x

Сүүний таг ба Чингис хааны хуруу

-сүүтэй фельетон-

Цагаан сарын босгон дээр монгол наадам нэгээр нэмэгдэв. Энэ бол сүү онгойлгох наадгай. Манай Сүү ХХК “Нээж чадвал, ууж чадна” гэдэг философитой, таглааны оромтой бүтээгдэхүүн шинээр гаргаснаас эхтэй ажгуу. 

Шинэ наадгайг ингэж тоглоно. Хөвүүд охид хоёр тал болоод, Сүү ХХК-ын тетрапакю савлагаатай сүүг уралдан онгойлгоно. Мэс хэрэглэлгүй, бас аль болох цөөхөн хумсаа хугалж, бусдаасаа олонгүй хуруу булгалсан тал нь хождог дүрэмтэй.

Ер нь бол Чингис хаан багадаа, хувинтай хөлдүү сүүг хуруугаараа цоо цохин сордог байснаас үүдэн Сүү ХХК-ны таглаа ийм болсон домогтой бөлгөө. “Монголын нууц товчоо”-нд “Монгол хүнийг хурууны бядтай байг гэж Монгол сүүнийхээ тагийг чанга хийдэг” гэснээс харахад эртний уламжлал байсан байх гээд байна.

Таглааны мөрөөр, түүх археологийн олдворууд ч нэмэгдсээр. Шинэхэн сурвалжид өгүүлснээр, Алангуа эх таван хүүхдийнхээ өмнө нэг таглаатай сүү тавиад амархан онгойлгуулжээ. Дараа нь таван таглаатай нэг сүү өгч үйлийг нь үзээд “Та нар нэг таглаатай бол ийм амархан нээгдэнэ. Харин таван тагтай сүү мэт явбал хэнд ч уулгахгүй” хэмээн сургасан гэх. 

Малчин ардууд шинэ хүргэнээ сээр хуга цохиулан тэнсдэг байсныг бид мэднэ. Харин өнөөгийн Улаанбаатарчууд охинтойгоо болзож байгаа хөвүүнийг “Алив хүүхээ. Охинтой минь суух санаатай юм бол энэ сүүг онгойлгоодох” гэх болж. Энэ бүхнээс үүдэн залуу хөвүүдэд зориулсан төмөр хуруувч хүртэл бүтээгээд, интернэтээр зараад эхэлж. 

Маникюр, пэдикюрийн газарт байнга сүү онгойлгодог эзэгтэй нарт зориулсан “жадан” болон “хөрөөн” заслын моод гаргаад удаагүй байнам. Хэрвээ эрчүүд хүсвэл хумсыг нь пиво онгойлгогчтой болгож ч болно гэнэ.

Дарвисан хөвүүд “Эр хүн юугаараа ч юуг ч цоолно” гэсэн фээс групп нээгээд хамраараа, тохойгоороо, хөлөөрөө сүүний таглаа онгойлгон “лайв”-даж байна. Ингэдэг насыг яалтай ч билээ. 

Өгүүлэн буй “Нээж чадвал ууж чадна” сүү айл өрх бүрт аз жаргал нэмлээ. Эхлээд, сүүгээ онгойлгож хүчрэхээ байсан эзэгтэй нөхрөө дуудна. Нөхөр нь үзэж байсан зурагтаа орхин “Ишш, иймхэн юмыг чадахгүй. Намайг эзгүйд хэцүүдэх айл шүү” гэж даналзсаар ирэх боловч бас л хүчрэхгүй. Гэвч ичсэндээ болоод хэнийг ч дуудахгүй. 

Харин эхнэр завшааныг ашиглан “Эцэг шиг юмандаа туслаач” гэж утсаа ухаж суусан хүүхдүүдээ бахтайгаар урина. Ийнхүү бүтэн гэр бүлээрээ нэг өрөөнд цугларч “Пээх, Аавын үс бууралтаад эхэлчихэж”, “Чи чинь энэ жил хэддүгээр ангид сурч байгаа билээ”, “OMG! Ээж тэтгэвэрт гарчихсан юм байна шдээ” гэлцэн амьд яриа өрнүүлэх болжээ. Улмаар, нэг хэсэгтээ л хуруу эмзэглэх тул зурагтын гар, утасны дэлгэц маажиж чадахаа болиод бие биетэйгээ л ярилцаж, гэр бүлийн амьд харилцаа сэргэн, сэргэсээр. Эндээс үүдэн “Чөмөгнөөс хутгаа, тагнаас хуруугаа” гэсэн зүйр үг ч гарсан байна. Хүмүүс сүүний таглаа нээх гэсэн биш гэр бүлээ нээж байна, Сүү ХХК-даа баярлалаа гээрэй. 

Нийгмийн сүлжээгээр ийм нэгэн хөгжөөнтэй заавар түгж явсныг хуваалцаж байна

Спорт, урлагийн салбар салбарт ч сүү онгойлгох үзүүлбэр нэвтэрч байна. Биатлоны тамирчид байныхаа оронд монгол сүү тавиад бууддаг болсон гэнэ. Хамгийн гол нь сүүгээ цоо буудаад, гожгодохоос нь өмнө амжиж сорчихоод, цааш уралдах учиртай ажгуу. 

Цагдаагийн тусгай албанд шинээр элсэгчдийн шалгалтанд сүүг нэг хуруу ашиглан онгойлгох чадвар оржээ. Тагнуулын албаны дотоод дүрмийн “К” хэсэгт “Албаны нууцыг хадгалахыг тулд, Амаа сүүний таглаа мэт үл нээх” хэмээн бичигдсэн байдааг гэж тэндээс халагдсан хүн ярьж байхыг сонсов. 

Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангүй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо...” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ын савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний. 

Сайны хажуугаар саар гэгчээр, үнээгээ саахын оронд дэлэнг нь хуруугаараа онгойлгох гэж оролдсон, амаржсан эхнэрийнхээ хөхийг нь онгойлгоно гээд “штоопор” барьчихсан ирсэн явдал ч дуулдаж байна.

Сүүний шинэ таглаа бол үндэсний үйлдвэрлэгч нараас бидэндээ барьсан “их сорилго” яах аргагүй мөн бөгөөд ард түмний шинэ шинэ боломжуудыг нээж байнам. Угаасаа ч Чингис хаан маань “Сүүг саах амархан, уух хэцүү” гэж сургасан гэх. 

Төгсгөлд нь биднийгээ умдаалж, бас хөгжөөж байгаа Сүү компанидаа амжилт хүсье. Та нар маань “Жаран жил монгол айлын цайг сүлсэн” нь үнэн билээ л. Бас уншигч олноосоо монгол сүүгээ хэрэглэхийг уриалж байна. Учир нь, Дорно дахинд “Сүү байхад хуруу олдоно” хэмээн сургасаар ирсэн хэмээнэ.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 39 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 46 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 56 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 19 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 25 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 52 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 51 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 14 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 21 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top