x

М.Энхсайхан ба АН: Итгэж зүтгэсэн нөхрөө хаях уу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэрэгт холбоотой мэдүүлэг өгөх ёстой гэрч нар ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ. Мөн дараагийн шүүх хурал болтол буюу тавдугаар сарын 5 хүртэл М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Сануулахад, М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, Засгийн газар гэрээний төслийг дэмжин УИХ-аар батлуулахаар өргөн барьсан байдаг. Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар “бойкот” хийн зогсоосон билээ.

Харин өнөөдөр Монголын хуулийн байгууллагууд /АТГ болон прокуророос/ уг гэрээний төсөл нь “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэх” /ЭХ-ийн 19.6 “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ ажиллагаа байсан хэмээн буруутгаж, М.Энхсайханыг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Түүний үйлдсэн гэх гэмт хэргийг нотлохын тулд прокурорын шаардлагаар АТГ-аас шинжээч томилон ажиллуулсан авч дүгнэлт гаргасан шинжээч нар өнөөдрийн шүүх хуралд ирээгүй юм байна. Энэ шалтгаанаар өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Харин М.Энхсайханыг цагдан хорьсон шалтгаан нь түүний хэргийн талаар олон нийтийн сүлжээгээр ярьсан зүйл нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэл, прокурорын шаардлагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Нэг үгээр шүүхийн шийдвэр гарах хүртэл М.Энхсайханы “амыг хаах” арга хэмжээ авч, хуульд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон байна.

Өмнөх удаа хуралдсан /2020.04.16-нд/ шүүх хурлын дараа М.Энхсайхан нь “Миний хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэргийн яллагдагч болчихоод байна. Хэрвээ Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээний төслийг хүлээж авсан УИХ-ын дарга асан З.Энхболдыг шүүхэд дуудах ёстой. Энэ гэрээг "Тавантолгойн ордыг гадныханд 100 жил үнэгүй өгөх гэсэн" гэж гүтгэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч бас шүүхэд дуудаж мэдүүлэг авах ёстой” хэмээн ярьсан билээ.

Товчхондоо түүний хувьд хэрэг шалгасан процесс болон хэргийн нарийн ширийнийг огт яриагүй. Тэр зэргийн ухамсартай хүн шүү дээ, хуулиа ч мэднэ.

Харин прокурорын зүгээс өөрсдийнх нь хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар олонд илчлэх вий гэдэг үүднээс сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа нь энэ бололтой. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг дурьдсан явдал нь эргээд өөрийнх нь толгой дээр буучихав уу л гэж харагдаж байна.

Уг нь бол, хэрвээ гэрээг боловсруулсан нь “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” үйл ажиллагаа мөн юм бол М.Энхсайханд энэ үүрэг даалгаврыг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд дуудагдах ёстой. Гэрээний төслийг дэмжиж УИХ-д өргөн барьсан тэр үеийн сайд нар ч бас хам хэрэгтэн болж таарна. Мөн гэрээний төслийг хүлээж авсан /тэгсэн атлаа хуулийн байгууллагад мэдэгдэлгүй дарсан/ УИХ-ын дарга З.Энхболд ч бас хам хэрэгтэн болж таарна.

Гэтэл өнөөдөр М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа дуудагдаад, шалгагдаад, шүүгдээд яваад байгаад асуудлын гол гогцоо байна. Ядаж л гэрээний төслийг тэр ганцаараа боловсруулаагүй, тухайн үеийн Засгийн газар, яамдад ажиллаж байсан олон чадварлаг залуусын хүч хөдөлмөр шингэсэн гэж М.Энхсайхан дарга өмнө ярьж байсан. Ядаж л тэд нь үнэхээр гэрээний төслийг “гэмт хэргийн сэдэл санаагаар” хийсэн үү, үгүй юу гэдгийг хэлээд өгчих мэдлэг, чадвартай хүмүүс.

Бас нэг сонирхолтой нь энэ хэрэг байгуулаагүй гэрээний төлөө ял, хариуцлага хүлээсэн анхны тохиолдол болох гэж байна. Хохирогч байхгүй, хохирол тооцоогүй гэмт хэрэг гэсэн үг. Хууль, шүүхийн практикт урьд ийм зүйл болж байгаа ч үгүй байх.  

АТГ, прокурор хууль зөрчсөн “өнгөрсөн хорвоо” болжээ гэхэд шүүх ч гэсэн түүнийг нь үргэлжлүүлээд явж болох уу? Шүүх хуралдааныг хаалттай явуулах ямар шалтаг, шалтгаан шүүгчид байсан бэ?

Сануулахад, М.Энхсайханыг “үндэсний эрх ашгийг хорлох гэсэн” гэж буруутгаснаас бус, улсын нууцтай холбоотой асуудал энд яригдаагүй. Ийм тохиолдолд шүүх хурлыг нээлттэй явуулах М.Энхсайханы шаардлага ч гэсэн хууль ёсных. Ийм л олон “нөхцөлтэй” бодлогын хариуг Монголын шүүх гаргах гэж байна. Шүүх шударга шийдэж чадах уу?

Уг нь бол Тавантолгой ордыг эргэлтэнд оруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх нь АН-ын бодлого, АН-ын үе үеийн Засгийн газруудын өмнөө тавьсан зорилт байсан. Гэтэл үүний төлөө М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа буруутгагдаад, ял хүлээгээд зогсч байгаа нь ч гэсэн шударга бус харагдаж байна. Энэ бол М.Энхсайхан гэдэг хүний хувь заяанаас гадна АН-ын нэр хүнд, ирээдүйтэй холбоотой асуудал. Итгэсэн, зүтгэсэн хүнээ ингэж шударга бусын өмнө ганцаардуулаад, шоглоод байвал АН-д итгэж дагах, хүчээ өгч зүтгэх хүн дахиж гарах уу?  

1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулжээ. Түүнээс яг 22 жилийн дараа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг улс төрийн хэргээр цагдан хорилоо. Тохиолдол биш байх... гэж бас нэг жиргээч бичжээ. Хэрвээ М.Энхсайханыг яллаж буй нь улс төрийн зорилготой үйл ажиллагаа юм бол улс төрийн арга хэрэгслээр хариу өгөх нь АН-ын үүрэг биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Mongol yalna (172.58.139.31)
    Zi jenko 2 l mongoliig horlon suitgej baigaa humuus 12 jiliin umnu tz tsahilgaan stants barisan bol mongold tsalin tetgever 2 dahin 1hund onogdoh buteegdhuun 2daihin usuj dundaj dabhraga 60 hubid hureh baisan
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Юу гэж хорлох санаатай байх юм вэ.энэ хүний мэдлэг чадварыг ашиглан үүрэг өгч төслөө хийлгэсэн .гэтэл буруутан болсон байна.үүний цаана улс төрийн өс хонзон явагдаад байгаа юм бишүү.энхсайхан улс орноо хорлох хүн бишээ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (122.201.31.142)
    М.ЭНХСАЙХАН ЮУГААР ГИЙГҮҮЛСЭН ГЭЖ... ХАРИН Ч ХОРЛОН САНААТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, С.БАЯРЦОГТ МЭТИЙН ЛУЙВАРЧДЫН ХАМСААТАН БАЙЖЭЭ... ИТГЭХ АРГАГҮЙ УРВАГЧ ХУЖАА МӨНӨӨС МӨН ШҮҮ ДЭЭ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 17 цаг 19 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 17 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 35 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 59 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 5 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 31 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 31 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 54 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 0 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top