x

Х.Баттулгын хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт БНХАУ-д ганцхан өдрийн айлчлал хийгээд ирэхдээ монголчуудыг 30 мянган хонины “өрөнд” унагав. Түүнийг айлчлалаас эргэж ирсний маргаашаас эхлэн орон нутагт “хонь хандивлах” аян өрнөснөөс үзвэл тэрээр байхгүй хонио хандивласан болж таарав. Увс аймаг 2000 хонь, Баянхонгор аймгийн бүх 20 сум тус бүр 100 хонь хандивлахаар болсон гэнэ. Булган аймгийн Засаг дарга хонь хандивлахаар амласан чинь аймгийн Ардчилсан намын дарга зөрүүлээд бас хонь амласан гэх.

Хоньгүй мань мэтэд бол сайхан л сонсогдож байна. Улсын нэр нүүр шүү дээ. Харин хонио тоолох хүмүүст нь яаж сонсогдохыг таашгүй. Зүйрлэвэл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ноогдол ашгийг маань биднээс асуулгүйгээр шинэ төмөр замын төсөлд хандивлачихсантай л ижил юм болов. Гэхдээ айлын хоттой хониноос төлөг суйлах нь хувьцааны ноогдол ашиг хураахаас арай л өөр байх. Эрхбиш бүхэл бүтэн улсын нэр нүүр байна, амласан хонио өгчих ёстой юмсан.

Гэснээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Парламент” телевизээр ярилцлаганд орж, олон улсын түвшинд явуулж буй ажил хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цаазын ялыг халах асуудал, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүн юмсанж. Харин энд манай хуулийн байгууллагууд экс Ерөнхийлөгчөө интерполоор эрэн сурвалжлахдаа тулаад байгаа. Мань хүн гэвч “Х.Баттулгын шүүхэд очихгүй ээ” гэсэн байна. Харин Э.Бат-Үүл түүнийг “Х.Баттулгын шүүхтэй тэгж тэмцэхгүй ээ. Ц.Элбэгдорж энд ирээд тэмцэх хэрэгтэй” гэсэн байна лээ.

Экс Ерөнхийлөгчийн маань энэ удаагийн ярилцлагаараа бас нэг цочирдмоор мэдээ дуулгасан нь “Хууль, шүүхийн байгууллага институт байхаа больсон, аймхай улсуудын цуглуулга болсон. Х.Баттулга хуулийн байгууллагын удирдлагуудыг томилохдоо “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэдэг өргөдлийг нь бичүүлж аваад сэйфэндээ хадгалдаг” гэв. Тэгээд л мань хүн “Х.Баттулгын шүүхээр орохгүй ээ” гэсэн байх.

Хүн л юм болохоор түүнд ч гэсэн айдас байдаг л биз. Хонгилын түлхүүр өөр хүнд шилжчихсэн шүү дээ. Шүүх, прокуроруудыг хуульд заасан үндэслэлээр биш, ҮАБЗ-ийн зөвлөмж нэрээр Х.Баттулга ганцаараа томилж чөлөөлдөг болсон. Гэвч Х.Баттулга гэдэг хүний шүүхээр ганц Ц.Элбэгдорж ордоггүй гэдгийг эрх биш санах ёстой. Монголын шүүх шударга байх нь ганц Ц.Элбэгдоржийн ч биш, шүүхээр орж байгаа иргэн бүрийн эрх ашиг. Тиймээс л Э.Бат-үүл “Ирж байгаад тэмцэх хэрэгтэй” гээд байгаа хэрэг.

Учир нь Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэхдээ цовдлуулахаас ч буцахгүй байх хувь тавилантай” хүмүүсийн нэг нь Ц.Элбэгдорж өөрөө. Эхнэрээ эмчлүүлнэ гэж яваад АНУ-д орогнож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч бас тэр хувь тавиланг хуваалцах ёстой хүмүүсийн нэг. Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөнсөн хүн "Монголын шүүх ингэж хууль зөрчиж байна, шударга ёс ингэж алдагдсан байна" гээд Х.Баттулгын "хонгилын" шүүхийг шүүгчтэй нь хамт салам ниргээд өг л дөө. 

Манай улстөрчид ярьдаг даа, ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь эдэлнэ гэж. Одооноос энэ үгийг араас нь уншиж сурах ёстой юм шиг. Ямбыг нь эдэлсэн юм чинь ялыг нь үүрнэ гэж. Ялангуяа нэг улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүс сайн ч бай, саар ч бай хуулийн байгууллагаа дуудсан цагт ирээд үгээ хэлчихдэг улс төрийн соёлтой, ёс суртахуунтай байх ёстой.

Тэгэхгүй дэлхийгээр нэг тэнээд, улсаа, төрөө, хууль шүүхийн байгууллагаа шившиглээд, твиттер, фэйсбүүкээр зарга хийгээд, далимд нь гэмгүй ард иргэдээ басамжлаад баймааргүй байна. Хэрэв ингэвэл шүүх хэний гарт байхаас илүү шүүхээр хэн ордог, ордоггүйн тухай ярих ёстой болно. Х.Баттулгын үүсгэсэн хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна. 

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Бат Үүл (192.82.73.103)
    Элбэгээ залилан Батлага дээрэмчин ер ялгагдах юмгүй
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • oyun (105.112.96.127)
    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.16.211)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЦААЗААР АВЧ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ.
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      ЯГ ҮНЭН шүү
      2020 оны 03 сарын 02
  • иргэн (103.212.118.70)
    их л хөөргөн амитан юм даа .гэнэт цочисон мэт ухасхийгээд хэдэн хони амалчихаад ирдэг . тэр офшорчид нтр гээд л хулгайч нартайгаа хариуцлага яриж чаддаггүй хөгийн амитан .. нэг хөдлөхөөрөө буруу ишилсэн сүх шиг .. түүнийг дэмжигсэд ни хужаагийн бөгс долоогсод болой .
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 19 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 19 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 21 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 21 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top