x

Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ

Сербийн алдарт теннисчин, “Их дуулга”-ын 24 удаагийн аварга Новак Жоковичоос Австралийн телевизийн нэгэн хөтлөгч уучлал гуйсан байна.

Телевизийн “Channel Nine” сувгийн хөтлөгч Тони Жонс баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээнийг шууд дамжуулж байхдаа “Новакийг хэт өндрөөр үнэлж ирсэн, түүнийг хөөж явуул” хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулжээ.

Н.Жокович ням гарагт Иржи Легечкаг хожиж, дөрөвдүгээр тойрогт ялалт байгуулсны дараа талбай дээрх ярилцлагад оролцохоос татгалзсан. Энэ нь тус сувгийн тэмцээнийг албан ёсоор дамжуулж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна.

Сербийн теннисчин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, Т.Жонс өөрийн тайлбараар Сербийн шүтэн бишрэгчдийг тохуурхаж, өөрийг нь доромжилсон гэжээ. “Энэ бол миний хувьд маш таагүй байсан” хэмээн 37 настай теннисчин онцолсон байна.

Т.Жонс даваа гарагт “Channel Nine” сувгаар мэдэгдэл хийж, хошигнож хэлсэн үгнээс нь үүдэн ийм нөхцөл байдал үүссэнд урам хугарч байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Н.Жокович болон түүний багийнхан хэлсэн үгэнд нь сэтгэл дундуур байгааг мэдсэн даруйдаа уучлал гуйсан гэжээ. Мөн “Channel Nine” нийтэд хандан хүлцэл өчиж, хэлсэн зүйлс нь ямар нэгэн байдлаар хохироох зорилгогүй байсан гэдгийг мэдэгдсэн байна.

Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга Н.Жокович мягмар гарагт шөвгийн наймд дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Карлос Алкарастай өрсөлдөнө.

Энэ асуудалтай холбоотойгоор Австрали дахь Сербийн зөвлөлөөс Т.Жонсын хэлсэн үгийг “доромж утгатай, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан, серб гаралтай австраличуудыг ялгаварлан гадуурхахыг өдөөн хатгасан” гэж мэдэгдэн, түүнийг ажлаас нь халахыг уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 45 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 47 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 48 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 50 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 54 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 56 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 57 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 20 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 28 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 29 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 32 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 34 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 39 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 40 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 42 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 41 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top