x

Ц.Бат-Энх: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 870 гаруй тамирчин өрсөлдөнө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам эхэллээ. 

Наадмын зохион байгуулалтын талаар "Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо" ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энхээс тодрууллаа.

-"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд нийт хэдэн улсаас, хэчнээн тамирчин оролцож байгаа вэ?

-Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин өрсөлдөнө. Эдгээр тамирчны дасгалжуулагч, албаны болон зохион байгуулагчдын бүрэлдэхүүн нэмэгдэн, нийт 1600 орчим албан ёсны оролцогчидтойгоор наадам эхлэхэд бэлэн болоод байна.

-"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам спортын хэдэн төрлөөр үргэлжлэх вэ?

-Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Тэр дундаа сагсан бөмбөг нь 3х3 төрөл, мөн сонгодог сагс буюу 5х5 гэсэн хоёр ангиллаар болох юм. 

-Нээлтийн ёслолын үеэр ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?

-Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 20:23 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн үндсэн агуулгын хүрээнд найруулж буй. Мөн энэ үеэр Монголын эртний домгоос сэдэвлэсэн үзүүлбэр, тоглолтууд, лазер шоу зэрэг олон сонирхолтой урлаг соёлын арга хэмжээнүүдийг бэлтгэснээрээ онцлогтой. Эл наадам нь Монгол Улсад зохион байгуулж байгаа анхны хүүхэд, залуучуудын наадам тул тив, дэлхийд өрсөлдөж буй үе тэнгийн хүүхэд, багачуудаасаа суралцах, өөрийн сонирхлын спортын төрлөө олох зэрэг олон давуу талыг бий болгож байгаа. Тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын нээлт үнэ төлбөргүй бөгөөд 20:00 цагт суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.

-Зүүн Азийн залуучуудын наадам ер нь хэр чансаатай тэмцээн бэ?

-Зүүн Азийн олимпын зөвлөл нь Олон улсын олимпын хорооны бүс нутгийн бүх үйл ажиллагааг хариуцдаг, хамгийн анхан шатны нэгж гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Олон улсын олимпын хорооны дүрэм, стандартын дагуу бүх арга хэмжээ нь зохиогддог, зохиогчийн эрхийн эрхтэй наадам. Энэхүү наадмын зохион байгуулах эрхийг авах гэж манай улс анх 2014 онд өрсөлдөөд, Тайванд ялагдаж байсан бол 2017 онд ахин өрсөлдөн, энэ жил зохион байгуулах эрх олж авсан түүхтэй. Олимп зохион байгуулах эрхийн төлөө улс орнууд ямар их хүчин чармайлт гаргадаг билээ, яг түүний адилаар Зүүн Азийн залуучуудын наадмын эрхийг олж авахын төлөө 2014 оноос хойш манай спортын салбарынхан төр засгийн дэмжлэгтэйгээр уйгагүй зүтгэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь 18 хүртэлх насны ангиллаар зохиогдож буй анхны спортын тэмцээн гэж хэлж болно. Мөн бид наадмаа Олимпын наадмын дэг жаягийн дагуу зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Олон улсын наадмын нэг чухал үзүүлэлт нь шүүгчдийн бүрэлдэхүүн байдаг. Энэ удаагийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар улсын шүүгчид багтаж байна вэ?

-Эхний ээлжид 11 спортын 12 төрлийг харьяалдаг Азийн спортын холбоодоос албан ёсоор техникийн болон шүүгчийн төлөөлөгч, тэмцээн хариуцсан хяналтын хорооны ерөнхийлөгч гэсэн албаны хүмүүсийг томилуулсан. Эдгээр бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо, Монголын спортын холбоод хамтран тэмцээний техникийн гарын авлага гэх мэт бүх зүйлийг урьдчилан боловсруулаад Зүүн Азийн олимпын зөвлөлөөр хянуулан, бүсийнхээ хэмжээнд тараасан. Одоогоор тивийн спортын холбоодоос энэ наадмыг зохион байгуулахаар нийт 129 олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтнуудыг томилоод буй. Эл бүрэлдэхүүнд Монгол Улсаас хэд хэдэн төлөөллүүд томилогдсон.

-Наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан уу?

-Наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Харин тэмцээний хуваариас хамааран цөөн тооны спортын заалны тохижилтын ажил үргэлжилж буй. Тэрчлэн бид тэмцээнд оролцож буй тамирчдыг бэлтгэл хийх боломжоор хангахаас гадна дотоод дахь тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан байх ёстой. Тэр ч утгаараа нэлээдгүй өндөр зохион байгуулалттай ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 41 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top