x

“BTT Nature Travel” компанийн ажилтан: Франц эмэгтэйчүүд биднийг ноцтой хэрэгт гүтгэж байна

Манай улсад аяллаар ирсэн Францын эмэгтэй жуулчид хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт мандав. Энэ тухай анх хохирогч гэх Франц улсын иргэн Margaux Der­ville өөрийн цахим хуудастаа сэрэмжлүүлснээр ил болсон юм. Тус мэдээлэлд “BTT Nature Travel agency болон түүний менежер Ерөөлтөөс болгоомжлоорой. Тэр хүн биднийг хар тамхиар мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдлээ. Дахин ийм зүйл гаргахгүйн тулд бид гомдол гаргасан. Болгоомжтой байгаарай” гэсэн агуулгатай мэдээллийг цахим хуудастаа нийтэлсэн байв.

Margaux Derville нь өөрийн найз Duhamel Gwennaёlle Isa­belle Dominique-ийн хамтаар Монгол Улсад аялахаар өнгөрсөн сард иржээ. Тэд “BTT Nature Travel” компанид захиалга өгсөн байжээ. Уг аялал нь Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Найман нуур цэцэрлэгт хүрээлэн рүү морин аялал хийдэг маршруттай байсан байна. Аяллыг “BTT Na­ture Travel” компанийн менежер Д.Ерөөлт ахалж явсан бөгөөд аяллын багт хохирогч гэх бүсгүйчүүдээс гадна 10 гаруй аялагч явсан байна. Жуулчид “Mondi­al assistance” гэх өөрийн улсын зуучлалын компаниар дамжуулан Монголд иржээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна. Энэ талаар ЦЕГ-аас “Франц Улсын хоёр иргэн Монгол Улсад аялж явахдаа бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Мөн гомдол гаргасан хоёр иргэний цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээг хийж ажиллаж буй. Харин Прокурорын байгууллагаас хэргийн харьяаллыг хаана үргэлжлүүлэн шалгах талаар шийдвэрлэнэ” гэлээ. “Mondial assistance” компани хохирогч эмэгтэйчүүдийн өмнөөс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын 8-нд гомдол гаргажээ. Үүний дагуу тус хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлж, энэ сарын 9-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хандан, дээрх эмэгтэйчүүдийн цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээг авч, шинжилж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас хохирогч гэх эмэгтэйчүүдээс тайлбар мэдүүлэг авсан байна. Мөн аялалд хамт явсан аялагчдыг ч гэрчээр татан байцааж байгаа аж. Хэрэгт холбогдсон Д.Ерөөлт болон уг аяллыг зохион байгуулсан “BTT Nature Travel” компанийн удирдлагуудыг байцааж эхэлжээ.


Уг хэргийн талаар тодруулахаар “BTT Nature Travel” компанийн нэгэн ажилтантай холбогдон, цөөн асуултад хариулт авлаа.

-Танай компаниар үйлчлүүлсэн аялагчдад мансууруулах бодис тарьж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй ноцтой хэрэг мандаад байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Энэ мэдээллийг сонсоод манай компанийнхан ч шоконд орсон байдалтай байна. Юун хүчин, мансууруулах бодис вэ. Тийм зүйл огт болоогүй. Хоёр хүүхний заль мэхэнд автаад манай компани, холбогдоод байгаа ажилтан ч хүнд байдалд байгаа.

-Залилан гэдгийг тодруулахгүй юу. Бүр цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байсан шүү дээ?

-Манайх олон жилийн турш аялал жуулчлалын салбарт нэр төртэй үйл ажиллагаа эрхэлж ирсэн байгууллага. Аялал жуулчлалын салбар өөрөө маш зарчимтай байхыг шаарддаг. Бид тэр зарчмаараа л ажиллаж ирсэн. Ажилтнууд маань ч чадварлаг мэргэшсэн хүмүүс байдаг. Гэтэл нэг л өдөр хоёр хүүхнээс болж үзээгүй юм аа үзэж сонсож байна. Тэнд ямар ч ноцтой гэмт хэрэг болоогүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа шиг тийм аюултай зүйл болоогүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэлж болохгүй байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл гаргахгүй байхыг шаардсан гэсэн. Маш ноцтой зүйлүүд харагдаж байгаа.

-Тодруулж болохгүй юу?

-Цагдаагийн байгууллага хэвлэлээр ярьж болохгүй гэсэн гэнэ лээ. Маш хатуу шаардсан гэсэн. Тэгсэн хэрнээ хохирогч гээд байгаа эмэгтэйчүүдэд албан бичиг хийж өгөөд л, тэд олон нийтийн сүлжээнд түгээгээд их л сэжигтэй. Хэлж чадах зүйл бол хүчингийн гэмт хэрэг, мансууруулах бодис үйлчлүүлэгчдэдээ тарина гэдэг манай салбарт, манай компанид, манай ажилтнуудад байх боломжгүй зүйл. Түүнийг л баттай хэлж чадна. Гэтэл сошиал сүлжээ ямар аюултай юм бэ. Зөвхөн нэг талын мэдээллээр ямар их туйлширч, гүтгэн доромжилдгийг харж байна. Зогсоож болдоггүй юм байх даа.

-Хэрэгт холбогдсон Д.Ерөөлт гэх ажилтны талаар та хэр мэдэх вэ?

-Мэдэлгүй яахав. Олон жил энэ салбарт ажиллаж байгаа чадварлаг залуу. Ялангуяа Франц, Монголын аялал жуулчлал хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хүн гэж хардаг. Ийм асуудалд холбогдсоныг дуулаад маш хэцүү байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 31 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top