x

Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ

Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ.

“Яг одоо тохиролцоонд хүрч, энэ утгагүй дайныг ЗОГСОО! ЗОГСООХГҮЙ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ МУУДАХ БОЛНО” гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа бичсэн байна. Тэрбээр албан тушаалдаа орсноос хойш дайны талаар анх удаа үг хэллээ.

“Хэрэв бид хэлэлцэн тохиролцохгүй бол Оросоос АНУ болон бусад орнуудад худалдаж буй бүх зүйлд өндөр татвар ногдуулж, хориг тавихаас өөр сонголт надад үлдэхгүй. Миний бие Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бол энэ дайн хэзээ ч дэгдэхгүй байсан, дайныг дуусгацгаая! Бид үүнийг амар хялбар эсвэл хүнд хэцүү аргаар хийж чадна, амар хялбар нь үргэлж илүү байдаг. ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ цаг болсон. ДАХИН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ ЁСГҮЙ” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлжээ.

Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "В.Путин, В.Зеленский хоёртой ярилцаад Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадна" гэж мэдэгдэж байсан боловч яг ямар санал тавих гэж байгаагаа тодорхой яриагүй юм.

АНУ, Европын Холбоо болон бусад орнуудын зүгээс Орост хэдийнэ хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд Д.Трамп нэмж ямар хориг тавих нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ тэрбээр Вашингтоноос Киевт үзүүлж буй олон тэрбум долларын цэргийн тусламжийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Д.Трамп тангараг өргөснийхөө дараа хийсэн мэдэгдэлдээ Украины талаар огт дурдаагүй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.178)
    орос бол хэн нэгний хоригоос хамаараад байхаар жижиг улс биш том улс байсан томоороо л бна
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна саяхан УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 3 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 5 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 50 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 51 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 53 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 57 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 59 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 1 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 23 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 31 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 32 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 35 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 37 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top