x

Дэвшилтэт технологи эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ? 

Бид үйлдвэржилтийн 4.0 эрин үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилаагүй салбар гэж бараг л үгүй. Хиймэл оюун ухааны ачаар хүн болгон халаасандаа банктайгаа явах болсон. Тэгвэл улс орнуудын санхүү банкнаас бусад салбарт цаашид юу болох вэ?

Өнөөдрийн байдлаар нэг тэрбум гаруй хүн WeChat аппликейшнийг идэвхитэй ашиглаж байна. Технологийн тэргүүлэгч компани болох Tencent 2011 онд энэхүү гар утасны платформ хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус платформын тусламжтайгаар хэрэглэгчид мессеж илгээх, төлбөр төлөх, тоглоом тоглоод зогсохгүй мөн эрүүл мэнддээ анхаарал тавих боломжтой.

WeChat ашиглан “Эмчийн үзлэгийн цаг авах, эмнэлгийн төлбөр төлөх, жоргүй олгодог эм худалдаж авах, сhat-аар эмчээс зөвлөгөө авах” гэх мэт эрүүл мэндтэй холбоотой олон төрлийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Tencet–ийн энэхүү дижитал платформ нь өвчтнүүдэд WeChat-ийн албан ёсны хаяг нээсэн 38,000 гаруй эрүүл мэндийн мэргэжилтэнгүүдтэй шууд харилцах боломжийг олгодог байна. 

Үүнээс гадна маш олон шинэлэг үйлчилгээг Tencent компани нь эрүүл мэндийн салбарт нээж хэрэгжүүлсээр байгаа билээ. Жишээлбэл: Олон арван эрүүл мэндийн стартап бизнесүүдэд хөрөнгө оруулж байна, хиймэл оюун ухааныг ашигласан оношлогооны шийдлүүдийг хөгжүүлж байгаа эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм. 

Tencent компанийн гүйцэтгэх захирал, эмч Александр Нж нь эрүүл мэндийн салбар дах тус компанийн одоогийн байр сууринд хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан удирдагчдын нэг юм. Александр нь McKinsey-ийн Бо Чен, Моника Торелло нартай уулзаж Хятадад төдийгүй дэлхий дахинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өмнө ямар асуудал тохиолдож болох, мөн өвчтнүүдийн туршлагыг сайжруулахад технологийн компаниуд юу хийж чадах тухай ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Tencent компанийн гүйцэтгэх захирал, эмч Александр Нж

McKinsey: Та эмч мөн технологийн компанийн гүйцэтгэх захирлын хувьд эрүүл мэндийн технологийн ирээдүйн талаар маш сайн ойлголттой байгаа. 2030 онд эрүүл мэндийн салбарт тэр дундаа өвчтний хандлага, мэдлэгт ямар өөрчлөлт гарах вэ? 

Алекс Нж: Миний бодлоор өвчтний алхам бүрт технологи нөлөөлдөг гэж үздэг. 2030 онд өвчтөний түүхийн тухай мэдээллийг шаардлагатай эмч мэргэжилтэн хэрэгтэй үедээ хаанаас ч ямар нөхцөлд үзэх боломжтой, нээлттэй болно гэж би итгэдэг. Хэрэв та түргэн тусламж дуудлаа гэж бодоход түргэний эмч, хүлээж авах эмнэлэг тань таны өвчний түүх, ямар тусламж хэрэгтэй байгаа вэ зэрэг мэдээллийг таныг замдаа явж байхад аль хэдийн мэдсэн байх болно.

Энэ нь зүгээр л таны цахим өвчний түүхтэй танилцана гэсэн үг биш, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таны өвчний түүхэд анализ хийж илүү түргэн, оновчтой тусламж үзүүлэх болно. Жишээлбэл, түргэн тусламжийн үед түргэний тусламж үзүүлэгч нь тухайн өвчтөн эмийн харшилтай эсэх болон нэн яаралтай тусламж шаардлагатай нөхцөл байдалд байгаа эсэх дээр маш их анхаарал хандуулна. Хүлээж авах эмнэлэг мөн энэхүү мэдээллийг авах болно. Мөн эмнэлэг нь түргэн тусламж яг хаана явж байгаа, хэдий хугацааны дараа ирэх, түүнчлэн эмнэлэг дотор шаардлагатай эмч, сувилагч нар хаана байгаа болоод завтай байгаа эсэхийг хянаж байдаг технологитой болно. Ингэснээр эмнэлэг зөв хүмүүсийг зөв газарт дайчлах боломжтой болно.

Нөгөөтэйгүүр 2030 онд эмч өвчтний харилцаанд мөн өөрчлөлт гарах болно. Өнөөгийн технологийн дэвшил нь 1990-ээд оны үеийн эрүүл мэндийн системд компьютержсэнээс ялгаатай нь эмч нарыг өвчтнөөс холдуулж, компьютерийн дэлгэц рүү чиглүүсэн. Дижиталжилтын дараагийн эрин үе нь суурин дэд бүтцэд уягдахгүй, ингэснээр эмч нар дэлгэцтэй зууралдах шаардлагагүй болно. Ингэснээр тэдэнд өвчтнүүдтэйгээ харилцах илүү их цаг гарна. Өвчтөний түүх эмч өвчтөнтэй ярилцаж байх үед бичигдэнэ. Жишээлбэл эмч нар өвчтөнтэйгээ ярилцах явцад чухал утга санааг автоматаар технологи хүлээн авах ба мэдээлэл автоматоор цэгцлэгдэж өвчний түүхийг хурааж авах болно. Эмчийн хэв маягт тохируулсан хэл боловруулах модел нь чухал түлхүүр үгсийг түүж аваад, дараа нь цахим өвчний түүхэд оруулах мэдээллийн схемэд хэлбэржүүлэх болно. Ирээдүйд хиймэл оюун ухаан нь мэдээллийг цуглуулаад шууд хэлбэржүүлэх болно, энэ нь өнөөдрийн бидний цахим өвчний түүхээс хардаг сул үгтэй өгүүлэл биш болно гэсэн үг. 

Эмч энгийн эмийн эмчилгээ бичлээ гэж бодоход энэхүү технологи нь эмийн тунг хэтрүүлэх, багадуулах, эмийн гаж нөлөө, эм хоорондын харилцан үйлчлэл бий болохоос сэргийлэх болно. Хэрэв өвчтнийг хэвтүүлэх шаардлагатай болбол технологийн хяналт нь урсгалын менежментийг сайжруулж, өвчтүүдийг зөв тасагт зөв орон дээр хэвтүүлэх, гаргах боломжтой болгоно. Эмнэлгийн ажилтнууд аль өвчтөн хэзээ гарах боломжтой болох тал дээр илүү сайн хяналттай болсноор өвчтнүүд ор сулрахыг хүлээж коридорт хэвтэх, дамнуурган дээр хэвтэх магадлалыг бууруулна. 

Мөн энэхүү технологийн дэвшлийн ачаар хэрэв та мэс засал хийлгэх шаардлагатай болсон үед тухайн мэс заслыг тухайн орон нутгийн мэс заслын эмч хийдэггүй бол өөр байршлаас мэргэшсэн мэс засалч нар робот мэс засалч болон 5G холболтыг ашиглан мэс заслыг хийж болно. Энэхүү технологи нь эмнэлгийн 4 ханыг нурааж, эмнэлгийн нөөцийг илүү хүртээмжтэй уламжлалт аргыг эвдсэн арга болно. 

McKinsey: Энэ нь 2030 онд эмнэлгийн тусламжийн тухай гайхалтай дүр зураг байна. Гэвч энэ хаа сайгүй бий болох уу? Эсвэл зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад л байх уу?

Алекс Нж: Энэ өөрчлөлт улс орон бүрт болохгүй, харин хот хотоор байж болно. Бидний яриад байгаа 5G холбоо, робот зэрэг технологи хямдхан биш учраас эдгээр нь томоохон хотууд болоод төвүүд зэрэг санхүүгийн нөөц сайтай газруудад байх боломжтой. 

Гэхдээ миний бодлоор зарим зүйлс дэлхий даяар түгээмэл болно. Хүн бүр цахим эрүүл мэндийн бүртгэлд холбогдох боломжтой болно, мөн хиймэл оюун ухаан нь эм хоорондын харилцан үйлчлэлийг таньж анхааруулдаг болно. Хиймэл оюун ухаан нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр африкийн тосгоны ажилчдыг хамгийн сайн ажиллах аргыг тодорхойлж өгнө. Үүнийг хэрэгжүүлэхэд их хөрөнгө шаардлагагүй. Та интернетэд холбогдсон байх, улс орны түвшинд эсвэл тухайн газар нутгийн түвшинд төвлөрсөн эрүүл мэндийн цахим бүртгэлийг хуулиар зохицуулсан байх шаардлагатай.

Өвчтөний түүхийг зөв цагт зөв хүнд өгөхтэй холбоотойгоор хэвшмэл сонирхол нь саад болохгүй ч хууль эрхзүйн холбоотой энэ бүх датанд эмнэлэг хөрөнгө оруулах нь бага байдаг тул улс орон, хотууд анхаарах ёстой. 

McKinsey: Эрүүл мэндийн мэдээллийг илүү өргөн хүрээнд хуваалцдаг болоход Tencent компаний оролцоо ямар байх бэ?

Алекс Нж: Интернет холбогдолт бол Tencent-ийн чухал хэсэг юм. Бид QQ, WeChat зэрэг мессеж платформыг ашиглан хэрэглэгч-хэрэглэгийн холбоог эхлүүлсэн, дараа нь хэрэглэгч-бизнес эрхлэгчийн хоорондын холбоо руу шилжсэн. Тиймээс дараагийн холбоо бол бизнес, эрхлэгч-бизнес эрхлэгчийн хоорондын холбоо юм. Эмнэлгүүд өөрсдийн мэдээллийг өөрсдийн сервер дээр хадгалаад зогсохгүй бүс нутгийн эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд мөн оруулж, дундын давхарга үүсгэхийн тулд бид өөр өөр хотуудтай хамтран ажиллаж эхлэсэн байгаа. Үүнд Хятад улс дүүрэг-дүүрэг, хот хот гэсэн чиглэлээр хөгжүүлж байна. Австрали болон скандинавын зарим орнуудын хувьд үүнийг олон жил хэрэгжүүлж ирсэн, Хятад улсын онцлог нь үүнийг дэлгэрүүлж байгаа цар хүрээ өвөрмөц юм. 

McKinsey: Tencent Healthcare нь одоогоор Хятадын зах зээлд төвлөрсөн байна, Хятадаас гадна компаний зорилго юу вэ?

Алекс Нж: Хятадад маш олон зүйлсийг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс юун түрүүнд Хятад руу төвлөрөх нийгмийн хаиуцлагыг бид нар мэдэрч байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол орон нутгийн бизнес учраас бид бүх газарт ижил бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх боломжгүй байж магадгүй. Бидний орох дараагийн зах зээлд зөвхөн бүтээгдэхүүнээ төдийгүй, бүтээгдэхүүнийг ашиглах хэлийг ч мөн дахин хөгжүүлэх, дахин судлах хэрэгтэй болж магадгүй. Манай бүх бүтээгдэхүүнүүд хятад хэл дээр байдаг.

Мэдээжийн хэрэг 2030 онд хэлний хувьд ямар нэгэн саадгүй болно. Учир нь хэл хөрвүүлэх бүтээгдэхүүнийг боловсруулах хамгийн хялбар зүйл байх болно. Бидэнд тулгарах хамгийн том бэрхшээл бол технологийн өргөн цар хүрээ, тухайн бүс нутагт тохируулж, хослуулах нийгмийн нөхцөл байдлыг ойлгох явдал байх болно. Tencent нь хамгийн сайн эрдэмтэд болон хамгийн сайн техникийн мэргэжилтэнг татах брэнд, нөөцтэй нэр хүндтэй болно. Нөгөөтэйгүүр эмнэлгийн систем нь өвчтөнд илүү ойр, тусламжийг хэрхэн хүргэхийг ойлгох ёстой. Бид нарт техникийн мэдлэг байна, гэвч бид нар тухайн орон нутгийн онцлог, зан заншлыг мэдэрч ялгах тал дээр дутмаг байгаа. Манай загвар нь дэлхий даяар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай байх магадлалтай.

McKinsey: Хэзээ энэ шинэ технологи амьдрал дээр бодитой болох вэ? Энэ өөрчлөлттэй холбоотой эмч нарт ямар өөрчлөлт гарах вэ?

Алекс Нж: Шударгаар хэлэхэд ирээдүйд эмч нар, анагаахын оюутнууд өвчтөнтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн ойлгох тал дээр дахин суурь чадварт суралцах байдал руу эргэн орно. Өвчтөнтэйгээ хэрхэн харьцах, харилцан ойлголцох, энэрэнгүй байх гэх мэт. Бид өвчин, түүний эмгэг жам дээр хэт төвлөрөөд харин өвчтөний эдгэрэлтийн байдалд нөлөөлөх нийгмийн байдал, гэр бүлийн бүлийн нөлөө зэрэг дээр төдийлөн анхаардаггүй. Технологийн чаддагаас илүүтэйгээр хүний хийж чадах зүйлс олон байдаг. Зөвхөн эрүүл мэндэд төвлөрсөн биш, эрүүл мэндийн хамгаалах “халамжлан анхаарах” дээр төвлөрсөн анагаахын сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт хэрэгтэй болжээ.

Орчуулсан Э.Оюунпүрэв

Хянасан Н.Сувд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 5 цаг 30 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 5 цаг 32 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 5 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 33 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 6 цаг 43 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 6 цаг 59 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 7 цаг 59 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 8 цаг 29 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 9 цаг 0 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 9 цаг 15 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 10 цаг 51 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 11 цаг 2 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 11 цаг 7 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 11 цаг 12 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 11 цаг 20 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 12 цаг 26 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 12 цаг 44 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 13 цаг 9 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 13 цаг 26 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top