x
Дэлхий
Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд
2025 оны нэгдүгээр сарын 20-24-нд Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга онцлог үйл явдлуудаар дүүрэн байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины сөргөлдөөнийг зогсоох талаар саналаа илэрхийлэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн талаар хатуу байр сууриа дахин бататгав.
2025-01-27
Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ
Ингэснээр Юн Сог Ёль Өмнөд Солонгосын түүхэнд саатуулагдаад байх үедээ яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч болж байна.
2025-01-27
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ
Ингэснээр бодлогын хүүг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүргэсэн нь Төв банк цалин болон үнийн өсөлт үргэлжилнэ хэмээн үзэж байгааг харуулж байна.
2025-01-25
Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ
Аргентины эдийн засаг өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар өсөж, урьдчилсан таамаглалыг давснаар сүүлийн хагас жилийн хугацаанд анх удаа тэлснийг пүрэв гарагт танилцуулсан албан ёсны статистик мэдээлэл харуулжээ.
2025-01-25
Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2024 оны тайлангаас үзэхэд олон улсын аялал жуулчлал цар тахлын дараах сэргэлтийн оргил үедээ орж, дэлхийн аяллын салбарын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан байна.
2025-01-24
Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ
Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ерөнхий прокурор Карим Хан Талибан хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахунзада болон Афганистаны Дээд шүүхийн дарга Абдул Хаким Хаккани нарыг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг шүүгчдэд хүргүүлжээ.
2025-01-24
Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бизнес эрхлэгчдийг Америкт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг уриалж, үүний хариуд татварыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Харин бараагаа гадаадад үйлдвэрлэж, АНУ руу экспортлох тохиолдолд татвар ногдуулах болно гэж сануулсан байна.
2025-01-24
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна
1984 оны Бхопалын хий алдалтын ослоос 40 жилийн дараа Энэтхэгийн эрх баригчид Union Carbide үйлдвэрийн газраас 337 метр тонн хорт хаягдлыг зайлуулах ажлыг эхлүүлжээ. Энэхүү хаягдлыг Индаур хотын ойролцоох Питхампурт шилжүүлэн шатаахаар төлөвлөсөн бөгөөд энэ үйл явц гурваас есөн сарын хугацаанд үргэлжлэх юм.
2025-01-23
Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп TikTok аппликейшнтэй холбоотой Хятадын тагнуулын аюулыг багасгаж үзэж байгаа талаар мэдэгдэв. Тэрээр TikTok-ийг голчлон залуу хүмүүсийн хөгжилтэй бичлэг үздэг платформ гэж тодорхойлж, үүний аюулыг бусад Хятадын бүтээгдэхүүн, тухайлбал, гар утас, компьютер зэрэгтэй харьцуулан авч үзэхийг санал болгожээ.
2025-01-23
Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр үүсгэсэн хэргийг Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. 
2025-01-23
Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ
Өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нарны эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нүүрснийхээс давж, сэргээгдэх эрчим хүч нийт үйлдвэрлэлийн тэн хагас орчмыг бүрдүүлснийг пүрэв гарагт танилцуулсан нэгэн тайланд дурджээ. 
2025-01-23
Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно
Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамжийг 35 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэсэн тухай Балба улсын албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр оргилд гарах төлбөр сүүлийн 10 орчим жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдэх юм.  
2025-01-23
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ
“Яг одоо тохиролцоонд хүрч, энэ утгагүй дайныг ЗОГСОО! ЗОГСООХГҮЙ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ МУУДАХ БОЛНО” гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа бичсэн байна. Тэрбээр албан тушаалдаа орсноос хойш дайны талаар анх удаа үг хэллээ.
2025-01-23
Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ
АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс Пентагон ойрын өдрүүдэд 1500 хүртэлх тооны цэргийг байрлуулна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр цагаачлалын бодлогыг чангатгах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигт тусгасан төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. 
2025-01-23
Лос-Анжелест дахин түймэр дэгджээ
Лхагва гарагт Лос-Анжелесын хойд хэсэгт шинээр дахин ойн түймэр дэгдэж, богино хугацаанд тархсанаар түймрийн уршигт хэдийнэ нэрвэгдээд буй бүс нутаг дахь олон мянган хүнд өөр газар руу нүүхийг зөвлөжээ.
2025-01-23
В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй
Хэрвээ Оростой гал зогсоох хэлэлцээр байгуулбал Украиныг Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд хамгийн цөөндөө гэхэд Европын 200 мянган энхийг сахиулагч манай улсад байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгджээ.
2025-01-22
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ?
Инаугурацийн дараа Трамп Америкийн газар нутгийг өргөтгөх, цагаачдын урсгалыг хязгаарлах, малтмал түлшний олборлолтыг ихэсгэх, экологийн хэм хэмжээг зогсоох хөтөлбөрөө биелүүлэх анхны алхам болгон олон баримтад гарын үсгээ зурлаа. Түүний холбоотнууд олон сараар хууль журмыг боловсруулж, түүний 2017–2021 оны үеийн засаглалаас илүү сайн бэлтгэлтэй байсан ч олон шийдвэр нь үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөх эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.
2025-01-22
Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ
Телевизийн “Channel Nine” сувгийн хөтлөгч Тони Жонс баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээнийг шууд дамжуулж байхдаа “Новакийг хэт өндрөөр үнэлж ирсэн, түүнийг хөөж явуул” хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулжээ.
2025-01-21
АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв
Дөнгөж сая албан тушаалаа шилжүүлсэн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өөрийн дөрвөн жилд улс орныхоо эдийн засгийг өсгөж, Парисын уур амьсгалын гэрээнд оролцсон, гадаад бодлогоор ололт ихтэй байсан гэж тайлагнасан үгээр албаа дуусгалаа. Гэтэл Америкийн сонгогчид ба шинжээчид ерөнхийлөгчийнхөө бодлого, түүний үр дагаврыг огт өөрөөр үнэлэв. Байден ерөнхийлөгч ямар ололттой, юуг нь гүйцээж чадсангүй вэ?
2025-01-21
Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ
Мумбай хотын захад баривчлагдсан сэжигтэн 5-6 сарын өмнө тус хотод ирснийхээ дараа орон нутгийн тусламжийн агентлагт ажиллаж байсан гэж Д.Гедам хэлээд, цагдаа нар нэмэлт мөрдөн байцаалт явуулахын тулд сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл хүснэ гэсэн байна. Сэжигтэн Ханы гэрт хулгай хийхээр нэвтэрсэн болохыг нотлох баримт харуулж байгааг цагдаа нар хэлсэн байна. 
2025-01-21
54 55 56 57 58 59 60
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 4 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 5 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 7 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 11 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 15 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 38 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 45 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 46 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 49 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 51 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 0 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 59 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 2 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top