x

Төрийн бус байгууллага ба саарал жагсаалт

Монгол улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага (FATF)-ын хяналтын буюу “саарал” жагсаалтад ороод хоёр сарын нүүр үзэж байна. Энэ чиглэлийн өндөр эрсдэлтэй орнуудын тоонд яагаад орсон, яах ёстой тухай “Саарал төр”, “Саарал шүүх”, “Саарал нийгэм” зэрэг цуврал нийтлэл бичиж уншигчиддаа хүргэсэн.

Эдүгээ монголын төр засгийн түшээд саарал жагсаалтаас гарах амлалт, үүрэг авснаа зөвхөн өөрийн иргэд, олон нийтэд төдийгүй дэлхийн бусад орнуудад зарлаад байна. Өнгөрсөн сард монголын хууль тогтоогчид саарал жагсаалтад оруулсны хариуцлагыг хүлээлгэж Төв банк болон Санхүүгийн Зохицуулах Хорооны тэргүүнүүдийг халж, орлогчдоор нь сольчихоод байна.

ФАТФ-ийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг гаргасан зөвлөмж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсан стандарт болж, санхүүгийн системийг нь буруу зорилгоор ашиглахын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах чухал хэрэгсэл болж иржээ. Улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн бараг салбар бүрийг хамарсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тусгай 9, нийт 40 зөвлөмж байдаг.

Эдгээрийн дотроос иргэний нийгэм, ашгийн бус салбарт шууд хамааралтай нь 8-р зөвлөмж юм. ФАТФ 40 зөвлөмж тус бүрээрээ тухайн орны үйл ажиллагаанд бас үнэлгээ (Нийцсэн – C, Ихэнх нь нийцсэн – LC, Хэсэгчлэн нийцсэн – PC, Огт нийцээгүй – NC зэргээр) дүгнэлт өгдөг.

Саарал жагсаалтын цаана

Энэхүү стандартын дагуу Монгол улсад 2007, 2017 онд хоёр удаа үнэлгээ хийлгэжээ. Хоёулангаар нь монголын ашгийн бус байгууллагын салбарыг “хэсэгчлэн нийцсэн” гэж дүгнэжээ. Тэгвэл саяхан нэмэлт үнэлгээ хийлгэж, тайлан (follow-up) нь хоёр сарын өмнө гарав. 2017 оны тайланд тодорхой салбар бүрээр үнэлгээ хийх зөвлөгөө өгч, ялангуяа хамгийн эрсдэлтэй гэж ашгийн бус салбарыг онцлон, энэ салбарыг хамарсан бүрэн хэмжээний үнэлгээ хийхийг зөвлөж байжээ. Гэтэл Монгол улс энэ үнэлгээг одоо болтол хийхгүй байгаад гайхаж байна гэж уг нэмэлт үнэлгээний тайланд дурджээ.

ФАТФ улс орон бүрээр тайлан гаргадаг ба монголын ашгийн бус салбарын тайланд эрсдэл болон авах арга хэмжээг дүгнэхдээ:

  • Ашгийн бус салбарынхаа эрсдлийг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй
  • Эрсдэлтэй ТББ-ууддаа мэдээлэл хүргэж, таниулах ажил хийгээгүй
  • Ашгийн бус салбарын хяналт тодорхой бус
  • Ашгийн бус салбарт авах хориг нь тодорхой биш, хэрэгт нь тохирсон биш
  • Хууль хяналтын байгууллагын ашгийн бус салбарыг шалгах мэдлэг, чадвар хангалтгүй
  • Ашгийн бус салбартай холбоотой өмнөх хяналт шалгалтын баримт, нотолгоо гаргаж өгөөгүй гэсэн байна.

ФАТФ-ийн үнэлгээний цаана

Дээрх үнэлгээг монголчууд нухацтай, болгоомжтой авч үзэх шаардлагатай байна. ФАТФ болон бусад олон улсын байгууллагуудаас ТББ-уудад тавьж буй шаардлагууд нь иргэний нийгмийн орон зайг хязгаарлах, тэр дундаа төрийн зүгээс хяналт, шалгалтыг тогтмол хийдэг болохыг шаардаж байна.

Ер нь эдүгээ ТББ үйл ажиллагаагаа явуулах орон зайг дэлхий нийтээр хязгаарлах хандлага бий болоод байна. Олон улсын терроризмын эсрэг хууль журмууд нь, ялангуяа ФАТФ мөрдөхийг шаардах болсон журмууд нь бүр анхнаасаа ардчилсан оролцоог хангаж чадаагүй, маш хурдан хугацаанд гаргасан учраас хүний суурь эрхийг хангах тал дээр учир дутагдалтай гэж судлаач Бен Хэйс (2017) бичжээ. Б.Хэйс ТББ-аар дамжуулж мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэдэг нь батлагдсан тохиолдол дэлхий нийтэд маш ховор гэж хэлжээ. Харин ФАТФ –ийн зөвлөмжийг биелүүлэх нэрийн дор ТББ-ын хуулиа өөрчилж, иргэний нийгмийнхээ дуу хоолойг хязгаарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Жишээ нь Босни Герцеговина, Хорват, Македони, Унгар, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Польш, Серби, Тажихстан (Hayes, 2017) зэрэг орнуудыг энд хэлж байна.

Төрийн хяналт ба олон улсын инститүтээс ФАТФ-ын 8-р зөвлөмжтэй холбоотой үнэлгээг 159 орныг хамруулан 2012 онд хийсэн байна. Энэ үнэлгээгээр нийт улс орнуудын 85 хувь нь нийцэлгүй (no compliant), эсвэл хагас нийцэлгүй (partially compliant) гэж гарчээ. Төв Европын олон орон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хуулиа өөрчилсөн боловч, үнэлгээ нь мөн л 8-р зөвлөмжтэй нийцэлгүй гэж гарсан нь анхаарал татаж байна. 2007 онд  анх дэлхийн 158 оронд үнэлгээ хийснээс ердөө таван орны (Бельги, Египет, Итали, Тунис, АНУ) ашгийн бус салбар зөрчил дутагдал илрээгүй буюу “нийцсэн” дүгнэлт авчээ.  

Энэ бол “9-р сарын 11”-ний террорист халдлагаас хойш ашгийн бус байгууллагаар дамжуулж терроризмыг санхүүжүүлж байна гэх хардлага ихэд дэлгэрсэнтэй холбоотой. Тухайн  үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш ТББ-уудыг буруутгасан мессежийг олон нийтэд хүргэж байсан. Улмаар ашгийн бус байгууллагад хамаарах хууль тогтоомжуудаа судлан дүгнээд, энэ төрлийн байгууллагуудыг терроризмыг санхүүжүүлэхэд урвуулан ашиглах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг олон улсын байгууллагууд шаардаж эхэлсэн юм. Энэ нь дэлхий даяар иргэний нийгэмд хамаарах хууль тогтоомжуудаа өөрчлөх давалгааг эхлүүлэв. Гэвч олон орны мөнгө угаах, терроризмын эсрэг хууль тогтоомж огт сайжраагүй ажээ. Дээр дурдсан 2017 оны үнэлгээнд 89 орон хамрагдсан. Тэдгээрээс  зөвхөн дөрвөн орон (Армян, Хонг Конг, АНУ, Их Британи) 8-р зөвлөмжид “нийцсэн” үнэлгээ авсан байна. Харин 60 орон “хэсэгчлэн нийцсэн”, эсвэл “огт нийцээгүй” үнэлгээ авчээ.

ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд ТББ-уудтай холбоотой хууль тогтоомждоо ганц, нэг өөрчлөлт оруулах биш, юуны өмнө энэ салбарыг хамарсан, цогц үнэлгээ хийх хэрэгтэй байна. Дараа нь мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй гэж үзсэн байгууллага тус бүртэй уулзаж, хамтран ажиллах шаардлагатай.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 1 цаг 3 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 1 цаг 15 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 20 цаг 9 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 21 цаг 58 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top