x

Альпийн нурууны 82 оргилд 19 хоногийн дотор авирчээ

Испанийн уулчин Килиан Жорнет Альпийн нурууны 4000 м-ээс дээш өндөртэй 82 оргилд бүгдэд нь амжилттай авирчээ. Тэрбээр энэхүү гайхалтай амжилтыг тогтооход ердөө 19 хоногийн хугацаа зарцуулсан байна.

К.Жорнет уулын спорт, авиралт, уулын жимийн гүйлт, дугуйн спортыг хослуулан өөрийн хүчээр дээрх амжилтад хүрч чаджээ. Явах  маршрутаа 16 үе шат болгон хуваасан тэрбээр зарим өдөрт 20 цаг аялж, дөрөв, тавхан цаг л амраад дахин аяллаа эхлүүлж байсан гэнэ.

Өдгөө 36 настай Жорнет 267 цагийн хугацаанд 1207 км замыг туулж, 19 хоногийн хугацаанд 75 344 м-ийн өндөрт гарсан байна.

“Энэ бол оюун санаа, бие бялдар, ур чадварын хувьд миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байсан нь эргэлзээгүй, гэхдээ хамгийн сайхан нь ч байж магадгүй. Одоогоор өөрт төрсөн бүх сэтгэл хөдлөлөө нэгтгэн дүгнэхэд хэцүү байгаа ч энэ бол амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй аялал байлаа” гэж тэрбээр олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ.

“fastestknowntime.com” цахим хуудсанд мэдээлснээр, өмнөх дээд амжилтыг 2015 онд Швейцарын уулчин Ули Штек тогтоож байжээ. Түүний хувьд энэ амжилтыг тогтоохын тулд 62 хоног зарцуулж байсан бол К.Жорнет энэ хугацааны гуравны нэг хүрэхгүй хугацаанд оргилуудад гарсан байна. Өмнө нь Маттерхорн, Монблан ууланд хамгийн богино хугацаанд авирч, бууж байсан К.Жорнетийн хувьд энэ бол түүний эзэмшиж буй цорын ганц дээд амжилт биш юм гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Испанийн уулын гүйгч тэрбээр 19 хоногийн аяллаа Швейцарын Энгандиний хөндийгөөс эхлүүлж, Альпийн нурууны хамгийн зүүн талын 4000 м-ээс дээш өндөр оргил болох Пиц Бернинад /4048 метр/ авирсан байна.

Аяллын туршид К.Жорнет ихэвчлэн ганц литр ус биедээ авч явдаг байсан бөгөөд замдаа таарсан зочид буудлуудаас савласан ус худалдаж авдаг байжээ. “Эль Паис” сонинд бичсэнээр, орой бүр түүнийг хоёр машин угтан авч, нэг цаг хагасын турш хооллодог байсан гэнэ.

Нэгэн гайхалтай өдөр К.Жорнет Монблан /4808 м/, Гранд-Жорас /4208 м/ зэрэг 4000 м-ээс дээш өндөр бүхий 16 оргилд авирчээ. Улмаар Дом /4015 м/, Барр дез Экрен /4102 м/ гэсэн сүүлийн хоёр оргилд амжилттай гарснаар “Alpine Connections project” төсөл амжилттай дууссан байна.

Есдүгээр сарын 1-ний шөнө дундын үед бүх оргилд гарсныхаа дараа бааздаа буцаж ирсэн К.Жорнет болон түүний багийнхан гэртээ харихаасаа өмнө пицца идэж баяраа тэмдэглэжээ. “Одоо жаахан амрах цаг боллоо!” гэж К.Жорнет олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 21 цаг 8 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 21 цаг 58 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 22 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 22 цаг 6 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 22 цаг 8 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 22 цаг 9 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 23 цаг 44 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 23 цаг 48 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 23 цаг 50 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 23 цаг 51 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 23 цаг 53 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? Өчигдөр 12 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү Өчигдөр 12 цаг 02 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top