x

Н.Энхбаярыг "ардын баатар" болгох нь

64 гишүүнтэй МАН-ын парламент дахиад л “гэмт хэрэг” үйлдлээ. Хэрэв Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг, түүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан улс мөн бол тэр хуулиа зөрчиж байгаа нь гэсэн “гэмт хэрэг” мөн. 

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт УИХ-аар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авилга, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэв. УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан хуулийн анхны төсөлд ийм заалт байгаагүй /уг нь бол томсгосон мажоритари буюу том 26 тойрог ч бас байгаагүй/ боловч “Шударга тав” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн шийдчихсэн популистуудын нэг Т.Аюурсайхан хэлэлцүүлгийн дундуур хажуунаас оруулж ирээд батлуулчихлаа. Бүхэл бүтэн нам нэг хүний аманд багтана, эсвэл гэнэдэж төөрөгдөөд ийм хууль батлана гэж юу байх вэ, урьдаас төлөвлөж байгаад гэнэдүүлсэн хэрэг байх.

Эргэн сануулахад 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “ялтай байдал” гэдэг зүйлийг хуулиас авч хаясан. Ялтай байдал буюу ялтайд тооцох хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдлээд гарч ирсний дараа тодорхой хугацаагаанд /хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж 1-3, 5-8 жил гэх мэтчилэн/ түүнийг ялтайд тооцож, тодохой эрхүүдийг нь хасдаг байлаа. 2002 онд Ц.Нямдорж сайдын батлуулсан “шоронжсон” гэх энэ хуулийг 2015 онд өөрчлөхдөө “Нэгэнт хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж ялаа эдлээд гарч ирсэн хүнийг “ялтай байдал” гэдгээр давхар яллаж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэнэ гэсэн эрүүгийн эрх зүйн зарчмыг баримтлах хэрэгтэй” гэж үзээд энэ өөрчлөлтийг хийсэн билээ. Сүүлд 2017 онд хуулийг дахин өөрчлөхдөө ч гэсэн энэ хэвээр нь үлдээсэн. Гэтэл МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа Эрүүгийн хуулийн энэ зарчим болоод Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг ч гэсэн зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ял үндэс, нийгмийн гарал, эрхэлж буй ажил, албан тушаалаасаа үл хамааран дараах эрхүүдийг баталгаатай эдэлнэ” гээд үүнд нь сонгох, сонгогдох эрхийг заасан байгаа. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэн шүүхийн таслан шийтгэх тогтоолоор эрхээ хасуулснаас бусад бүх хүн сонгох болон сонгогдох эрхтэй гэж. Худлаа гэвэл одоогийн Ерөнхийлөгчөө хар. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ мань хүн АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байв. Мөн л албан тушаалын гэмт хэргээр. Гэвч тухайн үед СЕХ “Шүүхийн таслан шийтгэх тогтоол гараагүй учраас нэр дэвших эрхтэй” гэж үзээд нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэж байсан билээ.

Бас өөр нэг жишээ. Хэрвээ авилга, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй гэж байгаа бол хүн амины хэрэгт, эсвэл хар тамхи, мөрийтэй тоглоомд оролцсон, хүчингийн хэрэгт ял шийтгүүлсэн нөхөд бас яах вэ? Д.Гантулгыг ялаа эдлээд гараад ирэхээр нь бас хууль гаргах уу? Гэх мэтчилэн олон ээдрээтэй асуудлыг дагууллаа, МАН-ын баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль.

Гэхдээ “Сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө” гэдэг нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлээд, сонгоод бай гэсэн үг биш. Хамгийн нэгдүгээрт улс төрийн намууд нэр дэвшигчээ гаргахдаа тэр хүний намтар түүх буюу сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх байдлыг авч үзэж, шүүлтүүр тавих ёстой. Хоёрдугаарт сонгогчид өөрсдөө саналаа өгөхдөө бас уг хүн төрийн улс төрийн ажил хийх, албан тушаал хаших ёссуртахууны эрхтэй этгээд мөн үү гэдгийг өөрсдийн үнэлэмжээр шүүх ёстой. Түүнээс биш хууль батлаад эрхийг хасаад байж болохгүй гэсэн санаа.

Харин одоо МАН-ын баталсан Сонгуулийн тухай хуулиас болж Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүнд улам өсч, ардын баатар шахуу болоод байна. Э.Бат-Үүл хүртэл бачимдаж, “Ганц хүнд зориулж хууль баталлаа” хэмээн хашгирах болсон нь Н.Энхбаярыг хайрласандаа биш, харин Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим, ардчилсан сонгуулиа хамгаалах гэсэндээ тэр юм. Хэрвээ одоо Үндсэн хуулийн Цэц УИХ-ын баталсан хуулийн заалтыг “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж үзээд түдгэлзүүлчихвэл Н.Энхбаяр гэдэг хүн жинхэнээсээ “баатар” болох нь. Цэц түдгэлзүүлэхгүй байлаа гэхэд Н.Энхбаяр гэдэг хүн намын даргын хувиар сонгуулийн бүх тойрогт ажиллаж нэр дэвшигчдээ дэмжиж таарна. Улс төрийн яллагдагч, жинхэнэ хохирогчийн дүрээр сонгогчдын өмнө очино. Тэр хэмжээгээр түүний “оймсонд хавчуулагсдын” цуваа үргэлжилнэ гэсэн үг. МАН ингэж л унах нүхээ өөртөө малтаж байна.

Зүй нь нэр дэвших эрхийг нь хангачихаад нэр дэвшсэн хойно нь “Чоно хэзээ ч махнаас гардаггүй юм аа” гэж ухуулаад явсан бол асуудал эсрэгээрээ байж болох байлаа. Эхлээд зарчмаа тавь, дараа нь хүнээ ярь гэдэг энэ. 

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Цэвэгмид (66.181.161.15)
    За ийм арай улайн цайм далангүй хуулийг байх ёсгүй Ард түмэн маань нэгдэж ОУ гаргана.Хүний эрхийг хамгаалах бүх газар илгээнэ .Би лав Аюурсайханыг дэмжих битгий хэл улаан фен нь байлаа.2 нүүртэйтэй байж.За яахав ард түмэн би биш дүнгээ тавина
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.46.245)
    МАХН-аа тараагаад шинээр нам байгуулаад улсаа хөгжүүлж чадах юм бол магадгүй л юм түүнээс биш одоо бол горьдсоны гарз МАН-ын ихэнх гишүүн түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан биз дээ би цэвэр хүн гэж хэлээд цэвэрхэн болчихгүй хийсэн нүглээ наминчилж байж цэвэршдэг таны тавьсан улс төрийн суурь одоо үргэлжилсээр л байна тэрнийгээ бүр таслан зогсоо.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.178)
    Монголын улс төрчдийн хадны мангаа бол Н.Энхбаяр.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Энхбаяр ганцаараа бус, өөрийн нь нөлөө халдвар даалгавар нь авилгыг дэндүү их хөгжүүлсэнд учир нь байгаа гэж боддог юм. Энэ хүний даалгавраар, нөлөөллөөр Шийлэгдамба яалаа, Баянгсэлэнгэ, Оюунбаатар гээд цаашаа хөврөнө. Энэ удаа хуулийн ийм заалтаар бусармаг үйлдлийг зогсоож чадахгүй бол авилагчд гаарна. Авилга аваад ял сонссон болоод цатгаатгагдаад УИХ -д орж шархаа нөхөх гээд тэмүүлэх болно. Олон нийт хуулийн энэ заалтыг илт дэмжиж байгаа болохоор хэрэгжүүлэх хэрэгтэ Энхбаяр орж ирэх эсэх нь ач холбогдолоор багадаа . Цаашдын үр дагавар нь муу тал руугаа хэлбийх байх.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (108.51.34.202)
    энхбаяраас энэ 2 нам их айх юм яагаад тэгдэг юм бол гэсэн асуулт гарна тэгэхээр хариулт энхбаяр ард олны талд учир энэ 2 нам айдаг гэсэн логик хариулт гарч бна даа
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
    • Цэвэгмид
      Тийм гарцаагүй үнэн ерөөсөөл тэр
      2019 оны 12 сарын 27
  • Ж.Энхбаяр (64.119.21.225)
    УИХ-д ороод ирнэ л биздээ,юунаас нь айгаад байгаа юм бэ.МАХН олонхи болж чадахгүй.Мэтгэлцээд байж байхад харин сонин биш гэж үү
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (145.255.173.121)
    64 гишүүн Засгийн газрын үгэнд орохгүй бол хойтон жил МАН-аас нэр дэвшүүлэхгүй шүүдээ! Тиймээс ....
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • энэ бол үнэн (119.40.98.177)
    Э.Бат-Үүл хүртэл бачимдаж, “Ганц хүнд зориулж хууль баталлаа” хэмээн хашгирах болсон нь Н.Энхбаярыг хайрласандаа биш, харин Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим, ардчилсан сонгуулиа хамгаалах гэсэндээ тэр юм.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • Цэвэгмид
      Ок
      2019 оны 12 сарын 24
  • энэ бол зөв (119.40.98.177)
    “Сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө” гэдэг нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлээд, сонгоод бай гэсэн үг биш. Хамгийн нэгдүгээрт улс төрийн намууд нэр дэвшигчээ гаргахдаа тэр хүний намтар түүх буюу сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх байдлыг авч үзэж, шүүлтүүр тавих ёстой. Хоёрдугаарт сонгогчид өөрсдөө саналаа өгөхдөө бас уг хүн төрийн улс төрийн ажил хийх, албан тушаал хаших ёссуртахууны эрхтэй этгээд мөн үү гэдгийг өөрсдийн үнэлэмжээр шүүх ёстой. Түүнээс биш хууль батлаад эрхийг хасаад байж болохгүй гэсэн санаа.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Энхбаярыг элбэгдрхж бөөсөнд хутга гэгчжвээр л их л сүр дуулиантайгаар шоронд хийгээд ялсан баатар шиг л байсан гэтэл элбэгдоржийн дэргэд энхбаяр чухам ямар орлыг эзэмшээд ямарыг нь гадны хулгайчуудад найр тавьж өгсөн юм загалмайлсан эцэг энэ тэр нэр томъёо чинь зүгээр л манангийн хог шаарнуулын тодотгол биз дээ эрлийз дүрлийзүүдээр дүүрчихсэнмафжсан манан бүлэглэл энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж улайран зүтгэж байгааг ойлгохгүй байгаа хүмүүсүүдийг харин гайхах юм жихэнэ монгол эр хүн шүү н энхбаяр чинь монголчууд аа монгол хүмүүсээ сонгоё энэ эрлийз дүрлийзүүд бүүр давараад одоо монгол газар шороо маань захаасаа алга болж байгааг санаач сулинхээрийн заставыг хэн дотогш нь хунив тэр газар нь хужас нар олборолт хийж байна гэж уншлаа гэтэл бидний монголчууд өөр хоорондоо уралцаад цаад аюулыг нь олж харахгүй байгаад хамаг учир байна элбэгдорж гэгч хүн л энэ бүхний цаана манан бүлэглэл байна тэдний ихэнх нь аягүйдвэл эрлийзүүд л байгаа
      2019 оны 12 сарын 24
  • Зочин (202.9.40.8)
    Монгол улсад муухай авилгач ганцхан байдаг. Тэр нь Энхбаяр юм байна. ЖДҮ ийн дээрэмчид,Баяр Элбэгдорж нарын хэрэг юу юм бол оо.
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Солиор гээд хэльчихэе баасны дохиур аа
      2019 оны 12 сарын 23
    • alivaa ajild ajild awxner devshixed 3 ueiin namtar tuuxiig zaawal bichuulj tuuniig n xardag baix n zuv shuu?!! ene ltusgaar togtnol bishuu!
      2019 оны 12 сарын 23
    • alivaa ajild ajild awxner devshixed 3 ueiin namtar tuuxiig zaawal bichuulj tuuniig n xardag baix n zuv shuu?!! ene ltusgaar togtnol bishuu!
      2019 оны 12 сарын 23
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 1 цаг 34 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 5 цаг 40 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 5 цаг 41 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 6 цаг 36 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 6 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 6 цаг 52 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 6 цаг 54 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 6 цаг 54 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 6 цаг 55 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 7 цаг 15 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 7 цаг 34 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 7 цаг 45 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 8 цаг 0 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 8 цаг 52 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 8 цаг 52 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 8 цаг 53 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 8 цаг 56 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 8 цаг 59 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 9 цаг 0 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 9 цаг 1 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top