x

Т.Болдхуяг: АН-ын асуудлыг намын дарга ганцаараа шийдэхгүй. Бид олонхиороо шийдвэр гаргадаг

Зургийг itoim.mn

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Болдхуягтай ярилцлаа.

-Танай намын ҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал саяхан болж, намын ҮБХ-г энэ сарын 28-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Яг тэдний өдөр хурал болно гэсэн албан ёсны шийдвэр бидэнд хараахан ирээгүй байна. Хоёрдугаарт хурал боллоо гэхэд зөвхөн нэг талын ҮБХ-ны гишүүдийг оролцуулж ирсэн шударга бус тогтолцоо хэвээр байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал. Үнэхээр нийт ҮБХ-ны гишүүдийг уг хуралдаа оролцуулах уу.

Надад лав одоогоор тийм хурал болно гэсэн шийдвэр ирээгүй. Тиймээс миний хувьд өмнөх шигээ хэн нэгний эрх ашигт тулгуурласан хурал болох нь уу даа гэсэн хардалттай байгаа. Үнэхээр Ардчилсан намын ҮБХ-ны хурал нийт гишүүдээ оролцуулсан хурал болж чадвал энэ намын эв нэгдэл, дотоод асуудал үнэхээр дууссан гэж ойлгоно. Тиймээс дүрмийнхээ дагуу хурлаа хийх эсэхээс манай намын асуудал цаашид цэгцрэх эсвэл дахин бутрах уу гэдэг нь тодорхой болох байх аа.

-Яагаад зарим гишүүдийг оролцуулахгүй гэж. Өмнө нь та бүхнийг оролцуулахгүйгээр хуралдаж байсан гэж үү?

-2016 оноос эхлээд л АН-ын хурал дүрмийн бус явж ирсэн. Нэг талдаа албан ёсны хурал болдог ч нэг хэсэг нь түүнийг үгүйсгэдэг. Ийм гажиг систем бий болж улам тод илэрснээр АН-ын задрал бүрэн зургаараа олон нийтэд мэдэгдэж эхэлсэн гэж ойлгодог. Бид энэ оны нэгдүгээр сард намын даргаа сонгож, Улсын дээд шүүхээр бүртгүүлсэн. Мэдээж энэ хурал албан ёсны, нийт гишүүд оролцсон учраас хүчин төгөлдөр болсон. Гэвч хаана, ямар тохиролцоо явсан бэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс энэ сарын 28-нд зарлагдах хурлыг хүчин төгөлдөр болгоё л гэж бодож байгаа бол АН-ын үе үеийн ҮБХ-ны гишүүдийг бүгдийг нь оролцуулах шаардлагатай.

-Танай намын даргын хувьд сонгогдсоноосоо хойш долоон сар өнгөрч. Энэ хугацаанд угтаа намын бүтэц, өөрийн баг бүрэлдэхүүнээ хэдийнэ сонгочих ёстой байсан гэдэг. Гэтэл яагаад ингэж удсан шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Би түрүү нь хэллээ. Намын даргыг сонгох асуудал зуун хувь АН-ын гишүүдийн үзэл бодол, дэмжлэгээр явсан зүйл байгаагүй.

Өөрөөр хэлбэл АН-ын лидер гэгдэх хэсэг нөхдийн улс төрийн тохиролцооны үр дүнд Лу.Гантөмөр гэх хүн гарч ирсэн. Тиймээс тохиролцоогоор гарч ирсэн намын дарга багаа бүрдүүлэхэд бодох, тохиролцох асуудал олон байсан байх. Тиймээс л хагас гаруй жилийн хугацаанд чимээгүй суусан болов уу. Миний хувьд хичнээн тохиролцоогоор гарч ирсэн намын дарга байлаа ч Улсын дээд шүүх түүнийг бүртгэж авсныг нь хүндэтгэдэг. Нөгөөтэйгүүр намын асуудал дэндүү ёроолдоо унасан цаг үед намын дарга ямар ч байдлаар гарч ирсэн дэмжинэ гэсэн байр суурьтай байсан. Тэр утгаараа Лу.Гантөмөр яаж ч гарч ирсэн, түүнийг дэмжихээс өөр аргагүй үе байлаа. Одоо ч дэмжиж явна. Бидэнд одоо хагарал, маргаан хэрэггүй. Бидэнд шийдэл, хүчтэй сөрөг хүчин болох бодлого хэрэгтэй. Тэр утгаараа аль ч шатны намын их хурлыг зохих ёсных нь дагуу дүрэм журмаар нь зохион байгуулаасай л гэж хүсч байна. Нэг л дүрэм зөрчсөн үйлдэл гаргавал АН-ын хувь заяа дахиад л хоёр, гурван жилийн өмнөх рүүгээ буцна. Тэгвэл бидэнд ирэх 2024 оны сонгууль ёстой үлгэрийн далай болно доо. Ирэх сонгуульд бид ялалт авчрахгүй л бол АН дахин босоход хүнд болно. Тиймээс бид одоогоос дүрмээ Үндсэн хууль шиг л дагах шаардлагатай.

-Танай намын дэд дарга, генсект амбицлаж байгаа хүмүүс эхнээсээ тодорч байх шиг байна. Тэр хүмүүсийг таны хувьд дэмжиж байгаа юу. Ер нь дэд дарга, генсекээ яаж сонгож гаргадаг дүрэмтэй юм бэ?

-Намын жагсаалтаар парламент руу орох үүд хаалга эрх зүйн хувьд бүрэн нээгдсэн. Тиймээс намын дэд даргад амбицлах манай намын гишүүд цөөнгүй байна. Зарим нь намынхаа гишүүдтэй эртнээс уулзаж, тохиролцоогоо хийж байгаа сураг ч дуулдсан. Миний хувьд хэнийг нь ч дэмжихгүй. Учир нь тэд бүгд намыг хагалж, буталсан лидер гэх увайгүй улстөрчдийн цүнх баригчид. Хэн нь хэн бэ гэдгийг угаасаа намын гишүүд бид бүгд мэднэ. Тиймээс тэдний амбиц яаж явагдах, хэнтэй тохиролцох, хэнээр өргүүлэх нь бидэнд хамаагүй. Угаасаа намын асуудлыг дан ганц дарга шийддэг зүйл огт биш. Ардчилсан нам юуны төлөө ардчилсан нэртэй юм бэ. Тэр утгаараа аливаа асуудлыг дандаа олонхын саналаар шийддэг. Энэ л бидний үзэл баримтлал, зарчим. Ерөнхий дүрмээрээ намын дарга өөрийн томилохыг хүссэн хүний нэрийг ҮБХ-нд өгнө. Түүнийг нь ҮБХ хуралдаж, олонхынхоо саналаар асуудлыг шийддэг. Тиймээс манай намын дэд дарга, генсек тэр болно гэж хэлэхэд арай эрт байна. Арай эрт ч гэж угаасаа хурлын шийдвэрийн дараа энэ асуудал тодорхой болно. Түүнээс өмнө тодорхой болох ямар ч боломжгүй. Мэдээж амбицлах хүн олон л гарна. Гэхдээ өөрийнхөө нэрийг дэвшүүллээ гээд дарга болчихдог зүйл гэж үгүй.

-Тэгвэл танай нам бүтэц, бүрэлдэхүүн, удирдлагын багаа бүрдүүлэх гэж дахиад л хагаралдах юм биш үү дээ...?

-Үгүй ээ гээд шууд хэлж чадахгүй. Учир нь манай намд олон фракц, бүлэглэл, клуб бий. Тэр бүгд нийлнэ гэхэд хэцүү л дээ. Гэхдээ Улсын дээд шүүхээр батлагдсан дүрэм гэж бидэнд байгаа. Тэрхүү дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдээд явах учиртай. Тиймээс л би дүрмийн дагуу аливаа үйл ажиллагаагаа нямбай, алдаа хийдэлгүй зохион байгуулах ёстой гэж анхааруулаад байгаа хэрэг. Дүрэм дагаагүйгээсээ болоод манай нам уналтад орсон. Хуваагдсан, задарсан. Нэгдэх гэж олон жил болсон. Тиймээс хүн болгон, АН-ын гишүүн бүр намынхаа батлагдсан дүрмийг дахин нэг сөхөөд харчихаасай гэж хүсч байна.

-Хэрэв хурал зохион байгуулалт муутай, мөн таны хэлж байгаа шиг дүрмийн бус болбол АН-ын даргыг огцруулах асуудал яригдах болов уу?

-Тэр мэдээж шүү дээ. Гэхдээ асуудал тэгж битгий хүндрээсэй. Анхнаасаа дүрмийнхээ дагуу явчихвал асуудал бүхнээ шийдээд явчихна. Анхнаасаа дүрмээ зөрчөөд эхэлбэл асуудал хүндэрнэ. Гэхдээ энд би нэг зүйлийг хэлье. Манай намын дүрмийг хамгийн их зөрчдөг хүмүүс бол намын лидерүүд. Түүнээс биш дунд, анхан шатны намын гишүүд хэзээ ч дүрмээ зөрчиж байгаагүй. Тэд намын дүрмээ Үндсэн хууль мэт дээдэлдэг. Харин намын дарга, удирдлагууд буюу лидерүүд намын дүрмийг шалны алчуур шиг гишгэлдэг. Үүнийг манай намын гишүүд намынхаа лидерүүдээс олон удаа харсан. Тиймээс дүрмийнхээ дагуу асуудалд хандаарай гэж намын лидерүүдээсээ хүсье, бас шаардаж байна. Та нар намын эзэд биш шүү. Ардчилсан нам бол хувь хүний байгууллага биш шүү. Энэ бол үндэсний нам. Тэр утгаараа Монголын нийт ардчилсан үзэл санаатай хүн бүхний нам шүү. Үүнийг та бүхэн битгий мартаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 53 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top