоржид хөөрөгний цуглуулга байгаагүй эрх мэдэлтэй үедээ муухужа Монгол банкны эрдэнэсийн сангаас хулгайлсан байх магадлалтай шалгах хэрэгтэй..
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Амраа (192.82.68.3)
    Ямар ч тэнэг хүн ойлохоор ярьсан байна. ДЭМЖИЖ БАЙНА.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.179.25.52)
    Ene pizda baih vedee vvn shigee hutsaj bhgvi yasan ym be odoo songuuli duhuhuur yund ulij hutsna be chi zvgeer l mongoloos zailsan baidaa ter ger bvlteigee hvvr mine
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.125)
    Да.Ганболд бол ёстой хогийн санаатай ХУЖАА ЦАРАЙЛСАН НОВШ шүү...!!!???
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • өөрөө асуугаад өөрөө хариулаад ард түмэн сохор гэж хэлдгээрээ хэллээ чи. алуурчин маньк ч өөрийгөө буруугүй гэдэг ,эрэлгээрээ шүүлгээрэй
      2020 оны 05 сарын 15
  • Зочин (66.181.161.100)
    Энэ мал юу гээд бна үнэн даварцан новш 30 жил монголыг тонолцсон чиний ээлж удахгүй ээ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.93.235)
    Шадар сайд байхдаа АНУ шиг том улсыг 10 -д компани аваад явж байхад Монгол шиг жижиг орныг 3-4 компани аваад явна. Тиймээс ѳмчийг авах хүнд нь зүгээр л хувьчил. Тэд улс орныг босгоно гэж гадны хулгайч нарын заавраар чаралсаар байгаад олон жилийн хүч хѳдѳлмѳрѳѳр бий болсон үйлдвэрүүдийг дампууруулж ѳнѳѳгийн ядуурлын эх үндэсийг тавьсан гайтай хулгайч даа. Хаана л мѳнгѳ хулгайлах боломж байна тэнд хужаа толгойгоо гаргаад л явж байна. Ёстой нэг үхэж ѳгдѳггүй тийрэн байгаа юм даа.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Shydraga irgen (178.209.135.155)
    SV.Batbold S.Bayartsogt .Elbegdorj .Badamjynai .Me Enhbold .Sahal Erdenebileg .Saihanbileg .S.Bayar .jastiin Bathvv .Bagabanid .Ocherbat nar shig ih uym shaasan bol odoohondoo chimeegvi zalbiraad syyj bai .Hvsesen hvseegvi .Chingesiin svns ta nariig shiitegen hvleejil bai .Chinii amand Eh etsen Chingesiin svns vr ydam.Mongolchyyd bid 4 kilo alt amand chini tsytagah baih .Bid yalnaa ta nariig .Tegeed har dans ba saaral jagsaaltnaas garna za .
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • түүх үнэнийг өгүүлнэ (64.119.22.81)
    монголыг элгээр нь хэвтүүлнэ гэж ам гарсан хүн мартаж болохгүй адгын новш
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Shydraga irgen (178.209.135.155)
    Mongolchyyd bid chamaas odoohondoo hemjileegvi baigaa 4 tonn altaa ydahgvi nehemjileh bolnoo .Tvr bayarlaad chimeegvi syyj bai .Hogiin hylgaich .
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • хужаа пизда (202.126.88.212)
    Чи Гитлерийг яг яасныг хараад сууж байсымуу? Бас л мэдэмхийрж ирээл сайхан чаана шүү.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin (192.82.72.138)
    odoo ene nuhuriig shorond hataah heregtei. olon muu yum hiisen hundee
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.67.34)
    Чи болоод л ойлгохгуй бна уу
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • Аргагүй л утсан хүүхэлдэй юмдаа! Өөрийн гэсэн ухаанаа алдцан гэж л битгий хэлээрэй!Ямбыг нь эдлэж болсын/ялыг нь бас үүрэх чадвартай бай!Бүү гоншигно луйварчин минь!
      2020 оны 05 сарын 15
  • бөбөбө (59.153.115.66)
    йый
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 1 цаг 27 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 41 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 47 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 34 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 52 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 5 цаг 57 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 41 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 8 цаг 8 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 50 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 11 цаг 1 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 11 цаг 17 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 11 цаг 29 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 35 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 41 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 45 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top