x

Эцэг эхчүүдийн 16 хувь нь хүүхдийнхээ интернэт хэрэглээнд огт хяналт тавьдаггүй

Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг зохион байгууллаа.

Форумд "Хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал", "Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, боломжууд", "Холбогдох талуудын оролцоо" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг, эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулан судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 92 хувь нь интернет хэрэглэдэг, 85 хувь нь интернет хэрэглээг бие даан эсвэл найз, нөхдөөсөө сурсан хэмээн хариулсан байна.

Хүүхдүүд фэйсбүүк, youtube, instagram-ыг хамгийн түгээмэл ашигладаг байна. Хүүхдүүдийн интернет хэрэглээ нэмэгдэхийн хэрээр "цахим дарамт" мөн нэмэгдсээр байгаа тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас танилцууллаа.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирдэг цахим дарамтын талаарх дуудлага 2015 оноос хойш тогтмол өссөөр байгаа гэнэ. Тиймээс хүүхдэд интернетийн зохистой, зөв хэрэглээг бий болгохын тулд гэр бүл, хүүхэд, багш гэсэн хүрээнд хяналт тавих, зөвлөн туслах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй хэмээн үзсэн байна.

Харамсалтай нь 2018 оны судалгаагаар эцэг, эхчүүдийн 41 хувь хүүхдийнхээ ямар сайтад зочилсныг мэдэхгүй бөгөөд 42 хувь нь интернет хэрэглэх цаг, агуулгад заримдаа хяналт тавьдаг, 16 хувь нь огт хяналт тавьдаггүй хэмээн хариулжээ.

Мөн эцэг, эхчүүдийн 64 хувьд шүүлтүүрийн программ хангамжийн талаар мэдээлэл байхгүй хэмээн хариулсан бол 30 хувь нь сонсож байсан, дөнгөж 6 хувь нь ийм төрлийн программ хэрэглэдэг гэсэн байна.

"ХОХИРОГЧДЫН 53 ХУВЬ НЬ10 БОЛОН ТҮҮНЭЭС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА"
"Internet Watch Foundation" буюу IWF нь Их Британид бүртгэлтэй ашгийн бус байгууллага бөгөөд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглаж байгаа тохиолдлыг харуулсан зураг агуулгын талаар мэдээллийг иргэдээс хүлээн авч, хууль бус агуулгыг интернет орчноос устгах ажлыг зохион байгуулдаг байна.
Иргэд тус байгууллагад мэдээлэл өгөхдөө өөрийн нэрийг нууцалж эсвэл ил тод мэдэгдэж болох бөгөөд иргэний мэдээллийг үнэн эсэхийг мэргэжлийн экспертүүд нягталж, хууль бус агуулгыг устгах, түүнийг түгээж буй хаягийг хаалгах арга хэмжээ авахуулдаг ажээ. Түүнчлэн гэмт хэрэгтнийг олж илрүүлэх чиглэлд цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг байна.

IWF-ийн олон улс хариуцсан менежер Валентина Пикко Илтгэгч Валентина Пикко хэлэхдээ "Манай сан 1996 онд байгуулагдсан. Тухайн үед интернет орчинд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглаж байгаа агуулгыг багтаасан нийт мэдээллийн 18 хувийг Их Британиас оруулдаг байсан учраас манайх шиг байгууллагын хэрэгцээ шаардлага үнэхээр байсан юм. Харин одоо интернет дэх дээр дурдсан агуулгын 0.2 хувийг л Их Британиас нийтэлж байна. Энэ нь тухайн агуулгыг оруулдаг байсан этгээдүүд байршлаа сольсон, зарим нь мэдээлэл ихтэйгээс үүдэн тийм агуулга оруулахаа больсонтой холбоотой гэж харж байгаа" гэв.

IWF нь 2018 онд иргэдээс нийт 230 мянган мэдээлэл хүлээн авснаас 105 мянга нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, тухайн агуулга, зургийг устгасан. Гэмт хэргийн хохирогчдын 53 хувь нь 10 болон түүнээс доош насны хүүхдүүд байгаа нь санаа зовоох асуудал болоод байгаа аж.

Монгол Улсын иргэдийн хувьд  Харилцаа холбооны зохицуулах хорооны вэб хуудсаар дамжин IWF-т хандаж энэ талаарх мэдээллийг тус байгууллагад өгөх боломжтой. Одоогийн байдлаар 26 улс IWF-тэй ижил порталтай болсон бөгөөд Монгол Улс 27 дахь нь болох боломжтой гэв. Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд IWF-н үйл ажиллагааг дэмжиж, эерэг хандлагатай байдгийг тэр мөн хэлэв.

 

“Цахим орчны хүүхэд хамгаалал” форумд Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид, Контент агрегатор, Дата хостинг, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар оролцож байна.

Эдгээр байгууллагын төлөөллүүд цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд, залуучуудыг хамгаалах хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид энэ чиглэлээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэн ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 4 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 20 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 24 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 30 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 34 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 48 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 53 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 38 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 57 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 16 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 18 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 5 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 30 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 44 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 47 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 49 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 8 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 53 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 54 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top