Спорт

Хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчид
Гарет Саутгейт одоо Европын аваргын тэмцээний хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч. Английн шигшээг дасгалжуулж байгаа 53 настай энэ хүний жилийн цалин нь 5,9 сая евро.
2024-09-06

“Парис-2024”: Өнөөдөр Л.Туруунаа барилдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.
2024-09-06

The MongolZ баг "ESL Pro League Season 20" тэмцээний эхний хожлоо авлаа
Нийт 32 баг 750 мянган ам.долларын төлөө өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас ATOX Esports, The MongolZ оролцож байгаа юм. Тэмцээний С хэсэгт хуваарилагдсан ATOX Esports эхний тоглолтоо энэ сарын 11-нд Team Vitality багийн эсрэг хийнэ.
2024-09-06

Альпийн нурууны 82 оргилд 19 хоногийн дотор авирчээ
К.Жорнет уулын спорт, авиралт, уулын жимийн гүйлт, дугуйн спортыг хослуулан өөрийн хүчээр дээрх амжилтад хүрч чаджээ. Явах маршрутаа 16 үе шат болгон хуваасан тэрбээр зарим өдөрт 20 цаг аялж, дөрөв, тавхан цаг л амраад дахин аяллаа эхлүүлж байсан гэнэ.
2024-09-05

ПАРИС-2024: Өнөөдөр пара жүдо эхэлнэ
Паралимпын найм дахь өдрөө үргэжилж, Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.
2024-09-05

Паралимп: Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа
“Парис-2024” зуны XVII Паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын Үндэсний шигшээ баг амжилттай оролцож, манай баг дөрөвдүгээр байрт жагсжээ. Үндэсний шигшээ баг дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн.
2024-09-05

Месси, Роналду хоёр “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөхгүй
Роналдугийн хувьд хоёр жил дараалан уг шагналын төлөө өрсөлдөхгүй байгаа юм. Өмнө нь 2004 оноос хойш тэрбээр горилогчдын жагсаалтад байнга багтаж байсан бөгөөд 2008, 2013, 2014, 2016, 2017 онуудад “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байсан билээ. Харин Месси уг шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 онуудад нийт 8 удаа хүртсэнээс гадна 2006-2021 он ба 2023 онд өрсөлдөгчдийн жагсаалтад тогтмол бичигдэж байв.
2024-09-05

“Алдартны гараа” сумо бөхийн тэмцээн Увс аймагт болно
Увс аймгийн Баруунтуруун суманд мэргэжлийн сүмо бөхийн Маэгаширагийн нэгд эрэмлэгдэн Токүсэгава нэртэйгээр барилдаж байсан сүмоч, аймгийн арслан Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах “Алдартны гараа” тэмцээн энэ сарын 14-15-нд болно.
2024-09-05

Украин, Гүржийн хаалгачид Л.Яшины шагналд өрсөлдөнө
Шагнал горилогчдын жагсаалтад багтсан 10 шилдэг хаалгачийг нэрлэвэл: Диогу Кошта (Португал, "Порту"), Жанлуижи Доннарумма (Итали, "ПСЖ"), Грегор Кобель (Швейцар, "Боруссия", Дортмунд), Андрей Лунин (Украин, "Реал", Мадрид), Майк Меньян (Франц, "Милан"), Георгий Мамардашвили (Гүрж; "Валенсия"), Эмилиано Мартинес (Аргентин; "Астон Вилла"), Унаи Симон (Испани, "Атлетик", Бильбао) Ян Зоммер (Швейцар, "Интер"), Ронвен Уильямс (ӨАБНУ, "Мамелоди Сандаунс") нар юм.
2024-09-05

Оросын хөнгөн атлетикчийн эрхийг 10 жилээр хасжээ
Лондоны Олимпын 1500 м-ийн зайн гүйлтэд тэрбээр дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд Туркийн тамирчид сэргээш хэрэглэсний улмаас медалиа хураалгаснаар мөнгөн медаль хүртсэн юм. Харин САS-ын өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу мөнгөн медалийг Этиопийн Абеба Арегави, хүрэл медалийг АНУ-ын Шеннон Роубери нар хүртэхээр болж байна.
2024-09-04

ТХЭКВОНДО-гийн өдөр: БАЯРЫН ТҮҮХ
Есдүгээр сарын 4-нд дэлхийн олон орнуудад тэмцээн, мастер сургуулилалт зэргийн арга хэмжээ явагдана Мөн тхэквондогийн олон секцүүдэд хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд нээлттэй хаалга зохион байгуулан уг урлаг спорттой танилцуулдаг.
2024-09-04

“Парис-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана
Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө.
2024-09-04

Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр цэц мэргэнээ сорино
Тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр цэц сорино. Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь.
2024-09-03

Хөл бөмбөг дэх хувьсгал буюу хуучин тивийн шинэчлэгдсэн лиг
Клубүүдийн хооронд явагддаг хамгийн сонирхолтой тэмцээн болох Европын Аваргуудын Лигийн тэмцээний зохион байгуулалтын хэлбэр /формат/ сүүлийн 33 жилд анх удаагаа шинэчлэгдлээ.
2024-09-03

Алдартай трансжендер тамирчин Паралимпын финалд шалгарч чадсангүй
Харааны бэрхшээлтэй тамирчдын T12 ангиллын тэмцээнд оролцсон тэрбээр хагас шигшээ гүйлтэд 57,58 секундийн амжилтаар 6 дугаар байрт шалгарсан бол эхний дөрвөн байрт орсон гүйгчид финалд шалгарчээ.
2024-09-03

Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож, анхны эмэгтэй аварга болсон Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.
2024-09-03

ОУХМ Ц.Баттулга Паралимпаас мөнгөн медаль хүртлээ
Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.
2024-09-02

Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ
Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны Гульхан Шинггисханыг цэвэр, наймд дэлхийн чансааг тэргүүлэгч Германы Шарлотти Ниттесхеймийг вазаригаар, шөвгийн дөрөвт, Польшийн Барбара Тваровскаг ялснаар финалд шалгарчээ. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын жүдоч Клариси Рибейрод ялагджээ. Түүний хувьд он гарснаас хойш европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.
2024-08-30

Пауэрлифтингийн ДАШТ-аас алт, мөнгөн медаль зэрэг хүртсэн анхны Монгол тамирчин M.Балжинням боллоо
2024 оны Пауэрлифтинг Өсвөр, Залуучуудын ДАШТ-ээс “SBD Strength” клубийн тамирчин, спортын мастер M.Балжинням -74 кг-ийн төрөлд 207.5 кг шахаж, аваргын алтан медалийн тавцан дээр зогслоо. Түүгээр ч зогсохгүй, суулт 255 кг IV байр, таталт 250 кг IV байранд шалгарч, нийлбэр дүнгээр 712.5 кг өргөж, давхар мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрээр ийнхүү Монголын Пауэрлифтингийн спортын түүхэнд залуучуудын Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээж буй нь энэ.
2024-08-30

У.Сүрэнжав Паралимпаас алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, Монголын тамирчдаас таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртлээ.
2024-08-30
