Нийгэм

Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт шинэ явган хүний гарц нэмэхээр судалж байна
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монголын хүүхдүүдийн ордны баруун хойд уулзварыг Скайтелын уулзвартай холбосон явган хүний гарц нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
2025-10-22

Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.
2025-10-22

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай байна
Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авахаар боллоо.
2025-10-22

Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулав
Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
2025-10-22

1008 айлын орон сууцнаас 756 айлд байраа өмчлүүлэх, 252-ыг нь түрээслүүлэх шийдвэр гарлаа
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төслийг 2022-2025 онд хэрэгжүүлж, өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгсөн.
2025-10-22

Хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад даалгалаа.
2025-10-22

Засгийн газар энхийг сахиулагчдын томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Өнгөрөгч наймдугаар сарын 19-нд болсон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг гаргаж Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд байсан юм.
2025-10-22

Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-22

“Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцуулахгүйгээр шийдэх хүрээнд дөрвөн байршилд Нүхэн гарцын төслийг барьж байгуулахаар төлөвлөсөн.
2025-10-22

Хотын төвийн бүсэд мал бэлчээвэл 1-10 сая төгрөгийн торгуультай
Зөрчлийн тухай хуульд зааснаар хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно.
2025-10-22

Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов
Монгол Улсын дээд шүүх Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүхийн ил тод байдал-Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” уулзалт өчигдөр боллоо.
2025-10-22

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ногоон үйлдвэрлэл хэрэгжүүлэгч компанитай гадаадын төлөөлөгчид танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн арьс, ширний салбарыг шинэ шатанд гаргаж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.
2025-10-22

Туул голын усны чанар муудсан талаар лабораторийн дүн гарчээ
Туул голын сав газрын захиргаа Баянзүрх, Маршил, Яармаг, Биокомбинатын гүүр орчмын уснаас дээж авч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэн илэрсэн үр дүнг олон нийтэд цувралаар хүргэж байна.
2025-10-22

Дүүжин замын төслийн найм дахь тулгуур баганыг суурилуулжээ
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй.
2025-10-22

“Оюу толгой” ордтой холбоотой хэлэлцээг энэ сарын сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөжээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж холбогдох талуудын мэдээллийг сонслоо.
2025-10-22

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж холбогдох талуудын мэдээллийг сонслоо.
2025-10-22

Дулааны 11Г, Д шугамыг 40 жилийн дараа өргөтгөж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ
Улаанбаатар хотын төв хэсгийг дулаанаар хангадаг гол магистраль 11 Г, Д ф800 мм-ийн голчтой шугамыг энэ жил ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчилж дууслаа.
2025-10-21

Д.Отгонжаргал: Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлогоор 41 шинэ автобус худалдан авлаа
Нийтийн тээврийг хөгжүүлэх сан ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.
2025-10-21

Нийслэл, дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалтыг уялдуулах ажлыг эхлүүллээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбогдуулан нийслэлийн зүгээс дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж байна.
2025-10-21

Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ
Нийслэлд түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар иргэдийн санал гомдолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө.
2025-10-21
