x

Жинхэнэ бизнесмэнүүд жокердуулахаа больж, тэмцэх хэрэгтэй!

“Голомт” банкны захирал асан Ө.Ганзоригийн “Топ бизнесмэнүүдийг бүгдийг нь луйварчин болгосон” хэмээх гарчиг бүхий ярилцлага News.mn сайтад гарчээ. Энэ ярилцлага дээр “Монголын топ 100 бизнесмэнүүдээс шоронгийн хаалга татаагүй хүн үлдэв үү?” асуугаад, бизнесийнхнийг дарамталдаг “систем бий болчихсон” хэмээн эргээд хариулж байна.

Ө.Ганзоригийн, систем буюу монголчилбол тогтолцоо бий болчихсон гэж мэдэгдэж байгаа нь харин ч зөөлрүүлсэн өнгө аястай байна. Зүй нь Монголын төр, баялаг үйлдвэрлэгч бизнесүүдээ рэкетлэн дээрэмдэгч төр болсон гэдгийг улаан цайм хэлэх ёстой. Бүр тэгж ярих юм бол, нэг хэсэг бизнесүүд нь нөгөө хэсэг бизнесүүдээ рэкетлэн дээрэмдэх зорилгоор ийм төрийг бий болгочихсон гаж явдлыг илчлэн хэлэх ёстой.

Манай Ерөнхийлөгч, уг нь топ 100 бизнесийн тоонд багтана. Бүр 30 гэр бүлийн нэг билээ. Монголд капитализм байгуулах ажлыг манлайлж явахдаа төрийн дарамтанд халаглаж явсан нэгэн. Харин өнөөдөр тэр, Зөвлөлт маягийн Монголыг сэргээхээр чардайхдаа шүүх, прокурорыг хатган бизнес ,хөрөнгө оруулалтыг зад дарамталж явна.

Манай Ерөнхий сайд Хүрэлсүх кэш орлогоороо 30 гэр бүлийг ч манлайлахуйц бизнесмэн хүн. Нэг хэсэг улстөрийг орхиод бизнес хийхээр яваад өгсөн. Өнөөдөр эргэж ирээд бизнес хийх эрх эрх чөлөө, хувийн өмчинд, шүүхийн бус журмаар халдах, улс төрийн эрх мэдлээр далайлган шүүх, хүч түрэн хураахын үлгэр жишээг үзүүлж өгч байна. Хувийн хэвшлийхнийг хуулиар шүүхгүй, улстөрөөр шүүж байна. Мэдээж хууль ёсыг элдвээр зөрчиж бултсан зарим нэг мунхаг бизнесмэнүүд олз болж “аманд нь ороод өгөлгүй” хаачихав! 

УИХ, Засгийн газрын гишүүдийн бараг 90 хувь нь бизнесмэнүүд. Тэдний ярьдаг гол бодлого нь топ хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгө ба гэрээг хэрхэн хураах тухай л сэдэв болсон аж.

Ц.Даваасүрэн сайд, Х.Болорчулуун гишүүд шударга хүмүүс огт биш. Ардаа ил далд олон бизнестэй хүмүүс. Зүгээр л шударгын нэр барьж тоглож байгаа бусдад атаархагч, байдаг л атгаг хүмүүс.

Өөрсдийнх нь өмч хөрөнгө, бизнес рүү халдвал харин ч буу шийдэм барьж байдгаараа арзалзах шазруун хүмүүс. Тэгсэн атлаа 90 оны өмч хувьчлалыг буцаах хэрэгтэй энэ тэр гэж “коммунист маягаар хуцна”!

Хувийн бизнес, хувийн өмчтэй атлаа бусдын хөрөнгийг хураахыг уриалж байгаа этгээдүүд бол огтоос жинхэнэ коммунист биш, хамгийн цайрчихсан атаархуу атгаг хүмүүс байдаг юм. Тэдний Ленин багш нь ингэж хэлсэн. Ингэж хэлээд зогсохгүй, тэр атаархуу занг нь коммунист хувьсгалд ашиглах хэрэгтэй! хэмээн сургасан байдаг.

Би л хувьдаа Даваасүрэн, Болорчулуун нарын зорьсон хэрэг бүтээсэй гэж боддог юм. Тэгээд долларын ханш 100.000 төгрөг болохын цагт уг хэргийг үйлдсэн жинхэнэ эзэд хэн байсан нь тодорхой бөгөөд тэднийг уурсаж хилэгнэсэн олон түмэн “хөлөөр нь дүүжлэх” болно! Энэ бол хаашаа ч зугатах аргагүй хувь тавилан. 

Өнөөдөр венесүэлчүүд үхчихсэн Уго Чааваасд уур хилэнгээ гарган хөшөөг нь сүйтгэж байна. Популизм ямар аюултайг венесүэлчүүд яс махандаа хүртэл ойлгосон нь энэ!

Тийм ээ, Монголын бизнесмэнүүд хоёр хуваагдсан!

Нэг хэсэг нь баялаг бүтээж, төсвийн болон үндэсний орлогыг нэмэгдүүлж, олон зуун мянган хүнийг ажлын байр хийгээд мөнгөн орлогыг хангаж байна. Тэд маш хүнд ачаа үүрч яваа!

”Номин”-гийн сүлжээ шиг аврага том байгууламжийг, сар бүрийнх нь хэдэн арван тэрбум төгрөгийн зардалыг даагаад олон мянган ажилтантай нь аваад явна гэдэг бол хэр баргийн хүний хийж чадах ажил биш. Бас “Таван Богд”-ыг Баатарсайхан шиг л уйгагүй хөдөлмөрч хүн л авч явж чадна.

Гэтэл нөгөө хэсэг нь төрд оччихсон Монголын төрийг, баялаг бүтээгчдийг рэкетлэн дээрэмддэг инститүц болгон хувиргаж байна.

Улстөрч-бизнесмэнүүд төрөөр дамжуулан хэрхэн баялаг бүтээгч-бизнесмэнүүдээ дээрэмдэж буйг, улсын төсвийн хөрөнгийг УИХ-ын гишүүдэд хуваарилан идэж байгаа байдал, тендерүүд, төсвийн хөрөнгөөр бүрддэг ЖДҮ, Тариалан дэмжих сан зэрэг олон сангуудын хөрөнгийг гишүүд, сайд нар хувьдаа завшсан явдал, уул уурхайн ордуудыг булааж авсан цуврал үйл ажиллагаа зэргүүд харуулна. 

Бүр элэг барин, баялаг бүтээгч бизнесүүдээс хурааж авсан татвараас нь бүрдэх мөнөөх сангуудаасаа шаасан бага хүүтэй мөнгийг эргээд баялаг бүтээгчдэд өндөр хүүгээр зээлчихэж байгаа юм даа! Гэтэл инээдэмтэй нь баялаг бүтээгч-бизнесмэнүүд “мөнгө олдлоо!” гээд баярлачихсан гүйдэг байгаа?! Өөрийнх нь мөнгийг өөрт нь эргүүлээд өндөр хүүтэй зээлж байхад шүү дээ!

Улстөрч-бизнесмэнүүд нь баялаг бүтээгч-бизнесмэнүүдээ Жокер шиг л дорд үзээд байгаа юм. Алхам бүрт нь яаж дээрэлхэн дорд үзэж байгааг Ө.Ганзориг бас дутуу хэлнэ билээ. Татвар, шимтгэлээр зогсохгүй шүү дээ! Авилгаар, улстөрийн хандиваар, шүүхээр, АТГ-ээр, прокуророор, цагдаагаар гээд төрийн бүх хэрэгслийг ашиглан рекетлэнэ.

Улстөрч бизнесмэнүүд баялаг бүтээгч бизнесмэнүүдийнхээ хандиваар сонгуульд ялдаг. Тэгээд, эрх мэдлээ авмагцаа эргээд “нүүр рүү шаана”. Яг, эрхэм Томас Уэйн Жокерийн нүүр рүү шааж байгаа юм шиг.

Манай баялаг бүтээгч капиталистууд улс төрийхөнд жокердуулсаар байгаад эгээ л тэжээвэр амьтан шиг болсон. Эрх мэдэлтнүүдийг харахаараа “сүүлээ шарвагануулан” гүйх нь өрөвдмөөр. Өрөвдсөөр байгаад сүүлийн үед бүр огиудас хүрэм харагдах боллоо.

Яалаа гэж шарваганаад байгаа юм бэ? Баялаг бүтээгч-бизнесмэнүүд л Монголын эдийн засгийн сүйрлээс аварсан гавъяатай хүмүүс шүү дээ!

1989-1991 оны үед Монгол Улсын үндэсний худалдан авах чадварын хэмжээ ДНБ-тэй харьцуулахад -61.7 хувьд хүрсэн нь орчин цагийн дэлхийн түүхэнд байгаагүй шок уналт байсан. Энэ сүйрлээс хувийн хэвшил л авч гарсан. Авч гараад зогсохгүй, тэд нэг хүнд ноогдох ДНБ нь 300 гаруйхан доллартай тэнцэж байсан улсыг босгож 4000 орчим доллартай тэнцүүлсэн. Өдгөө ч баялаг бүтээсээр байгаа.

Баялаг бүтээгээд зогсохгүй нийгмийн гамшигийг ч арилгахад хувь нэмрээ оруулсаар байна. Жишээ нь гэхэд л Энержи Ресүрс, Кока-кола Монголиа компаниудын хүчээр нийслэл утааны гамшигаасаа салж байна.

Хэрэвзээ өнөөдөр баялаг бүтээгч бизнесмэнүүд, Жон Галт, Хэнк Реарден нар шиг ажлаа хаявал энэ улс орон сүйрнэ. Тэд ийм жинтэй атлаа улстөрчдийн өмнө царай алдаад гүйгээд байгаа юм шүү дээ?!

Монголын баялаг бүтээгч ихэнх бизнесмэнүүд харанхуй, түүх болоод нийгмийн хөгжлийн тухай мэдлэг боловсрол үнэхээр тааруухан учраас л мунхаг арчаагүй байдаг бололтой. 

Амиа бодож айгаад хувийн өмч, бизнесээ хамгаалж болно хэмээн баялаг бүтээгч капиталистууд түүхийн турш эндүүрсэн байдаг юм. Гэтэл айх тусам нь, амин хувиа бодох тусам нь улстөрчид даварч, баялаг бүтээгчдийг Жокер мэт болгон элэглэн дээрэлхсээр нэг бол бизнес ба өмчийг нь хурааж нийгэмчилнэ, эс бөгөөс булаан авч дахин хуваарилдаг зүй тогтолтой. Хулчийснаар бизнесээ авардаггүй, алддаг!

Оросын түүх энэ явдлыг их тод харуулсан түүх юм. Ленин, Сталин нар оросын капиталистуудын өмчийг хураан авч баялаг бүтээгчдийг “ангийнх нь хувьд устгасан” юм. Харин Путиний үед; Ходорковский нарын бизнесмэнүүдийг баривчлан хорьж дарамтлах замаар компанийг нь булаан авч, өөрийнхөндөө дахин хуваарилсан. Монголд орж ирээд байгаа путинизмын гол аюул энэ билээ! 

Манай капиталистууд мэдлэг дутуугаас гадна ядахдаа нийгмийн хариуцлагаа зөнгөөрөө ухаарчихаж чаддаггүй нь гайтай. Нийгмийн хариуцлага гэдэг нь буяны хандив, улс төрийн хандив төдий биш юм. Баялаг бүтээгчдийн нийгмийн хариуцлага бол капитализмын халдашгүй байдлыг хамгаалах явдал. Тэр тусмаа манайх шиг социалист нийгмийг халаад удаагүй байгаа орны хувьд энэ нь бүр ч онцгой хариуцлагатай,цар хүрээтэй ажил. Цэнгүүн, Сосорбарам нар цөөхүүлээ энэ ажлыг барахгүй шүү дээ!

Бизнесмэнүүд, хувийн хэвшлийнхэн, капиталистууд нар социалист нийгэмд Жокер мэт байсан хүмүүс. Тэднийг нийгэм тэр чигтээ, хаа явсан газар нь мөрдөн мөшгиж ад үзнэ, шоронд хийнэ, ална, доромжилно, дээрэлхэнэ, зодно, өмчийг нь хурааж нийгэмчилнэ, илүүчилсэн эд хөрөнгийг нь хүртэл олж булаана.

Социализмд бизнесмэнүүдийг “ангийх нь хувьд устгах” ганцхан зорилготой төр оршин тогтнож байсан юм. Тэр төрд бизнесмэнүүд жокердуулсаар эцэст нь Дэнжийн мянгын зах дээрхи буланд шахагдан үлдсэн ажгуу.

Баялаг бүтээгчдээ ангийнх нь хувьд устгасны гайгаа новшийн коммунистууд дангаараа амссангүй, Монголын эдийн засгийг сүйрүүлж, ард түмнийг тэр чигт нь үгээгүй хоосон болгосон билээ. 90 онд хоосон лангуутай, харанхуй сумын төвтэй үлдсэн, улс минь!

Зөвлөлт Холбоот Улс гэгдэх тэжээгчээ алдаж гуйлагчин болсон улсыг маань Монголын баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид өдий зэрэгт хүргэн өөд нь татсан.

Харамсалтай нь өнөө хир нь социалист софтверээсээ хагацаж чадаагүй олон түмэн, нийгмийн баялаг бүтээхэд оролцсон хувь нэмрээрээ хөрөнгөжиж чинээлэг болсон иргэдээ Жокер мэт нүд үзүүрлэн, дорд үзэх ангийн үзлээсээ салахгүй байна!

Энэ олон түмэн дээр улстөрч-бизнесмэнүүд тоглон баялаг бүтээгчдээ рэкетлэн дээрэмддэг төрийг “урлан бүтээчихлээ”. Мөнгө их олдог иргэдээ дээрэмддэг төр бий болсон.

Сүүлийн үед эрх мэдэлтнүүд цадиггүй баяжиж, баялаг бүтээгчид мөнгөний эрэлд хатдаг болсон явдал үүнийг нотлоно. Улстөрчид баяжиж, капиталистууд зээлээ төлөх гэж аргаа барж байна. Цаашдаа энэ байдал гүнзгийрвээс баялаг бүтээгчид модоо барина. Монголын эдийн засаг сүйрнэ.

Эдийн засаг баялаг бүтээгчдээсээ хамаардаг болохыг социализмын дампуурал монголчуудад харуулсан. Улс орноо социализмын туршилт шиг ахиж сүйрүүлмээргүй байна. Тэгэхээр бидэнд баялаг бүтээгч капиталистууд маань амин чухал хэрэгтэй!

Хүмүүсийн бүтээсэн баялгийг дээрэмдэн баяжиж байгаа улстөрч бизнесмэн-олигархуудын эсрэг, баялаг бүтээгч-капиталистууд босон тэмцээд даварсан олигархуудыг устгах цаг болсон. Капиталистуудад эрх чөлөөнөөс өөр алдах юм байхгүй. Айх л юм бол хийсэн бүтээсэн бүхнийг нь монголын путинчууд булааж л таараа!

Тийм учраас жинхэнэ бизнесмэнүүд-капиталистууд жокердуулахаа больж, тэмцэх хэрэгтэй! 

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 21 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 28 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 21 цаг 38 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 22 цаг 1 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 7 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 34 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 33 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 23 цаг 57 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top