Ярилцлага

Ч.Хашчулуун: Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг өсгөсөн
Манайх импортын маш их бараа хэрэглэдэг учраас үнийн өсөлт зэрэгцээд бий болж байгаа. Ийм тохиолдолд бид төгрөгийн ханшийг хамгаалах шаардлагатай юм.
2022-06-27

Ж.БЯМБАДОРЖ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол төслөө бичээд явуулах ёстой
Ж.Бямбадорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.
2022-06-25

С.Одхүү: Дугуй цагаанд задгай театр байгуулбал зэрлэг амьтад үргэж, экологийн тэнцвэрт байдал алдагдана
С.Одхүү: Зайсангийн амын тохижилтод заавал нийслэл оролцох гээд байх ямар ч шаардлагагүй. Байгалийн нөхөн сэргээлт, хиймэл нуур, цөөрмийг хийхэд нэг тэрбум төгрөг хангалттай. Гэхдээ үүнийг улсаас нэг төгрөг ч гаргахгүйгээр хийх боломж бий.
2022-06-25

Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна
Бид тархины судсыг бөглөсөн бүлэнг судсан дотроос нь мэс засал хийгээд авдаг. Сүүлийн үед цус тархмал хэлбэрээр бөглөрөөд байгаа. Ганц бус нэлээд хэдэн судсыг зэрэг бөглөх явдал их тохиолдох болжээ. Иймд тухайн өвчтөнд нэн даруй арга хэмжээ авахгүй бол амь насыг нь алдах магадлал их.
2022-06-24

Н.Мандуул: "Самурай" бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн Банк урьдчилан төлөх боломжтой
Хөгжлийн банкны нөхцөл байдлыг нийтэд зарласнаас хойш хэдхэн сарын хугацаанд чамлахааргүй ахиц гарсан. Зээл төлүүлэх арга хэмжээ он гарснаас хойш идэвхжиж, одоогийн байдлаар 274 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ. Бид үүнийг Төрийн сангийн Монголбанкан дахь тусгай дансанд төвлөрүүлж байна.
2022-06-23

Б.Жаргалсайхан: Монгол Улс хоёр танхимтай парламент байгуулах нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг
Сонгуулийн тогтолцоог нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоо холимог байх нь зөв. Тэгэхгүй мажоратор системээр явахаар яг Нарантуул зах шиг л юм болж байна. Парламентад суудалтай хэд нь жалга довын юм яриад л сууна. Түүнээс биш улс орны хөгжлийн тухай, нийгмийн амьдралыг яаж сайжруулах уу, яаж иргэдээ ажил хийлгэдэг болох уу гэсэн тухай нэг ч ярихгүй байна.
2022-06-23

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно
Монгол Улсад нийгмийн амьдралд шаардлагатай бүхий л зохицуулалтыг хууль тогтоомжууддаа чамлахааргүй суулгаж өгч баталсан байдаг ч хэрэгжилтийн шатандаа удаашралтай, цаасан дээрээ үлдчихээд байгаа. Эдгээрийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудал байна.
2022-06-20

Н.Ганибал: Дотоодын хэрэгцээгээ хангаад илүүг нь экспортлоход төр хориглох биш дэмжих ёстой
Улс орнуудад хүнсний бүтээгдэхүүн дээр гарал үүслээс нь эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол нь мөрдөн мөшгөж хянадаг. Малын гаралтай бүтээгдэхүүний хяналт ч ингэж хийгдэх ёстой. Тиймээс УИХ-ын тогтоолын төсөлд хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл, чанартай байлгахын тулд гарал үүслийг нь мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах замаар хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангаж өгөхөөр тусгасан байгаа.
2022-06-17

Б.Агар-Эрдэнэ: Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байна
"Нэг үгээр бол Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч болно гэсэн үг юм. Миний зүгээс энэ зохицуулалтыг сайтар нягталж, судалгаа хийж, ялын дээд хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүсдэг!"
2022-06-16

Б.Ундралбат: Кроссфит бол амьд үлдэх чадварыг хөгжүүлдэг тэсвэр, хурд, хүчний спорт
Кроссфит нь байнга өөрчлөгдөх олон янз төрлийн идэвхитэй хөдөлгөөнүүдийг өндөр ачааллаар, богино хугацаанд гүйцэтгэдэг спортын төрөл. Мөн хамгийн чухал нь хүний байгалийн өгөгдөл буюу амьд үлдэх чадварыг хөгжүүлдэг, түүнийг дэмждэг.
2022-06-15

О.Батбаяр: Ковидын шинэ хувилбарууд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд илүү уршигтай
"Сармагчны цэцэг өвчин нь салхинцэцэг зэрэг өвчинтэй адил вирусээр үүсгэгддэг тул салхинцэцгийн эсрэг вакциныг ойрын хавьтлуудад хийх зөвлөмж гараад байгаа" гэв.
2022-06-15

Д.Чойжамц: Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө
Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж хэлсэн. Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө юм. Гадаадад жаргалтай амьдрал руу явахаас илүү Монголдоо тэр жаргалыг бий болгохын төлөө монгол хүн бүрийн хүчин зүтгэл орж байж, сая Монгол орон дэгжиж дээшлэх юм байна даа.
2022-06-13

Ж.Баясах: Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байгааг тандахаар Польшийн сайд ирсэн
Эцсийн дүндээ хамгийн хожиж байгаа улс Хятад байна. Өнгөрсөн жил оны өмнө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал болоод Улс төрийн зөвлөлдөх зөвлөл чуулганаа хийлээ. Энэ үеэр социализмаа байгуулсан гээд зарлачихсан. 2030 он гэхэд дэлхийн нэг номерын улс болно гэдгээ зарлачихсан. АНУ-ын хийж байсан даяаршил дууссан. Одоо дангааршил эхлэх гэж байна.
2022-06-13

Болгоомжтой байх нь илүүдэхгүй ч хэзээ хөдлөхөө мэдэх хэрэгтэй!
Монгол Улсын Засгийн газар дэлхийн цөмийн салбарт тэргүүлэгч Франц Улсын Төрийн өмчит Орано групптэй “Бадрах Энержи” хамтарсан компанийг үүсгэн байгуулсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг татвар төлөгч компаниудыг нэлээд хэдэн гадаад гүйцэтгэх захирлууд толгойлдог. Тэдний нэг болох “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийг та бүхэнд танилцуулж байна.
2022-06-10

Ч.Отгочулуу: Манлайлалгүй Ерөнхий сайдаас аж үйлдвэржилтийн бодлого хүлээгээд нэмэргүй
Дотоодын хувьд сүүлийн 30 жилд явсан ганц том төсөл “Оюу толгой”, Эрдэнэтийг эс тооцвол. Гэхдээ “Оюу толгой” орд одоо хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй байна. “Таван толгой” ч тэр. Тэгэхээр бид нийтээрээ 30 жил уул уурхайгаар хөгжөөд маш их мөнгө олсон гэдэг буруу ойлголттой яваад байдаг юм. Уул уурхайн салбар дараагийн салбараа тэтгэх хэмжээнд том болж амжаагүй. Нэг ёсондоо дүү нараа татаад явдаг айлын ах болж чадаагүй гэсэн үг.
2022-06-10

Б.Оюун: Формальдегид хорт хавдар үүсгэгчийн жагсаалтад ордог аюултай бодис
"ДЭМБ-аас“Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч” гэж тодорхойлж бүрмөсөн хорьсон байдаг"
2022-06-09

Улсын начин Э.Энхбат агсны аав Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн, гэвч тэгээгүй
"Наадам дөхөх тусам улам л хэцүү болох байх даа, бид хоёрт. Манайх гүүгээ бариагүй, хүү минь байхгүй, хэн ч ирж айраг уух билээ. Хүү минь байхгүй болсон ч гэлээ хааяа урд хөтлөөр машин даваад ирж байгааг хараад гарч харуулдмаар, хүү минь инээгээд орж ирэх юм шиг бодогдоод, их хэцүү байх юм. Унтахаар унтсан болохгүй, гараад хаачихаа мэдэхгүй. Гэртээ суувч сэтгэл тогтохгүй. Ийм л хэцүү хагацал, зовлонд уналаа даа, ийм хэцүү зүйл Монголын минь бусад ээж аавд бүү тохиолдоосой!"
2022-06-07

"Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх"
И.Мөнхжаргал: Гурван сонгуулийн цикль дамнуулж Монголыг удирдаж байгаа МАН институтийнхээ хувьд төр барих потенциалаа шавхаж байх шиг байна. Мөн дотроосоо ялзарч байна. Төрийн бүх шатанд авлигыг нийгмийн соёл болголоо.
2022-06-07

Аксель Никэйз: Монгол Улсад 139 сая еврогийн санхүүжилт хийгээд байна
"Монголын эдийн засгийг төрөлжүүлэн ганц хоёрхон бус, олон салбарыг зэрэг хөгжүүлэн Европын холбоо руу гаргах экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ингэхдээ тээвэрлэлт, логистикийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч байгаа" гэв.
2022-06-04

Б.Батцэцэг: Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна
Цар тахал, дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдож хүнсний хангамж тасалдах эрсдэл тулгарч байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан.
2022-06-01