x

Лос-Анжелест дахин түймэр дэгджээ

Лхагва гарагт Лос-Анжелесын хойд хэсэгт шинээр дахин ойн түймэр дэгдэж, богино хугацаанд тархсанаар түймрийн уршигт хэдийнэ нэрвэгдээд буй бүс нутаг дахь олон мянган хүнд өөр газар руу нүүхийг зөвлөжээ.

Хүчтэй түймэр Кастаик нуурын ойролцоох уулын энгэрээр тархаж, хоёрхон цагийн дотор 2 мянган га талбайг хамарсан ба хүчтэй, хуурай салхины улмаас нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Гамшгийн улмаас Лос-Анжелесаас хойд зүгт 56 км зайд орших Санта-Кларита хотын ойролцоох нуурын эргэн тойронд амьдардаг 19 мянган хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ.

Нийт 20 гаруй хүний ​​аминд хүрч, олон мянган барилга байгууламжийг шатаан сүйтгэсэн хоёр том түймрийн уршиг арилаагүй байгаа энэ үед Лос-Анжелесын бүсэд дахин түймэр дэгдэж байна. Тус тойргийн цагдаагийн ажилтан Роберт Женсен шинэ түймэр дэгдсэн бүсэд байгаа бүх хүнд нэн даруй нүүж явахыг уриалжээ.

“Палисейдс болон Итоны түймрийн үеэр хүмүүс нүүх тушаалыг дагаж мөрдөөгүйн улмаас ихээхэн хохирол амссаныг бид бүгд харсан. Дахин ийм зүйл тохиолдохыг хармааргүй байна. Хэрэв танд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлсэн бол түүнийг дагаж мөрдөөрэй” гэж тэрбээр сануулсан байна.

Кастаик нуурын бүсэд 4700 хоригдолтой дөрвөн шорон байдаг гэж Америкийн иргэний эрх чөлөөний холбооноос мэдээлжээ. Түймэр дэгдсэн бүсэд нисдэг тэрэг, онгоцуудаар ус цацаж, галыг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч хүчтэй салхи, хуурайшилт нь түймэр хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг цаг уурчид хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.178)
    галын даллага авахуулчихсан юм уу?
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна саяхан УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 3 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 5 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 50 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 51 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 53 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 57 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 59 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 1 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 23 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 31 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 32 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 35 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 37 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top