x

Эрх чөлөөний мэдрэмж: Долдугаар сарын 1

“Улаан бал”-чууд өчигдөр орой цацагдсан шинэ дугаартаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг урьж оролцуулжээ. О.Магнай 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Одоогоор хаана, хэддүгээрт тойрогт нэр дэвших нь тодорхой болоогүй ч нэр дэвшихийн хувьд дэвших юм л байна.

Гэхдээ асуудлын гол үүнд биш. Энэ удаа “Улаан бал”-аар монголчуудын бараг мартаад байсан “долдугаар сарын 1”-ний хэргийг сөхсөнөөрөө өмнөх дугааруудаас онцлог байв. Хувь хүн тойрсон байцаалт биш, бүтэл бүтэн түүх, эмгэнэл, бас сургамжийг сөхсөн гэхүү дээ. Төлөөлөгч нь мэдээж О.Магнай. Хэрвээ мань хүн нэвтрүүлгийн төгсгөлд нэг үе хамтран зүтгэгч, журмын анд асан Ж.Батзандангийн дугаар луу залгахаас татгалзаагүй бол илүү “төгс” болох байлаа. Гэвч тэдний зам ингэж салсан нь ч бас л нэг ёсны “түүх” юм даа.

О.Магнай бол долддугаар сарын 1-ний жагсаалыг “өдөөн хатгагч”, “турхирагч”-дын /сайнаар биш, саараар хэлэхэд шүү дээ/ нэг бол яах аргагүй мөн. Сүхбаатарын талбайд сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн мянган залуус түрхрэн цуглаж, санал хураалтыг дахин тоолохыг шаардаж, СЕХ-г буулгахыг шаардаж, тэргүүн магнайд нь Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан нар явсан нь үнэн.

Өглөө нарнаар Сүхбаатарын талбайд цугласан жагсагчид үд өнгөрөхөд эрх баригч МАХН-ын байр луу очиж, намын дарга С.Баяр нарыг гарч ирж, сонгогчидтой уулзахыг шаардсанаар бүх зүйл эхэлсэн билээ. Өмнө олон удаагийн сонгууль болж, олон сонгуулийг гараар тоолж, тэр тоолонд саналын ийм луйвар болдог байсан ч 2008 оных шиг туйлдаа хүрсэн нь байгаагүй юм.

Сануулахад, 2016 оны сонгууль болохоос өмнө УИХ дахь МАН-ын гишүүд Сүхийн талбайд /тэр үед Чингисийн талбай нэртэй байв/ нөмгөн дээлтэй жагсаж, сонгуулийн хар хайрцгийг “саналын луйвар хийсэн” хэрэгт яллан шатаасан авч удалгүй болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан юм.   

МАХН-ын байр шатаж, таван хүний амь эрсэдсэний дараа жагсаалд оролцсон 700 гаруй залуусыг баривчлан саатуулж, хаалттай шүүх хурлаар /10 хүний дунд насанд хүрээгүй нэг хүүхэд оруулаад шүүх хурлыг хаалттай явуулж байсан/ бөөнөөр нь яллан шорон луу ачуулсан. Төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан залуучуудыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан тухай хожим УИХ-ын Нээлттэй сонсгол дээр хүний эрхийн төлөө ТББ-уудын төлөөлөгч нар уйлаад ярьж байсныг санаж байна.   

Магадгүй тэр үеэс монголчуудын эрх чөлөөний мэдрэмж бага багаар унаж эхэлсэн байх. Цаазын ялтай зүйл ангиар яллагдаад байсан Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намын нөмөрт орж, МАХН-ын байр луу чулуу шидсэнийхээ төлөө хоригдол болсон залуус жил 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаярын уучлалаар суллагдсан билээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 17 цаг 19 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 17 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 35 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 59 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 5 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 32 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 31 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 54 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 0 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top