x

Дооёолсон долоон шийдвэр

  • Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн шиг бодит дэмжлэг үзүүлэх багц хөтөлбөр биш, нарийн шүүлтүүрээр шигшиж, үлдсэн 10 гаруй хувь нь л хүртэж болох дэмжлэг гэдгийг харууллаа

  • Гуравдугаар сарын 20-ны байдлаар 50 орчим хувь нь ажилтнаа цөөрүүлсэн гэж судалгаанд хариулж байсан аж ахуйн нэгжүүдийн цомхтгол өдгөө 88 хувийг даваад байна

  • Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 770 мянган НДШ төлөгч байв. Үүнээс төсвийн хөрөнгө оруулалттай газрууд түүнчлэн улсын болон орон нутгийн тендер авсан 15 мянга гаруй компанид ажиллагсдын НДШ-ийг чөлөөлөхгүй гэв. Эдгээр байгууллагад ажиллагсдыг хасвал нийгмийн даатгал төлдөг 10 орчим хувьд л энэхүү хөнгөлөлт хамаарах нь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусийн халдварын үед хямралд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болгохоор 5.1 их наяд төгрөг буюу эдийн засгийнхаа 12 хувьтай тэнцэх хэмжээний хөтөлбөр зарласнаа дуулгав. Ард түмэн алга ташин баярлаж, “тэгмээр дээ” гэж магнайгаа тэнийлгэсэн. Гэвч тав хоногийн дараа сангийн сайд хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэгийнхээ задаргааг тайлбарласан нь ёстой л “дөрвөн сарын нэгээн” гэдэг шиг юм болж урам хугаллаа. Энэ өдрөөс 10 дугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд дээрх 5.1 их наядын дэмжлэгээ хэрхэн үзүүлэхийг Сангийн сайд зурагласан. Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн шиг бодит дэмжлэг үзүүлэх багц хөтөлбөр биш, нарийн шүүлтүүрээр шигшиж, үлдсэн 10 гаруй хувьд нь л хүртэж болох дэмжлэг гэдгийг харууллаа.

1. “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхэнд нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) 26 хувийг тэглэснээ мэдэгдсэн. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 770 мянган НДШ төлөгч байв. Үүнээс төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрууд, олон улсын төсөл хөтөлбөр, түүнчлэн улсын болон орон нутгийн тендер авсан 15 мянга гаруй компанид ажиллагсдын НДШ-ийг чөлөөлөхгүй гэв. Эдгээр байгууллагад ажиллагсдыг хасвал нийгмийн даатгал төлдөг 10 орчим хувьд л энэхүү хөнгөлөлт хамаарах нь. Нөгөөтэйгүүр МИАТ, УБТЗ зэрэг орлогоо алдаж, дампуурахдаа тулсан улсын байгууллагуудад энэхүү хөнгөлөлтөө үзүүлэхгүй.

2. ХХОАТ авахгүй гэв. Улсын болон гаднын санхүүжилттэй компаниуд, төрийн мөнгөөр ажил гүйцэтгэгч нарт дээрх хөнгөлөлт хамаарахгүй. Одоогоор 720 сая ам.доллар буюу 1.9 их наяд төгрөгийн 14 төсөл хүнсний болон боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дэд бүтцийн салбарт гүйцэтгэх ажлаа авцгаасан аж. Тэгвэл сонгуулиас өмнө ихэнх тендерээ зарлаж, гүйцэтгэгчдийг сонгохоор төсвийн хуваарь хийснийг эдийн засагчид шүүмжилж буй. Энэ тендерүүдэд шалгарагсад татварын чөлөөлөлтөөс хасагдана. Тэгэхээр үлдсэн цөөхөн хувь нь буюу орлогын албан татвар төлөгчдийн 10 гаруй хувьд нь хамаатай шийдвэр болж хувирлаа. 

3. Орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс бага татвар төлөгчдийг ААНОАТ-аас чөлөөлнө гэв. Гэвч ашигт малтмалын хайгуул, олборлолт, тээвэрлэлт, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, импортлох, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа татварын хөнгөлөлтөд хамаарахгүй. Зах зээлд жин дарах салбаруудаа онцолж хасалт хийснээр энэхүү татварын чөлөөлөлт нэр төдий үлдэж, үйл ажиллагаа нь хоригт орж угаасаа орлогогүй үлдсэн цөөн хэдийг даапаалаад өнгөрөх нь.

4. Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгохоор шийдвэрлэв. Үүнийг гурван сарын хугацаанд сар бүр олгоно. Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна гэв. Хөл хорионы улмаас хаагдсан үзвэр, үйлчилгээний байгууллагууд, спорт клуб, цэнгээний газрууд гээд өнөө маргаашийн орлогоор цалингаа тавьдаг газрууд ажилтнаа халахгүй сул цалин олгоод явах боломжгүй. Тиймээс гуравдугаар сарын 20-ны байдлаар 50 орчим хувь нь ажилтнаа цөөрүүлсэн гэж судалгаанд хариулж байсан аж ахуйн нэгжүүдийн цомхотгол өдгөө 88 хувийг даваад байна. Төрийн энэ шалгуурт тогтож үлдэх 12 хувь нь үйл ажиллагаагаа доголдоогүй гэдгээ батлах гэж “хэн нотлох юм” гэдэг Т.Бархүүгийн хошин үзүүлбэрийн гол дүрд тоглох нь тодорхой болоод байна.

5. Ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд 300 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл олгосны хариуд нэг кг ноолуурыг 100,000 төгрөгөөр үнэлж авах үүрэг өгсөн. Харамсалтай нь үйлдвэрлэгчид энэхүү зээлээс татгалзаж буй. Тэнэг л биш бол дэлхий нийтээр эдийн засаг уналтад орж, тансаг хэрэглээний зах зээл илт хумигдах үед 100 мянгаар авсан нэг кг ноолуурынхаа 25 хувийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид үргүй зээлийн өрөнд орохоос татгалзах нь тодорхой. Малчдыг дэмжих зорилготой гэх бодлого нь үйлдвэрлэгчдээ дэгээдэж байгааг сангийн сайд хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч хэзээ ч бүтэхгүй энэ санаачилгыг Засгийн газрын шийдвэрт багтаан зүтгүүллээ. 

6. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор болов. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар нэг сая хүүхдэд сар бүр 20,000 төгрөг олгож байжээ. Өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдаж, 670-аас доош оноотой бол хүүхдийн мөнгө авах эрх нь үүсдэг “хөргөгч, зурагтгүй эмзэг” бүлгийнхэн энэ хямралын үеэр нэмэгдэх хандлагатай. Гэвч үүнийг тооцоолж төсөвлөсөнгүй, сургууль цэцэрлэгийн сул зогсолтоос хэмнэсэн мөнгөө рөө нэмэлт 10,000 төгрөг олгоно гэжээ. 

7. Энэ оны дөрөв дүгээр сарын 15-наас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулна гэв. Олон нийтэд хамгийн их таалагдсан, хамгийн бодитой байж болзошгүй шийдвэр нь энэ. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ үнэмлэхүй унаснаар 300 төгрөгөөс ч илүү хэмжээгээр буурах боломжтой ч валютын ханш, бусад зардлаа шингээснээр гаргасан тооцоолол энэ. Гэхдээ импортлогчид Засгийн газрын эдийн засгаа дэмжих энэхүү шийдвэрийн аль ч нөхцөлд нь хөнгөлөлтөд хамрагдахгүй. Үйл ажиллагааны чиглэлээр нь нэр цохон зааж, орлогын албан татварын хөнгөлөлтөөс хүртэл хассаныг дээр дурдсан. Хот хоорондын зорчих хөдөлгөөн хаасан, үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрүүд хаалга барьсантай уялдаад орлогын 40 гаруй хувиа алдаад байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ажилтнуудаа цомхотгож эхэлсэн аж. Тиймээс засгаас тулгасан 300 төгрөгөөр литр тутмын үнийг бууруулах боломжгүйгээ учирлан, хэлэлцээр үргэлжилж байна. Энэ мэтчилэн эдийн засгаа аврах хөтөлбөр байндаа тусахгүй нь. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах горим аль хэдийн алдагдаж, Ерөнхий сайдын ярьсныг Сангийн сайд нь гарч ирээд үгүйсгэж, мугшин гуйвуулдаг жишгээр өрнөлөө. Урдын адил “У.Хүрэлсүх худлаа попордог” гэх мессежийг олон нийтэд өгч чадлаа. 

Түүний мэдээлэлд дурдсан аль хэдийн батлагдсан 720 сая ам.долларын төсөл анхаарал татахгүй байхын аргагүй. Ямар бүтээн байгуулалтад хэдэн төгрөг төсөвлөснөө iltod.gov.mn хуудастаа тодорхой тавих хэрэгтэй. Эдийн засгийг дэмжиж, баялаг бүтээх ямар төслүүдэд 1.9 их наяд төгрөг хуваарилснаа энэхүү доёолсон долоон шийдвэрийн задаргааг тайлбарласан шигээ ам бардам яриад өгнө гэж найдаж байна.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 1 цаг 0 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2 цаг 33 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 3 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 3 цаг 21 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 3 цаг 29 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 3 цаг 34 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 3 цаг 39 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 3 цаг 46 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 3 цаг 55 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 4 цаг 4 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 4 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 16 цаг 18 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 19 цаг 36 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 19 цаг 45 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 19 цаг 50 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 19 цаг 54 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 23 цаг 6 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 23 цаг 10 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 23 цаг 13 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 23 цаг 24 мин
iИх уншсан
Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top