x

О.Баасанхүү: Авлигын асар их хөрөнгө, төрийн мөнгө хоёроор Ардын нам үнэхээр аархаж байна

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Нийслэлд болсон үер усны гамшгийн улмаас эрдэнэт хүмүүсийн амь нас эндлээ. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Уг хэрэгт холбогдох төр засгийн удирдлагуудаас хариуцлага нэхсэн тэмцлийг АН-аас өрнүүлж байгаа. Гэвч хариуцлага ярьж байгаа хүн алга байна л даа. Үүнд та хуульч, улстөрч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үер усны асуудлаар УИХ-ын гишүүн байхдаа миний хувьд хангалттай л дуугарсан. Өнгөрсөн хугацаанд нэг нам дангаараа төрийн эрхийг барьж явна. Цаашид ч яах юм мэдэхгүй. Юутай ч энэ намын дарга, удирдлагууд нь “Манай намд хулгайч, луйварчид бүгд бий. Нам доторх энэ хүмүүстэйгээ бид тэмцэнэ” гэж хэлж байсан. Ард түмний хувьд үүнийг нь дэмжсэн. Эсрэгээрээ Ардчилсан нам чимээгүй бай, та нарыг ажил хийлгэхгүй, зөвхөн Ардын нам ажил хийнэ гэж хэлсэн. Ингээд Ардын нам ажил хийсэн үү. 2021 онд ард түмэн Ардын намыг ажлаа хийгээч ээ гэж жагсаж, шаардсан.

Тухайн үед Ардчилсан нам иргэдтэйгээ нэгдээд Ардын намыг ажлаа хийхийг шаардах гэж очсон боловч ард түмэн “Та нар чимээгүй байж бай” л гэсэн шүү дээ. Гэтэл эрх баригчид ажлаа яаж хийсэн бэ. Бүх сан, бүх банк, бүх боломжийг хулгай хийхдээ сайн гэдгээ харуулсан. Хорооны дарга нар нь эмзэг бүлгийнхээ дэмжлэг дээр ажилладаг, дүүргийн дарга нар нь дүүргийнхээ төсвөөсөө хулгайлдаг. Сайд нар нь улсын төсвөөс хулгайлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах томоохон төсөв, хөтөлбөрөөс луйвардаж авдаг болсон. Тухайлбал, ковидын үед эрх баригчид нэг иргэнд 114 сая төгрөг зарцуулах төсвийг хулгайлсан шүү дээ. Залгаад алдарт нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйврууд гарсан. Ийм олон хулгай байна, үүнийг Ардчилсан нам илрүүлж, олон нийттэй хамт хариуцлага тооцох асуудлыг хатуу ярья гэсэн. Гэвч ард түмэн дахиад л биднийг чимээгүй бай гэсэн шүү. Хариуцлага үүрч байгаа нэг ч хүн байхгүй. Хариуцлага ярьж байгаа ард түмэн ч гэж алга. Одоо манай ард түмэн амарч байна. Намар хичээл орсны дараа энэ асуудлууд хэрхэн сөхөгдөх юм, бүү мэд.

-Ардчилсан намын хувьд хүчтэй сөрөг хүчин хийж чадахгүй байна гэх шүүмжлэлийг олон авсан. Одоо цэгцэндээ орсон бол сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу?

-Ардчилсан нам сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн сөрөг хүчин хийж байгаа шүү дээ. Манай намын зарим нөхөд эрх баригч намынхныгаа дэмжиж их явж байна. Саяны хэд хэдэн аймгуудын тэгш ойгоор манай намын гишүүн дөрвөн патрол бэлэглэсэн. Энд тэнд болж байгаа ой болгонд нь манай намын гишүүд дэмжлэг, хандив өргөж байна. Ардчилсан намын нэр дээр байдаг энэ мэтийн хүмүүс бол эрх баригчдаас сүнсээ зайлтал айж байгаа юм байна л гэж харж байгаа. Ардчилсан намын тухайд гэвэл Боловсролын сангийн зээлийн асуудал гарснаас хойш их дуу султай болсон шүү. Нөгөөтэйгүүр ард түмэн та нар битгий дуугар гэсэн учраас над мэтийн хүмүүс нь чимээгүй, тайван байх шиг байна даа.

-Ард түмэн чимээгүй бай гэдэг нь юу гэсэн үг вэ. Та нарын дууг яагаад ард түмэн хорино гэж...?

-Нэг зүйлийг тодорхой ойлгочих хэрэгтэй. Ард түмэн улс төрийн хүчнээс хоёрхон зүйлийг л хүсдэг. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт, эдийн засгаа өсгөхийг. 2016 онд МАН УИХ-ын 65 суудлыг дангаараа авч олонх болсон. Ингэхдээ шударга ёстой тэмцэнэ, МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн. Улмаар цөөнгүй хүмүүсийг шоронд хийсэн. Гэтэл удалгүй ихэнх нь гарсан. Зарим нь бүр цагаадсан шүү дээ. Эдийн засгаа өсгөнө гэсэн. Эдийн засгийг өсгөнө гэдэг бол ядуурлыг бууруулна гэсэн үг. Гэтэл ядуурал буурах битгий хэл улных болтлоо доошоо орсон. Ажилгүйдлийг багасгана гэсэн. Гэтэл эсрэгээрээ цүнх баригчдынхаа тоог нэмсэн. Төрийн бүтцийг л данхайлгаснаас өөр ажлын байр бий болгоогүй. Угтаа үйлдвэр, бүтээн байгуулалтаар ажлын байр нэмэгдэх ёстой. Гэтэл төрийн бүтэц орон тоо л олон боллоо. Үүнээс болж үнийн өсөлт, эдийн засгийн хямрал улам гаарлаа. Одоо өдөр бүр л үнийн өсөлт явагдаж байна. Өнөөдөр нэг ширхэг талх 2500 төгрөгөөр авлаа гэхэд маргааш нь 2800 болчих жишээтэй. Энэ мэт өдөр болгон бүх юмны үнэ өсч байна. Энэ бол гамшиг шүү. Улс орон нь ийм байхад манай ард түмэн амар амгалан улсууд л даа. Яг одоо ард түмэн баярлаж байна, найрлаж байна, наадамлаж байна, амарч байна. Тиймээс үнийн өсөлт, улс орны хөгжил, эдийн засаг яриад ямар ч утгагүй. Ард түмэн ийм жаргалтай байгаа үеийг улстөрчид чадамгай ашиглаж байна. Тэд наадам, найр дээр нь очоод л ард түмний тархийг ёстой сайхан угааж өгч байна л даа. Мэдээж ирэх жил сонгуультай учир одоо л ард түмний толгойг угаах ёстой байх. Энэ мэт ажлуудаа эрх баригчид сурцтай, хурдтай хийж байна аа.

-УИХ дахь бүлгийн гишүүд тань сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэхгүй байна уу?

-Ардчилсан намаас гарч ирсэн УИХ-ын 11 гишүүн бий. Миний хувьд өнгөрсөн хугацаанд эдгээр гишүүд маань хангалттай сөрөг хүчин хийж чадаагүй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам маань тамга, гэрчилгээ, дарга суудлын маргаан хийсээр байгаад сөрөг хүчний үүргээ мартсан. Гэтэл одоо ч гэсэн бүрэн бүтэн цэгцэрч өгөхгүй байгаагаас болоод сөрөг хүчний дуу хоолой дутсаар л байна даа.

-АН-ын хувьд нийслэлийн удирдлагуудыг огцруулъя гэдэг тэмцлийг өрнүүлж байна. Огцрохгүй гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Таны хувьд нийслэлийн удирдлагууд огцрох ёстой гэж харж байгаа юу?

-Улаанбаатар хотыг хариуцсан олон дарга бий. Үнэхээр харицлага тооцуулж, хэн нэгэн нь огцрох ёстой л бол хамгийн томыг нь л зайлуулах хэрэгтэй. Тэр утгаараа хамгийн том нь Ерөнхий сайд, тийм үү. Дараагийн том дарга нь Шадар сайд. Үнэндээ энэ ус, үерийн асуудлыг Онцгой байдлын газар анхаарч, хариуцах ёстой. Шадар сайдын хувьд эрсдэлтэй нөхцөл байна, тиймээс далан, хамгаалалт юмнуудыг нь барьж байгуулъя гэдэг ажлаа хийх ёстой байсан. Харамсалтай нь ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг араас нь матрын нулимс унагаж байна. Нэмээд Хотыг хариуцсан сайд гэдэг хүн бий. Энэ хүн өөрийгөө Түгжрэлийн сайд гэдэг. Гэвч хуулийн нэршил нь тийм биш. Өөрөөр хэлбэл хуульд түгжрэл хариуцсан сайд гэж байхгүй. Харин хот хариусан сайд гэж бий. Энэ сайд юу хийх ёстой вэ. Улаанбаатар хотын төсвийг ярих ёстой. Мөн доошоо Нийслэлийн Засаг даргатай хариуцлага ярих ёстой. Энэ мэт олон хүн байна. Харин одоо хариуцлага ярихаар ганц харагдаж байгаа нь Д.Сумъяабазар юм байлгүй дээ. Угтаа дээрээс нь хамгийн том даргаас нь энэ бүх хариуцлагыг нэхэх, шаардах ёстой юм. Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд маш их аархаж байна. Асар их авлигалын мөнгөтэй, нэмээд төрийн мөнгөөр Ардын нам үнэхээр аархаж байна даа. Миний хувьд төрд найман жил болсон хүн. Арай ч ийм аархал харж байсангүй. Асар их мөнгөтэй, асар их хулгай байгаа учраас нийгэм өөрсдөө айгаад байгаа юм биш үү л гэж харж байна.

-Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сард зарлагдсан. Уг хурлаараа Лу.Гантөмөр дарга багаа бүрдүүлж авах гээд байна уу даа?

-Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга. Үндэсний бодлогын хорооноос хурал зарласан л гэсэн. Миний хувьд гишүүнийхээ хувиар оролцоод явах л байх. Нэг зүйл байгаа юм. Одоог хүртэл намын дотоод бүтэц, бүрэлдэхүүнээ яриад л байна. Ерөнхий нарийн бичгийн даргад байгаа зүйлийг солино ч гэх шиг. Иймэрхүү жижиг зүйл ярих хэрэггүй л байхгүй юу даа, жишээ нь. Хийж болдог хүн нь байгаа бол бушуухан хийгээд явах л хэрэгтэй. Яг үнэндээ аравхан сар л үлдэж байна даа. Өвөл болох нь тодорхой гэрээ барихгүй суугаад байж болохгүй гэж ярьдаг. Үүнтэй адилхан сонгууль болох нь тодорхой, намаа цэгцлэхгүй суугаад байж болохгүй л дээ. Бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлээд явбал хурдлаасай. Үгүй гэвэл энэ байдлаараа урагшаа хараад өмнөх ажлаа шийдвэрлээд явах ёстой. Миний хувьд энэ намын удирдлагууд хэн байх нь чухал биш.

-Өвөл гэснээс ирэх өвөл нийслэлчүүд бид нэгэн туршилтад орох гээд хүлээж сууна. Уг туршилт амжилттай болбол утаа 50 хувь буурна гэж байгаа. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Туршилтад ороход бэлэн байна уу?

-Туршилт хийхэд шаардлагатай 177 тэрбум төгрөг гэдэг бол асар их мөнгө шүү. Энэ хөрөнгөөр хажуудах нүүрсээ угаагаад коксжих болгочихож болно. Хагас коксжих нүүрсээр сайжруулсан түлш хийж утааг багасгаж байсан аргыг дэлхий дахинд л туршиж үзсэн юм билээ л дээ. Гэхдээ Монгол Улс өнөөдөр үүнийг өөрсдөө хийчих боломжтой байгаа. Заавал Хятадаас коксжих нүүрсээ авах шаардлага байна уу. Өөрөөр хэлбэл бид 97 ам.доллараар Хятад руу нүүрсээ гаргаж байгаа. Нөхөд тэндээ угаагаад хагас коксжих нүүрс болгочихоод манайх руу буцаагаад 150 ам.доллараар өгөх нь л дээ. Энэ чинь бидний том гутамшиг шүү дээ. Хоёрдугаарт, 2020 онд Улаанбаатар хотын утаа багассан. 20 жил ярьсан утаа гэнэт багассан. Энэ нь ямар учиртай гэхээр М СИ ЭС гэх компани бий дээ. Энэ компани өөрсдийнхөө хагас коксжих нүүрсээ төрд үнэгүй өгсөн байхгүй юу. Түүгээр нь түлш хийсэн. Тэгвэл одоо энэ компаниас тэр хагас коксжих нүүрсээ төлбөрийг нь төлөөд л авчих л даа. Заавал Хятадаас авах ямар шаардлага байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл гаднаас хагас коксжих нүүрсээ авч байхаар дотоодын компаниасаа аваач л гэсэн үг л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 40 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top