x

Монголд коронавирус гарсан бол монголчууд ирэх байсан уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол бол эх оронд нь халдвар гараагүй гарын таван хуруунд багтах улсын нэг” гэж хэлсэн. Тийм болохоор л гадаадад байгаа монголчууд маань Монгол руугаа яарч байна. Хэрвээ Монголд коронавирусын халдвар тархлаа, тэдэн хүнд халдварлалаа гэсэн бол гадаадад яваа монголчууд маань Монгол руугаа тэмцэх байсан болов уу?

Үнэндээ бол өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн коронавирусын 12 тохиолдол бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн. Нэг үгээр бид өөрсдөө сайн дураараа тээж ирсэн гэсэн үг. Нөгөөдөр буюу 2-ны өдрөөс дахиад гурван онгоц Япон, Солонгос руу ниснэ. Гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ авчирна гэж Онцгой комиссоос мэдээлсэн. Ер нь бол Засгийн газрын шийдвэрийг л Онцгой комисс биелүүлж байгаа хэрэг. Ерөнхий сайд нь хүртэл “Монгол хүн байтугай морь эх орноо тэмцдэг юм” гэж омогшсон.  

Гэтэл эмнэлгүүд нь бүх хүчин чадлаа шавхаад “Ердөө 300 ор суллаж чадлаа” гэж мэдээлж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс давтан шинжилгээгээр коронавирус илэрснээс болж тусгаарлалтын хугацааг сунгаж байна. Тусгаарлах байрууд хангалтгүй байна. Дээр нь дахиад 750 гаруй хүнийг халдварын бүсээс авчирна гэв.

Ингээд халдвартай тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүд болон тэдний өмнөөс шийдвэр гаргаж байгаа нөхдийн ам, ажил хоёр зөрөөд эхэллээ. Нэг хэсэг нь эмчлэх гээд тэмцээд байдаг, нөгөөх нь ачиж авчираад тараагаад байдаг.

Өнгөрөгч долоо хоногт коронавирусын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь дандаа Европын орнуудаас ирсэн хүмүүс байв. Аз болоход Герман, Турк улсууд онгоц хүлээж авахаас татгалзсан учир манайх иргэдээ авч чадахгүй болсон. Хэрвээ тэд татгалзаагүй бол биднийг дахиад юугаар сорих байсныг таах аргагүй.

УОК-оос анх тусгай үүргийн онгоцуудыг нисгэж эхлэхдээ “нэн шаардлагатай буюу хүндэтгэх шалтгаантай иргэдээ татан авна” гэж мэдээлсэн. Хамгийн түрүүнд гадаад улсуудад эмчилгээ оношлогоо хийлгэхээр түр хугацаагаар зорчсон өвчтэй зовлонтой хүмүүсээ, дараа нь хичээл сургууль нь цуцлагдсаны улмаас оюутны байрнаасаа гарсан хүүхдүүдээ татаж авна гэсэн. Харин сүүлийн үед тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа зорилго, зориулалт нь өөрчлөгдөөд явчих шиг боллоо.

Сүүлд гарсан мэдээллээр тусгай үүргийн нислэгээр ирсэн монголчуудын дотор УИХ-ын нэр бүхий гишүүд ирсэн, заримынх нь гэр бүлээс коронавирус илэрсэн гэж байна. Азид халдвар гарангуут Европ руу зугтаад, Европод голомтоллоо гэнгүүт эргээд ирж байна.

Гэхдээ тэнд хэн гэгч дарга, улстөрчийн гэр бүл, эхнэр хүүхэд ирэх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр тоолонгоор халдварын тохиолдол нэмэгдэж, хорио цээрийн дэглэм чангарч, энд байгаа монголчууд нь ажил, орлогогүй болж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал шавхагдаж, эмч мэргэжилтнүүд нь хүрэлцэхгүй байна. (Энэ бүхнийг Засгийн газрын нөөцөөс нэг удаа мөнгө гаргаад шийдчихэж чадахгүй гэдгийг Ерөнхий сайд нь өөрөө ч мэдэж байх учиртай) Энэ нь эргээд гуравхан сая хүндээ аюул занал болж байна. Тэр хэмжээгээр улс орны эдийн засгийн чадавхи ч гэсэн буурч байна.

Гэтэл эх орондоо байгаа иргэдээ “сахилгатай бай, журамтай бай, дэглэмээ сахь, шаардлага биелүүл” гэж захирчихаад шийдвэр гаргаж байгаа нөхөд өөрсдөө тэр шаардлага, дэглэмээ зөрчөөд байгаа нь ямар учиртай вэ? Хэрвээ халдвар голомтлоод, тархаад эхэлбэл эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал хүрэлцэхгүй, барьж дийлэхгүй шүү гэдгийг эмч, мэргэжилтнүүд бүтэн сарын өмнөөс анхааруулсан. Гэтэл яагаад өнөөдөр тэдний үг үнэ цэнэгүй болчихов?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (64)

  • Иргэн (66.181.186.170)
    Эх орноо ямар нэг байдлаар төвхнүүлье гэсэн сэтгэлгүй зөвхөн амиа бодож явсан хүмүүс ихэнх нь шүү дээ. Тиймээс мөн л аиа бодоод ирэхгүй л байсан шдээ мэдээж.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Иргэн (103.57.95.55)
    Юу гэж ирэх вэ дээ. Ихэнхи нь энх цагт эх ороноо голж явчихаад эрсдэл тээгээд ирж бгаа шүү дээ. Бүгд л өөрсдийгөө өмөөрч ядарсан царай гарна. Үнэхээр эх оронч бсан бол боорцог шөл голох уу
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.21.109.75)
    Tysgai vvrgiin nislegeer zuvhun uvchtei undur nastain hvvhed jiremsen geh met hvmvvs avchirna gecheed deeriin nislegd 255 hvn irsnees 100d ni l tiim.hvmvvs bsan bysad ni yamr hvmvvs ve tend gatsaad ger orondo irj chadhgvi bga engiin irged ni irj chadhgvi bga.elchinrv ytasdahaar zuvhun tiim hvmvvse l yavuulna bvrtgene gesn hernee haagyyr ni ter hvmvvsiig bvrtgeed avchraad bnaa
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • mongol (49.97.97.210)
    yag unen hervee mongold virus garlaa gevel yaj gadagshaa zugtaaj bgaa bol irchiheed tulburuu tuluud sahilga bataa sahiad bj baihgui hel am hiigeed bid tulvuruu tuluhgui uls daa ch geh shig unen teneg es surtahuunii dogoldold orson bn shuu. ene humuus
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
    • zochin
      irj bga humuus n oyutan zaluus, uvchtei zowlontoi, hugshun nastai humuus bga shuu. Ugaasa zun eh orondoo ireh bsb huuhduud, dotuur bairnaasa huugdsun oyutnuud gd zynduu hun bga shuu. Neg talaa barisan sonin medeelel bichih yumaa. Mongoliin setguulzui dampuurch
      2020 оны 04 сарын 05
  • Зочин (202.179.31.108)
    Одоо хэрэггүй ээ. Байгаагаа дийлж чадахгүй байж, худлаа цайлган царай гаргаад... Тусгаарлах нь хангалтгүй. Иргэн бүр хаа явсан ч хүний гар, харахгүйгээр тэмцэх хэрэгтэй. Тэднүүс Монголоо голоод явсан биз дээ. Сайн хүн болж царай гаргаад хэрэггүй Ерөнхий сайд болон бусад дагагчид нь
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
    • tll
      yamar sain duraara golsondoo yvdg ymu ymr ch hun durtaiya monglo hayad yvdgui l bhguyu tglech gadaadd ochood tged uhtle jargaad bdg ch ym bhgu nutgaa bainga l sandg hamag ger bul mongold bdg ihenh hmusig tgj bhd golood ntr johon bodoltoi ym huma bichmeer ym
      2020 оны 04 сарын 05
  • Гүйцээ (211.246.68.221)
    Наад чартэр нислэгээр чинь энгийн иргэд буюу түр хугацаагаар ажи хөөцөлдөж яваад гацсан хүмүүс, тэр шаардлагад нь тэнцсэн хүмүүс очихгүй байгаа. Дандаа мөнгөтэй баячууд, дарга, даргын ах дүү найз нөхөд, даргын гэр бүл гээд ар өвөрын хаалганы хүмүүс л очиж байгаа. Энгийн иргэд очоод байна гэж битгий андуураарай. Монголд бүр ихсээд байвал бүр л очих гэж зүтгэнэ шүү дээ. Очиж үр хүүхэд ижий аав ах дүү нараа хамгаалдийн байгаа биздээ. Дандаа нэг өөр шигээ юм ярьж явах юм. Баян бүдүүн цагаан бөгснүүд, дарга, дарганцаруудтайгаа битгий адилтгаж хар.
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.126.89.3)
    Дэлхийн ямарч орон дийлэхгүй аюулт өвчнийг зөөж оруулж ирээд байгааг ёстой ойлгохгүй байна жирийн иргэд бидний үг үнэ цэнэгүй л байлгүй .гэхдээ энэ олон хүний амь насаар дэнчин тавьчихаад эрсдэлтэй үйлдэл ямар зорилгоор хийгээд байгааг ойлгохгүй байна.гадаадад байгаа иргэдээ тэнд нь хамгаалдаг ч юмуу өөр ямар нэгэн гаргалгаа байж таараа.зөөж оруулж ирж байгаад халдвар тархвал яах юм .засаглана гэж сүрдүүлчихээд хэдэн хүний буруу үйлдэлээс болж үй олон хүн хохирвол яана
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
    • k
      ta zuger l ene niitlel d bichsen bga ymig uurinhu ugeer l bichchihleshde hahahha
      2020 оны 04 сарын 05
  • Зочин (103.57.95.176)
    Амиа бодоод явчаад, одоо ингэж эрсдэл чирч ирж буй хүмүүс тун өөдгүй! Эх орончид нь бол үлдэж байгаа.
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
    • zochin
      za gutsaa
      2020 оны 04 сарын 04
  • Х (103.57.95.176)
    ОДОО болноо вирус авчрахаа зогсоо. Уханиас хэдэн хүүхэд авчрахад баярлаж байсаан, тэд ч хүмүүжилтэй, зөв хүүхдүүд байсан. Одоо дийлэхээ болилоо, хэдэн эмч, сувилагч, цагдаа чинь сунаж уналаа.
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
    • Зөв уханиас ирэгсэд дандаа ухамсартай оюутнууд байсан шүү
      2020 оны 04 сарын 04
  • Зочин (202.21.107.109)
    Гунхсан хүүхэн бууж ирж байна. ) Монголоо баахан муулж байсан даа.
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (117.111.1.4)
    Teneg niitlel bn virus garchaad l bga biz dee hen ch eh orondoo ochih erhtei torson oron ni ym chini ochihgvi oor haachihiin busad oron ch ard irgedee awch bn
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Irgen (192.82.78.165)
    ѳвчин тээгээд ирж байгаа хүн эх оронч хүн мѳн үү. Ирчихээд талх шулуудаад айн.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • nuguu untsguus n bas harlda
      mongolru yvj bga jirin irged ni ter virus tusaagu gedgee medeed l yvdg gej bodoj bn hen ch albaar eh oronluuga teriig zoohgui l bhguyu bas hervee barag delhii sunuh deere tulval hen ch geriihantaiga hairtai hmusteige l oir bhig husne aihtar viruses aigad gadaad gants gantsaara bsnas geriihantaiga baiy gej eh orno sangalzj bga hmusig tgj buruutgah hereggui
      2020 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.161.125)
    Urtei hvmvvs l vldene medeej borchuud he he
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.179.24.177)
    Яг л ирнэ ш дээ Эд нар, анхнаасаа Муухай Монгол гээд Нутгаан орхиж гарчихаад эргээд Ичих ч үгүй Эрсдэл дагуулж ирж байдаг , Ичмээр дээ, Та нар, Та нар Эх орон Ард түмэндээ Эрсдэл дагуулж Өвчин тээж ирж байгаагаа мэдэж байгаа биз дээ,
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • ок (202.179.26.19)
    юу ирэх бөгсөө харуулах байсан,нэг маск ч явуулах сэтгэлгүй
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • hmm
      za ystoi uuchlarai gadaadad bid nart ch mask oldohgui hmus bur uursdu oyj bn gehde herve mongold bdg ah duus n ersdeld ortsn mask bhgu bsn bol oyood ch hmagu yavulah l bsn bas tgle ch buh hile haatsan blhor uur ulsruu shuudan yvulah ch hetsu bolchihson bas hezee ch mongol hun mongol ulsruuga tani helj bgagar bugsuu haruuldaggui l baihguyu mongold virus tarhsan bol ta bol bur ymr negen gadaadad bdg ah egch duu ruge zutgeh bsn bz terige medku bj yun ch muuhai ym
      2020 оны 04 сарын 03
  • Duya Dumaa (202.9.40.108)
    Ийм цаг үед юун талбай тогчуулах вэ! Энэ ирэгддээ болон ард олноо бодолцож зөв ажиллах цаг үе шүү.Монгол хүн эх орноо зорих нь зүй ёсныл асуудал.Эдийн засгаа зөв зохицуулж эмч эмнэлгийн ажилчидаа дээд зэргээр хамгаалж галын шугаманд ажиллаж буй хүмүүсээ бас бодох ёстой ш дээ.Ард иргэд чинь үнэн туйлдаж байгааг татвар зэргээр хуурах хэрэггүй шүү.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.219.68)
    Hurelsuh saidaa odoo ingej shoudahaa zohsoo ard tumen chin guij bn yagd mongold bga 3 saya irgenihee erh chuluund haldaad bgn be bid taivan amidarmaar bn yahav said sn ajillaj bga n unen gehde odoo suulde denduu ongirood uvchignuud bh yum odoohon naad gadnaas virus zuuvurluhuu zohsoo erdeniin helsen ug hatuu ch gelee unen ug shuu ter enhtuvshin n ajlaa hij chafahgui bol zugeer ajlaa uguud ogtsor
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Чи ..миний дүү дуугай бай ..за..төрдөө итгэх ард түмний итгэл..хүн ардынхаа төлөө ажиллаж байгаа монгол төрдөө хүн болгон баярлаж байна..Чи зүгээр гараа сайн угааж маскаа зүү.... (202.9.46.91)
    mongol
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Бат (202.55.188.40)
    Нэг ч гадны хүн авчрахгүй гэж сүржин мэдэгдээд байсан УОК, ОБЕГ-ын даргад хариуцлага тооцох хэрэгтэй! Тусгай үүргийн онгоц нь жирийн иргэдэд үйлчлэхгүй байгаа нь олон зүйлээр харагдаж байгаа. Солонгосын иргэдээ авах тусгай үүргийн онгоцоор яахаараа Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн хүмүүс ирдэг байна. Манай шийдвэр гаргагчид өөрсдийнхөө танилцуулсан дүрэм журмынхаа эсрэг юм хийж байна!!! Одоо ер нь чартер нислэгээ зогсоохгүй бол монголчууд бид эрсдэлд орсоор байна! Попчин, худлаа эх оронч дүр эсгэгчид дараа нь амаа барих вий!
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Иргэн (64.119.20.192)
    Ирэх ёстой хүмүүс ирж чадаж байна у гэдэгт л гол учир байгаа
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
    • Mungu gui oyutan yu gaa tuluh iin
      2020 оны 04 сарын 01
  • ТУНГААЖ БОД (202.131.232.202)
    ЗАЯА ЧИ БИТГИЙ СОЛИОР ӨӨРИЙН ЧИНЬ ХҮН ГАДААДАД УЙЛААД БАЙВАЛ ЧИ ИНГЭХҮҮҮ.ХОЛЫН БОДОЛТОЙ БАЙЖ СУР.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
    • Харин тийн. Онгоц нь яг хэзээ хэнийг авч яваад байгаа нь үнэн тодорхойгүй. 4 сарын 2ны онгоц л мэдээлэл нь ил цацагдсан, гэхдээ бараг 1-2 хоногийн өмнө юм уу. Хамгйин гол нь хүмүүс онгоцонд, олон нийтийн газар явснаар илүү тусах эрсдэлтэй гэдгийг бодолцохгүй байна. Өөрт нь ч өрөөлд ч халдана гэдгийг санах хэрэгтэй. Нийтлэлчийн хэлж байгаа нэг бодлын үнэн хэрэв манайд гарсан бол хүмүүс бараг байдгаа дэнчин тавиад зугтах байсан байх. Тэгэхдээ нөгөө талаар энэ хэрэг иргэдэд жаахан ч болов эх орноо сайн сайхнаар харахад нөлөөлсөн гэж найдъя. Ялангуяа залуучуудын маань сэтгэлд эх орноо олны хүчээр, нэгдэж нийлээд хөгжүүлж чадна гэсэн жижигхэн ч болов галын дөл асааж өгсөн бол болно доо. Залуу хүн шантарч биш хаяж биш нэгдэж, тэмцэж, хөдөлмөрлөснөөр л амьдралдаа утга учрыг авчирна шүү дээ. Гадаадад дотоодын шилдэгүүд нь ганц ганцаараа ааг омог тээж яваад дороо бууж өгөх юм, эгогоо дараад бүтээнэ л гэсэн нэг зорилготой, эх орон гэсэн нэг л зүйлийг зоривол асуудал гарна гэж үү?
      2020 оны 04 сарын 01
    • Зочин
      Чиний хүн ирсэн болохоор ингэж байна уу?!
      2020 оны 04 сарын 01
  • haramsaltai (64.119.17.5)
    ESaid gadaadad baigaa mglchuud eh orondoo ireh erhtei gesen n eh orondoo halsvart uvchin avch irj taraaj bolno gej buitai agaar negen oilgogdson. Eh orondoo amidarch ur huuhduu usguj ajil hiij tatvaraa tulj bga bid, bidnii mongoliin hoich ireedui bolson huuhduud eruul baih amid yavah erhgui yu? zaavar jurmaa dagaad biyeluuled bhd haldvar exportliod bh! emnelgiin huchin chadlaa har, ediin zasgaa har, mongldoo baigaa bidnii baidliig har, gadnaas irsen mongolchuudaa har! Undesnii ayulgui baidal, mngoldoo ajilaj amidarch bui mongochudiin eruul mend ami nas notstoi zurchigduhud hurlee! Mongoldoo ajillaj ur huuhdee usguj tsuuhun mongolchuudiin nuruundeer mongol uls yavj baigaa shuu, gadaadiin mongolchuudiinh deer lav bish!
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (106.102.128.56)
    Bugd humsnii bicheechid ,.., uhamsargui ., Suuri humuujilgui, bolovsrol buur yariad ch nemergui erguu garuud bhiimda iingej bichiheesee icheesei
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.75.179)
    Ирэхгүй... тэр Амэрик Австрали Eвропдоо жаргаж бх бсан.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
    • holdu nass
      hahahah tanii huvid ter jargah n yag yu yumbde ?
      2020 оны 04 сарын 01
  • Зочин (80.169.137.55)
    Хэдийгээр түр хугацаагаар болон аялах зорилгоор гадаадад байгаа монголчуудад хүнд хэцүү байгаа ч гэсэн гаднаас Эх Орондоо халдвар тээж авчрах нь маш их эрсдэлтэй алхам болж байна гэж бодож байна!Хэрэв Монголд халдвар авсан хүмүүс олширвол яалангуяа өндөр настай бидний аав,ээжүүдийн амь насанд шууд аюул тулгарна гэсэн үг!Иймээс дахин халдвар тараахгүйн тулд тэднийг авчирмааргүй л байгаам даа!Би нь өөрөө голомттой газар болох Europe d amidarch bainaa,өөрийн болон гэр бүлийнхээ ариун цэврийг сахиаад л улсаас нь гаргаж буй шийдвэрүүдийг нь биелүүлээд л сууж байна даа!Удахгүй дулаараад бүх юм сайхан болох байхаа!Энэ хар дарсан өдрүүд улахгүй дуусах байх гэж найдаж байна!
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Жирийн иргэн (59.153.112.52)
    Одоо дахиад бөөн вирус авчирах юм байна л даа. Одоо үнэхээр залхаж байна стээ. Анх 1 сард л сануулж хэлээд байхад гадагшаа гарчихаад, дараа хил хаагаагүй хэдэн сар боллоо тэр үед ирж болох л байсан ингэж хэн хэндээ хүндрэл учруулах хэрэг байсан юмуу. Энд байгаа жирийн иргэн бид та нараас болж орж, гарч чадахгүй, ямар айдас түгшүүртэй амьдарч байгааг мэдэж байна уу. Өнгөрсөн хэдэн сар яг хорионд байгаа юм шиг л байлаа. Одоо дахиад гаднаас хүмүүс авчираад тэднээс вирус илэрвэл бас дахин хэр удаан хугацаанд, магадгүй гадуур алдагдвал яахуу. Тэр үед хариуцлага хүлээх хүн лав гарч ирэхгүй байх. Хэрвээ Монгол оронд минь вирус тархаад, хомсдол үүссэн байвал юун эргэж ирэх бараг зугтацгаах байсан байх. Гадны оронд ядаж даавууны өөдсөөр болтугай маск хийж зүүж, ариутгагч олдохгүй бол савангаар гараа угааж бүүр болохгүй бол хүнсний бээлий болтугай өмсөж өөрсдийгөө хамгаалаач дээ. Монгол орондоо харийн муухай халдварт тахалыг бүү авчирч тараагаач.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.120.243)
    Дэлхийн том чадалтай орнуудад эмч эмнэлэг хүрэлцэхгүй тэтгэвэрт гарсан эмч сувилагч нарыг эргэж ажилдаа орохыг уриалж байдал хүндэрч байна эм тариа эмнэлэгийн багаж нь хүрэлцэхгүй эмч нар өөрсдөө халдвар авч зарим нь халширч ажлаасаа зугтаж байна. Энэ олон хүнийг авчирахад эмнэлэг эмч тоног төхөөрөмж эм тариа хүрэлцээтэй юу эмч нар ч гэсэн хорионд гэртээ харилгүй хоригдож байгаа ш дээ. Худлаа попрохоо болиосой. Онгоцны экипаж чинь ч хүрэлцэхгүй тэд нислэг хийсэнийхээ дараа бүгд хорионд орж байгаа бас онгоцны төрөл болгонд зөвхөн тэр онгоцыг жолоодох эрхтэй л хүн нисдэг болохоос дурын нисгэгч дуртай онгоцоо барьж нисдэггүй юм шүү
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • mg (202.9.40.77)
    бүх балга дандаа улс төрчдөөс л гарч байна. бас хурган дарга тэдний гэр бүлээс. жирийн иргэд сахилга баттай байгаа. тусгаарлагдаад орчин хоол хүнсээ голоод байгаа хүмүүст хандаж хэлхэд насаараа наана амьдрах гэж байгаа биш хэдхээн хоног тэвчиж чадахгүй бол анхнаасаа тэр гоогоо газруудаасаа ирэхгүй байсан дээр. байгаа байгаа газраа тахал намдтал аятайхан өөрийгаө аргалаал. өмнө нь болоол байсын одоо л гэнэт болох оо байчихна гэж байхгүй ш дээ. зүгээр л сэтгэл санааны асуудал шүү дээ. Энэ нөхцөл зөвхөн өөрийгөө биш эх орон элгэн саднаа бодоод хэдүүлээ амьдраад болоод байсан газрууддаа аятайхаан хэсэг хугацаанд үргэлжлүүдээд амьдарцгаая.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (103.229.122.58)
    Дахиад 750 хүн авч ирээд тэднээс дахиад илэрвэл дахиад хориогоо сунгана хор уршигийг нь хувийн хэвшлийхэн үүрнэ Хүрэлсүхээ хагс жил шахам орлогогүй дампуурч бгаа хувийн хэвшил эдийн засаг 2 оо нурааж гүйцлээ өр зээл ч хэцүүдлээ одоо болио
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • boogii (150.129.140.33)
    угааса л гаднаас орж ирнэ шүүдээ. хятадаас анх гараад бүх улс орон луу орсон. монголд шинээр вирус төрөхгүй.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Баттүшиг (202.9.46.167)
    Энийг унш
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Баттүшиг (202.9.46.167)
    https://www.facebook.com/Bodonjav/photos/a.814521695424114/1309226549286957/?type=3&theater
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Muuhai baina shuu (202.126.89.228)
    Ikh l muuhai Mongolchuudyn hoorond yas hayaj baina daa! Zugeer l gertee irej baigaa humuusiig muuhai bolgoj haruulah yamar husel baidag um boldoo!!!
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.53)
    Жирийн иргэн хоол,байр голсон бол нэр ус ай нь зарлаад торгоод бөөн юм болно дарга нарын авгай НУА ийг болохоор зарлахгүй Ууганбаяр хурандаа яаж ч чадахгүй хов зөөдөг хүүхэд шиг жирийн иргэд рүү чихээд сууж байна
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.25.121)
    Хятадад 1р сард Covid маш их хэмжээгээр тархсан мэдээлэл гараад манайд онцгой байдал тогтоогоод эхлэнгүүт олон эрх мэдэлтнүүд, баячуул эхнэр хүүхдүүд хамаатан садангуудаа дагуулаад гадаад улс уруу явж байна гэсэн хов живийн яриа сонсогдож байсан. Тэдний явсан нь үнэн болж таарлаа. Тэдний зугтсан улсуудад хавар өвчин гараад ихсээд хэлэнгүүт, Монгол улсад корона гараагүй сургаар нөгөөдүүл эрх мэдлээ ашиглан онгоц нисгэн буцаад эхнэр хүүхэд, хамаатан садан өөрсдийгөө татаад эхэлсэн гэж бодогдож байна. Ийм увайгүй амин хувийн эрх ашгаа бодсон хүмүүс төр засгийн эрхэнд гарчихаж. Тэд УИХ, төрийн байгууллагад мөнгө төлж гарсан учир улс орон ямар аюулд орох нь хамаагүй. Өөрсдийн авах юмаа ахиухан аваад зугтахыг л бодно.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • gm
      үнэн байх өө. АН чинь сонгуульд оролцогчоо мөнгөөр үнэлж оруулж байгаа нь сүлжээний бизнес хөөж байгаагын илрэл. УИХ-д салбартаа тэргүүлэх мэргэжлийн бодлого зохиох чадвартай хүн орох ёстой болохоос ямарч хамаагүй замаар мөнгөжсөн хэн хамаагүй ордог хогын сав бишшүү дээ. улаан цагаандаа гарсан АН МАНын хогын хүмүүсийг сонгохгүй үлдээгээд хэргийг үүрүүлэх хэрэгтэй байгаам даа
      2020 оны 03 сарын 31
  • Irgen (151.231.99.224)
    Gadaadad ajillaj amidarch bgaa ni oor gadaadad zugaalj tansaglaj yavaa baychuud geh luivarchid neg oor shuu. Gadaadad ajillaj amidarch bgaa engiin irged maani bainga handiv tuslamj ogch eh ornoo geh setgel ni zarim mongold bgaa oorkuudaas iluu shuu. Harin ter baychuud gegchid ni zugtaaj yavagsad.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Энхүүш (202.9.40.58)
    Монголоос зугтаж явчихаад европт байдал хэцүүдэхээр ирж байгаа хүмүүс бол дийлэнх нь баячуудын хамаарал бүхий хүмүүс шүү дээ ард түмэн бүгд мэдэж байгаа тэгээд л хоол ундаа голж эмч ажилтанг доромжилж байгаа .Ийм хүмүүсийг нэр зүстэй нь нийтэд зарла торго хариуцлага тооц энгийн ард түмэн хэзээч хоол ундаа голж ийм байдал гаргахгүй .Давраад байвал Загдаад аваачиж өг
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.113.33)
    Хилээ хаах. Энэ пандеми тахалын үед амьд үлдэх боломж. Энэ бол үндэстний үхэл, амьдралын асуудал. УБ т агаарын бохирдлын улмаас ууүин нь муудсан 1.3 сая хүн өвдвөл аврал байхгүй. Эх оронч байгаад байгаа байгаа газраа хөл хорихоос өөр арга байхгүй. Сонгуулийн шоу гай болох нь. Малаа төллүүлж, тариа ногоогоо тарьж хүнсээ, нүүрсээ базаах. Өөр тансаг хэрэглээ бар ресторон, бжсад чухал биш худалдаа зогсоно.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Дөрөө (176.59.2.93)
    Хэн ч гэсэн гадаад оронд ийм нөхцөлд амьдраад байх хүсэл байхгүй шүү дээ. Гадаадад ялангуяа Европод ямар байдалтай байгааг өөрсдөө нүдээрээ хараагүй байж битгий цэцэрхэж улс төрийн шинжтэй гуйвуулга хийж байгаачээ. Хэнбугай ч бичээд байж бол чадна. Энэ нийтлэлийг тэрлэн суугч хүмүүн та өөрөө энэ өвчин зовлонгийн үед гадаад оронд байж үзээ юу? Гэж өөрөөс чинь асуумаар байна. Та бол гадаад улсад очоод өөрийгөө хэнч биш гэдгийг ойлгоод ирэхээр эх орондоо буцаж очих хүсэл чинь төрнө шүү. Та эх орон дотроо бол хүн. Гадны улсад бол зүгээр л ярьдаг амьтан.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Чамайг хэн яв гэсийн муу новш оо амиа бодож явчихаад одоо чи зовлон тоочоод бол амжихгүй шүү муу тарвагатайн цагаач
      2020 оны 03 сарын 31
    • Rok rok
      Zaa chi bitgii muu yum bolohoor eh oron gej hutsaj bai. Tm eh oronsog yum bol endee bj bgd ajillaj hugjuulehgui yasin. Nohoin otsgoruud golj yawchihaad hutsaj bh yum
      2020 оны 03 сарын 31
  • Зочин (66.181.161.103)
    Ирэхгүй ээ наадуул чинь дарга нарын зугтаж яваа гэр бүлүүд ииш тииш ингнэж лай болж байгаан
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.188.162)
    Тархвал ЭЗ сүйрнэ шүү. Яагаад голомтоос хүн зөөвөрлөөд бдаг юм бэ. Адгуус яах вэ Монгол дотроо нутаг гүйдэг юм бгаа биз. Өвчин зөөгөөд гүйдэггүй л байхгүй юу. Тэгээд ирж бгаа хүмүүсээ хар. Эмчилж бгаа эмчийнхээ өмнөөс вариантай талх идэхгүй гээд шиддэг. Мөөгтэй хоол идэхгүй гээд голдог ийм л юмнууд бна.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Анхаа (66.181.161.59)
    Гадаадад сурч бгаа, эмчлүүлэх гэж явсан хүмүүсээ авч ирэх нь зөв өө. Харин гадаадад ажиллаж, амьдарч бгаа хүмүүсийг бол огт авч ирэх хэрэггүй тэд бол бүгд боломж бололцоотой хүмүүс
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • Isranbul
      Tiim shvv ydaj ur shir uguu abaagaa duusgaad xarina bitgii setgel sana vimvvleed bai
      2020 оны 03 сарын 31
  • Өсөх (103.212.116.16)
    Монголд короно дэгдсэн бол гадаадад байгаа монголчууд тусламжийн гараа сунгах аян өрнүүлэх байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • ххх
      Монголд байгаа хүмүүс совид 19 голомтлог дэгдээгүй байхад л хандив өргөж байна одооч үргэлжилж байна Эх ороноо хайрлах нь Монгол хүний үүрэг нь юм Тэтгэвэрийн өвөө нэг сарын мөнгөө хүртэл хандивлаж байна хүүхдүүд хүртэл гахайнд хийж цуглуулсан мөнгөө ЭМЯ нд хандивлаж байна харин нь улс төрчид л таг байна ийш тийшээ зугтааж гүйгээд бас буцаж ирнэ гээд гай болоод
      2020 оны 03 сарын 31
  • Би Монгол (64.119.20.43)
    Авахгүй болохоор бас л гомдол мэдүүлээд барьцаад унацгаана! Яг үнэндээ бол ЗГ маань хадны завсар хавчуулагдсан халиун зулзага л болоод байгаа юм. Огт авахгүй байвал амиа аргалах л хүмүүс шүү дээ! Одоо бас АНУ-гаас 1000-аад хүн шаардаж байгаа, гайгүй байлгүй, бөмбөрцөг тойрч нисч очиж авах уу? Үгүй шүү!
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (122.46.54.8)
    Танайх мэдээ мэдээллийн сайт мөн үү? Ийм хачин нэг улсын иргэдийг хэрэлдүүлж талцуулах гэсэн сонин утгатай мэдээлэл тавьж байдаг, өвчин гарсан гараагүй ирэх нь ирж явах нь явж л байдаг!!! Ямар тэнэг юм бэ!!!
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • Rok rok
      Zaa chi bitgii muu muu yum bolohoor eh oron gej hutsaj bai. Tm eh oronsog yum bol endee bj bgd ajillaj hugjuulehgui yasin. Nohoin otsgoruud golj yawchihaad hutsaj bh yum
      2020 оны 03 сарын 31
  • Zochi (202.126.89.166)
    eh orondoo irelgui l yahav ted tendee bc ajil orlogo amidrah arga baihgui bolohoor eh orondoo l irne shuu de eh orontoi hun iim l ued caihan shuu odoo l ng eh oronoo hairlaj cetgeltei bolood irj bg baih
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
    • Rook
      Zaa chi bitgii muu muu yum bolohoor eh oron gej hutsaj bai. Tm eh oronsog yum bol endee bj bgd ajillaj hugjuulehgui yasin. Nohoin otsgoruud golj yawchihaad hutsaj bh yum
      2020 оны 03 сарын 31
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 12 цаг 21 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 12 цаг 25 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top