x

Коронавирус: Цар тахал нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ

Славо Жижек: Коронавирусийн капитализмд өгч буй “Биллийг хөнөө”-рхүү цохилт болон коммунизмыг шинээр төсөөлөхүй

Коронавирусийн тахлын тархац нь нөгөө талаас нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ; хуурамч мэдээ, параноид хуйвалдааны онолууд, арьс өнгөний ялгаварлал.

Анагаах ухааны онолын хувьд зөвтгөх шалтгаантай хөл хорих шаардлага нь бидний ижилсэлд дайсагнагч өрөөлийг тусгаарлах, хил хязгаарыг тогтоох идеологийн шахалтад цуурайтжээ.

Славо Жижек

Гэхдээ арай өөр анагаах чадалтай идеологийн вирус тархан бидэнд халдана гэж найднам. Өөр нэгэн нийгмийг төсөөлөхөд хүргэх вирус. Энэ бол үндэстэн-улсаас гадуур нийгэм, дэлхий нийтийн эв нэгдэл болон хамтын хүчийг бодитоор хэрэгжүүлэх нийгмийн вирус юм.

Чернобылийн осол ЗХУ-ын коммунизмыг төгсгөлд хүргэсэнтэй (Горбачев өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн) адил коронавирус Хятадын коммунист засаглалыг уналтад хүргэж магадгүй хэмээх таамаглал сонсогдож байна. Гэхдээ үүнд нэгэн парадокс оршино. Коронавирус биднийг хүн хүндээ болон шинжлэх ухаанд итгэх итгэлцэл дээр тулгуурласан шинэ коммунизмыг бий болгох тухай бодохыг шаардаж байна.

Квентин Тарантиногийн “Биллийг хөнөө 2” киноны эцсийн үзэгдэл дээр Беатрис хорон санаат Билийг “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” хэмээх тулааны урлагийн хамгийн аюултай гэх үхлийн цохилтоор зогсооно. Энэхүү цохилтод өртсөн хүний зүрх таван алхмын дараа хагарч, хөсөр унадаг жамтай.

Энэхүү цохилт нь тулааны урлагийн домог төдий зүйл бөгөөд жинхэнэ гардан тулаанд хийх боломжгүй. Гэхдээ, кино руугаа буцъя. Беатрис чингэсний дараагаар Билл түүнтэй тайван байдлаар найрамдаж, тав алхаад амь хураана.

Энэхүү цохилтыг маш сонирхол татам болгож буй зүйл нь цохилтод өртөөд үхэх хүртэлх цаг хугацаа юм. Би тайван л сууж байвал хууч ч хөөрч болох ч хэрвээ алхаж эхлэх л юм бол зүрх хагарч, шууд үхэх болно гэдгээ тэр мөчид зэрэг мэдрэх мэдрэмж.

Коронавирусийн тахал Хятад дахь коммунист засаглалын уналтад хүргэнэ гэх таамаглалтай төстэй бус гэж үү? Нийгмийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник”-ийг улсын коммунист дэглэмд үзүүлсэн юм шиг эрх баригчид хөл хориог ажиглангуй суухаас өөр аргагүй бөгөөд нийгэмд ямар нэг томоохон өөрчлөлт хийвэл (жишээ нь хүмүүст итгэх) уналтад хүргэх мэт байна.

Гэхдээ миний өчүүхэн бодол илүү радикал болно. Коронавирусийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” нь дэлхийн капиталист системд өгч буй цохилт юм. Бид өнөөдрийг хүртэл амьдарсан шигээ цааш үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болж буйн дохио бөгөөд радикал өөрчлөлт шаардлагатай болсны дохио юм.

Харамсалтай факт, бидэнд гамшиг хэрэгтэй

Хэдэн жилийн өмнө Фредрик Жэймесон кинон дахь хэмжээлшгүй том гамшгийн (эх дэлхий солирт өртөж бүх амьд зүйл устан үгүй болох, эсвэл бүх хүн төрөлхтнийг үгүй хийх вирус гэх мэт) тухай утоп бололцоо байдагт бидний анхаарлыг хандуулсан билээ. Дэлхийд нүүрлэж буй аюул бүгдэд шинэ эв нэгдлийг төрүүлэх бөгөөд бидний явцуу ялгаатай зүйлс үгүй болж хамтын шийдэлд хүрэх гарцыг хайна. Гэтэл бид өнөөдөр, бодит амьдралдаа байдаг. Гэхдээ асуудал нийтэд тархан буй тарчлаан садист байдлаар өөрсдийн зорилгодоо ашиглан таашаахад бус харин эсрэгээр, амьдарч буй нийгмийнхээ хамгийн суурь төрхийг шинээр төсөөлөхийн тулд иймэрхүү гамшигтай  нүүр тулан  ухаарч буй нь харамсалтай юм.

Дэлхий нийтээрээ хамтран зохицуулах зохицуулалтын нэгэн бүдэг загвар цухуйж байгаа нь ДЭМБ бөгөөд тэд байдаг л нэг хүнд сурталжсан мэдээ урсгалгүйгээр, мө айдас түгшүүр дэгдээлгүйгээр тодорхой анхааруулгыг гаргаж байна. Энэ мэтийн байгууллагуудад илүү гүйцэтгэх эрхийг олгох хэрэгтэй.

Ираны ЭМЯ-ны сайд Ираж Харирчи хэвлэлийн хурлаар коронавирусын тархалтын хэмжээг бага мэтээр харуулахын тулд олон нийтийн хөл хориог хийх шаардлагагүй хэмээн тунхагласны маргааш нь коронавирусийн халдвар авснаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө тусгаарласан тухай мэдэгдсэн юм (ТВ-ээр гарахдаа тэрээр аль хэдийн халуурах болон сульдсан байдалтай байсан). Харирчи нэмж хэлэхдээ: “Энэ бол ардчилсан вирус бөгөөд ядуу баян, төрийн түшээ, энгийн иргэн, алиныг ч ялгаварлахгүй” хэмээжээ.

Тиймээ, бид бүгд нэг завинд байна. Гол зүйл нь биднийг нэг нэгэнтэйгээ харьцахаас зайлсхий, өөрийгөө тусгаарла гэсэн өдөр тутмын зааврууд нь биднийг эсрэгээр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хамтрахад хүргэсэн юм.

Гэхдээ бидний өмнө зөвхөн вирусийн аюул заналхийлээд зогсохгүй бусад гамшиг ч бий. Ган гачиг, хэт халалт, цаг агаар, шуурга...Эдгээр бүх тохиолдлуудад эмх замбараагүй байдалд автахгүй байх, цаг алдалгүй дэлхий нийтээрээ ямар нэг хамтын зохицуулалтад орох хэрэгтэйг харуулж байна.

Бид цахим ертөнцөд л аюулгүй байх уу?

Нэн түрүүнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сүүлд Энэтхэгт айлчилж байхдаа энэхүү тахал удахгүй татарна, бид оргил үеийг нь л хүлээгээд өнгөрвөл амьдрал эргээд хэвэндээ орно хэмээн тодорхойлсон төөрөгдлийг үгүй хийх хэрэгтэй.

Эдгээр хөнгөн найдварын эсрэг энэхүү аюул үгүй болох болоогүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү эхний давлагаа алга болсон ч дахин шинэ, магадгүй илүү аюултай хэлбэрээр ирэх магадлалтай.

Энэхүү шалтгааны улмаас вирусийн тахлууд бидний бусадтай харьцах хамгийн суурь харилцааны хэлбэрүүд болон бидний тойрон хүрээлэн буй эд зүйлсэд нөлөөлөх болно. Нүдэнд ил харагдахгүй ч бохир эд зүйлд хүрэхээс болгоомжил, дэгээнд бүү хүр,  суултуур дээр эсвэл нийтийн сандал дээр бүү суу, хүмүүстэй тэврэлдэх эсвэл гар барихаас зугтасхий гэх мэт. Бид өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэлдээ хүртэл хяналт тавих шаардлагатай. Тухайлбал, хамартаа гараа бүү хүргэ, эсвэл нүдээ бүү нух.

Тэгэхээр үүнд зөвхөн төр ба бусад бүтцүүд бидэнд хяналт тавих бус бид өөрөө өөрсдөдөө хяналт тавьж өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэг гарна. Магадгүй цахим ертөнцөд л аюулгүй болж, эрх дураараа байх орон зай нь зөвхөн баян хүмүүсийн амьдрах цөөн арлуудал л үлдэх байх.

Гэтэл цахим ертөнцөд хүртэл “вирус” ба “вирусийн” гэх нэр томьёо сүүлийн хэдэн арван жил бидний сүлжээний орон зайг, ямар хөнөөлтэй байсныг нь бид мэдэлгүй өвчлүүлж байсан. Жишээ нь (бидний дата эсвэл компьютерын хатуу диск эвдэрэхэд) цахим вирусуудыг нэрлэхэд хэрэглэж ирснийг санах хэрэгтэй. Харин бид өнөөдөр энэхүү нэр томьёоны анхдагч шууд утга нь эргэн ирж буйг харж байна. Вирусийн өвчлөл бодит ч цахимд ч  аль аль орон зайд хам утгаар оршиж байна.

Капиталист анимизмын эргэлт

Өөр нэгэн ажиглагдаж буй жигтэй зүйл бол зах зээл хэмээх нийгмийн үзэгдэл эсвэл санхүүгийн хөрөнгийг амьдчилан үзэх капиталист анимизмын эргэлт. Хэрэв томоохон хэвлэл мэдээллийн мэдээг уншвал бид олон мянгаараа амиа алдсан хүмүүсийн тухай бус (нэмээд олон мянгаараа амь алдах магадлалтай) харин“зах зээл түгшиж эхэлж байна” гэдэгт санаа зовох ёстой мэт сэтгэгдэл төрж байна. Коронавирус дэлхийн зах зээлийн өөгүй гадаргууг илэрхий үймүүлэн, сүүлд мэдээлснээр өсөлт хоёроос гурван хувиар буурах хандлага байна гэжээ.

Эдгээр бүх шинж тэмдэг нь дэлхийн эдийн засгийг зах зээлийн механизмын хараат байдлаас гарган өөрөөр зохион байгуулах хэрэгцээ буйг илэрхийлэхгүй байна гэж үү? Үүнд бид мэдээж хуучин маягийн коммунизмыг хэлээгүй болно. Эдийн засгийг хянан зохицуулах мөн шаардлагатай үед үндэстэн-улсын бүрэн эрхт байдлыг хязгаарлаж чадах дэлхийн хэмжээний байгууллага хэрэгтэй байна. Өнгөрсөнд дайны улмаас улс орнууд нэгдэж чадсан бол өнөөдөр бид эрүүл мэндийн дайн руу ойртож байгааг бодитоор харах хэрэгтэй.

Нөгөө талаас энэхүү тахлаас үүдэн гарч буй зарим нэг эерэг зүйлүүдийг дурдъя. Тухайлбал, тансаг зэрэглэлийн усан аяллын онгоцон дахь зорчигчид хөл хорионд орсон явдал-ичгүүр сонжуургүй зүйл гэж би хэлмээр санагдаж байна. (Хэдэн жилийн өмнө онгоцоор аялах нь цөөнхийн боломж байсан шиг хаа нэгтээ ганц арал руу эсвэл өөр нэгэн тансаг амралт руу явах нь цөөнхөд олдох боломж бүү байгаасай гэдэг утгаараа). Автомашин үйлдвэрлэлд коронавирус мөн нухацтай нөлөөлж буй нь сайн хэрэг бөгөөд бидний хувийн унаанд амтшихаас өөр зүйлийг эрэлхийлэх хүслийг төрүүлж магад. Жагсаалт үргэлжилсээр.

Унгарын Ерөнхий Сайд Виктор Орбан саяхан хэлэхдээ: “Либерал үзэлтэн гэж байхгүй. Либерал хүн гэдэг бол дипломтой коммунист” гэжээ.

Үүний яг эсрэг нь үнэн бол яах вэ? Бидний эрх чөлөөний төлөө санаа зовдог бүгдийг бид “либералууд” хэмээгээд харин дэлхийн капитализмын хямрал ойртон буй энэ үед эдгээр эрх чөлөөг зөвхөн радикал өөрчлөлтөөр аварч болохыг мэдэж буйг “коммунистууд” хэмээвэл ямар вэ? Тэгвэл өнөөдөр өөрсдийгөө коммунистууд хэмээн үзэж буй хүмүүс нь дипломтой либералууд-бидний либерал үнэт зүйлс яагаад ийнхүү аюулд өртөх болов гэдгийг ухан, зөвхөн радикал өөрчлөлт тэднийг аврах юм байна гэдгийг ухаарсан либералууд.

Энэхүү нийтлэлийг RT Question More вебсайтаас орчуулсан болно. 

Орчуулагч Ш.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2 цаг 35 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2 цаг 40 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 4 цаг 23 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 4 цаг 37 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 5 цаг 42 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 6 цаг 29 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 6 цаг 47 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 8 цаг 52 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 10 цаг 36 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 11 цаг 3 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 13 цаг 45 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 13 цаг 56 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 14 цаг 12 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 14 цаг 24 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 14 цаг 30 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 14 цаг 36 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 14 цаг 40 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top