x

Ил тод байх нь гэмт хэрэг үү?

УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээ илэрхийлж, 100 саяын дэнчингээ төлсөн нөхдийг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ  уг мэдээллийг баталгаажуулж, "АН-д 100 сая төгрөг өгсөн хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.

Мөн тус намаас нэр дэвшихээр тойргоо тогтоод байгаа зарим гишүүдээс нь тодруулахад "АТГ-аас дуудаж асуусан нь үнэн" гэв.

Сануулахад, АН-ын ҮБХ хороо өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн хүн бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авах замаар сонгуулийн санхүүжилтээ босгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа дөрөвдүгээр сарын 15-наар дуусгавар болсон. Гэхдээ 100 сая төгрөгийн дэнчин төлсөн хүн бүр сонгуульд нэр дэвших баталгаа өгөөгүй.

Одоогоор 150 гаруй горилогч нэр дэвшихээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө төлсөн гэх бөгөөд нэр дэвшүүлэх асуудлаар эцсийн шийдвэрийг Нэр дэвшүүлэх комисс гаргаж,  Үндэсний бодлогын хороо батламжлах ёстой. Энэ ажиллагаа хуульд заасны дагаа энэ сарын 10-16-ны хооронд явагдана. Үүний дараа АН-аас хэн хэн сонгуульд нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. 

Дашрамд сануулахад АТГ нь иргэд, байгууллагын гаргасан гаргасан мэдээллийн мөрөөр шалгалт явуулдаг. Харин АН-ын дэнчингийн 100 саяын асуудлаар хэн, ямар учраас гомдол гаргасан талаар мэдээлээгүй байна. Мөн хуульд зааснаар нэр дэвшигчид сонгуулийн зардлаа босгохоор хандив авч болох ч энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа боломжтой. Харин улс төрийн намын санхүүжилтийн талаар нарийн тодорхойлсон зохицуулалт байхгүй. 

Тиймээс АТГ АН-ын 100 саяын дэнчинг хуулийн ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн нь бас тодорхойгүй байна. Ямартай ч өмнө 2016 оны сонгуулиар МАН-аас зохион байгуулсан 60 тэрбумын сүлжээтэй адилтгах үзэх лав боломжгүй юм. Хэдийгээр нэр дэвших хүсэлтэй ч 100 саяа төлж чадаагүй, эсвэл 100 саяа төлсөн ч нэр дэвшиж чадалгүй үлдсэн хүмүүст шударга бус санагдаж болох ч энэ бол нам доторх хэрүүл. Өнгөрсөн цагт үлдсэн гэсэн үг. 

Асуудлын гол нь өнгөрсөн гучаад жилийн хугацаанд сонгуульд оролцсон улс төрийн намуудаас сонгуулийнхаа санхүүжилтийг ил тод зарласан нь АН анхных нь болж байгаа. Одооноос гишүүд нь "Биднээс авсан 15 тэрбум төгрөгийг хааш нь, юунд зарцуулнаа ил тод тайлагнах ёстой" гэдэг шаардлагыг урьдчилаад тавиад эхэлчихсэн шүү дээ. 

Б.ЗАЯА 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 16 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 17 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 18 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top