x

Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов

Казахстаны боксчин Геннадий Головкин Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Ням гаригт Ром хотноо болсон тус холбооны их хурлын үеэр ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болоход Г.Головкин цорын ганц нэр дэвшигч байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сараас хойш World Boxing-ийн ерөнхийлөгчөөр ажилласан Нидерландын иргэн Борис ван дер Ворстын оронд тус холбоог удирдах юм.

Өдгөө 43 настай Головкин мэргэжлийн боксын рингэнд 42 ялалт байгуулж, хоёр удаа ялагдаж, нэг удаа тэнцжээ. Боксчны замналдаа тэрбээр Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын холбоо /WBA/ болон Олон улсын боксын байгууллагын /IBO/ аваргын бүсийн эзэн болж байв. 2022 оны есдүгээр сард хоёрдахь дунд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөөх сүүлчийн тулаанаа хийж, Мексикийн тамирчин Саул Алварест ялагджээ.  

2004 оны Афины Олимпын наадмын мөнгөн медальт тэрбээр 2024 оны хоёрдугаар сард Казахстаны Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Мөн оны есдүгээр сард World Boxing-ийн Олимпын комиссыг удирдахаар томилогдож, 2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын хөтөлбөрт боксыг оруулах асуудлыг хариуцах болжээ.

Энэ оны хоёрдугаар сард Олон улсын Олимпын хорооноос Дэлхийн боксын холбоог “дэлхийн хэмжээнд боксын спортыг удирдах олон улсын байгууллага мөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2028 оны Олимпын наадмын хөтөлбөрт уг холбооны ивээл дор боксын спортыг оруулахаар шийдвэрлэсэн байна.   

РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top