x

Samsung компани Galaxy S20, S20 Plus загварын утаснуудаа танилцуулав

Өнгөрсөн шөнө Samsung компани Сан-Франциско хотод уламжлал ёсоор "Unpacked" нэртэй шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээгээ зохион байгуулж,  Galaxy S20, S20 Plus, S20 Ultra гэсэн гурван шинэ загварын ухаалаг утас албан ёсоор танилцууллаа.

Samsung компани хэрэглэгчдийн өндөр хэрэгцээнд нийцүүлэн хиймэл оюун ухаан, цоо шинэ мэдрэгчтэй камерын систем зохион бүтээжээ. Тухайлбал, Samsung Galaxy S20, S20 Plus загварууд нь 64 MP камертай бол S20 Ultra загварт 108 MP камер суулгаж өгснөөр дээд зэргийн чанартай зургууд дарах боломж бүрджээ.

Мөн S20 ба S20 Plus ухаалаг утаснууд 10 MP селфи камертай болсон бөгөөд харин S20 Ultra загвар нь 40 MP селфи камертай юм байна.

Түүнчлэн сайжруулсан мэдрэгч, хиймэл оюун ухааны тусламжтай одоо харанхуйд ч өндөр чанартай зураг авах боломжтой болжээ.

Шинэ ухаалаг утаснуудын камерын бас нэгэн гайхалтай үйлдэл нь "Single Take" гэх горим юм. Энэхүү үйлдлийн тусламжтай нэг удаа товчлуур дээр даран өргөн өнцөг, Live Focus зэрэг олон төрлөөр зэрэг зураг дарах боломж бүрджээ.

Мөн шинэ загварууд 100 дахин "Zoom" хийх чадвартай болсон байна.

Samsung компани сүүлийн жилүүдэд зурагтууддаа 8К технологийг нэвтрүүлж эхэлсэн бол тэд одоо үүнийг ухаалаг гар утаснууддаа суулгаж байна. Тодруулбал одоо Samsung Galaxy S20, S20 Plus, S20 Ultra ухаалаг утаснууд бүгд 8K чанартай бичлэг хийдэг болжээ. Мөн 8K чанартай бичлэгээ зогсоон, хүссэн дүрснээсээ 33 MP чанартай зураг гарган авч болох юм. Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтай гүйж байхдаа ч өндөр чанартай, тогтвортой бичлэг хийж болно.

Харин дэлгэцний хувьд Galaxy S20 (6,2 инч), S20 Plus (6,7 инч), S20 Ultra (6,9 инч)-ийн хэмжээтэй ба Amoled дэлгэц нь өмнөх загваруудаас хамаагүй хурдтай болжээ.

  • Samsung Galaxy S20 загвар нь $999
  • S20 Plus нь $1,199
  • Samsung Galaxy S20 Ultra загвар нь $1,399-оор зарагдаж эхлэнэ. 

Шинэ ухаалаг утаснуудыг 2020 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн худалдаанд гарна. 

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 3)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 7 цаг 0 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 7 цаг 4 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 7 цаг 5 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 6 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 7 цаг 7 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 цаг 10 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 цаг 12 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 15 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 7 цаг 17 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 7 цаг 18 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 8 цаг 28 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 8 цаг 52 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 9 цаг 33 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 9 цаг 34 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 9 цаг 35 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 10 цаг 29 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 10 цаг 47 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 10 цаг 48 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 10 цаг 49 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 10 цаг 50 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top