x

“Хятад улс сайн байж Дэлхий илүү сайхан болно”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Коронавирусийн халдвар, дэлхий болон хятадын эдийн засаг, Монгол-Хятадын талаар нийтлэл бичсэнийг хүргэж байна. 

Шинэ оны эхэнд Хятадад шинэ төрлийн коронавирус COVID-19 уушгины хатгалгааны халдвар дэгдсэн. Ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний биечлэн удирдаж зохион байгуулснаар, Хятад орон даяар бүх ард иргэдийг хамарсан өвчний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хятадын бүх муж газрын эмнэлгийн ажилтан, салбар бүрийн хүмүүс өөрсдийн амь насыг үл хайхран өвчний тархалттай хатуу тэмцэж байна. Цуцашгүй их хичээл зүтгэлийн үр дүнд Хятадад тархалтын нөхцөл байдалд нааштай өөрчлөлт гарч одоогийн байдлаар уг өвчний халдвар авсан 50000 орчим хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд Хубэй мужаас гадна бүртгэгдэх шинэ тохиолдол өдрөөс өдөрт буурсаар нэг оронтой тоогоор тоологдож байна.

Халдварын тархалт дэгдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Хятадад зоогийн газар, зочид буудал, аялал жуулчлал, зам тээвэр гэх мэт үйлчилгээний салбарт тархалтын нөлөөлөл хүчтэй цохилт өгөв. Олон улсын болон дотоодын худалдааны үйл ажиллагаанд саад бэрхшээл үүсэж, иргэдийн хэвийн амьдралд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж, үйлдвэрлэлийн салбар, жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, эдийн засагт богино хугацаанд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн.

Энэ бүх нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Хятадын коммунист намын Төв хороо COVID-19-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нийгэм эдийн засгийн хөгжлийн зохион байгуулалтын хурлыг хуралдуулсан юм. Хурлаар ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын хөгжлийн нөөц бололцоо, эрч хүчийг бүрэн гаргаж энэ жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо биелүүлэхийн тулд зүтгэл гаргаж ажиллахыг онцолсон юм.       

Энэ жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо амжилттай биелүүлэхийн тулд Хятадын Засгийн газар аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэг журамтайгаар сэргээх ажлыг орон даяар нааштай дэмжиж байна. Татвар, гааль, Төв банк, Хөгжил шинэчлэлийн хороо зэрэг эдийн засгийн салбарын гол удирдах байгууллагууд бодлогын олон чухал баримт бичгийг боловсруулан гаргаж, мужууд татварыг хөнгөвчлөх, түрээсийн хэмжээг бууруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажил олгогч байгууллагад урамшуулал олгох зэрэг арга хэмжээг баталлаа.

Эдгээр арга хэмжээгээр дамжуулж аж ахуйн нэгж байгууллагыг халдварт өвчин тархалтын эсрэг тэмцэж, үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа аль болох даруй сэргээж, бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Хятадад голлох үйлдвэрүүд болон чухал салбаруудын үйл ажиллагаа, үйлдвэрлэл эрчимтэй сэргэж байна. Төрийн өмчийн үйлдвэрүүдийн 80 гаруй хувь, нефть химийн үйлдвэр, харилцаа холбоо, цахилгаан сүлжээ, зам тээврийн салбарын аж ахуйн нэгж байгууллагын 95 гаруй хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хятадын аж ахуйн нэгж байгууллагууд олон улсын гэрээт захиалгаа биелүүлэх, олон улсын үйлдвэрлэлийн гинжний тогтвортой байдлыг хадгалахаар бүх хүчээ дайчилж байгаа бөгөөд Хятадын үйлдвэрлэл маш хурдацтай сэргэж байна. Хятадын хөрөнгийн зах зээл эхэн үеийн богино хугацааны хэлбэлзлийн дараа одоо хэвийн байдалдаа орж байна.

Тухайлбал, Шанхайн хөрөнгийн биржийн индекс 2-р сарын 4-нөөс хойш 10 гаруй хувиар өссөн байгаа нь хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн цаашдын өсөлтөд итгэлтэй буйг харуулж байна.

Хятадын эдийн засгийн ерөнхий чиг хандлага урт хугацааны турш сайжирсаар байгаа бөгөөд цаашид ч мөн өөрчлөгдөхгүй. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, дэлхийн хамгийн томд тооцогдох 400 сая дундаж орлоготой бүлэгтэй. Хэрэглэгчдийн асар их эрэлт хэрэгцээ халдварт өвчнөөс болоод алга болохгүй, зөвхөн түр хугацаанд хязгаарлагдаж байна. Өвчний тархалт зогсмогц хүнд хохирол амссан аялал жуулчлал, кино телевиз, үзвэр үйлчилгээ, хоолны газрууд зэрэг салбарууд илэрхий сэргэх хандлага гарах нь гарцаагүй. Үүнээс гадна, энэхүү халдварт өвчин онлайн үзвэр үйлчилгээ, онлайн эмчилгээ, алсын зайны сургалт зэрэг шинээр үүсч буй салбаруудад хөгжлийн шинэ боломжийг авчирлаа. Эдгээр салбарууд Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн шинэ өсөлтийн цэг болох болно.

Эдийн засгийн даяаршлын эрин үед, дэлхийн улс орнууд харилцан түшилцэх нь хувь заяаны цогц нэгдэл хийгээд ашиг сонирхлын хамтын нэгдэл юм. “Хятад улс сайн байж гэмээнэ дэлхий илүү сайхан болно” гэдэг бол тоолж баршгүй олон баримтаар нотлогдсон санаа. Халдварт өвчин дэгдсэнээс хойш, Хятад улс гадаадад нээлттэй болон олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн түншүүдтэйгээ харилцаа холбоогоо нэмэгдүүлж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хичээнгүйлэн хамгаалж, дэлхийн нийтлэг хөгжил дэх их гүрний хариуцлагатай байдлыг харууллаа.

Дэлхийн банк болон ОУВС /IMF/ зэрэг олон улсын байгууллагууд Хятад улсын халдварт өвчнийг даван туулах, үйлдвэрлэлийн хөгжлийг сэргээхэд оруулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Хятадын эдийн засгийн хөгжилд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн. ОУВС-ын захирал Кристалина Георгиева, Хятад улс хурдан хугацаанд сэргэнэ. Одоогийн байдлаар тодорхойгүй зүйлс олон байгаа хэдий ч “V хэлбэр”-ийн сэргэлт үүсэх магадлал хамгийн өндөр байна. Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө харьцангуй хязгаарлагдмал гэж үзжээ.

Хятад улс бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хийгээд Монгол Улсын чухал хөрөнгө оруулагч улс. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа болон ард иргэдийн харилцан зорчилт тасралтгүй нэмэгдэж байна. Халдварт өвчнөөс үүдэн Хятад, Монгол хоёр орны иргэдийн солилцоо, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаанд тодорхой саад бэрхшээл үүсэж, Монголын эдийн засгийн хөгжилд ч мөн сөрөг нөлөө бий болж байна. Халдварт өвчин бол хэсэг хугацааных, харин үнэн сэтгэл, найрамдал бол өнө мөнхийнх. Халдварт өвчин гарснаас хойш, Монгол Улсын Засгийн газар болон нийгмийн бүхий л салбарынхан Хятад улсад асар их дэмжлэг, туслалцааг үзүүлсээр байна. Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн Бээжинд очиж, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Хятадын удирдлагуудад сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлээд, Хятад улсад 30 мянган толгой хонь бэлэглэлээ. Монголын талын сайн санаа, сайн үйлс Хятад улсад цуурайтан, Хятадын ард түмний сэтгэл машид хөдөлж, цахим орчинд Хятад, Монголын найрсаг уур амьсгал урьд өмнө байгаагүй халуун дотно байна.

Хятадын ард түмэнд “Тоорын хариуд гүйлс” хэмээх сайхан уламжлал бий. Чухал үед туслалцаа үзүүлсэн жинхэнэ нөхдөө бид мартахгүй. Монгол Улстай гар гараасаа барилцан, сэтгэлээ нэгтгэж, бэрхшээлийг хамт даван туулж, илүү сайхан хөгжилд хүрэх болно.

Өвчний тархалт удааширч зогсох үед, Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа даруй хэвийн горимондоо орж, зохих хамтын ажиллагааны төслүүд эрчимтэй сэргэн хэрэгжиж, Хятадын эдийн засгийн сэргэлтийн өсөлт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц болно гэдэгт итгэж байна.

Халдварт өвчний сорилтыг даван туулсны дараа, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон хоёр орны ард иргэдийн найрамдал улам бүр бэхжиж, хоёр орны тус тусын хөгжил болон харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү сайхан ирээдүй нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (64.119.27.58)
    Хятад олон овог аймгаас бүрддэг америк ч мөн ялгаагүй
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.27.58)
    Хятадыг жинлүүрийн орд
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.27.58)
    Монголчуудыг хонины орд
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.27.58)
    Хөх толбот монголчууд
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.27.58)
    21-р зуун хятадын зуун биш болсон оросын зуун оросыг бумбын орд ивээдэг
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.108.201)
    Дэлхийг чичрээсэн өвчин гаргаж байгаа Хятад улс бүүр сайн болуул баллахын бна.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 26 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 4 цаг 32 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 4 цаг 33 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 5 цаг 28 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 5 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 5 цаг 44 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 5 цаг 46 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 5 цаг 46 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 5 цаг 47 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 6 цаг 7 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 6 цаг 26 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 6 цаг 37 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 6 цаг 52 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 7 цаг 44 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 7 цаг 45 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 7 цаг 45 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 7 цаг 48 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 7 цаг 51 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 7 цаг 52 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 7 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top