x

Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ

Өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нарны эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нүүрснийхээс давж, сэргээгдэх эрчим хүч нийт үйлдвэрлэлийн тэн хагас орчмыг бүрдүүлснийг пүрэв гарагт танилцуулсан нэгэн тайланд дурджээ. 

Үүний зэрэгцээ хийн үйлдвэрлэл тав дахь жилдээ дараалан буурч, олборлодог түлшний үйлдвэрлэл түүхэн доод түвшинд хүрснийг уур амьсгалын судалгааны “Ember” төвөөс гаргасан “Европын цахилгаан эрчим хүчний тойм-2025”тайланд дурджээ. Европын ногоон гэрээ нь ЕХ-ны эрчим хүчний салбарт гүн гүнзгий, хурдацтай өөрчлөлтийг авчирч байгааг тус төв онцолсон байна.  

“Нарны эрчим хүч 2024 онд ЕХ-ны хүрээнд хамгийн хурдацтай тэлж буй эрчим хүчний эх үүсвэрийн байр сууриа хадгалж, түүхэндээ анх удаа нүүрснээс гарган авдаг эрчим хүчнээс давсан. Харин салхины эрчим хүч нь ЕХ-ны хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр хэвээр үлдэж, хийн эрчим хүчний өмнө, цөмийн эрчим хүчний дараа бичигджээ.

Нийтээр нь авч үзвэл, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр 2019 онд 34 хувь байсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн онд 47 хувьд хүрсэн байна. Харин олборлодог түлш 39-өөс 29 хувь болж буурчээ.

“Салхи, нарны эрчим хүчний өсөлт нь олборлодог түлшний үйлдвэрлэл буурах гол хүчин зүйл болж байна. Хэрвээ 2019 оноос хойш салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдээгүй байсан бол ЕХ 59 тэрбум еврогоор 92 тэрбум шоо метр хий, 55 сая тонн нүүрс импортлох байсан” гэж тайланд дурджээ.

“Ember” төвийн мэдээлснээр, энэхүү чиг хандлага Европ даяар ажиглагдаж, холбооны гишүүн бүх улсад нарны эрчим чүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн гишүүн орнуудын тэн хагасаас илүү хувьд нь нүүрсийг халж, эсвэл эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээг нь бууруулсан байна.

“Олборлодог түлш ЕХ-ны эрчим хүчний салбарт “ноёрхлоо” алдаж байна. Европын ногоон гэрээний эхлэл 2019 онд тавигдаж байх үед ЕХ-ны эрчим хүчний шилжилт өнөөдрийнх шиг буюу салхи, нарны эрчим хүч нүүрснийхийг давж, хийн үйлдвэрлэл буурна гэдгийг маш цөөн хүн таамаглаж байсан” гэж тайланг бичсэн багийг ахалсан Крис Росслоу ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 45 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 46 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 48 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 52 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 54 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 55 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 18 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 26 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 27 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 30 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 32 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 38 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 38 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 40 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 39 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 40 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top