x

Бид хэтэрхий цөөхүүлээ

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос нэг, хоёр удаагийн шуурхай мэдээлэл хийснийг эс тооцвол Цагаан сарын баяр амар жимэр, ажин түжин өнгөрөв. Баярын өдрүүдэд нийтийн тээврийг хэрэгслийг түр хугацаагаар зогсоосон нь нүдээ олсон хэрэг болов. Холын гийчин, ойрын “дайсан”-гүй гэр бүлээрээ шинэлнэ гэдэг нэг ёсны сайхан амралт юмсанж. Харин амралтын өдрүүдийг далимдуулаад хөдөө гадаалсан хэд маань хөл хорио сунгагдаад нэг хэсэгтээ бачуурах бололтой. Нэгэнт аюулт өвчин хаалга тогшоод ирчихсэн энэ үед хөл хориог хэзээ мөдгүй сунгах нь ойлгомжтой байсан болохоор эрсдлээ тооцоод гарсан гэж найдахаас.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлснээр баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн захиргааны байгууллагуудын 6000 орчим албан хаагчид нийслэлийн гудамж талбайгаар эргүүл, хяналтын ажил хийсэн. Харин бусад нь баярын орой нөгөө муу хэдийгээ гоочилсон хошин шогийн нэвтрүүлэг үзсэн шиг гэр гэртээ. Гол дүр нь дахиад л нөгөө муу цалин багатай замын цагдаа, мэргэжлийн хяналтын ааш муутай байцаагч... Сануулахад хошин шогийнхон маань хандлагаа жаахан ч болов өөрчлөхгүй бол зурагдсан пянз шиг л боллоо. Хошигноно гэдэг доромжлохын нэр биш.

Мэргэжлийн хяналт гэснээс тэдэнд очихгүй газар хийхгүй ажил ч гэж алга. Коронавирус Хятадад анх илэрлээ, хүний амь эндлээ гэсэн анхны мэдээлэл цацагдсанаас хойш хилийн боомтууд дээр халуун хэмжигч бариад зогссон. Шахмал түлшний хэрэглээ, савлагаанд хяналт тавина гээд өмнө нь гэр хорооллоор баахан таваргасан. Үйлдвэр дээр нь очиж түлш савлаад хүртэл явж байсан. Хутгалдахгүй хар бор ажил ч гэж алга. Улсын хэмжээнд 2200 орчим алба хаагч байдаг юм уу даа.

Олон жилийн өмнөөс, энэ байгууллагыг байгуулсан цагаас нь “Мэргэжлийн хяналтыг мэргэжлийн холбоодод нь өгөөч ээ. Бас нэг хүнд суртлын аппарат бий болчихлоо” хэмээн шүүмжлэх хүн олон ч байсан. Харамсалтай нь тэр үед манайд мэргэжлийн холбоод гэж юм бараг байсангүй. Тэр шалтгаанаар өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл, технологийн бүхий л салбарт стандарт сахиулах хяналт шалгалтын ажлыг энэ байгууллага нуруундаа үүрч ирэв. Хяналт тавьдаг чиглэл, обьектуудыг нь тоолоод үзвэл толгой эргэсэн тоо гарна.  

Давхардсан тоогоор сая орчим обектод 20 гаруй чиглэлээр 1400 орчим байцаагч хяналт тавьдаг юм байна. Цөмийн болон цацрагийн хяналтаас өгсүүлээд уул уурхай, барилгын техник, харилцаа холбооо, боловсролын, соёлын гээд явж өгнө. Та жишээ нь нэг цайны газар түрээслээд ажиллууллаа гэхэд мэргэжлийн хяналтаас хэдэн байцаагч ирдэг билээ. Галын хяналт, эрчим хүчний хяналт, эрүүл ахуйн хяналт гэх мэтчилэн...

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт тавих ёстой 77079 обьект /2019 оны сүүлийн тооллогоор/ байхад орон нутагт 60 орчим, Улаанбаатарт 60 орчим байцаагч ажиллах жишээтэй. Нэг байцаагч ажлын найман цагаар тооцоод өөрийн хяналт тавих ёстой бүх обьектоо эргэж тойроход 24 жил шаардлагатай гэл үү дээ. Нэг тиймэрхүү тооцоо гарч байсан санагдана. Тэтгэвэртээ гартлаа явах нь байна. Ингээд бодохоор бид хэтэрхий цөөхүүлээ юм даа. Хүн амдаа ноогдож байгаа цагдаагийн алба хаагчдаа тоолбол бүр нулимс гарна.

Он гарсаар буюу 2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс хоёрдугаар сарын 12-ныг хүртэл сар гаруйн хугацаанд Хилийн мэргэжлийн хяналтынхан Буянт-Ухаа боомтоор орж ирсэн 148 агаарын хөлөг, 21128 зорчигч, хуурай замын боомтуудаар орж ирсэн 24028 тээврийн хэрэгсэл, 91574 зорчигчид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, 87 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. Хилийн постоор орж ирэхэд чинь халуун хэмждэг багаж бариад угтаж байгаа нөхөд чинь нөгөө л Мэргэжлийн хяналтынхан. Халдвар тархвал хамгийн түрүүнд өртөх магадлалтай, эрсдэлтэй бүлэг...

2000-аад онд, холери гэдэг өвчин анх гарахад одоогийнх шиг электрон хэмжигч байсангүй. Тиймээс зорчигчийн халууныг үзэхийн тулд суганыхаа булчирхайг цочтол термометр сэгсэрдэг байж. Өдөр шөнө, өвөл зун, халуун хүйтний алинд ч хойш суух эрхгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа энэ хүмүүстээ ядаж уурлаж уцаарлаж, харааж загналгүй асуумж судалгаанд нь хариулт өгөөд, аядуухан инээмсэглээд зөрөхөд ч гэсэн нэг төрлийн урам юм даа.

За тэгээд энд сургуулийн хүүхдүүд хоолондоо хордлоо, хүнсний бүтээгдэхүүнээс хортой бодис илэрлээ, тэнд барилгын тулгуур нурлаа, уурхайд хүн осолдлоо, тог цахилгаанд цохиуллаа, төв цэвэрлэх байгууламжийн бохирт хүн унаж амиа алдахад ч тэнд мэргэжлийн хяналтынхан л явж байдаг. Цагдаа, Онцгойгийн аврагч нартай нэг эгнээнд явдаг.

Халдварт коронавирусийн аюул хаалга тогшсон сүүлийн сар гаруй хугацаанд монголчуудын хамгийн ихээр мэдэрсэн зүйл гэвэл бид хэтэрхий цөөхүүлээ. Цөөхүүлээ байгаа маань гадаад талдаа бидний давуу тал болж, халдвар авах эрсдлийг бууруулж байгаа хэдий ч халдвар нэгэнт хаалга даваад ороод ирвэл бидний сул тал болж хувирна.

Зөвхөн мэргэжлийн хяналт гэлтгүй нэгэнт халдвар тархаад эхэлбэл онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхан маань ч үүнийг зогсоож чадахгүй. Хүн хүч, техник, технологийн хувьд ч хүрэлцэхгүй. Тиймээс өөрсдийгөө хамгаалах хамгийн зөв арга зам нь өөрсдөө хариуцлагатай байх явдал гэдгийг өглөө оройгүй сануулж, анхааруулж, сэрэмжлүүлж байна. Ядаж л мэргэжлийн болон төрийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөж, цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм даа. Маскаа зүү гэвэл нь зүүгээд, гараа сайн угаагаад, хөдөө гадаа битгий яв гэвэл нь явахгүй байхад л болчих юм. Замыг хаалтыг хаахын тулд тавьсанаас давуулах гэж тавиагүй нь лав. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийн үнэ цэнийг энэ цаг үед л гаргацгаая.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.118)
    Манай улсад хийдэг нь цөөдөөд хэлдэг нь олшроод байгаа юм өө.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Algaa(ajaa) taij. (202.9.46.177)
    Ene ch unen shuu
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 39 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 46 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 55 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 19 цаг 19 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 19 цаг 25 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 51 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 51 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 21 цаг 14 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 21 цаг 20 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top