x

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв

Дөнгөж сая албан тушаалаа шилжүүлсэн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өөрийн дөрвөн жилд улс орныхоо эдийн засгийг өсгөж, Парисын уур амьсгалын гэрээнд оролцсон, гадаад бодлогоор ололт ихтэй байсан гэж тайлагнасан үгээр албаа дуусгалаа. Гэтэл Америкийн сонгогчид ба шинжээчид ерөнхийлөгчийнхөө бодлого, түүний үр дагаврыг огт өөрөөр үнэлэв. Байден ерөнхийлөгч ямар ололттой, юуг нь гүйцээж чадсангүй вэ?


2020 онд юу Байденд ялалт авчрав

  • Жо Байден 2020 онд COVID-19 ид хүчээ авсан үед АНУ-ын Ерөнхийлөгч болов. Үүнээс өмнө тэр хоёр удаа төрийн тэргүүний сонгуульд оролцоод амжилт олоогүй юм. Нийтээрээ түүнийг үг хэлээр дорой байсан гэж үзэж, амжилт гаргаж чадаагүй хэмээдэг байв. Харин цар тахлын хорио цээрийн улмаас нэр дэвшигч бараг олны өмнө харагдаагүй. Мөн түүний өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хямралыг үүсгэсэн гэж буруутгаж байснаас сонгогчид Байдены төлөө бус, Трампын эсрэг санал өгсөн хэрэг болж таарсан.
  • Байдены сонгуулийн кампанит ажил цагдаагийн баривчилгааны үеэр нас барсан өнгөт арьстан Жорж Флойдын хэрэгтэй давхцсан. Тэр явдлаас үүдэн өрнөсөн Black Lives Matter хөдөлгөөн сонгогчдыг ардчилагч нарыг дэмжихэд томоохон нөлөө үзүүлсэн. Гэхдээ Байдены засаг барилтын төгсгөлд хууль бус цагаачдын үйлдсэн гэмт хэрэг, тухайлбал оюутан бүсгүй Лейкен Райлийн амийг хөнөөсөн хэргийн улмаас нийгэмд бухимдал үүсч, энэ нь Бүгд найрамдах нам болон Дональд Трампын нэр хүндийг өсгөсөн.

Эдийн засгийн өөрчлөлт

  • Цар тахлын үеэр Байдены засаг захиргаа хатуу хязгаарлалт тогтоож, “мөнгөөр хямралыг унтраах” бодлого баримталсан нь шүүмжлэл дагуулсан. Иргэд болон бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ч энэ бодлогын улмаас инфляци 2021 оны зун 30 жилийн хугацаанд анх удаа 5%-иас давсан бөгөөд жилийн дараа энэ тоо бараг хоёр дахин нэмэгджээ. Байден үнийн өсөлтийг Владимир Путины үйлдэл, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй гэж тайлбарласан.
  • Байдены засаг захиргаа дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлсэн ч судлаачид эдгээрийг бодлогогүй зарлага, эдийн засгийн үр дүнгүй төслүүд гэж шүүмжилжээ.
  • Сүүлийн үгэндээ Байден АНУ-д шинэ олигархи үүсэн, эрх мэдэл цөөнхийн гарт төвлөрч буйг, чөлөөт хэвлэлд заналхийлэл нүүрлэснийг онцлов. Гэвч Ардчилсан намын гол ивээн тэтгэгчдийн дунд крипто аж үйлдвэрийн төлөөлөгчид болон Илон Маск, Жефф Безос зэрэг томоохон бизнес эрхлэгчид багтдаг.

Дэлхийн үйл явдалд нөлөөлсөн нь

  • Байдены засаг захиргаа Америкийг дэлхийн арбитр гэж үздэг орнуудын хувьд харилцаагаа эрс сулруулсан. Энэ хугацаанд дэлхийд хоёр том сөргөлдөөн гарч, АНУ аль алинд нь оролцож, асуудлыг хурцатгажээ.
  • Афганистанаас Америкийн цэргийг гаргасан явдлыг томоохон бүтэлгүйтэл гэж АНУ-д үнэлдэг. 2021 онд хайнга, зохион байгуулалт муутайгаар хэрэгжүүлсэн энэ ажиллагааны үр дүнд афганчууд, америкчууд аюулд өртөж, засгийн газар нуран унасан.
  • Байдены засаг Украинд 200 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн нь Европын зах зээлээс Оросыг шахах, өөрсдийн эрчим хүчний үнэтэй хийг нийлүүлэх боломж олгосон.
  • Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч, ХАМАС бүлэглэл Израильд халдлага үйлдсэнээс бүс нутгийн мөргөлдөөн эхэлсэн. Гэхдээ Трампын тангараг өргөхөөс өмнө гал зогсоох тохиролцоонд хүрсэн.

Түүнийг америкчууд хэрхэн дурсан үлдэх вэ

  • Gallup судалгааны төвийн мэдээлснээр Байдены засаглалын гол асуудлуудад цагаачдын хямрал, эдийн засгийн байдал багтаж байна. Түүнийг улс орныхоо байр суурийг алдаж, баян хоосны ялгааг нэмэгдүүлсэн, цагаачлал, гэмт хэргийн өсөлтийг өдөөсөн гэж үздэг.
  • Судалгаагаар, үндэсний батлан хамгаалах, татвар, цагаачлалын бодлогын талаар Байден өмнөх ерөнхийлөгч нараас муу үнэлгээ авсан.

Ямар схемд холбогдов

  • АНУ-ын Конгрессийн хяналт шалгалтын хороо Жо Байден болон түүний гэр бүлийн авлигын схемүүдийг шалгасан. Гэр бүлийн гишүүдэд 20 сая ам.долларын авлигын мөнгө орсон нь батлагджээ.
  • Байдены хүү Хантер Байдены хууль бус үйлдэлтэй холбоотой хэргийг шүүх эцэслэн шийдэж, 25 жил хүртэл хоригдох ял оноохоор байсан ч Жо Байден хүүгээ өршөөсөн юм.

Эх сурвалж: Iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод саяхан Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 2 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 45 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 47 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 48 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 50 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 54 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 56 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 57 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 20 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 28 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 29 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 32 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 34 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 40 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 41 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top