x

Хуульч Ч.Өнөржаргал: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт авлига өгсөн хүн нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой

Хуульч Ч.Өнөржаргалтай Хөгжлийн банкны хэргийн эргэн тойронд ярилцлаа.

-Хөгжлийн банктай холбоотой томоохон хэрэг одоогоос нэг сарын өмнө буюу долдугаар сарын 7-нд анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шийдвэр гарсан. Анх 80 гаруй хүн яллагдагчаар татагдсан хэрэгт шүүхээр зургаан хүн хорих ял, 20 гаруй хүн торгох болон хөөн хэлэлцэх хугацаа зэргээр хөнгөн шийтгэл авлаа. Хуульчийн хувьд та энэ хэргийн процессыг ажиглаж байсан байх. Энэ талаар ямар байр суурьтай байгаагаас ярилцлагаа эхэлье?

-Хөгжлийн банкны гэх 80 холбогдогч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөөрвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хэлэлцээд 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хоёр сар 20 хоногийн турш хуралдаад анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан нь нээлттэй явагдсан тул шүүхийн шийдвэр албан ёсоор бичгээр гарсны дараа олон нийт хэлэлцэх боломжтой болно.

Анхан шатны шүүх 80 холбогдогчийн 48 шүүгдэгчийг цагаатгаж, 32 шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн хувьд тухайн холбогдсон зүйл ангид заасан ял шийтгэлээс сонгож ял оногдуулсан байна гэж харсан. Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэл бүрдсэн бол хөнгөрүүлэн ял оногдуулах нөхцөл нь үүссэн л гэсэн үг шүү дээ. Мэдээж одоогоор анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй болохоор хэргийн оролцогчид болон прокурор хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдол, эсэргүүцлээ бичээд явна. Шүүхийн ердийн л процесс.

-Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэсэн үйл явцыг харахад дараагийн парламент, улс төрийн хүчин гарч ирж холбогдогчдод хүнд хариуцлага оногдуулахаас сэргийлж, илээд өнгөрсөн үйл явц болчихов уу гэж зарим хуульчид тайлбарлаж байсан. Учир нь Хөгжлийн банкинд учруулсан хохирол, баримтууд нэлээд ноцтой, өндөр хэмжээнд яригдсан учраас ингэж тайлбарлаж байна уу?

-Хөгжлийн банкны хэрэгт улстөрчид, бизнесийнхэн, тухайн үед төрийн банкинд ажиллаж байсан ажилтнууд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд холбогдсон байж болно. Гэвч тухайн хэргийг хуульчид жирийн нэг хэргийн түвшинд, хуулийн хүрээнд л хянана шүү дээ.

Ямар нэг улс төр, бизнесийнхэн гэмт хэрэгт холбогдохоор өөр хууль үйлчлээд байгаа зүйл байхгүй.

Шүүх заавал бүх холбогдогчид хорих ял шийтгэхээр шударга шүүлээ гэж үзэж болохгүй. Холбогдогчдын холбогдоод байгаа гэмт хэрэгт хорих ял, торгуулийн ялыг сонгож ногдуулах боломж хуулиар шүүхэд оногдсон байна л гэсэн үг. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлж ял оногдуулах нөхцөл бүрдсэн бол хөнгөрүүлээд л ял оногдуулна. Жишээ нь гэм буруугаа хүлээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөх, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх зэрэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэн ногдуулах үндэслэл болно. Шүүх Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

-Цаашид энэ хэргийн процесс хэрхэн үргэлжлэх бол. Хөгжлийн банк хохирлоо бүрэн төлүүлж, хууль зөрчсөн хүмүүс нь шударгаар хариуцлагаа хүлээж чадах нь уу?

-Шүүхийн эцсийн шийдвэр гартал хэнийг ч гэм буруугүйд тооцох зарчим бий. Шүүхийн эцсийн шийдвэрээр л холбогдсон этгээдийн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооно шүү дээ.

Иргэд олон нийтийн шүүхийн шийдвэр үйл ажиллагаа, хууль тогтоогчдын баталсан хуулийг хэлэлцэх сайн хэрэг. Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр гарч олон нийтэд нээлттэй болохоор холбогдогчдыг үйлдэл, нотлох баримт бүрээр хөндлөнгийн хуульчийн хувиар иргэдэд тайлбар мэдээлэл бэлтгэн өгөхөд сэтгүүлчид та бүхэнтэй хамтран ажиллаж болно.

Бодит өрнөж байгаа кейс дээр иргэд олон нийтээр хэлэлцэж байвал шүүхийн үйл ажиллагаа, хууль батлах үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэлтэй болно гэж харж байна. Мэдээлэл авах эрх, хардах эрх бол хүний төрөлхтөнд буй мөн чанар тул түүнийг нь зөв хөтлөх нь сэтгүүлчид болон хуульчдын үүрэг байх.

-Хорих ял авсан зургаан хүний дотор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байгаа. “НВЦ” компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж шүүхээс үзсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Ё.Баатарбилэгийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс эхлээд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна. Хуулийн хүрээнд процесс хэрхэн үргэлжлэх ёстой вэ. Магадгүй төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээхгүй явсаар сонгуультай золгох уу гэсэн хардлага олон нийтийн дунд байна шүү дээ. Энэ тухай та ямар саналтай байна?

-Миний санаж байгаагаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байсан ч УИХ дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр авч үлдсэн. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй, гэм буруугийн асуудал шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гартал УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр үргэлжилж байх хуулийн зохицуулалттай. Энэ хуулийг хэн хийсэн бэ, хэн баталсан бэ гэхээр 2020 оны тавдугаар сарын 7-нд батлагдсан хууль. Тэгэхээр хэн баталсан бэ гэдэг нь ойлгомжтой байх.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ё.Баатарбилэгт хорих ял оногдуулсан. Гэтэл энэ яллагдагч нь Монгол Улсын Их хурлын тухай хуулиараа хамгаалагдаад үлдсэн гэсэн үг. Шүүх хорих ял оногдуулсан ч хэрэгжих боломжгүй хуулийг УИХ баталсан байна. Үүнээс улбаалж харвал Ё.Баатарбилэгийн тойргийн сонгогчдын эрх шууд зөрчигдөж байгаа. Анхан шатны шүүхээс хорих ял сонссон хүн тойргийнхоо иргэдийн эрх ашиг гээд явж байх уу. Тийм боломж байхгүй нь ойлгомжтой.

-Шүүх хорих ял оногдуулсан ч хэрэгжих боломжгүй хуулийг УИХ баталсан гэлээ. Үүнийг засч залруулах боломж бий юу?

-Хууль тогтоогчид УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх зохицуулалтаа авч хаях хэрэгтэй. Иргэд ч шаардах хэрэгтэй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш гэх зарчим УИХ-ын гишүүдэд үйлчлэхгүй байгааг нийтээрээ харж байна. УИХ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлаад л байдаг. Гэтэл өөрсдөө хэр ёс зүйтэй байна вэ гэдгийг иргэд ярих ёстой.

УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэгт холбогдоод, анхан шатны шүүхээр хорих ял авчихаад, ял шийтгэлээ эдлэхгүй яваад байж болохгүй. Гэмт хэрэгт холбогдох битгий хэл ёс зүйн асуудал хөндөгдөх төдийд Ёс зүйн байнгын хороо нь ажиллаж баймаар байна. Гэтэл УИХ-ын Ёс зүйн байнгын хороо гэж ямар ч ажилгүй хороо байна. Иргэд УИХ-ын гишүүний Ёс зүйн асуудал хөндөгдөх төдийд Ёс зүйн хороонд өгөөд тэр хороог нь ажилд оруулаад байх хэрэгтэй.

Ё.Баатарбилэгийн хувьд түүнд авлига өгсөн хүн нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас заавал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл хугацааг хүлээлгүйгээр УИХ нэн даруй түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, дараагийн нөхөн сонгуулийн асуудлыг ч хэлэлцэх шаардлагатай. 2024 оны төсөв хэлэлцэхэд л УИХ гишүүнгүй байна гэдэг бол одоогийн хууль эрх зүйн нөхцөл байдалд сонгогчдын эрх зөрчигдөж байгаагийн илрэл, тэнд байгаа иргэд л хохирно шүү дээ. Ирэх 2024 оны Сонгуулиар УИХ 126 гишүүнтэй болно гэж байгаа. Бид тэднийг хамгийн түрүүнд ёс зүйгээр, хуулийг хэрэгжүүлэн ажиллах чанараар нь л тодорхойлно. МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа юм бол Монгол Улсын Их хурлын тухай хуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад дараагийн парламентын 126 гишүүнээ хүлээж авмаар байна. Мөн хуулийн байгууллагуудын хараат бусаар ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн хуулийн засаглалыг бэхжүүлэх аваас нийгмийн шударга бус байдал, нийгмийн бухимдал үгүй болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 51 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top