x

АН-ын мэдэгдэл байгаа оносонгүй юу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорьсноос хойш долоо хоног дээр буюу өчигдөр шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг сунгавн Түүний өмгөөлөгч түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан авч шүүх “М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ. Харин цагдан хориог сунгах болсон үндэслэлээ тайлбарласангүй.

Өмнөх удаа цагдан хорих шийдвэрийг гаргахдаа прокрорын гаргасан шаардлагаар “олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй” гэдгийг үндэслэл болгосон тухай мэдээлсэн. Нэгд хуульд ийм үндэслэл байдаггүй. Хоёрт шүүх, прокурор хоёртой хуулийн үндэслэл ярих шаардлага ч байхгүй болсон юм байна.

Уг нь одоогоос долоо хоногийн өмнө “хүний жам ёсны эрхэнд халдсан энэ үйлдэлтэй шийдвэртэй тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдсэн” авч нөгөө хоёр нь хуцсан чинээ тоож үзсэнгүй дээ. АН-ын улам л хүчгүй харагдуулж байна. Хийсэн мэдэгдэл нь ч байгаа оносонгүй бололтой. Ганц том дуугараад нам болов.

Уг мэдэгдэлд “Эрх баригч нам өөрсдийн ЖДҮ-чид, 60 тэрумынхны гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд АН-ын гишүүдийг намнаж байна” гэх утгатай эсэргүүцэл бичсэн байна лээ. Тэр нь ч гэсэн хаяг андуурч, хаалга өшиглөсөн хэрэг болов. Үнэн хэрэгтээ шүүхийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч болонгуутаа л шууд прокурорын байгууллага дээр давхиж очоод 170 хуудас материал гардуулж “Тавантолгойн гэрээг шалга. Улсаа зарчихсан байна” гэж үүрэг өгөөд явсан. Тэр дагуу нь прокурорын байгууллага ажиллагаа явуулаад өнөөдөр ийм үр дүнд хүрч байгаа юм.

Өнөөдөр шүүх, прокуроруудыг ҮАБЗ-ийн гурван гишүүн /хуульд орсон өөрчлөлтөөр/ удирдаж байгаа мэт харагдаж байгаа боловч зөвлөлийн дарга нь Х.Баттулга. Тэглээ гээд АН хүрэх газаргүй болсон гэсэн үг биш. Ядаж л энэ хэрэг дээр ажилласан, яллах дүгнэлт гаргасан прокурорын асуудлаар дээд шатных нь прокурорт гомдол гаргаж, мөн шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд нь мэдэгдэж, шалгуулж болох л байлаа. Эсэргүүцэн тэмцэх олон л арга байлаа. Соошл хэрэглэгчид хүрртэл "FreeEnkhsaihan"-аар давалгаалж байхад АН арай л арчаагүй харагдаж байна.

Тугаа шатаачихаад дайнд орлоо гэдэг шиг хамаг л өнгөтэй өөдтэйгээ намаасаа хасч, бие даалгачихаад сонгуульд орж байгаа АН-аас ялах хүсэл ч харагдахгүй байна. С.Баярцогтыг, Н.Алтанхуягийг гэмт хэрэгт шалгаж эхэллээ гэнгүүт нь намаасаа хассан. Тэглээ гээд С.Эрдэнэ гоё харагдсан удаагүй. Соц нийгмийн үед Ху нам "эхнэрээсээ салсан" гээд намаас хөөдөг байсан шиг л юм болсон. Ардчилсан намд бол зохимжгүй л юм билээ. Ядаж л шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа.

Сануулахад өчигдөр шүүх бас нэг асуудлаар шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн асуудлаар Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал болж, “Э.Бат-Үүл нь Х.Баттулгыг гүтгэсэн нь тогтоогдож байх боловч, хуульд өөрчлөлт орсон тул хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Өмнө Зөрчлийн хуульд байсан “Гүтгэх” заалт Эрүүгийн хуульд орсон тул ял, хариуцлагаас чөлөөлсөн гэсэн үг. Хэдий хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч гэлээ Э.Бат-Үүл бас л ялагдал хүлээсэн гэсэн үг.

Нэг үгээр ардчиллын лидерүүдийг нэг нэгээр нь намнах, үг хэлэх, үзэл бодлыг нь хаагдуулах ажиллагаа хуулийн байгууллагуудаар дамжин хийгдэж, улс төрийн хоригдол болох тал руугаа явж байна. Гэхдээ үүний буруутанг АН холоос биш, ойроос хайх цаг ирж. Ядаж л өөрсдийн өсгөж бойжуулж, гаргаж ирсэн Ерөнхийлөгчдөө үг хэлж сурья.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.9.46.142)
    Battulga gej hun chanargui amitan umaa henii huchind ene suudald suusan gej bodoj bn an in huchind garchihaad dald orvol taarna chi buugaal heregten shuu
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 23 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top