x

Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ

АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс Пентагон ойрын өдрүүдэд 1500 хүртэлх тооны цэргийг байрлуулна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр цагаачлалын бодлогыг чангатгах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигт тусгасан төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. 

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Роберт Саллессес цэрэг байрлуулах тухай захирамжид лхагва гарагт гарын үсэг зурах ёстой байжээ. Гэвч ямар анги нэгтгэлүүдийг хил рүү илгээх нь тодорхойгүй байснаас гадна цэргийн тоо өөрчлөгдөж магадгүй байгаа аж. Цэргүүд мөн хууль сахиулах үүргийг гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй байна. 

Эдгээр цэрэг хилийн бүсэд байрлаж буй 2500 орчим цэрэгт нэмэлт хүч болох ажээ. АНУ-ын өмнөд хилийн бүсэд одоогоор Пентагоны цэргүүдийг байрлуулаагүй байгаа юм. 

Пентагоны цэргүүд тээвэр ложистикийн үйл ажиллагаанд туслах, хаалт барих зэргээр хилчдэд дэмжлэг үзүүлнэ. Тэд өмнө нь Д.Трамп болон Ерөнхийлөгч асан Жо Байден нар Америкийн цэргүүдийг хил рүү илгээж байх үед үүнтэй ижил үүргийг гүйцэтгэж байв.

Цэргийн алба хаагчид хилийн бүсэд хууль сахиулахыг хуулиар хориглодог боловч энэ заалт өөрчлөгдөж магадгүй байна. Д.Трамп Батлан хамгаалахын шинэ сайд болон Дотоодын аюулгүй байдлын сайдад 1807 оны бослогын тухай хууль гэгддэг хуулийг хэрэгжүүлэх эсэхийг 90 хоногийн дотор тайлагнахыг үүрэг болгожээ. Ингэснээр эдгээр цэргийг хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэхэд ашиглах боломжтой болно.

Цэргүүдийг Д.Трамп үүрэгт ажилдаа орсон эхний долоо хоногт хилийн бүс рүү илгээх төлөвтэй байна. Даваа гарагт гаргасан эхний зарлигуудынхаа нэгд Д.Трамп "хил хаах" төлөвлөгөө боловсруулж, хууль бус цагаачдын урсгалтай тэмцэхийг Батлан хамгаалахын сайдад даалгажээ.

Мягмар гарагт Д.Трамп Эргийн хамгаалалтын командлагч, адмирал Линда Фаганыг албан тушаалаас нь чөлөөлснийхөө дараа Мексикийн буланд эргүүл хийж буй хөлөг онгоц, нисэх онгоц, бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлснийг мэдэгдсэн юм. Тэрбээр мөн уг булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилжээ. 

Д.Трамп даваа гарагт тангараг өргөх үеэрээ үг хэлэхдээ “Америкийн өмнөд хилийн бүсэд онц байдал зарлаж байгааг" мэдэгдээд, хууль бусаар хил нэвтэрч буй цагаачдын урсгалыг нэн даруй зогсоож, гэмт хэрэг үйлдсэн олон сая цагаачдыг ирсэн газарт нь буцаах ажиллагааг эхлүүлнэ" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 4 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 6 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 9 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 51 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 52 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 54 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 58 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 0 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 2 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 25 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 32 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 33 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 36 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 38 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 44 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top