x

Тэднийг бурхан өршөөг

  • “Хятад улс тулгарсан энэ аюулыг ялан дийлж чадна. Шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж ДЭМБ-аас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за

  • Уханьчуудад ёстой л тэвнийн тус ч тус болохоор байна даа, монголчууд минь

  • Энэ аюулт халдварыг голомтод нь дарж авахгүй, алдах юм бол хүн төрөлхтөнд учруулах хөнөөлийг нь төсөөлшгүй. Аймшиг

Уржигдар Уханьд үлдсэн байсан манай 31 иргэн эх орондоо ирлээ. Бөөн баяр. Манайхан дуу, клип хүртэл энэ богино хугацаанд ам­жаад хийчихсэн байхыг сонслоо, үзлээ. Зарим нэг маань нулимсаа барьж дийлэхгүй байгаа нь ч харагдлаа. Би ч гэсэн энэ үйл явдалд маш их баярласан. Ойл­гомжтой шүү дээ, тэр аюултай халдварт өвчний голомт дунд үлдчихээд байсан иргэдээ аваад ирлээ шүү дээ. Монгол хүн бүр л сая нэг бүтэн амьсгаа авч байх шиг санагдсан. Ямартаа ч бид ингээд элэг бүтэн болоодохлоо. Юутай сайхан. Гэвч бидний зүрх сэтгэлийн хөндүүр ингээд бүрэн арилчихлаа гэж би хувьдаа бодохгүй байна. Яагаад гэж үү, яагаад гэвэл эмчлэх арга чарга нь олдохгүй байгаа аюултай халдварт вирусийн эсрэг өмнөд хөршийнхөн маань ёстой л эрэгчин, эмэгчнээ үзэн тэмцэж байна. Манай танай, чиний миний гэлтгүй хүн л бол хүн шүү дээ. Уханьд өдөрт хорь, гучаараа хүн үхэж байна. Хэдий хүрч байж энэ аюул зогсохыг бүү мэд. Ёстой л бурхан мэддэг хэрэг байх. Гэхдээ бурхны мэддэг хэрэг гээд бид зүгээр хараад сууж байж боломгүй санагдаад байна. Тэр тусмаа мөнхийн хөрш маань ийм хүнд нөхцөлд орчихоод байхад тэр тусмаа монголчууд бид хамгийн түрүүнд ойлгож, чадах ядахаараа тус дэм болох ёстой улс мөн үү гэвэл мөн гэж бодогдох юм. Энд бид шинээр халдварласан, нас барсан хүмүүсийн статистик л сонсож байгаа болохоос яг үнэндээ тэнд хятадууд ямар хэцүү нөхцөлд, яаж “амь дүйн” тэмцэж байгааг төдийлөн анзаарч, тоохгүй байх шиг санагдсан хэрэг л дээ.

Хэн нэгний зовлонг ойлгоно гэдэг тэр хүнд өгч чадах хамгийн том тус, бэлэг гэдэг. Тэгэхээр ядаж л хөршдөө тулгараад байгаа зовлонг бид өөрийн мэт ойлгон хүлээн авч байвал мөн ч тустайяа. Энэ чинь өөрөө хүний ёс шүү дээ. Уханьд Лян Вудонг хэмээх эмч хүн эмчилж явсаар өөрөө халдвар авч нас барлаа гэсэн мэдээг өчигдөр сонсоод сэтгэл ихэд эмзэглэж, элдвийг бодоход хүрлээ. Өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан байсан энэ эмч өөрийн биш хүмүүсийн амь насыг чухалчилсан байгаа биз. Үүнтэй зэрэгцэн 86 настай бас нэг эмч халдвараар зовж шаналагсдад туслахаар халаад, малгайгаа өмсөөд эмнэлэгтээ эргэн ирж байгааг бид бүхэн харсан. 

Мэдээж үүн шиг хэдэн арван жишээ байгаа биз. Зөвхөн эл хоёр жишээнээс өмнөд хөршийнхөн маань хөгшин, залуу гэлтгүй ямар хүнлэг, ямар зоригтой, бие биенээ гэсэн дүүрэн хайр, басхүү бат итгэлтэйгээр энэхүү аюулыг сөрөн тэмцэж байгааг ямар ч хүн ойлгож, ухаарч болохоор... Хүний амьдралын утга учир, үнэ цэн гэдэг чухам энд л оршдог аж. Шинэ төрлийн корона вирусийн цар тахал дэгдсэнээс хойш яг нэг сар өнгөрлөө. Ази хүн, тэр тусмаа хятад хүнээс дэлхий нийт зайгаа барьж эхэлснийг бид сонсож байна. Илтээр ийн ялгаварлан “гадуурхаж” буйн учир шалтгаан нь ч зөв юм. Энэ аюулт халдварыг голомтод нь дарж авахгүй, алдах юм бол хүн төрөлхтөнд учруулах хөнөөлийг нь төсөөлшгүй. Аймшиг. Харин Хятад, уханьчуудад нүүр­лэсэн энэ хүнд, хэцүү цаг дор Азичууд хамгийн сайн ойлгож, зов­лонг нь зүрх сэтгэлээрээ хуваал­цаж байгааг харах хэчнээн дотно байв аа. Энэ өдрүүдэд телевизээр харж байсан мэдээнүүдээс нэгэн дүр зургийг би л лав хэзээ ч мартахгүй ээ! Японы бүх хотын эмийн сангууд хаалга, цонхон дээрээ “Уханьчууд минь тэсээрэй”, “Бид та нартай хамт шүү” гэсэн бичиг хадсанаас гадна, амны хаалтад дугаарлаж зогссон япончууд хятад хүнд бүгд найр тавьж өмнүүрээ оруулж бай­гааг харсан юм. Цээж өөд шууд огшоод ирж байна билээ. Энгийн үг, үйлдлээр хүмүүс бие биесээ хайрлаж, дэмжиж, туслаж бай­гаагаа илэрхийлж болдог байх нь. Тэгвэл Уханийн ард түмнийг ядарч, зовж байхад нь тавласан эсрэг үйл явдал ч энэ өдрүүдэд бас гарлаа. Хэнээс, хаанаас гээч. Нөгөө хүнлэг, ардчилсан үзэл санааны эх орноос, Төрийн сайдынх нь амнаас! АНУ­ын Худалдааны сайд Вилбур Росс гэгч нөхөр “Коронавирусийн халдвар АНУ-­д ажлын орон тоо олноор бий болгох боломж авчирч байна” хэмээн хэлсэн нь дэлхий дахины дургүйцлийг дээд цэгт нь тулгалаа. Учир нь үл олдох халдварт вирус тархан хүн олноороо нас барж, улс орон, тивээрээ бужигнаж, сандарч байхад ийм юм донгосч л байдаг. Хятадаас өөр оронд энэ виру­сийн халдвар гарсан бол яана. Дэлхийн эрүүл мэндийн байгуул­лагаас яг энэ үгийг хэлнэ билээ.

“Хятад улс энэ тулгарсан аюулыг ялан дийлж чадна. Энэ шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж тус байгууллагаас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за. 

Харин монголчууд биднээс япончуудаас дутахгүй сэтгэл гарна гэдэгт би итгэдэг. Мэдээж бидний өгөх юмны хэмжээ, боломж хязгаартай. Сэтгэл гаргавал юухнаар ч хүнд нөхцөлд буй уханийн иргэдэд тус дэм үзүүлж чадна шүү дээ. Саяхан түймэрт автсан австраличуудад Засгийн газар маань 45 мянган “ногоон”­оор тусалсан. Ногоон тивийнхэн ямар их баярласан билээ. Ёстой нөгөө тэвдэж явахад тэвнийн тус ч тусад ордог гэдгийг энэ явдал харуулсан шиг одоо Уханийн ард түмэнд ёстой л тэвнийн тус ч тус болохоор байна даа, монголчууд минь. Уханьчуудыг бурхан өршөөг!

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 38 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 45 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 55 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 18 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 24 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 51 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 50 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 13 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 20 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top