x

Ардчилал дорд үзэгдэж, Ким Чен Ун мандсан Монгол орон!

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн “захиалга”-аар “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татлаа. Намайг энэ мөрүүдийг бичиж байх агшинд тус сонины эрхлэгч Долзодмаа цагдаа дээр байцаагдаж байна билээ.

Долзодмаа 18 жил сэтгүүлчээр ажиллахдаа сэтгүүлчийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хэрэгт татаж байхыг үзээгүй хэмээн уулга алдаж сууна.

Долзодмаа уулга алдахаас яахав. Санаатай, санаагүй алдаа гарган хүнийг гүтгэж, шүүхэд дуудагдсан сэтгүүлчид урьд нь байсан. Харин баримт түшиглэн хуульд нийцүүлэн мэргэжлийн дүгнэлт хийсэн сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татаж байсан тохиолдол үгүй.

Амарбаясгалан мөн ч ааглаж байгаа биз?! “Ардчилал таймс” муу ч гэсэн өдөр дутмын том сонин шүү дээ! Бас сонгууль дөхчихсөн байгаа!

90-ээд оны эхээр Амарбаясгалан мэтийн “шургадаг бацаан” ийм юм хийсэн бол өнгөрөө. Улстөрийн карьер нь дууссан байгаа. Тэр үед монголчууд Ардчилсан Нам биш юм аа гэхэд, ардчиллаар л амьсгалж байсан болохоор.

Харин өнөөдөр Амарбаясгалан мэт нь “жидүү шаагаад л...”, ”ардчилал руу дайраад л”, гээд яах ч үгүй. Яах ч үгүйгээр барахгүй улам тодроод байх боллоо. Олон түмний дунд рэйтинг нь өсөх маягтай. Тойргийнхоо сонгогчдын дэмжлэгийг улам бүр татах бололтой дог!

Ардчилал руу дайрсан Амарбаясгалан тойрог дээрээ тодрох бага хэрэг. Монголд Ким Чен Ун од болоод байна шүү дээ! 

Ким Чен Уны бие муудсан сургаар манай интернэтээр “нүүрээ нуусан лалрууд-коммунистууд” дүүрч, түүний эрүүл мэндийн төлөө санаа зовж байгаагаа илэрхийлэн “мундаг удирдагч!”, “манайд ийм удирдагч хэрэгтэй!”, “хоншоортой эр, муусайн америкуудтай сайн үзээрэй!” гэх зэрэг комментуудыг хайр найргүй илгээж байна.

Ким Чен Ун манайд пад байхгүй. Тэр улс орноо дэлхий дээрх 21-р зууны “хар нүх” болгон дарангуйлж буй байдаг л дарангуйлагч. Манай гадаад бодлогынхон л Хойд Солонгосоор геополитик явуулах санаатай хөгөө чирдэг юм. Тэр бүтэлгүй геоплитикт баахан зарлага л гардаг. Өөр өгөөж байхгүй.

Манай нүүрээ нуусан лалрууд-коммунистууд Ким Чен Ун шиг “чанга гар”-тай болоодохвол Монгол суга хөгжих юм шиг дэмийрцгээдэг. Кимийхэн чинь “чанга гар”-аараа Өмнөд Солонгостойгоо зүйрлэхийн аргагүй аж үйлдвэржсэн байсан Хойд Солонгосыг дэлхийн хамгийн ядуу улс болгосон шүү дээ! Нүүрээ нуусан лалруудын мэдлэггүй нь арай л дэндүү. Тэгээд л төөрөлдөөд байгаа бололтой юм.

Тэднийг Ж.Энхбаяр, Д.Нямбаатар нарт хариуцуулж “төөрөгдөл”-өөс ангижруулмаар. Даанч ардчилал маань бусад хүнд гэм болоогүй бол хэн бугай ч “галзуу” байх эрхтэй хэмээх хүнлэг зарчимтай даа.

2017 онд би “Хойд Солонгост 6 сар амьдарч чадах залуу байвал замын зардлыг нь тэнд амьдрах зардалтай нь хамт дааж явуулна” хэмээх зар тараасан. Явъя хэмээн зориглох нэг ч нүүрээ нуусан лалар ирээгүй шүү! Монголын ардчиллыг тэвчиж чадахгүй байсан тэднийг уухайн тас Хойд Солонгос руугаа явах байх гэсэн минь эндүүрэл байж. Тэд цагаа болоход Кимээсээ ухаан алдталаа айж жийрхдэг аж. Тэгээд ардчилсан Монголд ардчиллыг дураараа зүхээд эрх чөлөөтэй явсан нь дээр гэсэн хэрэг. Бас их дотуур тамиртай. Айдас хүнийг харласан дотортой галзуу болгодог доо. Нүүрээ нуусан лалрууд ийм болой!

Путин Монголд моодонд ороход дарангуйллын автротари хэлбэр нь манайд тогтох магадлалтай гэж би тааж байв. Гэтэл сүүлийн үед Ким Чен Ун моодонд орж байна. Бүр дарангуйллын тоталитари хэлбэр нь Монголд ойртож ирж байгаа бололтой!

Хойд Солонгос бол өөрөөр сэтгэгчдийг өчиггүй бууддаг, бүх насаар нь гянданд хорьдог, нутаг цөлдөг, маш хатуу дэглэмтэй орон. Өнгөрсөн зууны гучаад оны Их хэлмэгдүүлэлтийн үеийн Монгол шиг. Тийм дэглэмд нүүрээ нуусан лалрууд засаглалаа тогтоож, хүн алж, хүрээ талан ногоон малгайгаараа айлгаж суудгийг монголчууд харсан. Тэгэхээр Хойд Солонгосын дэглэмийн аймаарыг монголчууд түүхээсээ мэднэ Ямар сайндаа ардчиллыг зүхэн солиорч явдаг нүүрээ нуусан лалрууд зургаахан сар Кимийн дэглэмд амьдраад ирэхээсээ зүрхшээх вэ.

Ийм атал манай монголчууд дунд Ким Чен Ун нэр хүндтэй байна гэдэг чинь, нутагтаа бол Ким маягийн дэглэмтогтоох монгол олдвол цааргалахгүй хүлээн авч мэдэх нийгмийн солиотой хэсэг их байна гэсэн үг. Ийнхүү тэдгээр солиотнуудын дунд дэлхийн дарангуйлагчдын нэр хүнд машид ихээр өсөж, ардчилал дорд үзэгдэх болсныг МАН-ын дарга У.Хүрэлсүх анзаарсан. Анзаараад зогсохгүй, лавлан хэд хэдэн удаа тест хийж үзсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд болмогцоо цэрэгжсэн хөдөлгөөн зохион байгуулав. Муссолини, Гитлер, Франко нар яг ингэж байлаа. Түүх мэдэх боловсролтой монголчуудаас хэн ч үүнийг буруушаасангүй. Харин ч Хүрэлсүхийн энэ “эрэлхэг” үйлдэл түүнийг “эх оронч” болгож харагдуулав.

Зарим хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хууль бусаар хурааж авав. Нийтээрээ алга ташин баяр хүргэв.

Рейтинг нь суга өсөв. Гэмгүй ч байсан баячуудын хөрөнгийг хураахад хүмүүс кайфтай байдаг аж. Бусдын өмч хөрөнгийг хурааж байхад кайф авдаггүй хэсэг нь ч үгүйдээ тоомжиргүй байдгийг мөн харав.

Дараа нь нам дотроо чойбалсанч ёсыг сэргээв. 1930-аад онд Чойбалсан, Коминтерний даалгавраар нам дотроо баруунтан, зүүнтний хөдөлгөөнийг нухчин дарах ажиллагааг хайр найргүй явуулан лидер болж байсан юм. Хүрэлсүх мөн энэ жороор намынхаа нэг хэсэг нөхдийг баруунтан болгон дараад авав. Тэр баруунтных нь толгойд намаа сонгуульд ялалтад хүргэсэн, өөрийг нь халамжлан өсгөсөн, намынх нь дарга байв. 90 оноос хойш намынхаа нөхдийг ийм ичгүүр сонжуургүйгээр золиосолж байсан дарга МАН-д байгаагүй билээ. Уг жудаггүй явдалд МАН-ын гишүүд нь баяр хүргэж, Их хэлмэгдүүлэлтээс хойш суусан хүчирхийлэлд дурлах гишүүдийнх нь араншин сэрэв.

Цэргээ захирч, баячуудыг айлгаж, намаа номхотгосон У.Хүрэлсүх цаашлан Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан төрийн дээд эрх мэдлийг дефакто УИХ-аас салган Ерөнхий сайдад шилжүүлэв. Жидүү, жаран тэрбумын шантаажинд орсон УИХ баяртайгаар эрх мэдлээ өгч байгаа нь ер бусын байлаа.

УИХ-ын бүрэн эрхийг хамгаалах ёстой Занданшатар яаж далдганахыг бид бүгдээрээ харсан. УИХ-д төрийн дээд эрх мэдэл хадгалагдаж байсны ачаар муухай ч, сайхан ч монголчууд тун ил тод төртэй байсан юм.

Хүрэлсүх төрийн дээд эрх мэдлийг дефакто өөртөө хураан авсны дараа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шүүгчийг чөлөөлөх эрх мэдлийг шилжүүлэх ажлыг лут тактиктай хийсэн. Миний бие олон шүүхээр явж байгаа. Шүүгчид ҮАБЗ-өөс маш их айж байгааг анзаарсан. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал цаасан дээр үлдсэн юм билээ.

ҮАБЗ-өөс айсан шүүх Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яаж хилсдүүлж байгааг хар л даа! Удахгүй Монголд эрх баригчдад таалагдаагүй бүхэн ийм үйлийн үрийг амсах болно!

Хүрэлсүхийн сүүлийн тест нь “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг явдал боллоо. Зориуд дахин онцлоход, нийтлэл бичсэн сэтгүүлч хэнийг ч гүтгээгүй. Баримт түшин хуульд нийцсэн санал дүгнэлтээ гаргасан. Түүний мэргэжлийн ажил.

Монголчууд ардчиллыг хэр дорд үзэж байгааг шалгасан Хүрэлсүхийн тестүүд өдгөө Монголд ямар ч хэлбэрийн дарангуйлал тогтооход боломжтой байна гэдэг дохиог түүнд өгсөн.

Өнөө үеийнхний ихэнх нь Ким мэтийн дарангуйлагчид симпаттай, ардчиллаас залхсан байдалтай байгаа аж. Ардчиллаас залхаагүй хэсэг нь чалхгүй тул хөдлөх ч үгүй. Хүн өөрийнхөө чалхгүйг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бусдад буруугаа чихэж суудаг болохыг сүүлийн үед сэтгэл зүйн шинжлэх ухаан нээсэн гэдэг.

Удахгүй болох УИХ-ын сонгуулиар Хүрэлсүх намынхаа суудлыг хадгалж чадвал ардчиллын сүүлчийн сонгууль байх тун магадлалтай. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэлбэрийн төдий л болно.

Монголын ардчиллыг сорьсон Хүрэлсүхийн тестүүд бас нэг зүйлийг түүнд харуулсан. Шалтгийг нь зөв гаргаад зоригтойгоор дарангуйллаа тогтооход хүмүүс айхад бэлэн аж. Хүрэлсүхийн ардчилал руу дайрах дайралтад дургүй хүн тийм ч цөөн байгаагүй. Ардчилалдаа хайртай монголчууд байсаар байгаа. Гэхдээ л хөөрхийс айдсаа дийлэхгүй юм! 

Хүн төрөлхтний түүх, дарангуйлал тогтохын цагт хүмүүний хийж чаддаг ажил нь айх явдал болохыг харуулсан. Ямар ч дарангуйллаас айхгүй зэвсгээ барин тулалддаг хүмүүс америкчууд л аж. Уг нь монголчууд америкчуудтай адилхан эрх чөлөөнд нугасгүй дуртай хүмүүс. Ямар сайндаа “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр” хэмээх гайхалтай ардын философитой байхав. Гэхдээ социализмын үед монголчуудын зоригтой бүхнийг устгачихсан юм. Одоо дарангуйлал тогтвол бидний монголчууд “айх ажил” лхийж чадна. Үүнийг Хүрэлсүх мэдчихсэн! 

Мадуро дарангуйлагч болох нүгэлтэй дуртай нэгэн. Тэгээд тэр дарангуйлагч болсон. Дарангуйллаас болж эдийн засаг нь Хойд Солонгос шиг болж хоосорч сүйрсэн. Санал асуулгаар Мадурог венесуэлчүүдийн 94 хувь нь эсэргүүцэж буй. Үндэстэндээингэж үзэн ядагдсан арчаагүй удирдагч ховорхон. Хөөрхий амьтан одоо улсынхаа алтыг шаачихсан генералуудын хүчээр л тогтож байна. Орос, Хятад хоёр юун Мадуро мантай болсон.

Мадуро байхад гутамшигтай, зугтахад аюултай байдалд орчихсон, хөөрхийлөлтэй дарангуйлагч. Ким Чен Ун ч бас л ийм байдалд байгаа. Хүрэлсүх дарангуйлагч болбол хожим хойно түүнийг бас л ийм хувь заяа хүлээж буй! Интернэтийн хориннэгдүгээр зуун дарангуйлагчийг удаан тогтоохгүй ээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (192.82.74.80)
    өгөр толгойт улсын баатар яаж юу хийж авсанаа тайлагнаач
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.150)
    Batuul ba elbendorj ... ta nar bol zugeer l hulgaich nar... ta naryn hulgailsan zuil asar ih... erh chuluu gj ulsyn hurungiiig hair nairgui hulgailahyg heldeggui yum.. ta nnaryn medleg bolovsrol... er zorig yos surthuun unendee uls udirdah humuus bishee
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.189)
    Энхсайханаао жишээ авахад Монголд ямар ч ажил хийсэн ч, томын дургүй хүргэхэд буруудах ялтан болох боломжтой болжээ. Юун ардчилал. Ардчилсан намынханы гаргаж ирсэн нэгдүгээр хүн ардчилалыг өөрийн гараар булшилж байна. Энсайханы тэр авсан машиныг этэр хүн аваагүй, албан тушаалаа өгөөд л улс машиныг нь авсан. Тэрнээс Энхсайхан тэр машиныг хувьдаа аваагүй. Тэгээд л шоронд орж байх жишээтэй аймшгийн нийгэм нүүрлээд байх шиг
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэдийн аудит (66.181.179.176)
    Ардчилсан намын хувьд хувьсал өөрчлөлт нь биологийн талаасаа хэвийн л өрнөж байна. Харин ч өшөө хурд хэрэгтэй байна. Салж нийлж, орж гарч, хоорондоо тэмцэлдэж, нэгдэж нягтарч үүнийгээ өшөө хурдан далайцтай л өрнүүлмээр байна даа!
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэдийн аудит (66.181.179.176)
    Ер нь бол ардчиллыг авч ирсэн хүмүүс бүх насаараа хамгаалж тэмцэх албагүй. Тэд бидэнтэй адил хүн шүү дээ! алдана, ононо адилхан л шинэ замаар бидчиж яваа. Монголчууд Бат-Үүлтэнгүүдэд та нар л Монголыг ийм болгосон гэж гонгинолдох, тэгсэн атлаа сонголтоо хийхдээ МАНГСАУУДЫГ сонгодог. Тэгчихээд та нар ийм болглсон гээд л солиорцгоох юм. Яаж ч бодсон эрх мэдэл өгсөн төрөө өнө удаан жил бариулж тоглуулсан хүмүүсээсээ энэ асуултаа асуувал үнэнд нийцнэ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэдэг шиг, ийм согтуу зан гаргахаа болимоор юм.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэдийн аудит (66.181.179.176)
    Монголд коммунизм, фашизм, авторитар, тоталитар гээд аль ч дэглэм тогтох хөрс суурь нь бэлэн болсон. Учир нь хүмүүсийнх нь оюун санаа хүчгүй, сул дээр нь хуучийн Зөвлөлтөд бэлтгэгдсэн тагнуул, шүүхийн мэргэжилтнүүдтэй. Тэд үргэлж коммунизмаа санагалзан магтан шархирдаг. Ардчиллын ачаар хөрөнгөжиж, эрх чөлөөг эдэлж, тааваараа дэлчлэх мөртөө ардчиллыг, ардчилагчдыг үзэн ядагчид үй олон болсон. Түүгээр ч барахгүй ардчилагчдыг шонд дүүжилж, эд хаваа хангах хүсэлтэй садист үндэстэн болж хувираад байна. Хүссэн нь хүзүүгээр нь татаж, үндэстнээрээ шонд дүүжлэгдэж, зовж тарчлах өдөр ойртоод байх шиг! Энэ цагт хүний хүсэл хурдан биелдэг болсон гэж олны ярих нь оргүй зүйл ч бишдэгээ!
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Таалагдсангүй Ардчиллын зарчим үнэт зүйлсийг та нар өөрснөө л үгүй хийсэн.Буруугаа бусдад нялзаах хэрэггүй. Түмэн олон одоо хууртагдахаасаа өнгөрсөн мэдээллийн эрин зуунд дарангуйлал тогтоод байх нь ч хаашаа л бол.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Иргэн (103.229.123.114)
    Та нар биднийг жагсаахдаа тойрон хүрээлэгч нарыг шийтгэн нэг намын дарангуйлал биш олон ургалч үзлээр удирдаж, тусгай хангамж устгана, ард түмэн шийддэг болно гээд олон юм ярьж гарсан. Үнэн хэрэг дээрээ нийтийн эрх ашиг хог дээр гарч, улс орон түмний төлөө биш паразитуудыг ямар ч мэдлэг боловсролгүй нь удирддаг хар амиа хоохойлогч нарын авилгалын нийгэм бий болсон. 30 жил одоо хөгшин талхинуудын үхэх цаг цагын эрхээр ирэхэд байгуулсан нийгэм чинь ийм болсон бна
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ардчилалыг гутааж Ким-ийн шүтэхэд хүргэсэн "Алтан хараацай"-нууд (202.126.88.51)
    Ардчилалыг гутааж Ким-ийн шүтэхэд хүргэсэн "Алтан хараацай"-нууд
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • oyun (103.229.120.58)
    manaid odoo hezeech daranguilal togtohgui gedgiig bi battai medej bna odoo uls orniig zub l udirdah heregtei gol uls ornoo gadnii medlees gargah heregtei . tolgoi medej huulia batlah heregtei gadnii zaabraar bish busad ni aandaa bolnoo
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.187)
    Энэ бүлэглэлээс эрдэнэтийг, дарханы төмрийн үйлдвэр, Төмөртэй нь орд, Хөтөлийн цемент шохойг буцаан засгийн мэдэлд авч улсаа хөгжүүлсэн нь дээр, улсын бүх үйлдвэрүүд, өнгөтэй өөдтэйг нь гартаа оруулчвол эднүүс хаачихав гэсэн далд санаатай луйварчид.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.21)
    Чи харин өөрөө ардчиллын жинхэн дайсан цаашлаад ялтан
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.85.116)
    Одоо өнгөрсөөн БатҮүлээ цагийн юм цагтаа гэж тухайн үед МАНыг авч үлдсэн одоо тэд дагзанд чинь сум зоох үлдлээ. Та нарт сум зоочоод дуугарсан өөдөөс нь эгцэлж харсан болгоныг буудна хорино. Уул нь Монголчууд эрх чөлөөт хүмүүс юмсан. Мөнх тэнгэр мэдэж дээ.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.138)
    монгол ард чи лал огт байгаагүй харин ийи ярьж гарсан хэдхэн хүн юу ч үгүйсээс тэр бумтан их наяадын хөрөнгөтөй болж улс орон дэлхийн хамгийн ядуу орны тоонд орж тусгаар тогтнол аюулд ороод баЙна
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Эцэг чинь (202.126.89.201)
    Хүү минь ээ.Бурууг бусдад тохох хэрэггүй ээ.Өөрөөсөө хайл даа.Та нарын өвсөнд ассан түймэр шиг,өлөнд орсон үхэр шиг Улс орныг тонон дээрэмдэж , ард түмний,нийгмийн өмч хөрөнгийг өөрийн болгож , ард түмнийг ядууралд оруулсанаас,дараа нь гутаан доромжилж -ард түмэн тэнэг,цагаан цаас,хувьсгалыг ухаантнууд хийдэг гэх мэтчилэн эморсноос л эхтэй.Ард түмэн бол хүчирхэг.тиймдээ ардчилалын нэр барисан та нар шиг араатнуудыг булшлах цаг болжээ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
    • Хүү чинь
      Маш зөв дэмжиж бна
      2020 оны 05 сарын 07
  • Монгол улсынхаа хөгжилд бүү хорс!!! Бүү атаарах!!! (91.231.169.123)
    АН-Монгол улсыг буруу удирдаж ард түмний ардчилалийг амин хувиараа баяжих зэвсэг болгон ашиглаж ард түмнийг бүлэглэн хууран мэхлэж залилан хийж гадны эдийн засгийн алуурчидтай нийлж дээрэмдэж тонож дампууруулснаас хавьгүй дээр Монгол улс сүүлийн 4 жилийг АН-н тарьсан гай зовлон шарх соривийн нимгэлэх гэж хүнд хэцүү цаг үеийг амжилттай ард түмэнтэйгээ нийлж даван туулж байна.Монгол улсынхаа хөгжилд бүү атаарах!!! Бүү хорс!!!
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.98)
    Ardchiliinbyanaar yrih ugee helehbichih erh choloog avchirsan kom nistuudiin deglemiin zah zuhiin zarim humuus ustgahnaaa batuul elbegee naraa avarah tsag irsen bishuu manaar ingej togluulahgui shuu yaj olj avsan ardchil bilee bid uneheer haravsaj bn ene tor neg l bishruugee yavlaa barina horino alna helmegduulne arai chdee dahin temts ene holhorio dalimduilj uneheer irgediig huchguiduulj bj songuuliig yamar negen argaar avch humuusiin erh choloog bulaaj daranguilal uusgeh gej bn bolohgui
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.121.69)
    гудамны хар яриатай энэ цагаан толгойт боож үхэх нээ.Та нар улс орныг сүйрэл рүү хөтөлсөнөөс өөр юу хийж чадах билээ.Хүрэлсүхийн хажууд бол одоо улс төрийн хорсолдоо автсан хэдэн улс төрийн үхдэлүүд л харагдаж байна.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочи (109.235.1.200)
    Ардчилал гэсэн нэрээр та нарын хэрхэн баяжиж улсаа тонон дээрэмдсэнийг л 30 жил харлаа. Хөгжиж дэвжихийн оронд ядуурлын туйл болж гүйцлээ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • б (202.72.245.122)
    Ардилал бол хуулйин анархизм
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.161.55)
    та нарт боломж нь 100% байсан Монголоо сайхан болгох яг тэр магтаад байгаа Америк шигээ өндөр хөгжүүлэхгүй яагаав одоо та нарыг мянга улин дугараад сонсох хүн байхгүй болсон
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 4 цаг 21 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 5 цаг 19 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 5 цаг 32 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 5 цаг 44 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 5 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 6 цаг 22 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 19 цаг 47 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 21 цаг 13 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 21 цаг 15 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 22 цаг 2 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 22 цаг 53 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 23 цаг 44 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top