x

Эрх баригчдын харалган байдал коронагаас илүү аюул заналхийлж байна

Өчигдөр Монгол Улсын хувьд бараг л “хар мягмар гариг” боллоо. Сүүлийн хоёр сарын турш бүртгэгдсэн коронавирусын тохиолдол хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, 32 болов. Өнөөдөр ХӨСҮТ дахиад хэдийг зарлахыг таахад бэрх.

Шинээр бүртгэгдсэн 15 тохиолдлын 13 нь ОХУ-аас орж ирсэн, хоёр нь Монголд гарсан болж таарав. “Сонгдо” эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж эмчлүүлсэн хоёр өвчтөнөөс авсан тандалтын хариу эерэг буюу “халдвартай” гарчээ. Яаралтай оношлуураар хийсэн учраас шинжилгээний хариу баталгаатай биш, PCR-аар дахиж оношлоно гэж байгаа боловч энэ ч гэсэн аврал биш юм.

Өчигдөр орой лабораторийн шинжилгээний хариу гарч, “сөрөг” хэмээн зарласан авч хоёр дахь, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан өмнөх тохиолдлууд бий.  Тиймээс иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, давтан шинжилгээ авах ёстой.

Товчхондоо манай улс халдварын тархалтыг хяналтаасаа алдчихлаа. Өмнө нь нэг сарын турш “Монгол Улс коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж ярьж, бичиж байсан. Сүүлийн хоёр сар “Монгол Улс эх дотооддоо коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж бас л цээж түхгэр байв. Харин өнөөдөр аль аль нь үгүй болж, халдвар голомтолсон орнуудын жагсаалт руу гулсахад бэлэн болов. Эмч нар мөн ч олон хэлсэн дээ. Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд манайх барьж дийлэхгүй шүү гэж. Бүтэн дөрвөн сар ээлжгүй жижүүрлэсэн эмч нар ч туйлдах шат руугаа орж байна. Хүссэн юм хүзүүгээр татав.

Өчигдөр ОБЕГ-ын дарга П.Бадрал “Одоогоор гадаадаас эх орондоо эргэж ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн тоо 8000 шахаад байна. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулбал монголчуудаа олноор нь авчирах боломжтой. УОК эхний ээлжинд тус эмнэлгийг коронавирусын тусгаарлалтад ашиглахаар шийдвэрлэсэн” гэв.

Гэтэл баригдаж буй эмнэлэг нь 300 ор, 800-гаад өрөө тасалгаатай. Дээр нь ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахын тулд дахиад 8.000.000.000 /найман тэрбум/ төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Аюулын харанга дэлдсээр дөрвөн сар өнгөрөхөд байхад Засгийн газраас бодож бодож авсан арга хэмжээ нь энэ.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа учраас одоогоор тусгай үүргийн нислэг хийх боломжгүй. Тусгаарлах өрөө тасалгаа суларчны дараа иргэдээ авчирах асуудлыг эргэж ярина” гэв. Одоо тусгаарлалтад байгаа хүмүүсийн ор сулрахыг л хүлээж буй хэрэг шүү дээ.

Ийм байтал Засгийн газар, УИХ “2020 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг хийнэ. Төсөвт нэг ч төгрөгийн тодолгол хийхгүй” гэж гүрийгээд байгаа. /Тэр төсөв төлөвлөгөөнд нь коронавирус байхгүй гэдгийг санах хэрэгтэй/ Өчигдөр “Улаан бал”-д орсон Х.Нямбаатар хүртэл “Тэнд чинь 150 мянган ажлын байр байгаа” гээд нүүрээ минчийлгээд зүтгээд байна лээ. Үнэн хэрэгтээ “Энэ оны төсөв бол сонгуульд зориулсан төсөв юм аа. Тийм учраас эрх баригчид хөрөнгө оруулалын бүх зардлаа оны эхний зургаан сард хуваагаад тавьчихсан байна. Тэндээсээ компаниудаа санхүүжүүлээд, мөнгөө хувааж аваад сонгуульдаа орох юм байна” гэдгийг эдийн засагчид хангалттай хэлж, сануулж байгаа.

Хэрвээ тийм биш бол аль хэдийн төсөвтөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаад эхэлчихсэн байх учиртай. Сая чуулган эхэлсний дараа УИХ баахан татваруудыг тэглэсэн, хөнгөлсөн, чөлөөлсөн. Татварын орлого тасалдсанаас үүсэх төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг нь Төсвийн хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл “Засгийн газарт эрхийг нь өгөөд ажлыг нь хийлгэх ёстой” гэдэг яриаг УИХ-ын гишүүд өөрсдөө яриад явж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Засгийн газрын дур зоргыг өөгшүүлж, өөрсдөө хариуцлагаас зугтаж буй бас нэг хэлбэр.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 17 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 17 цаг 21 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 0 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 27 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 26 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 56 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top