x

МАН-ын даргын ноён нуруу хаана очиж хугарах вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН УИХ-ын сонгуульд олон нийтийн дунд нэр хүндтэй, авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, нэр цэвэр гишүүдээ дэмжин өрсөлдүүлнэ гэсэн мэдэгдэл олонх иргэдийн хүлээж байсан авлигачдаас сална гэсэн найдварыг гэрэлтүүлсэн.

Сонгуульд нэр дэвших хүмүүст тавих намын даргын байр суурьнаас огтхон ч гажихгүй гэдгээ МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан ч хэд хэдэн удаагийн мэдэгдэл, ярилцлагаараа онцолсон. МАН-ын энэ байр суурь өрсөлдөгч улс төрийн намуудыг айдаст автуулж, АН гэхэд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх гэсэн ч эв донжоо ололгүй, мухардалд орчихсон яваа.

Үнэхээр ч сонгуулийн сурталчилгааны халуун өдрүүдэд тойрог бүрт нэр дэвшигчдийн ирээдүйд хийх ажлын төлөвлөгөөнөөс илүү тэдний өнгөрсөн түүх, тэр дундаа хар бараан түүх түлхүү хөндөгдөнө. Мөн тэдний улс оронд учруулсан гай балаг сөхөгдөн, намын рейтингийг тэр чигээр нь унагаадаг. Энэ бол 1990 оноос хойш хийгдсэн сонгуулиудын бэлэн туршлага, гашуун сургамж юм.

Гэвч сүүлийн үед МАН дотор өрнөж буй УИХ-ын сонгуулийн сунгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн, Д.Амарбаясгалангийн нотолж байгаагаас яг эсрэг өрнөж байх шиг. УИХ-ын сонгууль-2020-д энэ нам мөнөөх л олигарх бүлэглэлийн төлөөлөгч, ЖДҮ-чин, концесчин, олон жил парламентад суусан өвгөд, хөгшдөө нэр дэвшүүлэхээс өөр аргагүйдэж байгаа сураг дуулдав. Тэднээс гадна уул уурхайн олигархууд ч өөрсдийн хүнээ улс төрд оруулахаар эрчимтэй хөдөлж, лобби хийж эхэлжээ.

Өнөө хэд ч нь сонгуулийн бэлтгэлээ шуурхай эхэлж, шударга бусаар олсон хөрөнгөөрөө тойргоо усалж эхэлсэн гэх.

МАН-ын даргын ам алдсан УИХ-ын гишүүний, улстөрчийн ёс зүй гэж юу билээ?

Парламентын гишүүний, улстөрчийн ёс зүй гэж юу юм бэ. Тэдэнд тавигдах ёс зүйн ойлголтод юуг хамруулж ойлгох ёстой гэж...

Нэг: Авилга, албан тушаалын болон аливаа гэмт хэрэгт холбогдоогүй байх,

Хоёр: Хувийн эрх ашгийн үүднээс аливаа үйл ажиллагаа явуулаагүй байх,

Гурав: Авилга, албан тушаалын болон аливаа гэмт хэрэгт холбогдоогүй байх. Хэрвээ шударга ёс ярьж байгаа бол, тэрхүү шударга ёсны үнэлэмжид  хуулиар буюу шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болон аливаа  хуулийн байгууллагад ямар нэгэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан байдлыг хамруулан тооцох учиртай.

Дөрөв: Шударга, зарчимч байдал, хувийн зан чанар, ёс суртахууны байдлаасаа шалтгаалан нийт иргэдийн дунд нэр хүндээ алдаагүй байх ийм наад захын энгийн ойлголтууд улстөрчдийн ёс зүй гэсэн бүлэгт хамаарах нь тодорхой.

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлээс ангид, ёс зүйтэй улстөрчийн наад захын шаардлагыг хангаж чадахгүй гишүүд нэр дэвших эрхээ олж авахаар МАН-ын байраар дүүрэн эргэлдэж эхэлжээ. Тэднийг дотор нь “60 тэрбумынхан”, ЖДҮ-чид, концесчид, бизнес, улс төрийн томоохон бүлэглэлийн төлөөлөгчид, хувьдаа уул уурхайн лецинз авч, хууль бусаар хөрөнгөжсөн байж болох улстөрчид, 3-5 удаа УИХ-д дараалан сууж, заавал нэг сайд дарга болохоор зүтгэдэг шантаажчин өвгөд хэмээн хуваан ангилж болох юм.

60 тэрбумынхан

Намын гишүүдээсээ их хэмжээний татвар авч, өгсөн татварт нь тохируулан Төрийн өндөр болон төрийн албан тушаалыг хуваарилах гэсэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлогынхоо төлөө шүүхээс ял сонссон.

Тэгвэл энэ дуулианд нэр холбогдсон УИХ-ын гишүүн М.Энхболд нэр дэвших бэлтгэлээ хийж эхэлжээ. 60 тэрбумын “эзэн” гэж нэрлүүлсэн түүнд сонгогчид энэ удаа итгэх үзүүлэх биш нүүр бууруулах нь тодорхой.

ЖДҮ-чид

Энэ УИХ маш олонЖДҮ-чидтэй. Тэдний тоо парламентын нийт гишүүдийн 50-иас дээш хувиар хэмжигдэнэ. ЖДҮ зохиомол хэрэг байгаагүй. ЖДҮ-дэж яваад баригдсан гишүүдийн олон нийтэд дэлгэгдсэн баримтууд тэднийг яалт ч үгүй албан тушаалын ранг, эрх мэдлээ ашиглан зээл авсан гэдгийг нотлоод байгаа.

Хэвлэлийн дэлгэсэн баримт түшсэн өгүүлэлүүдэд зээл авсан улстөрчид ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг дарамтанд оруулж, “Сайдтай чинь ярьчихаад байхад чи өгсөнгүй” хэмээн загнаж, дарамталсан тухай ч дурдагдсан. ЖДҮ-чдийн хэрэг бодитой байсны гэрч нь ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг. Тэр одоо энэ хэргийг ганцаараа нуруундаа үүрч, ялагдагчаар татагдан шүүхээр хэргээ шийдүүлж яваа.

Түүний цаана УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1.95 тэрбумын, Н.Оюундарь 800 саяын, Я.Содбаатар 2 тэрбумын, Г.Солтан 950 саяын, Х.Болорчулуун 950 саяын, Н.Саранчимэгийн дүү Н.Одончимэг 800 саяын, Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа 800 саяын, А.Сүхбатын эхнэрийн дүү Г.Буяндэлгэр 800 саяын, О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар 950 саяын, Х.Нямбаатар 950 саяын, Д.Дамба-Очир 1.2 тэрбумын зээлээ нуун хаацайлаад байж байна. Сөрөг хүчнүүд энэ сэдвээр сонгогчдоос нь түрүүлээд улс төр хийх нь гарцаагүй юм.

Улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлийн төлөөлөгчид

МАН-ын батлахаар гоёсон улс төрийн томоохон бүлэглэлийн төлөөлөгчид энэ УИХ-д бий. Монгол Улсын хэмжээнд зарлагдсан том жижиг тендерээс хоцорч ер үзээгүй, томыг том, жижигийг ч жижиг гэж голохгүй шүүрч хэвшсэн МCS группын хоёр ч төлөөлөл УИХ-д бий.

Мөн МАНАН бүлэглэл болон Худалдаа хөгжлийн банкны хамааралтай, тэднийг идэвхтэй хамгаалагч, дэмжигч гишүүд энэ бүлэгт хамаарна. Энд М.Энхболд, түүний утсан хүүхэлдэй Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг хамруулан ойлгож болно. МАНАН бүлэглэлийн тарьсан гай одоо ч үргэлжилж байгаа бөгөөд тэдний савраа гүнзгий дүрсэн шүүх, прокурорын байгууллагаас нийгмийн сэтгэлийг сэргээх олигтой мэдээ дуулдахгүй удсан.

Концессчид, уул уурхайн лецинз авч, хууль бусаар хөрөнгөжсөн байж болох улстөрчид

Хувьдаа уул уурхайн болон хууль бусаар хөрөнгөжсөн байж мэдэх хэд хэдэн УИХ-ын гишүүн одоо АТГ дээр шалгагдаж байна. Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайд байхдаа Тосонбумбын ордыг хэсэгчлэн авсан асуудал. Мөн Б.Чойжилсүрэнгийн Төрийн банкны 20 тэрбумын хэрэг АТГ дээр шалгагдаж, Тосонбумбын орд тойрсон хэрүүл, зарга нь өндөрлөөгүй байгаа.

Үүнээс гадна МАК-ийн Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөлд 76 тэрбумын концесс бэлэглэсэн Ж.Эрдэнэбат, концессын гэрээг хүлээн авсан Н.Номтойбаяр, хувийн компанид 77 тэрбумыг авахаар зэхсэн С.Бямбацогт, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогццэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамд төсөвлөсөн 87 тэрбумын концесс авахаар бэлтгэсэн Ж.Мөнхбат, Завханы Сонгино сумаас Увсын Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төслийгөөртөө төвлөрүүлсэн Ч.Хүрэлбаатар нарын нэр нэмэгдэнэ.

Жагсаалт цааш үргэлжлэхдээ уул уурхайгаас төрсөн томоохон хөрөнгөтөнүүд рүү орно. Тэд бол Бороо гоулдын алтны уурхайг Канадуудад зарж хөрөнгөжсөн Сү.Батболд,Хотгор шангын эзэн Ч.Хүрэлбаатар, Болд төмөр, ерөө гол компанийн эзэн Б.Дэлгэрсайхан нараар хүрээгээ тэлнэ. МАН-ын олигарх, лецинчин, концесчин, ЖДҮ-чдийн бүлэгт зарим нэрүүд давхацаж байгаа. Тэд бол үндсэндээ МАН-ыг идсэн хатиг, засгийн эрх барих он цагуудад төрийн мөнгөтэй хамгийн их орооцолдсон улстөрчид юм. 

Хатиг бэтгээ хэрхэн хагалах вэ, Ерөнхий сайд аа!

Нийгэмд нэр хүндгүй болсон гишүүдээсээ сална гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэдамлалтандаа хүрч МАН-ыг хатиг, бэтгэнээс салгах зориг бий болов уу. Төрийн өмч рүү хувийн шуналаа шингээж явдаг улстөрчийн хувьд төлөвшөөгүй, хувийн зан чанар, ёс суртахуунаа гээсэн, нэр хүндгүй гишүүдээс яаж салах вэ. Энэ асуултынхариуг нийгэм чих тавин хүлээж байна.

Ердийн иргэний, энгийн сонгогчдын энэ хүлээлт У.Хүрэлсүх мэдэгдэл хоёр нэг цэгт огтлолцож байгаа нь УИХ-д нэр дэвшигчдийн шалгуурыг улам сонирхолтой болгож байх шиг. МАН-ын даргын амласан “их цэвэрлэгээ” хэрвээ шударга явагдвал олон жил улс төрд амьдарсан, 3-5 удаагийн УИХ-д завсаргүй суусан өвгөн гишүүд ч хамрагдах юм.

УИХ-д нэг суудал аваад ирдэг, түүнийхээ дараа заавал нэг яамны сайд, УИХ-ын Байнгын хорооны дарга болохоор шантааж хийдэг өвгөдийн орон зайг нэр цэвэр, шинэ сэтгэлгээтэй, боловсролтой залуусаар нөхөж чадвал У.Хүрэлсүх цаг үеийн, нийгмийн захиалгыг хамгийн мэдрэмжтэй гүйцэтгэж чадсан намын дарга, улстөрчөөр нэрлэгдэн түүхэнд үлдэх боломжтой.

Концесчин, МАНАН бүлэглэлийнхэн, авлигачин, оффшорчин, шуналтнууд хэмээн ангилсан гишүүдээ хөтлөөд УИХ-ын сонгууль руу яваад орох нь У.Хүрэлсүхийн хувьд нүүр лүүгээ шороо цацуулсантай ижил хэрэг болох билээ.

“Ж.Мөнхбатаа чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү” хэмээн чуулганы танхимд шулуухан хэлж, Н.Номтойбаярын авирыг зогсоосон шигээ У.Хүрэлсүх зориглож чадвал МАН-ын хувьд сонгуулийн ялалт өөрөө ороод ирлээ гэсэн үг. Монгол Улс ч хатиг, бэтгэтэй улстөрчдөөс салж, хөгжих боломжч нээгдэхээр харагдаж байгаа.

Ердөө ганц нэгхэн сарын дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх сонголт тод харагдана. Тэр Монголоо гэсэн чин хүслээр хуучныг таягдан хаяж, шинэ хөгжлийг бий болгохгүүрийг тавих лидер үү, хуучинтайгаа зууралдаж, дөнгө, чагтандаа хүлээстэй хэвээр хоцрох хүн үү!

Д.АРВИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.19)
    Ч.Хүрэлбаатар мисс Содтуяагаас ДОХ авсан гэж гадуур цуурч байхий.ДОХ-той хүн нэр дэвших үү
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 11 цаг 11 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 11 цаг 11 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 11 цаг 13 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 11 цаг 25 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 11 цаг 26 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 13 цаг 36 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 13 цаг 39 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 14 цаг 1 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 14 цаг 1 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 14 цаг 3 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 14 цаг 4 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 14 цаг 5 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 15 цаг 53 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 15 цаг 57 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 16 цаг 1 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 16 цаг 2 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 16 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 16 цаг 5 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 16 цаг 6 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 17 цаг 32 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top