x

ОУХМ Ц.Баттулга Паралимпаас мөнгөн медаль хүртлээ

Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга /2024.09.01/ мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.

“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Одоогийн байдлаар, Монголын баг 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тус наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтай 29 дүгээр байрт бичигдэж байна.

Хүснэгтийг Хятадын баг 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Бразил, Франц, Австрали, Нидерланд, Итали, Узбекистан, Швейцарь тэргүүтэй улсууд удаалжээ.

Монголын тамирчид:

Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,

Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,

Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,

Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,

Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,

Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,

Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,

Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,

Пара байт харваа Д.Сэлэнгээ,

Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,

Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,

Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав.

 Гэрэл зургийг Ж.Адилбиш

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 1 цаг 3 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 1 цаг 19 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 1 цаг 48 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 2 цаг 42 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 23 цаг 17 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top