x

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн ТУЗ-д орох шалгуурыг өндөрсгөж, шалгалт авна

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах асуудлаар өчигдөр (2020.01.23) хуралдав. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс уг хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тодрууллаа.

-Оюу толгой ордыг ашиглахтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдэх ажлын хэсэг УИХ байгуулсан. Мөн УИХ-аас Засгийн газарт энэ гэрээний асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Энэ асуудал ямар шатанд явна вэ?

-Талуудын саналыг нэтгэж бэлтгэх дэд ажлын хэсэг байгуулсан. Мэдээж энэ бол хугацаа шаардсан ажил. Ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэх, хоёрт, гуравт орох асуудал аль нь вэ гэдэг тактикийн шинж чанартай зүйлүүд ярьсан байгаа. Хэд хэдэн асуудал нэн тэргүүнд яригдаж таарна. Эхний ээлжинд эрчим хүчний асуудал яригдана. Оюу толгой БНХАУ-аас эрчим хүч авч буй юм. Үүнийг яаж дотоодоос хангах вэ гэдэг асуудал зайлшгүй яригдах ёстой. Энэ талын саналууд бэлтгэж байгаа. Хоёрт, татварын маргаан бий. Уг маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэх талаар ажлын хэсэг гараад судалж байна. Шаардлагатай бол олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгэж болзошгүй. Гуравт, Дубайн гэрээтэй холбоотой далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал гарсан. Шүүхээр явж байгаа нөхцөл байдлыг дүгнэж ярилцсан. Тэгээд цаашид энэ гэрээг хэрхэн сайжруулах талаар тусгай ажлын хэсэг байгуулсан. “Рио Тинто” бол нэг том хувьцаа эзэмшигч. “Туркойз хилл” болон бусад компаниуд, жижиг хувьцаа эзэмшигч нартай Монгол Улсын Засгийн газар хамтарч ажиллах сонирхолтой байгаа байр сууриа илэрхийлээд байна.

-Дубайн гэрээг тойрсон асуудлаас болоод далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт зогсох уу?

-Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх ёстой. Энэ бол Монгол Улсын эдийн засагт зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар ногдол ашиг авах хугацаа хойшилсон. Засгийн газрын зүгээс Оюу толгой төслийн удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналаа илэрхийлсэн байгаа. Аудит хийгээд удирдлагын зардлыг буурсан тохиолдолд үүнээс гарч буй хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулах ёстой. Хэтэрхий үрэлгэн байна гэдэг асуудал тавихаар бэлдэж байна. Ингээд Нийгмийн хариуцлагын сан байгуулна. Иймээс бидний хувьд төслийн жагсаалт гаргаж өгөхөөр бэлтгэж байгаа.

-Оюу толгойн үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь УИХ-ын гишүүд, иргэд ч илэрхийлдэг. Энэ талаар Засгийн газар ямар байр суурь баримталж байна вэ?

-Үндсэн гэрээтэй холбоотой асуудалд дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой гэж үзэж байгаа. Мөн Монгол Улсыг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөх тухай ярьж байна. Бас “Эрдэнэс Оюу толгой” компанийн чадавхыг дээшлүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл олон улсын түвшинд хууль дүрмийн хүрээнд ажиллах шаардлага бий. Өмнөх Засгийн газруудын Оюу толгой төслийн талаар гаргасан шийдвэрүүдэд аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн асуудал гарсан. Үүнийг яаж хуулийн хүрээнд нийцүүлж болох вэ гэж ярьсан. Бид одоо байр сууриа нэгтгээд “Рио Тинто” компанитай зөвшилцлийн ширээний ард сууна.

-Хөрөнгө оруулагч тал та бүхний саналыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд ямар нэг асуудал тавих эрхтэй. Нөгөө талаас бас ямар санал тавих нь тэдний асуудал. Тэгэхээр хоёр талаас тавьж буй асуудал нь ил тод нээлттэй байх ёстой. Миний хувьд ажлын хэсгийн хурлаас өмнө нэг удаа уулзсан. Тэгээд хэдэн зарчмын санал тавьсан. Үүнд Засгийн газраас өөр, ямар нэг байдлаар улстөрчидтэй холбогдохгүй, уулзахгүй байх санал тавьсан. Олон улсын түвшинд далд, ил сурталчилгаа хийхгүй байх санал бас өгөөд байна. Оюу толгой стратегийн хувьд маш чухал. Монгол Улсад гуравдагч хөршөөс орж ирсэн анхны хөрөнгө оруулалт. Гэвч Монголын талаас дутуу ажилласан, бодсон зүйлүүд бий нь ойлгомжтой. Ийм учраас шат дараалсан арга хэмжээ аваад явна.

-Оюу толгойн гэрээний маргаантай асуудлыг энэ Засгийн газар шийдэж чадах уу?

-Цаг хугацаа шаардах учраас нэг, хоёр сарын дотор шийдэх боломж байхгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж асуудлыг шийдэх ёстой. Нэг төвөгтэй зүйл нь маргаан үүсэх болгонд олон улсын арбитрын шүүхэд очих гэрээ хийсэн байгаа. Шат дараалсан арга хэмжээ аваад явна. Хэлэлцээр эхэлнэ. Эхний үр дүнгүүд гарна гэж ойлгож болно.

-“Рио Тинто” компанид яагаад улстөрчидтэй уулзаж болохгүй гэсэн шаардлага тавив. Манай улстөрчид уулзах гээд байдаг юм уу?

-Шулуухан хэлэхэд үнэн шүү дээ. Өмнө Төрийн ордонд орж ирээд уулзалтууд хийгээд явдаг. Ордонд орж ирэх болгондоо Төрийн гурван өндөрлөгтэй уулздаг. Ийм байсан нь нууц биш. Үүнээс болж Засгийн газрын тогтоолоор шийдэх зүйлийг захирамжаар хийснээс шалтгаалж алдаа гарсан зүйл бий. Санхүүгийн тооцоололд дутуу хандсан асуудал бий. Өөрсдөдөө хэт бардамнаснаас болж олон улсын хуулийн фирмийн өмнө буруудсан тал байгаа. Энэ алдаагаа бид давтахгүй байх учиртай. Оюу толгойд Монголыг төлөөлж буй субьектүүдийг чадваржуулах зайлшгүй шаардлага үүссэн. Тэдэнтэй нууц хадгалах хатуу гэрээ хийж байгаа.

-Тэгэхээр Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх юм уу?

-Энэ асуудал яригдаж байгаа. ТУЗ-ийн гурван гишүүн бий. Тэдэнд тавигдах шалгуурыг өндөрсгөнө. Тухайлбал, наад зах нь санхүүгийн мэргэжилтэй хүн байх ёстой. Хоёрдугаарт, хуулийн гуравдугаарт, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой гэж үзсэн. Одоо ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдийг ярилцлагад оруулна. Тэгээд өндөрсгөж тавьсан шалгуур үзүүлэлтэд тэнцвэл үргэлжлүүлэн ажиллана. Тэнцэхгүй бол өөрчлөгдөнө гэсэн үг.

-Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг асар их мөнгөний барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ?

-Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилсэн учраас хэн нэгэн цааш нь зарж борлуулах эрх нь хаагдсан байгаа. Ерөнхий прокурор ажлаа хийж чадахгүй үндсэндээ нэг сар боллоо. Би уржигдар Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзаж энэ асуудал ямар шатанд яваа талаар ярьсан. Эрүүгийн хэрэг нь шийдэхтэй зэрэгцэж хөрөнгө битүүмжлэх асуудал тавина. Тэгэхгүй бол Иргэний хэрэг нь Эрүүгийн хэрэгтэй давхцаж явахгүй бол болохгүй гэсэн шүүхийн зарчим баримталж байгаа гэсэн. Цагаан сараас өмнө прокурор, шүүх, Засгийн газар хамтарч төрийг хохироож буй баримт жишээнд тулгуурлаж нээлттэй хурал хийнэ. Хуульд төрд хохирол учруулбал прокурор хариуцна гэсэн байдаг. Өнөөдөр төрд хохирол учирахад хэн ч хариуцлага хүлээхгүй болчхоод байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 1 цаг 8 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 34 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 1 цаг 42 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 1 цаг 51 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнажээ 2 цаг 53 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 3 цаг 4 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 3 цаг 50 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 4 цаг 31 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 4 цаг 40 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 5 цаг 20 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 7 цаг 26 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 7 цаг 44 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 8 цаг 2 мин Хулгайтай тэмцэхээ боль! 8 цаг 20 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 8 цаг 37 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 8 цаг 45 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 9 цаг 1 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 9 цаг 6 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 9 цаг 11 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 9 цаг 15 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top