x

Ерөнхийлөгчийн унаган үзэл санаа улам сэрээсэй!

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулжээ. Уг илгээлтдээ “Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм” хэмээн Ардчилсан хувьсгалын түүхэн ололтыг үнэлжээ.Энэ мөрүүдийг хараад “Ерөнхийлөгч сэтгэлээсээ өчиж байгаа бол түүний “унаган үзэл санаа” нь хэвээрээ аж,ашгүй дээ!” хэмээн бодоод баярлаж суулаа.

Хэдийгээр өөрсдөө сайн ухаардаггүй ч либераль (чөлөөт) ардчилал бол манай гэр хорооллынхны унаган үзэл санаа юм.

Хүн бүр хүндлэл хүлээх эрхтэй гэдэг бол өөрөө либераль ардчилсан үзэл билээ. Боол, хамжлага мэт дорд үзэгдэлгүй хүндлэл хүлээж, ёс бус алагчлал, албалдлагаас ангид байхыг эрх чөлөө гэдэг. Ийн хүндлэл хүсэж байгаа хувь хүн хэн болов чиг либераль ардчилсан үзэлтэн болох бөгөөд энэ утгаараа манай гэр хорооллынхон яах аргагүй унаган либераль ардчилсан үзэлтэнгүүд мөн болой!

Гэр хорооллынхон хоёр шалтгааны улмаас аль социализмийн үеэс л дорд үзэгдэж ирсэн аж.

Нэг дэх шалтгаан нь коммунистууд битүүхэндээ хашааны газартай айлыг хувийн өмчийн үзэл санааг тээгч хэмээн хардаж,ад үздэг байлаа. “Аман хуур” кино бол хашааны газрыг нийгэмчлэхийг уриалсан бүтээл!

Даан чиг, бүх айл өрхийг нийтийн орон сууцанд “суулган” нийгэмчлэх коммунистуудын мөнгө дутсан юм. Мөнгө нь байсансан бол тэд хашааны газартай айлыг нэгийг нь ч үлдээлгүй “газарт оруулан (хашааны газар хурааж авахыг ингэж нэрлэдэг байв)” нийтийн орон сууцанд шилжүүлэн суурьшуулах замаар иргэдээ хуарагнуулан нийгэмчлэх байлаа.Ингэх нь ерөөсөө социалист бүтээн байгуулалтын гол зорилго. 

Бүхнийг, нийтийн орон сууцанд оруулан хуарагнуулах коммунистуудын санаархал бүтээгүй хэдий ч хашааны газар бүхий айл өрхийн хувийн орон сууц руу дэд бүтцийг таталгүй хааж боож чадсан юм.

Хэрэв зээ хашааны газар руу дэд бүтэц татаадахвал хувийн өмчийн үзэл санааг өөгшүүлчих байлаа.Тийм учраас л жишээ нь хотын яг төвийн 100 айл руу инженерийн дэд бүтэц татахгүй унжсан хэрэг шүү дээ!

Мэдээж, дэд бүтэцэд холбогдсон хашааны газартай болчихвол иргэд түүн дээрээ орон сууц бариад, нийтийн орон сууцанд орж өгөхгүй болно. Хувийн өмчийн газар цэцэглэх байлаа.

Хоёр дахь шалтгаан нь инженерийн дэд бүтцэнд холбогдолгүй чадуулсан тул гэр хорооллын айл өрхийн иргэд халуун хүйтэн усгүй,бохироо зайлуулах шугамгүй,үүнээс болоод ахуйн соёлын хувьд дорой байсан юм.Энэ нь орон сууцанд амьдардаг иргэдийн зүгээс тэднийг дорд үзэх байдалд хүргэсэн.Нэн ялангуяа хүүхэд залуусын дунд тийм байдал тун эрээ цээрээгүй илэрдэг байв.

Ийнхүү нэг талаас үзэл суртлын хавчлагаас,нөгөө талаас ахуйн соёлын ялгаанаас болоод гэр хорооллын айл өрхийн иргэд социализмын үеэс л дорд үзэгдэж эхэлсэн юм.Эл байдалдаа гэр хорооллын иргэд ямагт эмзэглэн,хүндлэлийг хүсэн хүлээсээр өдгөөг хүрчээ.

“Рашаантын 18” хэмээх дуу гармагцаа л хүндлэл нэхсэн гэр хорооллынхонд дунд бараг сүлд дуу нь болсон .Энэ дуугаар хөглөгдсөн гэр хорооллынхон Ардчилсан хувьсгалыг анхнаас нь маш идэвхтэй дэмжиж билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Яармагийн гэр хороололд өсөж өндийсөн хүн.Гэр хорооллоо хоцрогдлын “хий үзэгдэл” болон үлдэх вий хэмээн их эмзэглэж явдаг нэгэн.Ийн эмзэглэхдээ Ардчилсан хувьсгалын партизан болсон хэрэг.

Хүндлэл нэхсэн гэр хорооллынхны нэг нь болохынхоо хувьд унаган либераль ардчилсан үзэл санаатай партизан байсан юм.Түүнийг нь би мэднэ,бичсэн анхных нь нийтлэлүүд ч үүнийг гэрчилнэ.

Гэтэл,Ерөнхийлөгч болоод өөрийн мөнөөх унаган үзлээ гээгээд эхлэх шиг болоод явчихав. Яагаад ингэснийг өдий болтол би ойлгох гэж ядаж буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөөд төд удалгүй хэлсэн үгэндээ “Либераль ардчилал явуургүй” хэмээв.Ардчилсан хувьсгалаас хойшхи цаг үеийг, “завхарсан” хэмээн тодорхойлов. Ардчилсан хувьсгалаас Хятад “хожсон” мэтээр балайрав.

Ардчиллыг төрсөн цагаас нь хойш зүхэж явсан “ахмад коммунистууд”-ыг өргөмжлөх болов.Хойд Солонгос болон Венесүэлийн Чаавасын бүтээн байгуулалтын туршлагыг Монголд оруулж ирэв.Халхын голын ойгоор далимдуулан Зөвлөлтийн Монгол байсан үеийг нэхэн сануулав.

Энэ бүхнийг хараад би бүр гайхаш тасарч байлаа. Ардчилсан Баттулга алга болсоор буйд санаа зовниж суулаа.Сүүлдээ тэсгэл алдан нэг л мэдэхэд, Ерөнхийлөгч болоод төрөл арилжсан Баттулгынхаа, хамгийн хайр найргүй шүүмжлэгч болон хувирсан билээ ,миний бие.

Чөлөөт ардчиллын үзэл санаа бол миний хувьд “сахиус” минь тул өөр яалтай ч билээ. Би бол чөлөөт ардчиллыг дайсагнасан бүхэнтэй тэмцэх “өвчтэй” хүн!

Ашгүй, Х.Баттулгын унаган үзэл санаа нь Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор сэрлээ. Түүний гэр хороололд өсөж өндийхдөө олж авсан, хүндлэлийг нэхэх либераль ардчилсан үзэл нь сэрлээ.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хуралд илгээсэн түүний үг чин сэтгэлийнх нь өчил байгаасай .Хүний унаган үзэл ийм л байх ёстой!

Грекийн Афинд гараагаа авсан ардчилал явсаар,Соён гэгээрлийн эрин эхлэхүйд “Хүн бүр хүндлэл хүлээх эрхтэй!” хэмээх утгатай болон өргөжсөн байдаг. Өдгөө манай гэр хорооллынхны унаган үзэл санаа болон уламжлагджээ.

Ийм болохыг дөнгөж сая болж өнгөрсөн гэр хорооллын 4-р чуулган харуулллаа. Чуулганы төлөөлөгчид хүндлэл нэхэгсдийн бэлэг тэмдэг болгон “Жокер”-ийн баг өмсцгөөсөн.Ийнхүү тэд Францийн хувьсгалын буухиаг хүлээн авч байгаагаа зарлалаа!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 36 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 43 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 52 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 16 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 22 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 48 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 48 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top