x

Месси, Роналду хоёр “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөхгүй

“Алтан бөмбөг” шагналыг 8 удаа хүртэж байсан Лионел Месси, 5 удаа хүртсэн Португалын Криштиану Роналду нарын нэрс энэ удаад уг шагналд өрсөлдөгчдийн жагсаалтад багтаагүй байна.

Лхагва гарагт France Football сэтгүүлээс “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөж буй 30 хөлбөмбөгчний нэрсийг зарлахад 2003 оноос хойш анх удаагаа Месси, Роналду хоёрын нэрс байсангүй.

Роналдугийн хувьд хоёр жил дараалан уг шагналын төлөө өрсөлдөхгүй байгаа юм. Өмнө нь 2004 оноос хойш тэрбээр горилогчдын жагсаалтад байнга багтаж байсан бөгөөд 2008, 2013, 2014, 2016, 2017 онуудад “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байсан билээ. Харин Месси уг шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 онуудад нийт 8 удаа хүртсэнээс гадна 2006-2021 он ба 2023 онд өрсөлдөгчдийн жагсаалтад тогтмол бичигдэж байв.  

“Алтан бөмбөг” шагналыг анх 1956 онд France Football сэтгүүл санаачилсан бөгөөд спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Европын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулж байв. 2010 онд тус сэтгүүл ФИФА-тай хамтран “Алтан бөмбөг” ба “ФИФА-гийн оны шилдэг тоглогч” гэсэн хоёр шагналыг нэгтгэж, багуудын ахлагч нар ба шигшээ багуудын дасгалжуулагчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр шилдэг хөлбөмбөгчинд олгох болжээ.

Харин 2016 оны 9 дүгээр сараас France Football сэтгүүл ФИФА-тай хамтрахаа больж, оны шилдэг тоглогчийг анхны зарчмаар тодруулах болсон юм. Ингээд 2024 оноос эхлэн Европын хөл бөмбөгийн холбоотой  /УЕФА/ хамтран уг шагналыг олгож байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 21 цаг 3 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 21 цаг 52 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 22 цаг 0 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 22 цаг 1 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 22 цаг 2 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 22 цаг 4 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 23 цаг 38 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 23 цаг 43 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 23 цаг 44 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 23 цаг 46 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 23 цаг 47 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? Өчигдөр 12 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү Өчигдөр 12 цаг 02 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top